FORMULA 1

ImageDrift Party
ImageOff-Road Tour
ImageAuto Parade

Moderators: temp, Mod_2

new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Formula1 гэдэг бол аэродинамикийн тулаан гэсэн үг гэж бас ойлгож болох юм. Аэродинамик хэдий сайн байна тэр машин шулуунд тэнцвэртэй дарах хүч багатай, эргэлтэд дээр мөн тэнцвэртэй дарах хүч ихтэй байна.Болидын бүх эд ангиуд нь FIA-аас баталсан дүрэм, журам хэмжээнүүдийг ягштал мөрддөг байх хэрэгтэй.
Түрүү улирлын нэг шуугиан тарьсан зүйл бол Redbull багын уян урд далавч. Видеог доорхоос хараарай.



Баталсан дүрмээр бол урд далавчны 2 талд 50 кг ачаа тавьхад урд далавч нь 10 мм-ээс илүү хотойхгүй байх ёстой. Мэдээж Redbull баг энэ шаардлагыг хангасан урд далавч хийсэн байгаа. Гэтэл тэдний хийсэн урд далавч нь яг уралдаан дээрээ 24мм хотойж машины дарах хүчинд жигтэйхэн их тус дэмжлэг үзүүлээд бөөн шуугиан тарьсан. Бусад багууд ч энийг нь дуурайсан.

Энэ мэтийн дүрмэнд нийцсэн залийг хэн түрүүлж олж харж хэрэгжүүлж чадна, тэр баг маш их давуу талыг олж авдаг. 2008 онд F1-ээс гарсан Honda багийг аваад Brawn gp багыг бүрдүүлэн ажилласан Ross Brawn гээч нөхөр давхар дефузер гэдэг санааг сэтгээд тэр жилийнхээ аварга болж байлаа шүү дээ. Энэ хүн урд нь Феррари багт ажиллаж байсан их гараа.

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Хоншоор байвал уралдааны зам дээр F1 болидоор таксидаж бас болно шүү дээ.
Image
Image
Image
Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

F1-ийн ертөнц тэр чигээрээ л улаан хувцас өмсөхийг мөрөөддөг. Аман дээрээ улаан хувцас өмсөхгүй гэж ярьдаг ч гэсэн сэтгэл дотор нь өмсчих юмсан гэсэн бодол байж л байдаг. Энэ хүн бас ингэж боддог л байх. Улаан хувцастанууд ч гэсэн энэ хүнийг авчих юмсан гэсэн жиг жуг яриа гаргаад эхлэжээ.
Image

Ферраригийн боссын хэлсэнээр бол энэ хүний эхнэр нь Италд амьдрах дургүй тул шийд гаргахад жоохон хэцүү байж магадгүй л гэж хэлж. Санаснаас Ферраригийн босс Италын ерөнхий сайд болохоор зэхэж байгаа шүү.

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

F1-ийн нисгэгчид өөрсдийн нэрээ энгийн машинуудад мөнхөлдөг нэг тиймэрхүү гоё зүйл бас байхымаа. Ингээд танилцуулга.

1. Дэлхийн 2 удаагын аварга Niki Lauda-ын нэртэй Alfa Romeo Spider Niki Lauda
Image

2. Англи нисгэгч Jonathan Palmer-ийн нэр орсон Caterham JPE (Jonathan Palmer Edition)
Image

3. Дэлхийн 2 удаагын аварга Emerson Fittipaldi-ийн нэртэй Chevrolet Omega Fittipaldi
Image

4. Улаан бароны нэртэй Fiat Stilo Schumacher
Image

5. Alex Zanardi-ийн нэртэй JDM legend NSX Alex Zanardi Edition
Image

6. Шинэ аваргын нэрэмжит Infiniti FX Sebastian Vettel
Image

7. Англи домог Stirling Moss-ийн нэртэй Mercedes-Benz McLaren SLR Stirling Moss edition
Image

8. Juan Manuel Fangio-ийн нэртэй Pagani Zonda F
Image

Хараад байсан чинь Улаан бароны маань нэртэй машин яасан ч эгэл юм бэ дээ. Хамгийн агуу зүйл энгийн байдаг гэдэг энэ л байхдаа.
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Bye bye Барик

Williams баг дараа жилийн 2 дахь нисгэгчээ зарлалаа. Тэр нь Lotus renault багт гологдсон Bruno Senna.

