Toyota албан ёсны нийлүүлэгч

Авто машин, сэлбэг хэрэгсэлийн худалдаа

Moderators: temp, Mod_3

Post Reply
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by MuuG »

за нэг сонин сайхан хуваалцаж, нийт гишүүдэд мэдүүлэх нь.

Монголчууд бид дийлэнх хэсэг нь тоёота брэндийн машиныг унаж, эдэлж, хэрэглэж үзсэн байдаг. Тэгвэл энэхүү брендийг монголд албан ёсоор авчирч зардаг Боди автоматив, Хэт зэрэг компаниуд дамжуулан худалддаг байсан бол өнөөдөр цаг үе өөр болжээ. Дээрхи хоёр компанийн хувьд бэлэн байгаа машиныг шинээр авчраад зардаг, зарим тохиолдолд захиалгаар авчирдаг байсан бол өнөөдөр бид өөрсдөө өнгө, загвар, функц бүрээр нь захиалан цоо шинээр авах боломжтой боллоо.

Үүнийг Монголд албан ёсоор гурван газар хийдэг болжээ. ХЭТ, Таван богд, Мөнххада зэрэг компани юм байна. Бодитой байгуулсан гэрээ дуусгавар болсон гэнэ.

өөр нэг сайхан мэдээ нь гэвэл миний ойрын хүмүүсийн маань нэг мөнххада-д ажиллах болжээ.

та цоо шинэ, япон стандартын, мэдээж хэрэг зөв талдаа жолооны хүрдтэй, дээр нь бүх боломжид зүйлсийг захиалаад авахыг хүсвэл надаар дамжуулж япон улсаас захиалан авах боломжтой боллоо!!!

жич: захиалга хийсэн МАФ-ын гишүүд, худалдан авагч нарт зохих хэмжээний хөнгөлөлтийг тухайн компанитай тохиролцож өгөх боломжтой.

:-BD МАФ логотой цоо шинэ Тоёота гайхалтай биш гэж үү :-BD

жич: одоогийн байдлаар авчрах машинууд нь ХЭТ, Таван богдтой адилхан байгаа гэнэ. Эгү гишүүний асуусан шиг суудлын автомашиныг тухайлан захиалгаар авч ирж болно.

Үйл ажиллагаа нь жигдэрч, зах зээлийн судалгаа хийгдсэний дараа машинууд орж ирэх л юм байна.

үнийн жишгийг ижил төрлийн компаниудын үнийн саналаас нээллтэй харж болох юм байна.

Удахгүй, онцлог, давуу талаа тодорхой болгоно гэж итгэж байна.
Last edited by MuuG on Mon Apr 29, 2013 3:27 pm, edited 1 time in total.
МАФ-ын Мөөг
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by Egu »

niiluuleh hugatsaa ni 6 saruu heden saruu?
Crown Prius Mark X zergiig zuv rulitei avchirch bolno gesen uguu te?
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by Ariuka »

saihan medee baina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by MuuG »

Egu wrote:niiluuleh hugatsaa ni 6 saruu heden saruu?
Crown Prius Mark X zergiig zuv rulitei avchirch bolno gesen uguu te?
би болно гэж бодож байна, мэдээж хэрэг цоо шинэ л машин захиалах талаар яриад байгаан.

Би компаниас нь сайн мэдээлэл цуглуулж байгаа энэ постоо сайтар янзлах болно.

өнөөдөр маш ерөнхий мэдээлэл авсныгаа ч гэсэн гишүүдэд дуулгаж байя гэж санаад шууд биччихлээ.

мэдээж хэрэг тоёота дээрээс шууд авчрах болохоор зөвхөн авчирсан машинаар хязгаарлагдахгүй гэж итгэж байна. гэхдээ тоёота монголд ямар машин нийлүүлэхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан нь илүү сонин асуудал болох байх.

дандаа ланд 200 гээд байхгүй байлгүй дээ...
МАФ-ын Мөөг
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by GaNBaYaR »

ану дахь салбараас авчирах уу?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by MuuG »

Японоос гэж ойлгож байгаа. үүсгэн байгуулагч нь япон хүн гэж дуулсан юм байна.
МАФ-ын Мөөг
Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by Juniper »

зөв рультэй л бол ялгаа юу байна АНУ vs Япон
ZZT240, 1ZZ-FE
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by Egu »

USDM JDM gej neg yum baidiin baidiin
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by MuuG »

Juniper wrote:зөв рультэй л бол ялгаа юу байна АНУ vs Япон
илгаа байгаа гэсээн. нарийн юмыг нь бол мэдэхгүй.

