ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
за энд нэг ийм жижиг сэдэв нээхээр шийдлээ.
сая нийтлэл хийж байгаад энэ санаа төрлөө.
за тэгэхээр миний бие хууль цаазын өчүүхэн боолын ажлыг хийдэг юм. тэгээд мэдэх чадах бүхнээрээ, эрхэм гишүүдэд асуултад нь хариулж, зөвлөгөө өгч байхаар шийдлээ.
асуулт ирвэл, баярлаж хүлээж аваад, боломжит хугацаандаа судлаад хариу өгч байх болно. нээлттэй хандаарай нөхөд өө.

МАФ-ын Мөөг
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
асуулт байхгүй бол ер нь энэ сэдвийг хаалгачих саналтай байнаа.
МАФ-ын Мөөг
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Байж байхад гэмгүй байлгүй дээ. Асуудал гарвал үргэлжлээд л явна шүү дээ.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Өдөр бүр биш ч гэсэн үе үе хуулийн асуудал сөхөгддөг шүү дээ хө байж байсан нь дээр байх аа.
МАФ
-
GaNBaYaR
- Posts: 1489
- Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
- Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа. - Location: Нийслэлдээ.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
мөөг, өөрөө хуулийн хүн үү?
эхний асуулт:
жолоочын даатгалын хуулинд жолооч буюу эзэмшигч нь тухайн тээврийн хэрэгслээ сольсон тохиолдолд даатгалын эрх нь шинээр авсан тээврийн хэрэгсэлдээ шилжих тухай заалт байхгүй байна.
энэ нь далд утгаараа даатгалын компаниудыг дэмжсэн хууль болсон гэж нэг хэсэг маргасан.
гэтэл одоо хэрэгжээд ирсэн чинь иргэн хүнд ашиггүй хууль болох нь батлагдаж байна.
би машинаа зараад өөр машин авахдаа даатгалын асуудлаа яаж шийдэх вэ?

1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
za bi 1 zuil asuuya manai ehneriin duu uvul 2 sard parkiin zuun taliin uulzvar deer neg nuhurt murguuleed hohirood uldsen .yagaad hohirson geheer yag hergiin uil yavts durmiin daguu manai hunii 100% zuv bolson ,tegsen nuguu nuhur huduunii hayagtai,bas hunii mashin unaj yavsan huduunii haygaasaa shiljeed haana burtguulsen n todorhoigui teevriin prokuror uursduu olj irtsgee gej zarlig buulgasan bulguu ,ene tohioldold yamar arga hemjee avah ve ?ugni ter nuhriig olchuul barag l 2 saya tugrug avah yum bgaan
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Хариулт 1: За би бээр хуулийн зөвлөхөөр ажилладаг эрх зүйч мэргэжилтэй хүн бөлгөө.GaNBaYaR wrote:мөөг, өөрөө хуулийн хүн үү?
эхний асуулт:
жолоочын даатгалын хуулинд жолооч буюу эзэмшигч нь тухайн тээврийн хэрэгслээ сольсон тохиолдолд даатгалын эрх нь шинээр авсан тээврийн хэрэгсэлдээ шилжих тухай заалт байхгүй байна.
энэ нь далд утгаараа даатгалын компаниудыг дэмжсэн хууль болсон гэж нэг хэсэг маргасан.
гэтэл одоо хэрэгжээд ирсэн чинь иргэн хүнд ашиггүй хууль болох нь батлагдаж байна.
би машинаа зараад өөр машин авахдаа даатгалын асуудлаа яаж шийдэх вэ?
хариулт 2: за тэр айхтар хуулийн тухайд гэвэл уг хуулийн зорилго нь жолоочоо биш, машинаа түшиглэсэн хууль байгаа. гэхдээ зорилго нь Жолоочийн хариуцлагыг даатгаж байгаа. Энэ тал дээр уг хууль батлагдахын өмнө их маргаан болсон. тэгээд машин дээрээ суурилсан гэсэн. тэгэхгүй бол жолооны үнэмлэхтэй хүн болгон заавал даатгуулах болчихоод байсан гэсэн. тэгээд машинуудыг, тэдгээрийг барих хүмүүсийн хариуцлагыг даатгуулбал, эргээд хуулийн хэрэгжих боломж бүрдэж байгаа юм.
