Миний хобби болоод 8 жил болж байгаа нэг зүйл байдаг нь машин цуглуулах. Гэхдээ би дандаа өөрөө нүдээрээ харсан, аль эсвэл унаж үзсэн машинаа цуглуулах дуртай. Өнгөрсөн 7 хоногт Hotwheels-н дахин цөөөөөн тоогоор үйлдвэрлэсэн 86 моделоос нэг биш нилээд хэдийг үнэ мүнэ цохиж мохиод авчихав. Дараа нь надад тэрнээсээ илүү дурсамж болох учраас 86-аа хадгалж илүү гарсныг нь VIP хүмүүстээ өгнөө хө.... Зарим хүмүүс цуглуулга чинь хэдий хавьцаа байна гэж асуудаг юм. Өнөөдөр яг энэ 86 бол 1000 дахь нь боллоо хө.
За хө мөрөөдлийн цагаа эхлээээд маарш..
Тээр нэг тэмээн жилийн хавар гэж эхлэхгүй ээ. 2020 он хүрэхээс хэдэн жилийн өмнө, одоогоос хэдэн жилийн дараа Алиас хүү МАФ-н гараашыг нээчээд нээлтэн дээрээ МАФ-нхныгаа зөвхөн VIP байдлаар хүлээн авна хэмээн урилга тарааж. Уригдан ирсэн зарим зочид болон тэдгээрийг танилцуулцгаая.
1. Ойн Мөөг - AE86
Мөөг маань өөрөө моторын дон туссан учраас миний урьд нь боогоод дуусгаагүй нэг 4AGE-г могжийтол нь боогоод оройн цагаар Ороог ахтай хамт архидаж согтоочоод Altezza-ных нь хропыг нь суга татаад аваад явчихаж гэнэ. Ороог яахуу дээ, маргааш нь машинаа түрсээр МАФ-н засварын газар ирээд муухай царайлсаар гуйж байна гэнэ. Ээ л дээ, та нар юун муухай юм бэ? Ингээд би түрээд ирж байна, найзууд л юм даа гээд гомдол мэдүүлэх юм. За тэр яахав, Ороогд тэгээд гарын бэлэг өгөөд хропгүй машиных нь моторын тосыг Шелл-р үнэгүй сольж өг гэсэн хатуу даалгаварыг Эгүд өгөв. Эгү ч "за" гээд л тальмааран алга боллоо.
Keiichi жаахан нас өндөр гарсан болхоор өөрийнхөө машиныг нэг хүнд бэлэглэнэ гээд зар гарчээ. Тэр хооронд нь Мөөг Кеийчигийн өмнөх амьдралыг нь судлан хичнээн олон машины татвараас зугатаж байсан талаар нэгд нэгэнгүй судлаад өө сэв олон авч өөрийн ажилдаг Олон Улсын Интерполын шугамаар хайлган авч Кеийчиг өмнөө суулгаж байгаад "татварын хэргээр шоронд хатах уу? надад өөрийн хайрт 86-аа өгөхүү?" гэж хүзүүнд нь 9мм-н халуун галуу тулгаж байгаад асуухад айж чичирсэн өвгөн Кеийчи "70 нас шүргэсэн намайгаа өршөөж хайрла, 7AGE-г минь үлдээж хайрла, доголон голтой хропыг минь тэврүүлэхэд чинь долоон уулын цаагуур, дон мөрний дэргэдүүр нутаглан алсаас чамайг аянд явсан 86-тайгаа харж сууя" гэтэл Мөөг зөвшөөрөөд хроп моторгүй кузовыг нь аван Алиасыг гарааш дээр ирж tune хийсэн түүхтэй бөлгөө.
Мөөг ах ийн K&N-н бүрэн дэмжлэгээр машинаа хамгийн хурдан 4AGE NA болгон хувиргасан билээ.(зураг сүүлд нь ирнэ)
2. Тэнүүлч Тэмүү - 2010 Toyota Tundra TRD spec
Тэмүү хаа сайгүй уул модоор тэнээд тэгээд модны давирхайг самартай холин идэн тэнүүчлэн амьдарсаар явахдаа Монгол орны цагаан алтны нөөцийг олж гэнэ. Хар багаасаа үнэнч шударга зантай, хаа очиж нүдэндээ цогтой нүүрэндээ галтай Тэмүү хүү Алиас дээр ирэн чихэнд нь "Цагаан алт олчлоо, даанч Монголд мөнгө болгож болохгүй байна, Мөөг-д баригдчихвал найз нь аавын хаалга татах гээд байна" гээд хоолой нь зангиран гар нь салгалаагүй ч гэсэн айдастай дуугаар хэлсэн үгс нь Алиас хүүгийн чихийг сорд хийгээд авав. Тэгээд Тэмүүгийн хашаанд очоод цагаан алт ачаад Оросын нутгаар гаргах гэтэл зөөгөөд гарчих итгэлт Орос хүлэг арай бэлэн болоогүй байв. За дүүрсэн хэрэг, 2-уулаа машин авъя, гэхдээ чиний Монгол бичиг баримтыг ашиглаад нэрийг нь бичүүлнэ шүү гэж Тэмүүд хэлээд Цагаан Алт зөөхөөр авсан Tundra TRD spec 2010. Яг 2010 Chassis-г нь бид 2 урьд өдөр нь интернэтээр захиалаад л хурдан бэлэн болго гэтэл Америкчууд айгаад 48 цагийн дотор бид 2-н гар дээр бэлдээд 49 дэх цаг дээр нь Шелл тос хийсэн түүхтэй машин бөлгөө.
