4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Blog

Moderator: temp

Post Reply
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Алиас өнөөдөр буюу 2014 оны 3-р сарын 27-нд шинээр мэндлэв. Өнгөрсөн нэг сар гэж яг л там-н үлгэрийн адил маш олон зүйлс давхцан амьдрал ажил хувийн асуудлууд нэг нэгээрээ жигдрэлгүй байсаар Алиас гэдэг хүнийг зан чанарын өөрчлөлтөд оруулж хямруулж нэг аваад өнөөдөр гэдэг энэ сайхан өдөр цээж дүүрэн амьсгалах боломж өгөв.
Нэг жил 3 сар 16 хоногийн өмнө сайн уу сайнаа гээд гүйгээд байдаг байсан найзтайгаа хамтдаа бизнес хийдэг баатар болоод буруу зүйлээрээ тоглосноос болж бурхан нь буутал буруугаа Алиасруу чихэн зугтсан булиа залуусын буулгаж хаяаад явсан бизнесийн төлбөр тооцооны асуудлыг нөхөн барагдуулах асуудал Алиасын толгой дээр нь биш ч гэсэн мөрөн дээр нь буугаад буруу харуулж уйлуулаад зөв харуулж инээлгэсээр өнөөдрийг хүрээд мөрнөөс минь ховхров. Яагаад энэ зүйлээ бичиж байна гэж үү? Автомашин гэдэг зүйл намайг энэ бүхнээс аварсан учраас тэр л дээ. Хэрхэн энэхүү зургаан оронтой зузаан гэгчийн өрний ард гарахад ямар ямар буянтай автомашин тус болчихов гэдгийг хамтдаа харцгаая :)

Миний сэдвийн гарчиг их гоё байгаа биз? Яаг тийм. Яагаад ийм учиртай юм гэж үү? Математикт ямар нэгэн функцийн интеграл нь дандаа тухайн функцээсээ том утга агуулж өргөн хүрээг хамардаг учраас хязгааргүй интегралаар өөрийнхөө сэдвийн хязгааргүй олныг хамрах цаг хүрээг, 4AGE гэгчээр автомашины арилжаанд од авчрах хувьтайгаар надад ирсэн 1 сая төгрөгний үнэтэй автомашинаа дурсан харуулдаж энэхүү сэдвийг нээж цаашид та бүхэндээ өөрийнхөө өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ямар ямар машиныг ямар шалгуураар худалдан авч юу нь ямар байдлаараа бусдаасаа өөр байсан талаар харьцуулалт хийн явах болноо.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Алиасын түлхүүрийг нь барьсан нийтдээ 58 машин байгаагаас давхардсан тоог нь хасваас 8 брендийн 16 нэр төрлийн машины харьцуулалт уншихнээ гэж бодон сууж болно. Зарим машин маань дотроо олон ангилалтай учраас ангилал тус бүрээр нь та бүхэндээ сонирхуулан хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Форумд минь хэсэг бүрдсэн унтаа байдал алга болон буцан сэргээхэд та нар минь идэвхитэй байж бүгдээрээ энэхүү форумдаа хэзээд ороод ирэхэд дандаа шинэлэг соргог мэдээтэй, сайхан уур амьсгалтай, нөхөрсөг хамт олонтойгоор байх эрүүл орчинг хамтдаа бүрдүүлцээе гэж Алиас нь уриалан дуудаж байна шүү. Манайхан идэвхитэй байгаарай. :ymhug:

Одоо ингээд хэдүүлээ танилцуулгаа эхэлцгээе.
(Зарим машины маань Дани (мэдээлэл) алга болсон учраас тухайн үед жижиглэн тэмдэглэж зар дээр оруулахдаа бичиж байсан тэмдэглэлээсээ харж байгаад бага ч гэсэн мэдээлэл хүргэхийг хичээнээ. Хайртай шүү, үнсье та нарыгаа :-* )
Last edited by Alias on Fri Mar 28, 2014 9:06 pm, edited 2 times in total.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: Int(4AGE)dA тэгш бус тэгшитгэл

Post by Alias »