гэхдээ энэ зохицуулалтын сул тал нь яг дээрхи жишээ мөнөөс мөн. олон машинтай хүн байвал яах вэ? машин болгон дээрээ даатгуулах болчихоод байгаан. гэхдээ машин болгон тусдаа даатгалтай байвал, тэр болгоноор явж байгаад бусдад учруулсан гэм хорыг арилгах хойно хууль ингэж л хэрэгжих гээд байгаан.
Last edited by MuuG on Mon Jul 30, 2012 11:21 am, edited 1 time in total.
МАФ-ын Мөөг
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
за сайн байна уу,Ariuka wrote:za bi 1 zuil asuuya manai ehneriin duu uvul 2 sard parkiin zuun taliin uulzvar deer neg nuhurt murguuleed hohirood uldsen .yagaad hohirson geheer yag hergiin uil yavts durmiin daguu manai hunii 100% zuv bolson ,tegsen nuguu nuhur huduunii hayagtai,bas hunii mashin unaj yavsan huduunii haygaasaa shiljeed haana burtguulsen n todorhoigui teevriin prokuror uursduu olj irtsgee gej zarlig buulgasan bulguu ,ene tohioldold yamar arga hemjee avah ve ?ugni ter nuhriig olchuul barag l 2 saya tugrug avah yum bgaan
за тэгэхээр наадах чинь жаахан төвөгтэй асуудал болжээ. ийм байдлаар ажиллагаа хийж байж шийдүүлэх байх.
1.эрүү эсхүл иргэний хэрэг алийг нь үүсэгсэн болохыг тээврийн прокурор эсхүл, мөрдөн байцаагчаас нь асууж авах. аль нь болохоосоо шалтгаалж өөр өөр ажиллагаа хийдэг юм. өөрөө олж ир гэж байхыг бодоход хөнгөн гэмт хэрэг, эсхүл бүр иргэний журмаар шийдэж байж болох юм.
2. гол нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах. Хэрэв эрүүгийн журмаар шалгаж байгаа бол прокуророос тогтоол гаргаад л эрэн сурвалжлах ёстой, хэрвээ өөрсдөө олоод ир гэж байгаа бол иргэний журмаар явж байж ч болох юм. Иргэний журмаар явж байгаа бол өөрийн оршин суудаг хаягаараа шүүхэд нэхэмжлэл гаргана. Нөгөө хөдөө оршин суудаггүй гэдгээр нь тухайн орон нутгийн засаг даргын тодорхойлолт байх ёстой. тэгээд шүүхээс шийдвэр гарахаар тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсдог, эрэн сурвалжлах үүргийг цагдаад өгөгддөг. хэрэв тийм засаг дарга энэ тэрийн тодорхойлолт байхгүй бол зүгээр л эрэн сурвалжилж өгнө үү, гээд, хуучин тэр хаягт оршин суудаг байсан, хаягаасаа шилжсэн боловч тодорхойгүй байгаа гээд бичээд өгчих.
Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал, нөгөө нөхрөө олсон ч шүүхэд хандадаад юм олж чадахгүй болдог үр дагавартай. Ухаандаа нөгөө гэм хор маань цайрч, хохирогч хохиролыг хүлээн зөвшөөрсөнтэй адил болж байгаан. иймд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхийн шийдвэр гаргуулна гэдэг чинь маш чухал үр дагавартай.
за хувийн аргаар хайж үзнэ гэвэл Машины дугаараар гэрийн хаяг гарч ирнэ. Автын цагдаагаас гарах байх. тэгээд тэр хаягаар нь давхиж очоод машины өмчлөгчтэй уулзаад, нөгөө барьж явсан нөхрийг асууж тодруулаад, араас нь хөөж мөрөөр нь орно доо. болохгүй бол өмчлөгчөөс нь нэхнэ, Иргэний хуульд өмчлөгчөөс гаргуулах юм шиг тийм заалт байдгын.
яаж гэхээр мөргөсөн нөхөр чинь иргэний хуульд зааснаар эзэмшигч болно. учир нь өмчлөгч тэр хүн өгөхийг зөвшөөрсөн, өгсөн, учир зүй ёсны буюу шударга эзэмшигч. эзэмшиж яваа тээврийн хэрэгслээрээ бусдад гэм хор учруулсан эзэмшигч өөрөө хариуцна. гэхдээ нийтлэг зохицуулалтаар өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээс бусдад учирсан гэм хорыг арилгах ёстой. ингээд тэр хүн мөргөсөн ч гэсэн өмчлөгчөөс нь гаргуулж авна гээд л үзчихнэ дээ.
