Монголчууд бид дийлэнх хэсэг нь тоёота брэндийн машиныг унаж, эдэлж, хэрэглэж үзсэн байдаг. Тэгвэл энэхүү брендийг монголд албан ёсоор авчирч зардаг Боди автоматив, Хэт зэрэг компаниуд дамжуулан худалддаг байсан бол өнөөдөр цаг үе өөр болжээ. Дээрхи хоёр компанийн хувьд бэлэн байгаа машиныг шинээр авчраад зардаг, зарим тохиолдолд захиалгаар авчирдаг байсан бол өнөөдөр бид өөрсдөө өнгө, загвар, функц бүрээр нь захиалан цоо шинээр авах боломжтой боллоо.
Үүнийг Монголд албан ёсоор гурван газар хийдэг болжээ. ХЭТ, Таван богд, Мөнххада зэрэг компани юм байна. Бодитой байгуулсан гэрээ дуусгавар болсон гэнэ.
өөр нэг сайхан мэдээ нь гэвэл миний ойрын хүмүүсийн маань нэг мөнххада-д ажиллах болжээ.
та цоо шинэ, япон стандартын, мэдээж хэрэг зөв талдаа жолооны хүрдтэй, дээр нь бүх боломжид зүйлсийг захиалаад авахыг хүсвэл надаар дамжуулж япон улсаас захиалан авах боломжтой боллоо!!!
жич: захиалга хийсэн МАФ-ын гишүүд, худалдан авагч нарт зохих хэмжээний хөнгөлөлтийг тухайн компанитай тохиролцож өгөх боломжтой.
жич: одоогийн байдлаар авчрах машинууд нь ХЭТ, Таван богдтой адилхан байгаа гэнэ. Эгү гишүүний асуусан шиг суудлын автомашиныг тухайлан захиалгаар авч ирж болно.
Үйл ажиллагаа нь жигдэрч, зах зээлийн судалгаа хийгдсэний дараа машинууд орж ирэх л юм байна.
үнийн жишгийг ижил төрлийн компаниудын үнийн саналаас нээллтэй харж болох юм байна.
Удахгүй, онцлог, давуу талаа тодорхой болгоно гэж итгэж байна.