Машин №1
Улаан Голф

Машины наймаа гэдэг зүйл хил даваад зараад байвал тун ашигтай байх таамаг надад автобусаар хагас немц, хагас оросуудын нутгаар явж байхад төрсөн юм. Харин хамгийн эрэлт өндөртэй, хурдан зараад эргэлдүүлээд байх боломжтой машин бол мэдээж хөдөө газрын хөл дүүжлэгч Голф байсан юм. Лав сайн санахнээ 2 сар хоолоо багасгаж гадуур иддэг чихэр жижи ундаагаа багасгасны хүчинд 680 еврогоор нэг Голф авахаар тохиров. Бас л тэрүүхэндээ нэг хөөрхөн юм хийлгэхээр машин байсан.

Голф МК2, МК3 бол одоо цагт хамгийн хямдхан авч болох коллежийн оюутны унаа. Дөнгөн данган өөр хотод шилжин ирсэн гадаадын оюутнууд польшийн хүнд сурталтай трамбай автобус зэрэгтэй орооцолдохыг хүсэхгүй учраас 1000 еврог нэг удаа заран ганц ГОЛФ аваад унах нь тэд нарт ч ашигтай, 680-аар авсан юмаа 1000-р зарж байгаа надад ч ашигтай гэсэн бодол байлаа. Бас болоогүй ээ, тэр чинь бас тэрүүхэн тэндээ GOLF Bon Jovi edition гээд ард талын онжигон дээрээ үйлдвэрээсээ гарсан BON JOVI наалттайгаа байсан шүү хө...

Надад өөрөөс нь үлдсэн юм одоо юу ч байхгүй учраас интернэтээс олсон зургаар л хуудсаа тэжээе дээ...
Image
Анхны сэтгэгдэл
Цонх нь онгойдоггүй, пар нь үлээдэггүй машин юм. Ямартай ч гадны форумуудаар үзэж байгаад Голфын схем олж гал хамгаалагч болон бусад зүйлсийг нь шалгах хэрэгтэй юм байна хэмээн бодол төрөв. Урагшаа явахдаа зуурч байгаа мэт, араанд солигдсоны дараа дүлэнги явахгүй оргих, консны аппаратны но, өөрөө буудаггүй гар крадан гээд үнэндээ таарсан үнэн машин байв.

Удаах сэтгэгдэл
Шууд тэр чигээр нь унаж очоод зарахад хэн ч авахгүй хаа ч явахгүй гэдэг нь тодорхой учраас өөрөө засахаар шийдэн амралтын өдрийг хүлээхээр шийдэн гэртээ ирлээ.

Галын дөл өөдөө... гэдэг үгийг маргааш нь би хэлсэн юм. Автомашин, тэр дундаа миний машин шатаж байхыг би өөрийнхөө хоёр нүдээр харан яахаа мэдэхгүй зогссон юм даа. Галын дүгнэлт гарсаан хө. "Цахилгааны масс, буруу цахилгааны холболт" гэсэн бичилт хийгдэн машины надад зарсан эзэнд нь даатгалын компаниас 1450 евро буцаан олгон, харин Алиас хүү юу ч үгүй үлдсэн юм даа.

Миний сурч авсан зүйл - Мөнгө өгсөн авсан бол алгийн чинээ цаасан дээр ч хамаагүй дандаа гарын үсэг зуруулж авч байх. Дараа нь юу ч болоо билээ...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: Int(4AGE)dA тэгш бус тэгшитгэл

Post by Alias »

Машин №2
Renault Clio

WRC үзэж байхад бас л сайн явдагуудын нэг бол энэ хавьдаа шар толгойтнуудын ажил амьдрал хичээл сургууль цэцэрлэг дэлгүүр хоршоогоор хөл дүүжлүүлдэг энгийн хэрэглээ нь бол Reno буюу Renault.
Бас гэрчилгээн дээрээ нэг их сүртэй Sport эн тэр гэсэн нэртэй ийм амьтан миний дараагийн бай болсон юм. Өөрөөрөө 207000 явсан, үйлдвэрээсээ 2000 онд гарсан, 3 эзний гар, 2 хоншоортой айлаар орсон, 2014 оны сүүл хүртэл зам дээр өнхрөх зөвшөөрөлтэй, 1.4-н жаахан дуутай мотортой, гаднаасаа цэмбийгээгүй ч салаад унахааргүй машин байв.
Хоёр хаалгатай л болчихоороо өөрийгөө СПОРТ гэж өнгөлөн далдалдаг ёстой хачин машин. Явдаг нь үнэн, яахуу дээ гэмээр байсан ч гэсэн бизнесийг минь хөл дээр нь босгосон хамгийн анхны тэнгэрлэг буянтай машин.
Худалдан авсан үнэ - 592 евро.

