DAKAR RALLY 2012

ImageDrift Party
ImageOff-Road Tour
ImageAuto Parade

Moderators: temp, Mod_2

User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

DAKAR RALLY 2012

Post by Uuganaa »

Image

Дэлхийн хамгийн аюултай, хүнд хэцүү уралдаанд тооцогддог “Дакар ралли”-гийн 2012 оны уралдаан яг одоо явагдаж байгаа. Энэ нь Өмнөд Америк тивд зохиогдох болсоор гурван жилийн нүүр үзэж байгаа юм. 2012 оны маршрутанд Пэру улс багтсан нь дакар ралли-ын түүхэнд анх удаа юм. 15 хоног үргэлжлэх энэ уралдаанд тамирчид 3н улс дамжин уралдана. Дакар ралли-Буэнос-Айрос хотоос зүүн өмнөд зүгт 400 км-ийн зайд байрлах Мар дел Плата хотоос эхэлсэн. Тамирчид нийт 9000км туулж 1-15нд ялагч тодрох юм

Машрут:
Image

Хувиар:
Image

Албан ёсны сайт:
http://www.dakar.com/index_DAKus.html
User avatar
Erdi
Нийтлэгч ★
Posts: 1297
Joined: Fri Nov 11, 2011 1:34 pm

Re: DAKAR 2012

Post by Erdi »

Image
Энэ агуу уралдаанд яг одоо энэ тэрэг ТЭРГҮҮЛЖ БАЙНА...
ДАКАР ИХ ГОЁ ШД
ТАААРВАЛ БҮГДЭЭРЭЭ ҮЗЭЖ БАЙГААРАЙ
УДАХГҮЙ ЗИГ ЗАГ -ын ДАМДИНХОРЛОО ГУАЙН ХҮҮ ОРНО гэж сонслоо
Амжилт хүсье
ЭРДИ-с АВТО МАГАЗИНе
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: DAKAR 2012

Post by Toogy »

Өнөөдөр 9 дүгээр үеийн уралдаан болж байгаа, одоогын байдлаар францын тамирчин Stéphane Peterhansel автомашины төрөлд тэргүүлж байна.
Image
Toyota crown MAJESTA.
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: DAKAR 2012

Post by bataa »

Сансар аналог каблийн ТВ-гээр Дакар Ралли гарч байгаа суваг байна уу? Үзэж чадахгүй юмаа. :(
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: DAKAR 2012

Post by Toogy »

Ачааны машины төрөлд Голланд, Бельгийн хамтарсан DE ROOY-н баг тэргүүлж байгаа юм байна.
Image
Харин раллигын дархан аврага Оросын алдарт Камаз баг одоогоор нийлбэр оноогоор 4-р байранд явж байна.
Image
Toyota crown MAJESTA.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: DAKAR 2012

Post by Toogy »

Би бас зурагтаар үзэж чадахгүй, нетээр л үзэж сэтгэлээ баясгаж байна даа.
Toyota crown MAJESTA.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: DAKAR 2012

Post by Toogy »

Хэдий түрүүлдэггүй ч гэсэн энэ багийг дэмжих дуртай.
Image
Toyota crown MAJESTA.
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: DAKAR 2012

Post by Naba »

Toogy бичлэгийг нь бага зэрэг тайлбар болон онооны хамт оруулаач хө. Бусад дакар сонирхдог залуусдаа зориулаад
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: DAKAR 2012

Post by Toogy »

