DAKAR Rally 2014

ImageDrift Party
ImageOff-Road Tour
ImageAuto Parade

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

DAKAR Rally 2014

Post by odb »

Image


Авто болон мото спортын түүхт Дакар уралдааны энэ оны гараа эхэллээ. Энэ удаагийн уралдаанд оролцогчид 2014 оны 1-р сарын 5-с 18-ны хооронд Өмнөд Америк тивийн Аргентин, Боливи, Чили улсын нутгаар уралдана. Уралдааны замыг, төрөл тус бүрт ид чадлаа гайхуулах хамгийн бололцооны замыг сонгодог ба энэ удаагийн уралдаанд:

- мотоцикл/quad - 8,734 км
- машин - 9,374 км
- ачааны машин - 9,188 км

зам туулж уралдах ба, цагаар уралддаг 5 тусгай хэсэг (special stage) нь нийт замын 40% буюу 2,000 км орчим, эдгээр хэсгүүд нь мотоцикл/quad, машин/ачааны машинд тусдаа байх ба энэ нь мотоцикл/quad-ын тамирчдад техникийнхээ чадлыг сорих, машин/ачааны машинтай тамирчдад 2 дугуйтнуудтай зам булаалдахгүй бяраа харуулах боломжийг олгож байгаа бөгөөд оролцогчдын аюулгүй байдлыг хангах давхар зорилготой юм байна.

Та бүхэндээ уралдааны нийт замыг танилцуулъя

Image

Энэ удаагийн уралдаанд:
- мотоцикл/quad төрөлд - 175 + 40 тамирчин
- машины төрөлд - 147 баг
- ачааны машины төрөлд - 70 баг

оролцож байгаа ба Монгол Улсаа төлөөлөн Х. Батболд, Д.Болдбаатар, Н.Лхамаа нар мотоциклийн төрөлд оролцож байгаа билээ. Манай тамирчдын хувийн дугаар болон унаж яваа хүлгийг танилцуулъя.

104 LKHAMAA NAMCHIN (MNG) KTM
143 BATBOLD KHADBAASAN (MNG) BMW
180 BOLDBAATAR DAMDINKHORLOO (MNG) KTM

Image

Монголын тамирчдын тухай мэдээллийг facebook дахь Dakar Rally Mongolia https://www.facebook.com/rallyteammongolia хуудаснаас авч болно.
Last edited by odb on Mon Jan 06, 2014 12:10 pm, edited 1 time in total.
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

Та бүхэнд энэ оны Дакар уралдааны болон зохиогдох газар нутгийн байдлыг танилцуулъя



User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

Дакар уралдаан "1 үгээр"

User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

Уралдааны нээлт

Rosario хотод Дакар 2014 уралдааны нээлт болж оролцогчид олон түмэн үзэгчиддээ мэндчилэн гараандаа гарлаа

Gearhead
Posts: 5
Joined: Mon Jan 06, 2014 3:55 pm
Car: 2000 UAZ 31519 2000-2004
1994 Corolla Ceres MT 2003-2005
1989 Civic Hatch DX MT 2005-2007
2000 Mazda Protege MT 2007-2009
1995 Bighorn 3.1 MT 2009-2010
2001 Legacy B4 AT 2010-2011
1995 Prado78 3.0 Mt 2011-2011
2002 Mazda Protege 2012-2013
2004 Forester CS Turbo MT 2013-Present

Re: DAKAR Rally 2014

Post by Gearhead »

Sain medee, medeelel oruulj baigaa ODB gishundee mash ikh talarhasanaa ilerhiliee!

Minii bodloor uchigduriin uraldaani todotgoh oroltsogchid Damdinkhroloo, Anton Shibalov 2 baisan. Haa baisan buur suuld ni hudulsun nuhduud ingej uragshlana gedeg bol tomoos tom amjilt. Sotnikov ch gaigui yavah baisan Karginoviin mashin ni evdreed hulegeed hamt yavj irsen yum shig baina. Uchir ni 2 laa ar araasaa orj irsen baina. Robby Gordon guai ch gui mun ikh azguitej baina daa, jil bolgon neg yum ni evdreel, unhruul, yum murguul hehe
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: DAKAR Rally 2014

Post by bataa »

obd Уучлаарай би постон дээр чинь Like дарах гэж байгаад андуураад delete дарчлаа. Постоо дахиад оруулах боломж байна уу. Дахиад уучлаарай :(
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

2014 оны 1-р сарын 5

1-р гараа

Rosario - San Luis

энэ өдрийн уралдаан Аргентины Rosario хотоос San Luis -ын хооронд болно. Ингээд уралдааны замыг танилцуулъя

Image

Image

Image


Image

өнөөдрийн уралдаанд манай 3 тамирчин амжилттай оролцлоо.