Image
Image
Image
Image
Image
Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: Int(4AGE)dA тэгш бус тэгшитгэл

Post by Alias »

Машин №3
VW Polo

3-р үеийн MK3 6N Polo гэж алдаршсан эмээ нарын унааг би хамгийн анхны амжилттай хийсэн Рено-гийн дараа худалдан авав. Худалдан авсан үнэ 1025 евро.

1999 оны 8 сард үйлдвэрээсээ гаран 2 эзний гар дээр 160.000 км явсан хар өнгөтэй дээд тал нь онгойдог, 2 цонх нь онгойдог, сэв байхгүй, гоё калпактай, урд гэрлээ Евро tuning гэдэг сайтаас аван гриллтэй нь хамт сольсон, ард гүпер нь дундаа нэг залгаатай засвартай урд хойноосоо нэг нэг лонжруугаа оролгүйгээр үнсэлцэж гэрэл дохио гүперээ хага явуулж байсан эд байв.

Унаж үзсэн анхны сэтгэгдэл
3-хан хаалгатай 1.4 хөдөлгүүрийн 16 клапангийн тачигнах чимээг хэрхэн чимээгүй болгох, бас ухрахдаа угзчиж хөдлөж байгааг нь хэрхэн зүгээр болгох вэ гэсэн бодол байсныг одоо ерөөсөө мартдаггүй юм. Хамгийн анхны авсан лүүктэй машин учраас байн байн гадаа гаран машиндаа сууж тэрийг нь онгойлгож дээшээ харж байж билээ. Тэгээд болоогүй ээ... Бас хөгжим нь гоё дугарнаааа гэж.... "Чи намайг зүйрлэсэн гэрэл цацарсан гэгээн хүнтэй..." гээд л явж өгнө шүү дээ. Лав намайг 600км зугаацуулан дараах эзэндээ сэтгэл өндөр очсон машин. Сайхан ааштай эмээ өвөө хоёр рүль дээр нь ээлжилж сууж үзээд л миний хэлсэн үнэнд худалдан аван одсондоо хөөрхий...

Энэ машинд би Шелл хийж Шеллийн үйлчлүүлэгчийн карт аван амьдрал эхэлсэн дээ хөөрхий.
Image
Image
Image
Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Int(4AGE)dA тэгш бус тэгшитгэл

Post by freekiller »

Тэр хамгийн сүүлийн зураг дээрхи шийдэл.Яндангийн дээрээс гарсан хоолой агаарын хоолой руу орж машин хурдан халахад хэрэг болдог эд мөн үү?Манай хадам өнгөрсөн өвөл иймэрхүү шийдэл Civic дээр хийгээд байсан.Хэр нөлөөтэй эд вэ.
МАФийн гишүүн.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Int(4AGE)dA тэгш бус тэгшитгэл

Post by Ochki »

bishee,. mashin binzin baga iduulhed hergledeg shiidel. haluun agartai bol mashin gadaa haluun bn geed, binzin baga herglene, prius20-uud eniig hiivel uvul 10 s deesh idehguide.
Dairaldsnaa unaal yavjina
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: Int(4AGE)dA тэгш бус тэгшитгэл

