Миний хуудас

Blog

Moderator: temp

anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Миний хуудас

Post by anufi »

МАФ-д идэвхитэн уншигч л хийж байснаас өөр зүйл хийсэнгүй. Эндээс эрхэм экспертүүдийн нийтлэл заавар зөвөлгөөг гамгүй авч явлаа. Тэгээд яахав мэдэхгүй ч гэсэн нэгийг нээчихье. Аваргууд зөвлөж туслаж байгаарай.

Миний автын түүх ч богинохооон. Бага байхад хувийн машинтай хүн ч цөөхөн манай хамаатнуудад ч машинтай хүн байхгүй автобусны ард зогсож донсолгоотой давхихад нь баясдаг байж билээ. Харин манай хамаатны эгч Германаас машин оруулж ирдэг залуутай сууж анх барууны машинтай танилцаж байлаа. Анх манайхны хэлж заншснаар Бенз 190тэй манай байрны гадаа ирээд машиныг угаах нэртэй сууж баясдаг байлаа. Кинон дээр гардаг шиг дотроо утастай, дээрээ люктэй, сууж үзсэн хамгийн гоё машин Лада 07, Волга 2410 гэж төсөөлж байснаас цаашгүй хүүхдэд чинь тэр Бенз зүгээр л тэнгэрийн унаа мэт санагдаж байж билээ. Тэр ахын буяанаар ч Герман машинуудад ч сууж үзсээн үзсэн.

Машиныг анх Цамбагаравын урд талын автобусны буудал дээр байдаг авто засварт 7 ангийнхаа зуны амралтаар ажиллаж байхдаа хөдөлгөж үзэж байлаа. Тэнд ч түлхүүр, багаж, тамхинд гүйдэг л туслах хийсээн.
Image
Засвар дээр яг ийм тас хар Тоёота Селика ирээд засварт байхад нь эзэн ах хүү нь барихад нь анх удаа спорт машинд суугаад хөөрч үзэв. Гэрэл нь хураагддаг, хар савхин суудал гээл ангайж байлаа шд.
Тэр жил нь манай хамаатны ах өвгөн Бенз 280тай болоход их урт машин санагдаж билээ. Цаана л нэг сүрлэг төрхтэй санагдаж байж билээ. Ах маань их ухдаг байж билээ.
Image

10-р ангид ордог жил манай ангийн бандийн ээж нь Ниссан блюбөрдтэй болоод шөнийн амьдралтай болж билээ. Image
Орой болгон гарашдаа тавина гэж машиныхаа түлхүүрийг авч гараад шөнөжингөө дэмий тэнэж охидуудаас бензины мөнгө гуйж бензин хийлгээд л.... Нэг өдөр үнэмлэхгүй хүүхдүүд цагдаад баригдаж бид зугаалга дууссан даа.
Их сургуульд дөнгөж ороод жолоонд сууж үнэмлэхээ аваад хамаатнуудынхаа морин жолооч хийх дуртай байлаа. Тэр ч тэгээд тоотой л байсоон. Ажилд ороод жилийн дараа цалингийн зээлээр өөрийн гэсэн тодотголтой хамгийн анхны машинаа авах болов. Ээжээсээ 500к нэмэрлээд 3сая 600тай нэг найзтайгаа цуг Да хүрээ гараваа. Дөнгөж үүдээр нь ороод нэг 90 кузовтой Креста нүдэнд тусаад үнийг асуутал 3,8 сая л гэж байна тэгээд л өөр машин үзсэн ч гүй 3,5саяд өгчих гээд шалсаар байгаад авлаа.
Image/өөрийнх нь зургийг олж байгаад хийнээ/
Яг ийм л амьтан зогсож байсан. Машин авчихаад нэг хэсэг өөртөө итгэхгүй тээнэглэзэж билээ. Өвөл авсан болохоор болохоор гэрийнхээ гадаа тавиад хонуулаад маргааш маадгар амьтан гарч ирээд асаах гэтэл асдаггүй. Гайхаал нэлээд дарлаа байдаггүй, эвдэрхий юм авчихсан юм биш байгаа гэж бодоод найз руугаа залгаад хүлээвээ. Найз маань ирээд дарж үзээд акк чинь суучихсан байна гээд холбоод асааж билээ. Акк суусныг ч мэддэггүй амьтан байгаа юм чинь :p
Тэгээд шинэ акк аваад асуудалгүй дулаантай золгов. Гэтэл зогсож байгаад явахаар зогссон газар тосны толбо үлдээд байдаг болов. Засвар ортол хүйсний тагаараа алдаад байна солиул гээд солиулаад хэсэг зүгээр явж байгаад буцаад шүүрээд эхлэв. Дахиад үзүүлтэл моторны тагны жийргээрээ алдаад байна гэж бас оношлоод тагны жийрэгний эрэлд гарч арай хийж нэгийг олоод солиулаад ч зүгээр болсонгүй. Асуулт форумаас асуутал Хүч дээр үзүүл гээд тэнд очоод үзүүлтэл буруу буруу тагны жийрэг тавьчихсан байна задаргаанаас зөвийг олоод ир гээд Да хүрээгээр өдөржингөө явж задаргаанаас нэгийг олж тавиулсан. Тэгээд арай гайгүй болсон доо. 1 сарын дотор 3 удаа моторын тосоо солиулж билээ.