Тэгэхээр миний зүгээс зөвлөх юм Хөөн хэлэлцэх хугацаагаа алдахгүй тулд эрэн сурвалжлуулах хүсэлт гарга, шүүхийн шийдвэр гаргуул, тэр хугацаандаа автомашины өмчлөгчийг нь олж уулз, шаардлагатай гэвэл өмчлөгчөөс нь учирсан хохирлоо гаргуулах гээд үз. үүнтэй холбоотойгоор Цагдаагаас албан бичиг, тээврийн ослын талаар дүгнэлт, тодорхойлолт гээд юмнуудаа гаргуулсан байх хэрэгтэй./очоод хуулбарлаад авсан ч болох ёстой/ Бас өөр ямар баримт байгаа талаараа бичээрэй.
МАФ-ын Мөөг
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
ийм сайхан мухлаг нээсэнд Баяр хүргэх нь зөв байх. Их олон хүнд туслаарай 
Toyota Corolla Runx 6368 УНЦ.
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
баярлалаа.rog wrote:ийм сайхан мухлаг нээсэнд Баяр хүргэх нь зөв байх. Их олон хүнд туслаарай
их л олон юм асуувал, их л олон хүнд туслана шүү дээ.
МАФ-ын Мөөг
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
zav garhaar tuhtai bichnee hu
-
GaNBaYaR
- Posts: 1489
- Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
- Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа. - Location: Нийслэлдээ.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
удаах асуулт:MuuG wrote:Хариулт 1: За би бээр хуулийн зөвлөхөөр ажилладаг эрх зүйч мэргэжилтэй хүн бөлгөө.GaNBaYaR wrote:мөөг, өөрөө хуулийн хүн үү?
эхний асуулт:
жолоочын даатгалын хуулинд жолооч буюу эзэмшигч нь тухайн тээврийн хэрэгслээ сольсон тохиолдолд даатгалын эрх нь шинээр авсан тээврийн хэрэгсэлдээ шилжих тухай заалт байхгүй байна.
энэ нь далд утгаараа даатгалын компаниудыг дэмжсэн хууль болсон гэж нэг хэсэг маргасан.
гэтэл одоо хэрэгжээд ирсэн чинь иргэн хүнд ашиггүй хууль болох нь батлагдаж байна.
би машинаа зараад өөр машин авахдаа даатгалын асуудлаа яаж шийдэх вэ?
хариулт 2: за тэр айхтар хуулийн тухайд гэвэл уг хуулийн зорилго нь жолоочоо биш, машинаа түшиглэсэн хууль байгаа. гэхдээ зорилго нь Жолоочийн хариуцлагыг даатгаж байгаа. Энэ тал дээр уг хууль батлагдахын өмнө их маргаан болсон. тэгээд машин дээрээ суурилсан гэсэн. тэгэхгүй бол жолооны үнэмлэхтэй хүн болгон заавал даатгуулах болчихоод байсан гэсэн. тэгээд машинуудыг, тэдгээрийг барих хүмүүсийн хариуцлагыг даатгуулбал, эргээд хуулийн хэрэгжих боломж бүрдэж байгаа юм.
гэхдээ энэ зохицуулалтын сул тал нь яг дээрхи жишээ мөнөөс мөн. олон машинтай хүн байвал яах вэ? машин болгон дээрээ даатгуулах болчихоод байгаан. гэхдээ машин болгон тусдаа даатгалтай байвал, тэр болгоноор явж байгаад бусдад учруулсан гэм хорыг арилгах хойно хууль ингэж л хэрэгжих гээд байгаан.
машинаа зарах бол даатгал нь яах вэ?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
1 асуулт байна. Энэ замын камернуудад бичигдэж байгаа миний энэ олон дүрэм зөрчилтүүд хэзээ миний толгой дээр бууж ирэх вээ???
-Машинаа хүнд зарах үед??
-Дараа жилийн үзлэгт орох үед??
-Хэзээ ч биш....