Post by Alias »

freekiller wrote:Тэр хамгийн сүүлийн зураг дээрхи шийдэл.Яндангийн дээрээс гарсан хоолой агаарын хоолой руу орж машин хурдан халахад хэрэг болдог эд мөн үү?Манай хадам өнгөрсөн өвөл иймэрхүү шийдэл Civic дээр хийгээд байсан.Хэр нөлөөтэй эд вэ.
Ochki wrote:bishee,. mashin binzin baga iduulhed hergledeg shiidel. haluun agartai bol mashin gadaa haluun bn geed, binzin baga herglene, prius20-uud eniig hiivel uvul 10 s deesh idehguide.
2-уулангийнх нь зөв. Яагаад гэвэл энгийнээр бол энэ чинь ECU-ээ хуураад байгаа юм. Моторын блок тогтмол халуун температуртай байна гэдэг мэдээлэл авснаар машины мотор хурдан халдаг, бас нөгөө талаасаа Очкигийн хэлснээр маш бага тогтмол түлш хэрэглэдэг. Герман ийм шийдэлтэй машинууд хувьсаж иднэ гэдэг ойлголт тун бага байдаг. 8 гэсэн бол 8-аа л яаж ч явсан иддэг. Анзаараад хараад байхнээ ер нь Европынхон өвөл ч бай зун ч бай машинаа асаангуутаа хөдлөөд явдаг, харин Америкчууд өвөл асаачаад цасаа буулгаж байгаа анзаарагддаг. Америкад зах зээл дээр их олон зарагддаг Субару, Тоёота, Хонда нь дандаа биднийх мэдэх энгийн сорогчтой байдаг учраас тэр юм болов уу?

Миний анзаарсан зүйл, зөвхөн миний анзааралт шүү. Яг ингэж яндангаас халуунаа сордог машинуудын холимог дандаа цэвэрхэн байдаг. Халуун агаар тэгж их хөлрөлт үүсгэж байнга цэвэрлэдэг юм болов уу бүү мэд. Үүнийгээ дагаад ч тэр үү кольц хуруувч муудна гэдэг ойлголт бараг мэдэхгүй. Ямартай ч Европ тивээр явж байхад анзаарсан ганц зүйл бол хамраа онгойлгоод мотороо задлуулчихсан VW Golf, Polo, Passat 3-н түрүү үе бол үнэхээр байдаггүй. Харин сүүлийн үеийн технологитой эдүүд жаахан тиймхэн тиймхэн талдаа. Болж өгвөл хроп нь, болохгүй гэвэл радиатор нь явчих гээд. Миний мэдэхийн Монголд хөдөлгөөнд оролцож байгаа 20 гаруй VW радиатор захиалж сольсондог...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Ariuka »

Иймэрхүү молиго-ийг хэрэглүүл ч өвөл зунгүй маний муу приус 20,000- д хийгээл 200 яавхын бишүү
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Нэг яриа байнаа. Өнөөдөр машиныхаа моторын таг, яндангийн хамгаалалт төмөр 2-оо халууны гэсэн худлаа тодотголтой будгаар шүршээд хаяв. Одоо энийг удаан ийм байдлаар нь байлгахын тулд дээрээс нь лакдах ёстой юу? эсвэл шууд энэ чигээр нь хийчих үү? Өөрөө лак мактай л гэнэ, гэтэл би чинь нөгөө дээр үеийн хулхидуулсаар байгаад хаширсан сэтгэхүйтэй болхоор кицүү ин. Экспертүүд туслаарай хө.

Машиндаа хийсэн зүйлс...

Image

Image

Image

Image

Ингээд л хөгжөөд байна даа хөөрхий...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Миний хобби болоод 8 жил болж байгаа нэг зүйл байдаг нь машин цуглуулах. Гэхдээ би дандаа өөрөө нүдээрээ харсан, аль эсвэл унаж үзсэн машинаа цуглуулах дуртай. Өнгөрсөн 7 хоногт Hotwheels-н дахин цөөөөөн тоогоор үйлдвэрлэсэн 86 моделоос нэг биш нилээд хэдийг үнэ мүнэ цохиж мохиод авчихав. Дараа нь надад тэрнээсээ илүү дурсамж болох учраас 86-аа хадгалж илүү гарсныг нь VIP хүмүүстээ өгнөө хө.... Зарим хүмүүс цуглуулга чинь хэдий хавьцаа байна гэж асуудаг юм. Өнөөдөр яг энэ 86 бол 1000 дахь нь боллоо хө.