Image

Харин бид бүхний хайртай хөгшин ахын маань үе ингээд дуусаж байна. Rubens Barrichello F1-д олон жил уралдахаа агуу Улаан бароны сүүдэр доор дарагдсан. Түүний хамгийн сайн уралдсан жил нь 2008 он. Бүүр дэлхийн аварга болох хүмүүсийн нэрс дунд нэр нь цохиж явлаа шүү дээ. Даанч багын анд Англи товчдоо даруулсан. Ингээд хөгшин Бразил залуу Бразилдаа халаагаа өглөө.

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

2012 оны улирал эхэлтэл ингээд л санаанд орсон элдэв зүйлсээ бичээд хярамцаг хийгээд л байя даа.

Феррари багт Luca Badoer гэж нөөц нисгэгч байсаан. 2009 онд Massa гэмтсэнээс болж энэ хүн хэдэн гараанд оролцох эрхийг олж авсан боловч үр дүн нь даанчдээ, арайчдээ гэмээр.

2009 оны Белгийн гараа. Энэ гараанд Force India баг анхныхаа полийг авч, анхныхаа шагналын тавцанд гарсан бол Феррари багын Kimi Räikkönen түрүүлж Феррари багын Luca Badoer хамгийн сүүлд орсон.
Image

Ийм эсрэг тэсрэг арай ч дээ гэмээр үр дүн нь Luca Badoer-ийн нэрийг "Look How Bad You Are" болгочихсон. Бас л эвгүй доромжлол байгаа биз.

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

2012 оны улирлын хамгийн анхны том сенсац болсон мөсөн хүн маань 2 жилийн настай хөгшин машинаар ажлаа эхэллээ. Энэ нь түүнд F1 болид хэрхэн өөрчлөгдсөнийг мэдрүүлэх, дасгал ажил болж байна. Испанид уралдааны зам дээр ганцаараа тойрч байгаа бөгөөд энэ тойруулгыг 1 удаа тойроход 1500 ам.доллар төлдөг. Харин 2012 оны байлдааны жинхэнэ болидынхоо загварыг 2 сарын 5-ны өдөр танилцуулах юм байна. Ер нь багуудын эхний танилцуулж байгаа болидууд нь зөвхөн загвар төдий л эд байдаг юм дөө.

Image


Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
User avatar
Erdi
Нийтлэгч ★
Posts: 1297
Joined: Fri Nov 11, 2011 1:34 pm

Re: FORMULA 1

Post by Erdi »

ЭНЭ ЧИНь Л ЭНД ДУТАГДААД БАЙСАН ЮМ!!!
ЗАГАТНАСАН ГАЗАР САЙХАН МААЖЧИХЛАА!!
БАЯРЛАЛАА NEW!
ЭРДИ-с АВТО МАГАЗИНе
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Нисгэгч нарын болон багын хийхэд хүндрэлтэй байдаг зүйлсийн нэг нь уралдааны зам дээр дугуйгаа яг ажлын түвшинд хүртэл халаах явдал. Хэрвээ дугуйгаа олигтой халааж чадахгүй бол дугуй замын барьцалдалгаа муу байх бөгөөд өндөр хурд гаргах, хурдтай эргэх зэрэгт замаас халих эрсдэлтэй байдаг. Ер нь хатуу дугуйг халаах хэцүү байдаг бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд Феррари баг энэ тал дээр муу байснаас шалтгаалаад олигтой амжилт үзүүлж чадаагүй. Харин дараа жил бол өөр. Сайн мэдээ. F1-ийн дугуй нийлүүлэгч Pirelli компани 2012 оны дугуйнууд ямар байх талаар зарлалаа. 2012 онд бүх дугуйнуудыг арай зөөлөн резинээр хийхээр болсон бөгөөд 2011 онд хатуу, зөөлөн дугуй хоорондын хурдны зөрүү 1.2-1.8 сек байсан бол 2012 онд 0.6-0.8 сек болж буурах юм байна.

Image

Ингэхээр дугуй халаахдаа асуудалтай байсан бүх багуудад Улаан бухнуудыг ангуучлах сайхан боломж гарч ирлээ дээ.