Энэнээс улбаалаад Нөхөр Зориг 200000 төгрөгний зөрчил гаргажээ. Намайг хайж олох гэтэл хот даяар 6368 улсын дугаарыг хайх уу, Гэрчилгээн дээрх утасны дугаараа хаяаад жил болж байгаа болохоор яах уу?? Өөрөө очоод миний буруу би хэргээ хүлээяаа гэтэл хүлээх юмуу???
Мэдээж хэрэггүй хогонд хэдэн тэрбум зараагүй л байх....
Машинаа би өөр хүний нэр дээр шилжүүлчихдэг. Авсан ах хүүд миний бэлэг гээд 200к шилжихгүй нь лав.... яах юм бол???
Мэдэх үү та?
-Машинаа хүнд зарах үед??
-Дараа жилийн үзлэгт орох үед??
-Хэзээ ч биш....
Энэнээс улбаалаад Нөхөр Зориг 200000 төгрөгний зөрчил гаргажээ. Намайг хайж олох гэтэл хот даяар 6368 улсын дугаарыг хайх уу, Гэрчилгээн дээрх утасны дугаараа хаяаад жил болж байгаа болохоор яах уу?? Өөрөө очоод миний буруу би хэргээ хүлээяаа гэтэл хүлээх юмуу???
Мэдээж хэрэггүй хогонд хэдэн тэрбум зараагүй л байх....
Машинаа би өөр хүний нэр дээр шилжүүлчихдэг. Авсан ах хүүд миний бэлэг гээд 200к шилжихгүй нь лав.... яах юм бол???
Мэдэх үү та?
Toyota Corolla Runx 6368 УНЦ.
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Сайн уу, rog.rog wrote:1 асуулт байна. Энэ замын камернуудад бичигдэж байгаа миний энэ олон дүрэм зөрчилтүүд хэзээ миний толгой дээр бууж ирэх вээ???
-Машинаа хүнд зарах үед??
-Дараа жилийн үзлэгт орох үед??
-Хэзээ ч биш....
Энэнээс улбаалаад Нөхөр Зориг 200000 төгрөгний зөрчил гаргажээ. Намайг хайж олох гэтэл хот даяар 6368 улсын дугаарыг хайх уу, Гэрчилгээн дээрх утасны дугаараа хаяаад жил болж байгаа болохоор яах уу?? Өөрөө очоод миний буруу би хэргээ хүлээяаа гэтэл хүлээх юмуу???
Мэдээж хэрэггүй хогонд хэдэн тэрбум зараагүй л байх....
Машинаа би өөр хүний нэр дээр шилжүүлчихдэг. Авсан ах хүүд миний бэлэг гээд 200к шилжихгүй нь лав.... яах юм бол???
Мэдэх үү та?
За миний тааж мэдэх гээд гайхаад байгаа зүйлийн нэг байна. Би бас өөрөө хаая хааяхан дүрэм зөрчөөд байдгийн. гэхдээ энийг онолын үүднээс тайлбарлавал бас өөр.
1 дэх ойлголт. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэдэг бол Захиргааны эрх зүйн зөрчил. /цаашид захиргааны зөрчил гэх/
Чи улаан гэрэл ассан байхад нэг машины араас зүүгдээд гэрэл дохио зөрчлөө гэж бодъё. Тэгвэл чи гэрлэн дохио гэх нийтийн зохицуулалт хийж байгаа техник, тэмдэглэгээрээ илэрч байгаа хориглосон захиргааны актыг зөрчиж байгаан. энгийнээр бол захиргааны зөрчил гаргасан гэсэн үг.
2 дахь ойлголт. Захиргааны хариуцлага.
За захиргааны зөрчил гаргасан бол Захиргааны хариуцлагыг ногдуулна. Хэн гэхээр Улсын байцаагч /замын хөдөлгөөний хувьд шидэт дохиуртай замын цагдаа/. Монгол Улсад ойролцоогоор 30 гаруй төрлийн улсын байцаагч байдаг гэсэн. баттай мэдэхгүй байна. тэдгээр нь бүгд тодорхой эрх хэмжээтэй буюу хуульд заасан эрхийн хүрээнд торгож, эрх хасч, эд хөрөнгийн улсын орлогод хурааж, баривчлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй байдаг.
Энэ эрх нь хэмжээ хязгаартай. байх нь мэдээж,
торгох гэхэд зөрчил гаргасан иргэнийг 100-50,000 төгрөгөөр, албан тушаалтныг 1,000-60,000 төгрөгөөр торгож болно.