За хө мөрөөдлийн цагаа эхлээээд маарш..

Тээр нэг тэмээн жилийн хавар гэж эхлэхгүй ээ. 2020 он хүрэхээс хэдэн жилийн өмнө, одоогоос хэдэн жилийн дараа Алиас хүү МАФ-н гараашыг нээчээд нээлтэн дээрээ МАФ-нхныгаа зөвхөн VIP байдлаар хүлээн авна хэмээн урилга тарааж. Уригдан ирсэн зарим зочид болон тэдгээрийг танилцуулцгаая.

1. Ойн Мөөг - AE86

Мөөг маань өөрөө моторын дон туссан учраас миний урьд нь боогоод дуусгаагүй нэг 4AGE-г могжийтол нь боогоод оройн цагаар Ороог ахтай хамт архидаж согтоочоод Altezza-ных нь хропыг нь суга татаад аваад явчихаж гэнэ. Ороог яахуу дээ, маргааш нь машинаа түрсээр МАФ-н засварын газар ирээд муухай царайлсаар гуйж байна гэнэ. Ээ л дээ, та нар юун муухай юм бэ? Ингээд би түрээд ирж байна, найзууд л юм даа гээд гомдол мэдүүлэх юм. За тэр яахав, Ороогд тэгээд гарын бэлэг өгөөд хропгүй машиных нь моторын тосыг Шелл-р үнэгүй сольж өг гэсэн хатуу даалгаварыг Эгүд өгөв. Эгү ч "за" гээд л тальмааран алга боллоо.

Keiichi жаахан нас өндөр гарсан болхоор өөрийнхөө машиныг нэг хүнд бэлэглэнэ гээд зар гарчээ. Тэр хооронд нь Мөөг Кеийчигийн өмнөх амьдралыг нь судлан хичнээн олон машины татвараас зугатаж байсан талаар нэгд нэгэнгүй судлаад өө сэв олон авч өөрийн ажилдаг Олон Улсын Интерполын шугамаар хайлган авч Кеийчиг өмнөө суулгаж байгаад "татварын хэргээр шоронд хатах уу? надад өөрийн хайрт 86-аа өгөхүү?" гэж хүзүүнд нь 9мм-н халуун галуу тулгаж байгаад асуухад айж чичирсэн өвгөн Кеийчи "70 нас шүргэсэн намайгаа өршөөж хайрла, 7AGE-г минь үлдээж хайрла, доголон голтой хропыг минь тэврүүлэхэд чинь долоон уулын цаагуур, дон мөрний дэргэдүүр нутаглан алсаас чамайг аянд явсан 86-тайгаа харж сууя" гэтэл Мөөг зөвшөөрөөд хроп моторгүй кузовыг нь аван Алиасыг гарааш дээр ирж tune хийсэн түүхтэй бөлгөө.

Мөөг ах ийн K&N-н бүрэн дэмжлэгээр машинаа хамгийн хурдан 4AGE NA болгон хувиргасан билээ.(зураг сүүлд нь ирнэ)

Image

2. Тэнүүлч Тэмүү - 2010 Toyota Tundra TRD spec

Тэмүү хаа сайгүй уул модоор тэнээд тэгээд модны давирхайг самартай холин идэн тэнүүчлэн амьдарсаар явахдаа Монгол орны цагаан алтны нөөцийг олж гэнэ. Хар багаасаа үнэнч шударга зантай, хаа очиж нүдэндээ цогтой нүүрэндээ галтай Тэмүү хүү Алиас дээр ирэн чихэнд нь "Цагаан алт олчлоо, даанч Монголд мөнгө болгож болохгүй байна, Мөөг-д баригдчихвал найз нь аавын хаалга татах гээд байна" гээд хоолой нь зангиран гар нь салгалаагүй ч гэсэн айдастай дуугаар хэлсэн үгс нь Алиас хүүгийн чихийг сорд хийгээд авав. Тэгээд Тэмүүгийн хашаанд очоод цагаан алт ачаад Оросын нутгаар гаргах гэтэл зөөгөөд гарчих итгэлт Орос хүлэг арай бэлэн болоогүй байв. За дүүрсэн хэрэг, 2-уулаа машин авъя, гэхдээ чиний Монгол бичиг баримтыг ашиглаад нэрийг нь бичүүлнэ шүү гэж Тэмүүд хэлээд Цагаан Алт зөөхөөр авсан Tundra TRD spec 2010. Яг 2010 Chassis-г нь бид 2 урьд өдөр нь интернэтээр захиалаад л хурдан бэлэн болго гэтэл Америкчууд айгаад 48 цагийн дотор бид 2-н гар дээр бэлдээд 49 дэх цаг дээр нь Шелл тос хийсэн түүхтэй машин бөлгөө.