Авто машины бартаат замын Дакар ралли тэмцээн Өмнөд Америкт үргэлжилж байгаа билээ. Өчигдөр тэмцээний долоо дахь гараа боллоо. Одоогын байдлаар Дакар 2012 автораллигын автомашины ангилалд нийлбэр оноогоор Францын нисгэгч Степани петерханселын “Х-райд” баг 20:04:15 цагын үзүүлэлтэйгээр тэргүүлж байгаа бөгөөд тус багийн хувьд одоогоор нийт 7 удаагын гараа хийж нэг удаа 1-р байр, нэг удаа 2-р байр, гурван удаа 3-р байр, нэг удаа 7-р байранд орсон үзүүлэлттэйгээр, сүүлийн 4 гараанд нийлбэр оноогоороо тэргүүлж байна. Францын нисгэгч Степани петерхансел нь нилээд туршлагатай тамирчин бөгөөд Дакар раллид нийттэй 9 удаа түрүүлж байсан юм байна.
Харин хоёрдугаар байранд одоогын байдлаар АНУ-аас HUMMER H3 машинтай оролцож байгаа “Speed energy” баг 20:11:51 цагийн үзүүлэлттэйгээр 7 минутын алдагдалтай удаалж байна. “Speed energy” багийн хувьд одоогын байдлаар нийт 7 гараа эхлүүлсэнээс гурван удаа 2-р байр, нэг дуу 3-р байр, хоёр удаа 5-р байр, нэг удаа 14 байр эзэлсэн үзүүлэлттэйгээр 8-р гараанаас эхлэн 2-р байранд орж ирсэн байна. Америкын тамирчин Робби гордон энэ удаагын Дакар раллид түрүүлэх зорилготой ирсэн бөгөөд харамсалтай нь 4 дэхь өдрийн гарааны үед нь дугуй нь хагарч 18 минутын алдагдал хүлээсэн байна.
Гуравдугаар байрт Польшын нисгэгч Krzysztof Holowczyc-ын 4RACCING MINI маркийн машинтай уралдаж буй “ORLEN X-RAID” баг 20:12:03 цагийн үзүүлэлттэйгээр “Speed energy” багийн ардхан талд явж байна. Тус багийн хувьд одоогын байдлаар нийт 7 гараа эхлүүлсэнээс нэг удаа 1-р байр, хоёр удаа 2-р байр, хоёр удаа 4-р байр, нэг удаа 5-р байрт орсон үзүүлэлттэйгээр нийлбэр оноогоор 3-рт явж байна.
Одоогын байдлаар эхний 3-р байрт явж байгаа багын товч мэдээлэл болон эхний 10-т явж байгаа жолооч болон багийн эзэлсэн байрыг товч оруулав.
1. Степани петерхансел/Франц/
Баг: X-Raid
Автомашины марк: All 4RACCING MINI
Мотор: 6 cylindres, 3l Twin Turbo Diesel
Машины хүчин чадал: 315 cv
Машины жин: 1900 kg
Тоноглол: Monster X-Raid
Ерөнхий ивээн тэтгэгч: Monster X-Raid
Image
2. Робби гордон /АНУ/
Баг: Speed Energy
Автомашины марк: HUMMER H3
Мотор: : 6.0L, V8.
Автомашины жин: 2014 кг
Ерөнхий ивээн тэтгэгч: Robby Gordon Motorsports
Автомашины тоноглол: Robby Gordon Motorsports
Image
3. Krzysztof Holowczyc/Польш/
Баг: ORLEN X-RAID
Автомашины марк: All 4RACCING MINI
Мотор: RS 08 diesel
Хүчин чадал: 315 hp / 4000 rpm, ойролцоогоор 700Nm / 1900 rpm
Автомашины жин: 1900кг
Ерөнхий ивээн тэтгэгч: X-Raid
Автомашины тоноглол: X-Raid
Image
4. Roma /Испани/ MINI, Monster energy X-RAID баг.
Image
5. G. de Villiers /ӨАБНУ/ Pickup HILUX toyota, IMPERIAL TOYOTA баг.
Image
6. Nasser Al Attiyah /Катар/ HUMMER H3, QATAR баг.
Image
7. Leonid Novistkiy /Орос/ All 4RACCING MINI, Monster energy X-RAID баг.
Image
8. Carlos Sousa /Португал/ HAWAL Great Wall, Great Wall баг.
Image
9. Lucio Álvarez /Аргентин/ Hilux PROTOTIPO Toyota, Toyota overdrive баг.
Image
10. Erik Van Loon /Недирланд/ Racing LANCER Mitsubishi, XDAKAR.COM
Image
Одоо Дакар раллигын ялагчид тодорход 5 хоног үлдээд байна.
Last edited by Toogy on Tue Jan 10, 2012 7:27 pm, edited 3 times in total.
Toyota crown MAJESTA.
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: DAKAR 2012

Post by Naba »

тнх!
Facebook-ээс татгалзъя!
Эрхэмээ
Posts: 11
Joined: Sat Dec 24, 2011 11:06 pm

Re: DAKAR 2012

Post by Эрхэмээ »

neg sonin gevel aldart Nasser WRC d 3 jiliin geree hiisen gsn.
User avatar
Bentley
Posts: 96
Joined: Tue Dec 06, 2011 6:27 am

Re: DAKAR 2012

Post by Bentley »

tehdee ene mashinuud ni ih sonin. beltgeliin bichleguudiig uzej baihad ter undsen mashinaas avah yum algaa. yaaltgui motor ni bga baih kuzovoos neg tos bii tegeed l trubaagaar aram zangidaad mashin hiichdiin bna lee sh d. ter 2 t yavj bga hummer bol kuzov ni ch oor bga bizdee. engiin mashinuudtai zuirleh argagui. engiin mashinuud bol hed usreed l kuzov ni hanz usreh bailgui. hehe. tegheer neeh tegej hummer turuuljee hummer ch sain yumaa enee teree geh shaardlaga eroosoo baihgui bolj.
Mark2 GX110 ...
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: DAKAR 2012

Post by bataa »

Дакар Ралли 2012 -н эхний 8 өдрийн тоймыг нь татчихлаа. Эхний өдрийнхийг үзлээ. Гоё байна. Авах хүн байвал аваарай.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: DAKAR 2012

Post by Egu »

Muu Noyon Beanii mashin 1960 kg baigaad baidag sonin bandaa yu hiiisiin bol
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: DAKAR 2012

Post by Toogy »

Egu wrote:Muu Noyon Beanii mashin 1960 kg baigaad baidag sonin bandaa yu hiiisiin bol
Нэмэлт тоноглолоосоо болж тэгэж хүнд болж байгаа байх. Аюулгүй байдал талаас нь анхаарч бэхэлгээ болон хамгаалалтын төмөр рамнууд их хийсэн байгаа.
Toyota crown MAJESTA.
Post Reply

Return to “Авто спорт, аялал /auto sports and tour/”