3. Орос бацаан Гоша
Харахад Орос биш мөртлөө өөртөө аймар Гоша эд нар гээд Газ маз унацан нэг хөөрхөн бацаан гүйгээд байдаг байтал сүүлд Монголд дөнгөж очоод таарахнээ 1970 оны V8 Chevy "SS" wagon хусцан, ардаа бацаанаа суулгаад Hydraulic тавьцан " Ооооп оооп оооп" гээд аймар хэмнэлтэй хип хоп дуу тавьцан явааг нь хараад "ямар овоо банди вэ? нааш ир чи?" гээд 86-нхаа цонхоор дуудтал харин өөдөөс хуруугаараа LS1 гэж үзүүлдэг байгаа. Түй чорт, бля сука... Миний хамар доор байгаа 7AGE яагаад ч чамайг барахгүй уучлаарай ахаа 2-уулаа найз болох уу? гээд Levin-гээсээ үсэрч бууж очоод ариун мутранд нь мөргөн урилга өгөн гарааш дээрээ урьсан түүх нь энэ бөлгөө.
4. Алиас - АЕ86
Алиас яахуу дээ, байгаа цайны ганцыгаа Мөөг ахыг дуурайж, цагдаа сэргийлэхийнхнээс зугатах зорилгоор адил өнгөөр будаар, Мөөг ахтайгаа адилхан номер хусчаад "Хотын шөнөөр, охидын өврөөр..." гээд л хаазаа гишгээд гишгээд дугарахгүй яндантай машинтайгаа яваад л байв. Хааяа хааяадаа хорооллоос Баянбүрд Зуун Айл Сансар Их засаг гээд таксинд явчаад амьдраад л байв. Тэгээд болоогүй ээ. 7А-даа тэгж мөнгө цуглуулчаад бас нэг Шелл мелл шааацан, хажуудаа нэг Теди меди суулгацан, аа явж өгнөө, км нь аль хэдийн 999999 яваад тулчаад байхад л яваад л яваад л яваад л байдаг айхтар эд...
5. Экзо - АЕ86
Энэ их живүүн бацаан. Хүн юу авна, тэрийг нь яг Гонконгоос шааагаад аваад ирдэг. Миний Левиний зургийг өнгөрсөн 7 хоногт л авсан юмсан. Гэтэл өнөөдөр Зайсангийн хажуу талд яг өөртэйгээ зөрж байгаам даа. Бас болоогүй, бүр улсын дугаар нь хүртэл адилхан гэжигам даа. За хүнийг хэлэлтгүй, би ч гэсэн Мөөг ахтай адилхан дугаартай болхоор 1 2 3 -н адилхан дугаартай, Улсын хамгаалалтын номерыг хууль бусаар ашигласан этгээдүүд болон хувирав.
6. БиДи - BMW M3 1992
Хотод ирэхгүйгээр надруу залгаад "Мань чамд гавар л явуулчий л даа, очиж амжихгүйнээ, гэрийнхээ шалыг засахгүй бол болохгүйнэ" гээд өглөө нь ярьсан мөртлөө гараашын нээлт дээр час улаан өнгөтэй M3 coupe унаад ороод ирэв. Хамар доторхийг нь хартал яг өөрөөрөө, янзын амьтан байна даа гээд арааны шүлс асгарч байтал цаанаас ЭВО ЭСТИАЙ айсуй...
ЭВО ЭСТИАЙ хэсгүүдийг дараа нь бичье.
Бас зурагны доор ирэхээр завтай байгаанууд нь бичээрэй. Та нарыг би сайхан багтаагаад "Мөрөөдлийн цаг"-таа бичнэ шүү. Ирчээд хамар дээр нь *** наалдчихсан юм шиг ярвайгаад дугарч ядаад байна гэж өөрийгөө бодож байгаа бол ирээд ч хэрэггүй ээ хө...
МАФ-н гарааш-н нээлтэд тавтай морил. Тун удахгүй... (юу гэдэг билээ? COMING SOOOON, Мoooon гээд байдаг билүү??? Бичиг үсэг сайн мэдэхгүй ээ хө, уучлаарай)
Нэмэлт : Энэ хуудсан дээр нэр нь дурдагдсан хүмүүсийн зурган дээр гарсан машин нь яг тэр хэвээрээ тэдгээр хүмүүсийнхээ гар дээр нь бэлэг болон очно шүү :ymhug:
Ааааааа тийн, Гараашийн нээлт дээр манай Эгү МК1 GTI унаж ирсэн юм шүү бүр хөөе. Тэгээд бүгдэнд нь үнэгүй Шелл хийж өгсөн тэээ Эгү? Даанч бид нар сүүлд нь Эгү-г гэрлүүгээ явлаа, эхнэр дуудаад байна гэхээр нь бөөнөөрөө хааж зогсоод гомдооцон тэ?
ГЭСНЭЭС өнөөдөр ирсэн шинэ линз бас ч муугүй дардаг эд байнаа... Зун та нарынхаа тэргийг гоё бууднаа

Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!