Image

Image

Image

3. Орос бацаан Гоша

Харахад Орос биш мөртлөө өөртөө аймар Гоша эд нар гээд Газ маз унацан нэг хөөрхөн бацаан гүйгээд байдаг байтал сүүлд Монголд дөнгөж очоод таарахнээ 1970 оны V8 Chevy "SS" wagon хусцан, ардаа бацаанаа суулгаад Hydraulic тавьцан " Ооооп оооп оооп" гээд аймар хэмнэлтэй хип хоп дуу тавьцан явааг нь хараад "ямар овоо банди вэ? нааш ир чи?" гээд 86-нхаа цонхоор дуудтал харин өөдөөс хуруугаараа LS1 гэж үзүүлдэг байгаа. Түй чорт, бля сука... Миний хамар доор байгаа 7AGE яагаад ч чамайг барахгүй уучлаарай ахаа 2-уулаа найз болох уу? гээд Levin-гээсээ үсэрч бууж очоод ариун мутранд нь мөргөн урилга өгөн гарааш дээрээ урьсан түүх нь энэ бөлгөө.

Image

Image

Image

4. Алиас - АЕ86

Алиас яахуу дээ, байгаа цайны ганцыгаа Мөөг ахыг дуурайж, цагдаа сэргийлэхийнхнээс зугатах зорилгоор адил өнгөөр будаар, Мөөг ахтайгаа адилхан номер хусчаад "Хотын шөнөөр, охидын өврөөр..." гээд л хаазаа гишгээд гишгээд дугарахгүй яндантай машинтайгаа яваад л байв. Хааяа хааяадаа хорооллоос Баянбүрд Зуун Айл Сансар Их засаг гээд таксинд явчаад амьдраад л байв. Тэгээд болоогүй ээ. 7А-даа тэгж мөнгө цуглуулчаад бас нэг Шелл мелл шааацан, хажуудаа нэг Теди меди суулгацан, аа явж өгнөө, км нь аль хэдийн 999999 яваад тулчаад байхад л яваад л яваад л яваад л байдаг айхтар эд...

Image

5. Экзо - АЕ86

Энэ их живүүн бацаан. Хүн юу авна, тэрийг нь яг Гонконгоос шааагаад аваад ирдэг. Миний Левиний зургийг өнгөрсөн 7 хоногт л авсан юмсан. Гэтэл өнөөдөр Зайсангийн хажуу талд яг өөртэйгээ зөрж байгаам даа. Бас болоогүй, бүр улсын дугаар нь хүртэл адилхан гэжигам даа. За хүнийг хэлэлтгүй, би ч гэсэн Мөөг ахтай адилхан дугаартай болхоор 1 2 3 -н адилхан дугаартай, Улсын хамгаалалтын номерыг хууль бусаар ашигласан этгээдүүд болон хувирав.

Image

6. БиДи - BMW M3 1992

Хотод ирэхгүйгээр надруу залгаад "Мань чамд гавар л явуулчий л даа, очиж амжихгүйнээ, гэрийнхээ шалыг засахгүй бол болохгүйнэ" гээд өглөө нь ярьсан мөртлөө гараашын нээлт дээр час улаан өнгөтэй M3 coupe унаад ороод ирэв. Хамар доторхийг нь хартал яг өөрөөрөө, янзын амьтан байна даа гээд арааны шүлс асгарч байтал цаанаас ЭВО ЭСТИАЙ айсуй...