Image


Stage 1 - Car / Bike - Stage Summary - Rosario / San Luis



Stage 1 - Car / Bike - Top Moment - Rosario / San Luis



Ингээд эхний өдрийн байдлаар төрөл тус бүрт тэргүүлж яваа 10 багийг танилцуулъя.

Image

Image

Image

Image
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

2014 оны 1-р сарын 6

2-р гараа

San Luis - San Rafael

Энэ өдрийн уралдааны замыг танилцуулъя. Энэ жилийн уралдааны хамгийн их хурд хийх боломжтой тусгай хэсэгт мотоцикл/quad болон машин, ачааны машинууд тус тусын замаар уралдана. Оролцогчид уралдааны эхний элсэн манхантай сүүлийн 100 км-т таарах ба үүнээс эхлэн оролцогчид ур чадвараа сорин Nihuil -ийн чигжүү хатуу элстэй саарал манхан дунд тоосоо хадаах нь ээ.


Image


мотоцикл/quad

Image


машин, ачааны машинууд
Image


ачааны машин
Image
Gearhead
Posts: 5
Joined: Mon Jan 06, 2014 3:55 pm
Car: 2000 UAZ 31519 2000-2004
1994 Corolla Ceres MT 2003-2005
1989 Civic Hatch DX MT 2005-2007
2000 Mazda Protege MT 2007-2009
1995 Bighorn 3.1 MT 2009-2010
2001 Legacy B4 AT 2010-2011
1995 Prado78 3.0 Mt 2011-2011
2002 Mazda Protege 2012-2013
2004 Forester CS Turbo MT 2013-Present

Re: DAKAR Rally 2014

Post by Gearhead »

Uchigdur negt yavj baisan Ayrat Mardeeviin KAMAZ zam deer onholdoj odoog hurtel bariaand orj ireegui baina. Boduul tsaashaa yavah bolomjgui bolson baih.
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

DAKAR Rally 2014 уралдаан 2-р гарааны мэдээллийг хүргэе.

Энэ өдрийн уралдааны гараанаас гарсан болон барианд орсон баг тамирчдын тоо:

Image

Мотоциклийн төрөлд оролцож буй манай тамирчин амжилттай уралдаж Д.Болдбаатар маань 87-с гарч барианд 81-т, Н.Лхамаа маань 110-с гарч барианд 113-т ирсэн боловч Х.Батболд маань энэ удаа барианд ирж чадсангүй бололтой. Тэрээр тусгай хэсгийн 4-р цэгт 3:37:06 давхиад түрүүлж яваа оролцогчоос 2:04:02 хоцролттой бүртгүүлсэн боловч барианы цэгт бүртгэгдээгүй байна.

Төрөл тус бүрт тэргүүлж яваа 10 оролцогч:

Image

Энэ гараанд мотоциклийн төрөлд Их Британий тамирчин Sam Sunderland түрүүлж нийлбэр дүнгээр 9-р байрнаас 3-т орж ирлээ.


Image


Image

Машины төрөлд Өчигдрийн гарааны тэргүүлэгч Португалийн тамирчин CARLOS SOUSA - HAVAL 33 дахь км-т турбо нь эвдэрч зогссоноор домогт тамирчин "Mr. Dakar" хочит Stephane Peterhansel энэ гараанд түрүүлж 62 дахь гарааны түрүүгээ авч жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Түүний араас хагас минутын зайтай Carlos Sainz - SMG buggy, Nasser Al Attiyah - MINI 4'10''8 (замдаа 2 дугуй нь хагарсан), Nani Roma - MINI 4'19'', Orly Terranova - MINI 8'31". Одоогийн байдлаар MINI багийнхан уралдааныг тэргүүлж явна.

Image

Ачааны машины төрөлд Антон Шибалов тусгай хэсэгт түрүүлсэн боловч Камаз багийн тамирчин Айрат Мардеев осолдож цаашид уралдах боломжгүй болжээ.