за тэгээд нөгөө гаргасан зөрчил, зөрчлийн хэр хэмжээ зэргээс шалтгаалаад хариуцлагын төрлөөс улсын байцаагч сонгож хэрэглэнэ.
жич: сануулах гэсэн зүйл байхгүй байгааз. манайхан энэ удаа сануулаад явуулчих л даа... гээд гуйгаад байдаг. үнэндээ зөрчил гаргасан л бол хариуцлагаа хүлээх ёстой болж байгаан. тухайн цагдаагийн нэнжин сэтгэлээр л тэгэж сулардаг байх.
3 дахь ойлголт. Захиргааны хариуцлагад татаж болох хугацаа
дээр би хөөн хэлэлцэх хугацааны тухай ярьж байсан даа. гэм хор учруулаад тэгээд эргээд хохирсон хүн нь нэхэмжлэл гаргахгүй бол шаардах эрхээ алдаж, нөгөө гэм хорыг хүлээн зөвшөөрсөнтэй адил болдог гээд. Түүнтэй зарчим нь төстэй.
юу гэхэээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд "Захиргааны хариуцлагад татах хугацаа
5.1. Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно." гэж заасан.
энэ л чиний асуултын хариулт даа. Чи захиргааны зөрчил гаргалаа. гэрэл дайрсан, зураас давсан гэх мэт ерөөсөө дүрэмд заасан жижиг гэлтгүй зөрчил гаргасан. за тэгээд энэ зөрчил чинь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг биш, иргэний хуульд заасан шиг бусдад гэм хор учруулаагүй бол 3 сарын дараа гэхэд тэр зөрчил чинь цайрч байгаа бөгөөд хариуцлага ногдуулж болох хугацаа нь өнгөрчихөж байгаан. Энэ камерууд дээр бичигдээд байгаа бичлэгүүд, зургууд чинь нотлох баримт. Харин хариуцлага хүлээлгэх хүн чинь Улсын байцаагч, замын цагдаа.
бага зэргийн хөнгөн зөрчил болгоны араас явдаг болоход нөөц бололцоо нь арай л хүрэхгүй байхаа. хэдийгээр бичлээ ч гэсэн араас нь явж амжихгүй байх гэж бодож байна. үүн дээр замын цагдаа нэг шийдэл гаргаж ирэх байхааа. тэр үед харин дээрхи хугацаа хуульд өөрчлөгдчихгүй л бол 3 сарын доторх зөрчил мөн байна уу, гэж харж байгаад торгуулиа төлөх байхдаа.
МАФ-ын Мөөг
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ
Булгаа ямар онгироо юм бэ? яагаад хүний нэр хүндэд халдаад байнаа. гутаасан арга хэлбэрээ, уулчлал гуйгаарай. иргэний хуульд заасан хамгаалагдсан эд шүү!!! [-(Bulgaa wrote:Тэнэг асуулт...GaNBaYaR wrote: удаах асуулт:
машинаа зарах бол даатгал нь яах вэ?
За Ганбаяраа удаах асуултын хариултыг өгье.
Чи машиндаа хариуцлагын даатгал хийлгэсэн үү, Хийлгэсэн бол байгуулсан гэрээгээ нэг үзэх хэрэгтэй. дээр хэлж байсанчлан машинаа суурилах зарчмыг баримталж байгаа байх. Автомашин өмчлөгч хариуцлагаа даатгуулна. Машины өмчлөгч нь солигдоход тухайн тээврийн хэрэгслийн шинэ өмчлөгчийн нэр дээр гэрээг шинэчлэн байгуулах л асуудал бий болох байх. тэрнээ эхний өмчлөгч 33,000 төлсөн гээд, шинэ авсан машин дээр нь хариуцлагын даатгал нь шилжихгүй гэж бодож байна. тэгвэл зөрүү энээ тэрээ гээд заваарсан юм болох байх. Тэгэхээр даатгал зарсан машиныг дагаад явна. Шинэ машин авбал шинээр даатгал хийлгэх ёстой болно. 10 сараас хэрэгжээд эхлэхээр сонин юм болохнээ. дугаар аваад, гэрчилгээ аваад тэр байшингаас бас даатгал хийлгэж гарахгүй бол шууд журмын хашаа... хэхэ.
МАФ-ын Мөөг