Image

Image

Image

Image

Image


ЭВО ЭСТИАЙ хэсгүүдийг дараа нь бичье.
Бас зурагны доор ирэхээр завтай байгаанууд нь бичээрэй. Та нарыг би сайхан багтаагаад "Мөрөөдлийн цаг"-таа бичнэ шүү. Ирчээд хамар дээр нь *** наалдчихсан юм шиг ярвайгаад дугарч ядаад байна гэж өөрийгөө бодож байгаа бол ирээд ч хэрэггүй ээ хө...

МАФ-н гарааш-н нээлтэд тавтай морил. Тун удахгүй... (юу гэдэг билээ? COMING SOOOON, Мoooon гээд байдаг билүү??? Бичиг үсэг сайн мэдэхгүй ээ хө, уучлаарай)

Нэмэлт : Энэ хуудсан дээр нэр нь дурдагдсан хүмүүсийн зурган дээр гарсан машин нь яг тэр хэвээрээ тэдгээр хүмүүсийнхээ гар дээр нь бэлэг болон очно шүү :ymhug:

Ааааааа тийн, Гараашийн нээлт дээр манай Эгү МК1 GTI унаж ирсэн юм шүү бүр хөөе. Тэгээд бүгдэнд нь үнэгүй Шелл хийж өгсөн тэээ Эгү? Даанч бид нар сүүлд нь Эгү-г гэрлүүгээ явлаа, эхнэр дуудаад байна гэхээр нь бөөнөөрөө хааж зогсоод гомдооцон тэ?

Image

Image

Image

Image

Image

Image

Image


ГЭСНЭЭС өнөөдөр ирсэн шинэ линз бас ч муугүй дардаг эд байнаа... Зун та нарынхаа тэргийг гоё бууднаа :)
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bd »

Хэхэ сайхан л мөрөөдөл байна ув улаан өнгөтэй М3 күпээ 5,7 гээд байж л байсан гэхдээ би ямар сонирхох биш харин эстиаая бол хаха.
МАФ
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Ochki »

Bi haana bgaan be ali hedin irchiheed dotor bjiigaamu.
Dairaldsnaa unaal yavjina
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Ochki wrote:Bi haana bgaan be ali hedin irchiheed dotor bjiigaamu.
Орой 9-с эхэлнээ гээд байхад өглөө 10-т ирчээд чи надад бааварласаар байгаад миний G55-н моторыг Бензиндээ тавиа биз дээ чи!!! Дараа нь өөдөөс харснаа, "зүгээрэээ, 1jz хийчих, яааахчгүй" гэж байгаам... Чиний машин чинь замдаа арай гараагүй байнаа. Ирэхээр нь E class-н зураг оруулаадхая ;;)
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Машин №4

BMW 3 series
Пологоо өгчөөд буцаж ирээд шууд авсан бараа бол BMW 3 series байлаа. Давгүй бараа, цэмбэгэр, явдаг нь үнэн, лүүкгүй, клима нь аймар хүйтэн үлээдэг, араа шүд нь нэгд нэгэнгүй ордог мундаг эд байнаа. Үнэ - 1650
Машины спекийн тухайд бол энгийнээс энгийн.
1997 оны 9-р сард үйлдвэрээсээ гарсан, 2.0-н энгийн цуваад байрласан цилиндрүүдтэй хоршоод 2 гараар явж байхдаа хойноо нэг л шүргүүлсэн, 295 явсан тэрэг байв. Над дээр ирээд Монгол аргаар хуруувчаа солиулсан. Лав цаашаагаа 200 ахиад давхинөө давхина.

Image

Image

Image

Image

Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
gosha
Posts: 1095
Joined: Mon Nov 14, 2011 12:45 am

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by gosha »

Alias huu ch mundag zaluu shuu. Udahgui ene muruudul biyelene ee. Chi bidniig burhan urshuug
Сэрэл, ялангуяа хүүхнүүдийн сэрлийг маш их өдөөдөг хэд хэдэн механик эдлэл эдлэл байдаг.
Тэдгээрийн дотроос хамгийн мундаг нь Мерседэс бенз гэж Bruno Sacco нэгэн цагт хэлэх байх ккк
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”