
Авто болон мото спортын түүхт Дакар уралдааны энэ оны гараа эхэллээ. Энэ удаагийн уралдаанд оролцогчид 2014 оны 1-р сарын 5-с 18-ны хооронд Өмнөд Америк тивийн Аргентин, Боливи, Чили улсын нутгаар уралдана. Уралдааны замыг, төрөл тус бүрт ид чадлаа гайхуулах хамгийн бололцооны замыг сонгодог ба энэ удаагийн уралдаанд:
- мотоцикл/quad - 8,734 км
- машин - 9,374 км
- ачааны машин - 9,188 км
зам туулж уралдах ба, цагаар уралддаг 5 тусгай хэсэг (special stage) нь нийт замын 40% буюу 2,000 км орчим, эдгээр хэсгүүд нь мотоцикл/quad, машин/ачааны машинд тусдаа байх ба энэ нь мотоцикл/quad-ын тамирчдад техникийнхээ чадлыг сорих, машин/ачааны машинтай тамирчдад 2 дугуйтнуудтай зам булаалдахгүй бяраа харуулах боломжийг олгож байгаа бөгөөд оролцогчдын аюулгүй байдлыг хангах давхар зорилготой юм байна.
Та бүхэндээ уралдааны нийт замыг танилцуулъя

Энэ удаагийн уралдаанд:
- мотоцикл/quad төрөлд - 175 + 40 тамирчин
- машины төрөлд - 147 баг
- ачааны машины төрөлд - 70 баг
оролцож байгаа ба Монгол Улсаа төлөөлөн Х. Батболд, Д.Болдбаатар, Н.Лхамаа нар мотоциклийн төрөлд оролцож байгаа билээ. Манай тамирчдын хувийн дугаар болон унаж яваа хүлгийг танилцуулъя.
104 LKHAMAA NAMCHIN (MNG) KTM
143 BATBOLD KHADBAASAN (MNG) BMW
180 BOLDBAATAR DAMDINKHORLOO (MNG) KTM

Монголын тамирчдын тухай мэдээллийг facebook дахь Dakar Rally Mongolia https://www.facebook.com/rallyteammongolia хуудаснаас авч болно.




