Тэр зун нэг газраар орчихоод хөдлөх гэтэл явдаггүй худлаа хааз авахаас биш урагшаа ч гүй, хойшоо чгүй. Гараад мэддэг юм шиг копудаа сөхөөд хартал доошоо нил тос асгарсан байв. За ингээд касчер гэдэг юмаа хагалцан юм биш байгаа гэж бодоод нөгөө ганц машин мэддэг найз руугаа залгатал ойр явж байж таараад хүрээд ирэв. Нэлээд үзээд байгаад радиаторын доохонд хропны буцахын шланк сугарчихсан байж. Шланкаа буцааж хийгээд засвар луу чирүүлж очоод шүбээр хуучин тос хийлгээд явдаг болсон. Креста минь ч энэнээс бусдаар өөр юм хийлгээгүй ээ хөөрхий минь.
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Миний хуудас

Post by anufi »

2011 оны нэг бороотой өдөр Крестагаа хүн өгөөд явуулсандаа. Эхнэрийн найз нь машин сонирхож байгаа гэхээр нь минийхийг үзэхгүй юу даа гэсэн чинь унаж үзээл авлаа гээд бороонд 3 сая төгрөг хармаалаад автобусаар гэртээ харьсан даа. :p

Сар гаран машингүй явтал нэг л биш ээ. Хүн амьтны машин царайчлах хэцүү болохоор машин сонгохоор зах гараваа. Нэлээд хэдэн машин үзлээ. Эхнэр Ниссан Нот зүгээр юм гээд би дотроо голосхийгээл явж байтал Хонда Цивик гибрид нүдэнд туслаа дажгүй хэлбэр зүстэй, доторх салон энгийн авсаархан, бензин бага иддэг гээд ер нь боломжийн шүү. Гэтэл хажуу хавирганыхан аа тэр Хонда муу, CVT хроптой чи хагас жил болохгүй хропоо эвдлэнэ гээд муулж гарлаа. Хэсэг эргэлзэж байгаад за дүүрсэн хэрэг машин эвдрэх тулвал ямар ч л машин эвдэрнэ гэж бодоол Цивикээ авч билээ.
Image
Ер нь бол энэ хянахын гэрлэнд нь болсон юмаа. :p Бүдэгрүүлж тодруулчихна.
Image
Тэр КМ-н доор байгаа 0-60 гэсэн тоонуудын учрыг олохгүй байсаар байгаад зарсан даа.
57000 км явсан машин аваад 3 жилд 20000 км явсан. Бензин идэлт нтр гэж сайхан банкаа дүүргээд сар явчихна. Хотод унаж байхад ч сайхан унаа. Шулуунд 5л идэж байсан, хотод ч өвөл 10-с хэтэрч үзээгүй дээ.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: Миний хуудас

Post by Galaamn »

Ер нь ямархуу машин бэ?
3 жил унасан хүн нилээн юм өгүүлэх байх. Хүмүүс муу хог шаар л гээд байдаг. Хямд орж ирдэг давгүй л машин санагдаад байдаг юм. Үнэхээр муу юу. Хүмүүсийн дундах цуурхал уу?
МАФ-ын гишүүн.
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Миний хуудас

Post by Exotic »