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Урдны жилүүдийн Lotus Racing баг буюу энэ жилийн Caterham баг 2012 оны анхны болидыг танилцууллаа. Малайзчууд машинд дуртайгаараа дэлхийд дээгүүр жагсах улсууд. Нэг тийм хөгийн саарал ногоон өнгө бол тэдний өнгө. Харваас Малай өнгө мөн дөө. Болид нь нэг ийм

Image

Босс нь бас нэг ийм. Нүүр царайны өнгө энэ тэр адилхан байгаа биз.

Image

Минийхээр бол F1 дэх хамгийн балай өнгөтэй баг. Энэ жилийн болид нь арай их лак түрхээд бас жоохон гялтганчижээ. Гялгар нүүртэй хүүхнүүд шиг. :)) :))
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг хичээж, мөрөөдөж, оролдож байна. Болдог бол амьсгалаад гаргасан агаар, баахдаа зарцуулсан дүлэлтийн хүчээ ч гэсэн тог цахилгаан болгоод гар утасаа цэнэглэчихмээр байна ш дээ. :)) :))

F1-д бас яаж зүгээр байхав. 2009 оноос KERS гэдэг системийг хэрэглэж эхэлсэн. Энэ нь кенетик энергийг цахилгаан хураагуурт хурааж байгаад хэрэгтэй үед нь зарцуулах технологи. Сүртэй шинэ зүйл ч биш л дээ. Ойролцоогоор 80HP нэмдэг гэж байгаа. За тэгээд илүү дэлгэрэнгүйг доорх видеоноос хараарай.

[youtube]http://www.youtube.com/watch?v=g4V8Ft5K ... re=related[/youtube]

Заримдаа YOUTUBE link тавихаар болж өгөхгүй юм. Энэ яагаад байгаа юм болоо системийн эрхлэгчээ.


дээрх видоны линк нь:

Code: Select all

[youtube]http://www.youtube.com/watch?v=g4V8Ft5KB-w[/youtube]
Last edited by Ochki on Mon Jan 30, 2012 6:33 pm, edited 2 times in total.
Reason: youtube code-г авахдаа share дээр дараад options дээр дараад LONG гэдгийг нь чагтлаж байгаад аваарай.
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: FORMULA 1

Post by Garidaa »

засаад өгий андаа!!!!
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Ferrari багын нисгэгчид хамгийн хүчирхэг Jeep Grand Cherokee SRT8-г хүлээн авлаа. Энэ 2 машин нь зөвхөн 2хон ширхэг хийгдсэн бөгөөд 6,4Литрийн Hemi V8 мотортой 465 морьны хүчтэй 100км/цаг хурдыг 4,8 секундэд хийдэг юм байна. Амеркийн машин үйлдвэрлэгч энэ 2 нисгэгчээр дамжуулан рекламдаж байгаа энэ зунаас европын зах зээл рүү энэ машинаа оруулах гэж байгаа бололтой. Манайд нэг хэсэг Jeep Cherokee их явдаг байсан. Одоо ч бараг харагдахаа больж дээ.

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Багууд эхнээсээ болидоо танилцуулаад эхэлсэн. Өнөөдөр Феррари болон Сахара Форс Индиа багууд болидоо танилцуулна.
Бүх багууд л болидынхоо нэг хэсгийг хамгын их нуудаг, нөгөө багын эрчүүд нь түүнийг нь харчих юмсан гээд их оролддог. Энэ юу вэ? Энэ бол *** ... Болидын *** буюу деффузер. Мкларен баг бас л нууж.

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
new
Posts: 389
Joined: Tue Nov 22, 2011 3:03 pm

Re: FORMULA 1

Post by new »

Ferrari багын болид эрс өөрчлөгджээ. Түрүү жилийн Mercedes багын болидтой төстэй зүйлүүд байна. Урд нь хэзээ ч харагдаж байгаагүй сонин шаталсан хамартай болчихож. Мотор луу 2 хэсгээр агаар оруулдаг болж. Эхний харагдацаар нэг иймэрхүү. Цаашдаа илүү нарын тодорхой болох байх.

Image
---------------------------------------------------------
6A12
2L-TE
1JZ-GE
1NZ-FXE
3UZ-FE
Post Reply

Return to “Авто спорт, аялал /auto sports and tour/”