Jargale wrote:MuuG wrote:Jargale wrote:асуулт байна: осолд орсон машин нэхэмжлэл гаргаад. тэгсэн уг машиныг эзэмшигч нь солигдсон хирнээ өөрөө анх уг машиныг анхнаас нь авч хэрэглэсэн гэж шүүхэд мэдүүлсэн байгаа юм.
арай дэлгэрэнгүй бичих үү, асуулт чинь ойлгомжгүй байна.
"машин нэхэмжлэл гаргаад" гэж юу билээ?
"эзэмшигч солигдсон" - гэрчилгээнд өөрчлөлт орсон юмуу?
нэг танил маань авто осол гаргаад тэгээд нөгөө тал нь нэхэмжлэл гаргасаны дагуу хэрэг нь шүүхэд шилжисэн байгаа юмаа. тэгээд тухайн хохирогч болсон этгээд нь машинаа үнэлгээ хийлгэсэн ба уг үнэлгээ нь тухайн машины албан ёсны борлуулагчын гаргасан үнэлгээ байгаа юм. хохирогч нөхөр нь шүүхэд мэдүүлэхдээ тухайн авто машиныг анхнаас нь албан ёсны борлуулалтын газраас авсан гэж мэдүүлсэн байсан юм. тэгсэн үнэн хэрэгтээ уг машин нь анх өөр хүний нэр дээр худалдаанд гарсан ба одоогын эзэмшигч нь хоёр дагч нь болоод байгаа юм. мөн уг машины гэрчилгээг улсын дугаартай солиулсан байгаа нь нэхэмжлэгч талд анхны эзэмшигч гэдэг нь болж чадахгүй биздээ?
сайхан бохир явдлын талаар асуулт байна.
за задлаад үзвэл.
1. Хохирогч өөрийн автомашинд учирсан хохиролоо их дүнгээр гаргуулахаар шуналтаж цоо шинээр авсан, цоо шинэ машин гээд цоо шинэ машины
үнэ нэхэх гэж дараах бохир ажлуудыг хийжээ.
1.1. Гэрчилгээний нэрийг солихдоо шинэ дугаар, шинэ гэрчилгээ аваад бичүүлчихэж.
1.2. шүүхэд би анхны эзэмшигч нь, цоо шинэ машин байсан гэж мэдүүлэг өгч
1.3. машиныг албан ёсны борлуулалтын газраас нь үнэлгээ хийлгэж хохиролын хэмжээг тодорхойлуулжээ.
за тэгвэл нөхөр шуналтаж явж байхдаа юун дээр алдаа гаргасан бэ?
1. зам тээврийн ослын актад ямар улсын дугаартай, ямар машин хэний ямар улсын дугаартай, ямар машиныг мөргөснийг тодорхой заасан байгаа, цаашлаад цагдаагийн байгууллагын тухай өдрийн хэргийн рапорт буюу илтгэлийн дэвтэр дээр тодорхой заасан байх ёстой. Түүнийг ол, лавлагааг ав тэр чинь аминд чинь орно.
түүнийг бариад шүүхэд юу гэж хэлэх вэ? гэхээр Би ийм дугаартай машин мөргөсөн, энийг харин мөргөөгүй. тэгэхээр энэ надаас ийм мөнгө нэхэх үндэслэлгүй гээд л зогсож байна. Худлаа гэвэл ийм лавлагаа, ийм актын хуулбар байна гээд үзүүлээд зогсож бай. / =)) тэр үед хар шуналын тулмын бантсан царайг харах юмсан/
ингээд л булхай нь буруу нүдээрээ гарна даа. /анхан шатны шүүх хурал болохоос өмнө лавлагаа энээ тэрээгээ авч шүүхдээ өгөөрэй. эсхүл шүүхэд хүсэлт гаргаад шүүхээр өөрөөр нь хийлгэсэн ч бол болно./