Төгөлдөр wrote:Би машинаа зарваа. Худалдаж авсан хүн маань үзэж үзэж авчихаад 7 хоногийн дараагаас худлаа асуудал яриад буцаая гээд байна. Мэдээж би буцаах хүсэлгүй мөнгөө үрээд зарчихсан. Нотариатаар батлуулсан байгаа. Бандан тас биздээ.
Худалдаж авч байхдаа энийг нь ингэж солино тэрийг нь тэгж янзлана гээд томроод байсан.
Зүгээр байсан машиныг чадах чадахгүй баахан оролдож будаа болгоод буцаах гээд байх шиг байна.
Хариулт:
Иргэний хуулийн 243-т Худалдах худалдан авах гэрээний зохицуулалтыг цагаан цаасан дээр, хар бэхээр бичсэн байдаг.
247 дугаар зүйл. Үр шим болон
эрсдэл худалдан авагчид шилжих
247.1.
Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон
уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ.
Нэгэнт мөнгөө өгөөд, түлхүүрээ аваад явсан бол одоо бандан тас... /гэхдээ, хуульд гарц байж л байгаа. ашиглаж чадвал.../
bd wrote:Чадна аа надад ч бас ийм зүйл тохиолдож байлаа. Худалдаж худалдан авах гэрээ хийгдчихсэн үл хөдлөх хөрөнгө 6 сарын хугацаанд хөдлөх хөрөнгө бол гэрээнд гарын үсэг зурсанаас хойш зарсан 2 хүн 2 уулаа л хоорондоо тохирохгүй бол буцдаггүй юм билээ.
туршлагаа хуваалцсан bd гишүүндээ баярлалаа...
гэхдээ энэ бол буцах гэхээс илүү гэрээнээс татгалзаж байгаа ойлголт юм. Хуульд тодорхой хугацаа заасан юм бол байгаа. харин шаардах эрхээ хэрэгжүүлэх талаар яривал шал өөр зүйл. миний хувьд 1.5 жил унасан машиныг нийлүүлэгчид шүүхдэлцэж байгаад буцаалгаж байсан. тэгэхээр наад яриад байгаа тийм тойш хугацаа байхгүй.
Temuujin wrote:udahgui mongol zarsan mashindaa 30 honogiin batalgaa ugdug boloh gd bh shig bn lee.
odoohondoo bitgii hutsaa geed suuj bhad yaj ch chadahgui.
Баталгаат хугацаа гэдэг бол эдийн засгийн агуулгаараа ч, хууль зүйн агуулгаараа ч ҮЙЛДВЭРЛЭГЧ, НИЙЛҮҮЛЭГЧ л гаргах боломжтой зүйл. энгийн хэрэглэгчид тийм хугацаа тогтоох ямар ч боломжгүй. тэр тусмаа хуучин машин унаж, зарж, дамжуулж байгаа хүмүүс. машин зарах гэж байгаа бол бүх ноог нь хэлээд л шууд өг, мөнгөө ав. тэгээд хоёр тийшээ.
харин юм хумыг нь хамаа замбараагүй сольсон байж, өөрийнхөөрөө гээд хэлээд зарчихсан, одоо харин тэрийг нь худалдан авагч мэдсэн бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг.
одоо харин баталгаа гаргаж байна уу? шаардлага тавьж байна уу? гэдгээ л сайтар тунгаана даа...