Авто машины бартаат замын Дакар ралли тэмцээн Өмнөд Америкт үргэлжилж байгаа билээ. Өчигдөр тэмцээний долоо дахь гараа боллоо. Одоогын байдлаар Дакар 2012 автораллигын автомашины ангилалд нийлбэр оноогоор Францын нисгэгч Степани петерханселын “Х-райд” баг 20:04:15 цагын үзүүлэлтэйгээр тэргүүлж байгаа бөгөөд тус багийн хувьд одоогоор нийт 7 удаагын гараа хийж нэг удаа 1-р байр, нэг удаа 2-р байр, гурван удаа 3-р байр, нэг удаа 7-р байранд орсон үзүүлэлттэйгээр, сүүлийн 4 гараанд нийлбэр оноогоороо тэргүүлж байна. Францын нисгэгч Степани петерхансел нь нилээд туршлагатай тамирчин бөгөөд Дакар раллид нийттэй 9 удаа түрүүлж байсан юм байна.
Харин хоёрдугаар байранд одоогын байдлаар АНУ-аас HUMMER H3 машинтай оролцож байгаа “Speed energy” баг 20:11:51 цагийн үзүүлэлттэйгээр 7 минутын алдагдалтай удаалж байна. “Speed energy” багийн хувьд одоогын байдлаар нийт 7 гараа эхлүүлсэнээс гурван удаа 2-р байр, нэг дуу 3-р байр, хоёр удаа 5-р байр, нэг удаа 14 байр эзэлсэн үзүүлэлттэйгээр 8-р гараанаас эхлэн 2-р байранд орж ирсэн байна. Америкын тамирчин Робби гордон энэ удаагын Дакар раллид түрүүлэх зорилготой ирсэн бөгөөд харамсалтай нь 4 дэхь өдрийн гарааны үед нь дугуй нь хагарч 18 минутын алдагдал хүлээсэн байна.
Гуравдугаар байрт Польшын нисгэгч Krzysztof Holowczyc-ын 4RACCING MINI маркийн машинтай уралдаж буй “ORLEN X-RAID” баг 20:12:03 цагийн үзүүлэлттэйгээр “Speed energy” багийн ардхан талд явж байна. Тус багийн хувьд одоогын байдлаар нийт 7 гараа эхлүүлсэнээс нэг удаа 1-р байр, хоёр удаа 2-р байр, хоёр удаа 4-р байр, нэг удаа 5-р байрт орсон үзүүлэлттэйгээр нийлбэр оноогоор 3-рт явж байна.
Одоогын байдлаар эхний 3-р байрт явж байгаа багын товч мэдээлэл болон эхний 10-т явж байгаа жолооч болон багийн эзэлсэн байрыг товч оруулав.
1. Степани петерхансел/Франц/
Баг: X-Raid
Автомашины марк: All 4RACCING MINI
Мотор: 6 cylindres, 3l Twin Turbo Diesel
Машины хүчин чадал: 315 cv
Машины жин: 1900 kg
Тоноглол: Monster X-Raid
Ерөнхий ивээн тэтгэгч: Monster X-Raid
2. Робби гордон /АНУ/
Баг: Speed Energy
Автомашины марк: HUMMER H3
Мотор: : 6.0L, V8.
Автомашины жин: 2014 кг
Ерөнхий ивээн тэтгэгч: Robby Gordon Motorsports
Автомашины тоноглол: Robby Gordon Motorsports
3. Krzysztof Holowczyc/Польш/
Баг: ORLEN X-RAID
Автомашины марк: All 4RACCING MINI
Мотор: RS 08 diesel
Хүчин чадал: 315 hp / 4000 rpm, ойролцоогоор 700Nm / 1900 rpm
Автомашины жин: 1900кг
Ерөнхий ивээн тэтгэгч: X-Raid
Автомашины тоноглол: X-Raid

4. Roma /Испани/ MINI, Monster energy X-RAID баг.

5. G. de Villiers /ӨАБНУ/ Pickup HILUX toyota, IMPERIAL TOYOTA баг.

6. Nasser Al Attiyah /Катар/ HUMMER H3, QATAR баг.

7. Leonid Novistkiy /Орос/ All 4RACCING MINI, Monster energy X-RAID баг.

8. Carlos Sousa /Португал/ HAWAL Great Wall, Great Wall баг.

9. Lucio Álvarez /Аргентин/ Hilux PROTOTIPO Toyota, Toyota overdrive баг.

10. Erik Van Loon /Недирланд/ Racing LANCER Mitsubishi, XDAKAR.COM

Одоо Дакар раллигын ялагчид тодорход 5 хоног үлдээд байна.
Toyota crown MAJESTA.