Түрүү улирлын нэг шуугиан тарьсан зүйл бол Redbull багын уян урд далавч. Видеог доорхоос хараарай.
Баталсан дүрмээр бол урд далавчны 2 талд 50 кг ачаа тавьхад урд далавч нь 10 мм-ээс илүү хотойхгүй байх ёстой. Мэдээж Redbull баг энэ шаардлагыг хангасан урд далавч хийсэн байгаа. Гэтэл тэдний хийсэн урд далавч нь яг уралдаан дээрээ 24мм хотойж машины дарах хүчинд жигтэйхэн их тус дэмжлэг үзүүлээд бөөн шуугиан тарьсан. Бусад багууд ч энийг нь дуурайсан.
Энэ мэтийн дүрмэнд нийцсэн залийг хэн түрүүлж олж харж хэрэгжүүлж чадна, тэр баг маш их давуу талыг олж авдаг. 2008 онд F1-ээс гарсан Honda багийг аваад Brawn gp багыг бүрдүүлэн ажилласан Ross Brawn гээч нөхөр давхар дефузер гэдэг санааг сэтгээд тэр жилийнхээ аварга болж байлаа шүү дээ. Энэ хүн урд нь Феррари багт ажиллаж байсан их гараа.



