ухаандаа япондоо хийгээ, угсраад, тэгэхдээ зөв болгоод гаргаж байгаа юм шиг байгаан. харин бусад нь араб, АНУ, хятад, малайз гээд л бусад газруудад угсарчаад, нийлүүлээд зардаг юм биш үү...

Ланд 200 дээр гэхэд л Араб Стандарт нь хүйтэн, Евро стандарт дээр, Япон нь буруу ирдэг, зөв болгоод захиалахаар илүү төлдөг гээд улсууд, дам дамаа цуурах юм билээ шдээ. хэн мэдэхэв...
МАФ-ын Мөөг
calvin
Posts: 9
Joined: Sun Aug 12, 2012 2:07 pm

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by calvin »

Яад Тоёота дэлхийд №1 борлуулалттай хамгийн эрэлттэй машин байдаг гээч...
Мэдээж Тоёота чанартай автомашин үйлдвэрлэдэг, харин хамгийн гол зүйлс нь худалдааны дараах хэрэглэгчийн сэнгэл ханамжийг Тоёотогийн чанартай үйлчилгээ/quality service/ болон жинхэнэ сэлбэг /Genuine parts/, Баталгаа /Warranty/ гэх зүйлүүд байдаг. Өөр бас яриад байвал 5S дүрэм гэх мэт зүйлүүд байдаглдаа.
Манай улсад Тоёота автомашин борлууллах эрхтэй 3 компани байгаа, Сэлбэг засвар үйлчилгээ үзүүллэх эрхтэй нөгөө quality service гэдэг зүйлийг чинь үзүүлдэг нэг компани байгаа. Баталгааны хувьд манай оронд өгөх баталгаа тун бага байдаг/1 жил, 20000км/ гэтэл Англид 5 жил байх жишээтэй.
Last edited by calvin on Sat Jun 15, 2013 12:58 pm, edited 1 time in total.
calvin
Posts: 9
Joined: Sun Aug 12, 2012 2:07 pm

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by calvin »

Бас Тоёотагаас монголд нийлүүлэгдэх боломжтой автомашин бол LC200, 70 series, Hilux, Hiace, Coaster, Prado, Rav 4, Camry байдаг. Харин удахгүй prius оруулж ирэх талаар судалгааны ажил эхлэсэн байгаа. Мөн цаашлаад Corolla, GT86 оруулж ирэх төлөвлөгөөтөй байгаа "Хэт моторс ХХК"
calvin
Posts: 9
Joined: Sun Aug 12, 2012 2:07 pm

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by calvin »

Бас манайд худалдаалагдаж буй автомашинууд чинь монголын нөхцөлд зориулагдсан байдаг учраас бусад бүсүүдийнхээс өөр байдаг. Япон дотооддоо гаргадаг автомашин буруу руультэй байна уу гэхээс манайд ирж байгаа зөв руультай байна шүү дээ. Тэд ч америк, Евро, Араб, Хүйтний бүс бүгд л Японд үйлдвэрлэгдэг. Бүс бүсэд зохицсон тоноглол, стандарт, нэршилтэй байдаг. Тэр аль бүсийн сайн муу гэсэн юм байдаггүй харин монголд зохицож байна уу гэдэг байна шүүдээ. Өөрийн мэддэг зүйлсээ хуваалцаж хүмүүсийн дунд буруу ойлголтыг засах хүссэн юм. Энэ сэдэв эхлүүлсэн явдалд баяртай байна. Сэтгэгдэлүүдийг уншихад олон буруу мэдээлэлтэй байна
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota албан ёсны нийлүүлэгч

Post by MuuG »

Калвин их мэдээлэл сайтай хүн байна шүү.

Миний хувьд дамжуулж байсан учир зохих хэмжээгээр бүрэн мэдээллийг өгч чадахгүй байсан байж болох юм. шинээр бий болж буй компаний хувьд удахгүй үйл ажиллагаа нь жигдэрч, веб сайт энэ тэр хийлгэж дуусахад бүрэн мэдээллийг хүргүүлье.

машин тэрэгний хувьд одоогоод бусадтай л адилхан захиалга авч нийлүүлэх боломжтой гэж сонссон.

сэдвийг хөгжүүлж өгсөн calvin гишүүнд баярлалаа. /цаашин бүрэн мэдээлэл тавих тал дээр анхаарах болно/
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Дэлгүүр”