EN - Stage 2 - Car / Bike - Stage Summary - San Luis / San Rafael




EN - Stage 2 - Car / Bike - Top Moment - San Luis / San Rafael




Тамирчдын насан багын дурсамж - EN - Stage 2 - Inside Dakar 2014 - Childhood memories (part 1)

Gearhead
Posts: 5
Joined: Mon Jan 06, 2014 3:55 pm
Car: 2000 UAZ 31519 2000-2004
1994 Corolla Ceres MT 2003-2005
1989 Civic Hatch DX MT 2005-2007
2000 Mazda Protege MT 2007-2009
1995 Bighorn 3.1 MT 2009-2010
2001 Legacy B4 AT 2010-2011
1995 Prado78 3.0 Mt 2011-2011
2002 Mazda Protege 2012-2013
2004 Forester CS Turbo MT 2013-Present

Re: DAKAR Rally 2014

Post by Gearhead »

Ayrat Mardeev orj irsen bololtoi margaash 44t garahaar bichigdsen baina. Ene jiliin Dakart ehnii 2 udur Amrikt ugsarsan mashintai baguud nileen hetsudej baina. Robby Gordon, Baldwin JR, Guerlain Chicherit, Brenthel Racing bagiin mashin g.m oroltsogchid bugderee General Motorsiin LS suvraliin motortoi buguud ug motornii shatahuunii system ni halj sain bolj uguhgui baina gej tus baguud yraij baina. LS Motortoi murtluu sain yavaad baigaa Carlos Sainz in mashin ni Amerikt ugsarch Angliin SMG eer tonoglogdson bolohoor ug asuudliig ertnees shiidsen bololtoi.
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

Dakar Rally Mongolia - Facebook Хуудсанд 15:00 цагийн үед мэдээлснээр:

Dongoj saya yarilaa, Batbold maani orj irsen baina. Margaash garaandaa garna gene! Gej Anar ah maani bidend bas davhar hellee. odoo 156 deer garaanaas garah n amjilt husie.


гэсэн байна, амжилт хүсье
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

2014 оны 1-р сарын 7

3-р гараа

San Rafael - San Juan

Энэ өдрийн уралдаанд оролцогчид маань Андын нурууны хормойгоор анхны уулархаг замаар давхих нь ээ. 6,962м өндөртэй Aconcagua галт уул тамирчдын ур чадвараа гайхуулан уулын замд тоосоо өргөхийг дээрээс нь ажигланхан байх аж.

Мотоциклчид маань энэ удаагийн тусгай хэсэгт 4,300 м хүртэл өндөрт уулын хяраар уралдана. Өнөөдрийн уралдаанд машин, ачааны машинуудын тусгай хэсэг мотоцикл/quad-ынхнаас тусдаа замаар явахаар төлөвлөжээ.


Image


Image


Image
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

Та бүхэндээ баяртай мэдээ дуулгая,

Яг одоо 3-р гараанд мотоциклчид ид уралдаж байна,

Манай тамирчид 3-уулаа гараанаас гарч уралдан 1-р хяналтын цэгт бүртгүүлээд цааш амжилттай уралдаж явна.

1. 180 дугаартай DAMDINKHORLOO BOLDBAATAR (MNG) 10:37:00 цагт 86-рт
2. 104 дугаартай NAMCHIN LKHAMAA (MNG) 10:46:30 цагт 110-рт
3. 143 дугаартай KHADBAASAN BATBOLD (MNG) 11:02:00 цагт 157-рт

тус тус гараанаас гарсан ба

хяналтын 1-р цэгт

1. DAMDINKHORLOO BOLDBAATAR (MNG) 11:32:03 00:55:03 00:17:01 үзүүлэлттэй 81-рт
2. NAMCHIN LKHAMAA (MNG) 11:43:54 00:57:24 00:19:22 үзүүлэлттэй 91-рт
3. KHADBAASAN BATBOLD (MNG) 13:08:01 02:06:01 01:27:59 үзүүлэлттэй 142-рт орж иржээ.

Энэ удаад нийт 159 мотоциклчин гараанаас гарснаас 143 тамирчин хяналтын 1-р цэгийг өнгөрсөн байна. Хяналтын 2-р цэгт 26 тамирчин бүртгүүлжээ.
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: DAKAR Rally 2014

Post by odb »

Eurosport сувгийн бэлтгэсэн тойм нэвтрүүлгийн эхний 2-г хүргэе, тухлан сууж, хэвтэж таалан соёрхоно уу.

Dakar 2014: Этап 1 (Eurosport)





Dakar 2014: Этап 2 (Eurosport)

Post Reply

Return to “Авто спорт, аялал /auto sports and tour/”