06 onii civic hybrid say 1 sard avsan, dajgvi sanagdaad baigaa, neg ontslog ni IMA ni huch shaardaad udaan yvsan uyd shar gerel ni asaad aldaa zaachdag l yum baina lee, yr ni priustei haritsuulbal huch arai bagatai, gehdee cvt bol goy ajilladag yum baina lee, ymar ch hurdtai yvj baisan rpm togtmol. Neg ontslog ni batterygaa duguiniihaa ergelteer tsenegledeggvi ni l taalagdaagvi. Busdaar bol goy mashin, salon, dashboard etr bol yag l mashind suuchihsan yum shig setgegdel turvvlne hhe.
life is too short to drive stock cars..
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Миний хуудас

Post by anufi »

Над шиг машин тэрэгний мэдлэг тааруу хүнд тэгж хүнд асуудал ч гараагүй шүү. Харин нэг удаа хамаг хянахын гэрэл нь асаад ИМА гэсэн шар бичиг нь гараад ингээд цахилгаан мотор нь будаа болждээ гээд хуйхаа мажиж байгаад хүнээс асуусан чинь 12в-н аккумлятороо солиод үз гээд солиод харин зүгээр болсон. Цивик дажгүй шүү. Лав муу гэж хэлэхгүй. Хүчлүүлж, зүтгүүлж машин тэрэг чирэхгүй бол хроп нь зүгээр. Цаг тухайд нь мотор, хропныхоо тосыг л солиод явчихвал тэгээд л асуудалгүй.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Миний хуудас

Post by Ochki »

kropni tosni tsag ni hezee boloh uu.
Dairaldsnaa unaal yavjina
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Миний хуудас

Post by anufi »

Хахаха моторынхоо тосыг л цаг тухайд нь гэх гэж байсан шүү. Би ч жил гаран унасны дараа араа солигдохдоо жоохон дуутай угзчиж ороод байхаар нь л солиулсан шд тэгсэн сэтгэл дагаад уу зүгээр л болсон.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Миний хуудас

Post by MuuG »

одоо ингээд бодоод байхад манай аав машиныг их сонин унадаг байжээ.
өвлийн дугуй, зуны дугуй гэж юм сольдоггүй байсан, масло бараг жилд нэг л сольдог байсан байх.
МАФ-ын Мөөг
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Миний хуудас

Post by euurtsaikh »

MuuG wrote:одоо ингээд бодоод байхад манай аав машиныг их сонин унадаг байжээ.
өвлийн дугуй, зуны дугуй гэж юм сольдоггүй байсан, масло бараг жилд нэг л сольдог байсан байх.
Bid nar l mayglaad jild 2 3 soliod bdag bolxoos olon jil joloo barisan garuud jildee gants l solidin bnalee.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Миний хуудас

Post by Ochki »

yur ni uildverin zaavar deer ch bas 12 sar-d neg l gej bgashd.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Миний хуудас

Post by Temuujin »

euurtsaikh wrote:
MuuG wrote:одоо ингээд бодоод байхад манай аав машиныг их сонин унадаг байжээ.
өвлийн дугуй, зуны дугуй гэж юм сольдоггүй байсан, масло бараг жилд нэг л сольдог байсан байх.
Bid nar l mayglaad jild 2 3 soliod bdag bolxoos olon jil joloo barisan garuud jildee gants l solidin bnalee.
хэхэ. маяглаад ч байх юмгүй ээ. Тэгээд солихгүй байгаад байвал тосны чанар алдагдаад тосолгоо муудаад мотор л хурдан цаашаа харна. хуучин цагийн машинд угаасаа өвөл зуны дугуй гэж бараг байсангүй. машин ч сийрэг гулгаад очиход мөргүүлэа машин таардаггүй байсан байхгүй юу.

мт кропны тосыг бол их үртэстэй болоод юмуу ус гол гатлаад сальник муудаад ус орж болохоор л сольдог. АТ.г хараал ид хэхэ.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Миний хуудас

Post by euurtsaikh »

Xotod ajil geriin xoorond yvdag garuud bol jildee gants l solixod nam
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: Миний хуудас

Post by Temuujin »

jil saraar bish yvsan km bolon mehanizmuud bol mot/tsagaaraa solij yvah heregtei.

bi l gehed jiliin dotor 4 dehee solih gej baina.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Миний хуудас

Post by MuuG »

peesh chi jild 20.000 km nuhdag gejuu...?
МАФ-ын Мөөг
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Миний хуудас

Post by Ochki »

bi jild 24k davuuldag.
Dairaldsnaa unaal yavjina
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”