Үүсэл
1963 онд Шинэ Зеландын иргэн Брьюс Мкларен Bruce McLaren Motor Racing байгуулжээ. Брьюс Английн Формула 1 багт Күүпертэй хамт
уралддаг байсан ба 1960 оны дэлхийн аваргын 2-р байр мөн 3 ч Гранд При-д
түрүүлжээ.
1966 онд Брьюс Мкларен Мкларенийг үүсгэн байгуулж 1970 онд нас барах хүртлээ багийн захирал байв. Мөн Брьюс Австралийн Тасманы цуврал уралдаанд оролцохыг хүсч багийнхандаа хандсан ч багийн эзэн Чарльз Күүпер татгалзсанд Брьюс хожмын Ф1-н багийн анд болох Тимми Майртай хамтран багаа бүрдүүлэн оролцхоор шийджээ. Брьюс 1964 оны цувралд түрүүлсэн ч Майер уралдааны сүүлчийн тойрогт нас барснаар түүний ах менеджер Тедди Майер багийг авч явах болов.1964 болон 1965 онуудад Мкларен Колнбрүүкт Нью Малденд дараа нь Фельтам хотуудад байрлаж байжээ.Энэ үед Брьюс Англи болон Өмнөд Америкийн авто машины уралдаанд идэвхтэй оролцож 1965 оны Тасманы цувралд Филл Хиллтэй хамт оролцсон ч тэр нэг ч удаа түрүүлж чадаагүй байна.
1963
Bruce McLaren Motor Racing байгуулагдав.
1968
Брьюс Мкларен Бельгийн гараанд түрүүлж, түүний багийн анхны Гранд Прид ялан улмаар багийн дэлхийн аваргад хоёрдугаар байрыг эзэлжээ.
1970
Брьюс Мкларен Кан-АМ спорт машины туршилтын үед Гүүдвүүд сиркютэд нас баржээ.
1976
Жеймс Хант Ферраригийн Ники Лаудагаас нэг онооны илүүгээр илүүрхэн дэлхийн аварга болов.
1984
Ники Лауда Алейн Просттой хамтрагч болов. Австрийн нисгэгч Франц хамтран нисгэгчээсээ хасас оноогоор илүүрхэн дэлхийн аварга болов.
1985 - 1986
Алейн Прост нисгэгчдийн дэлхийн аварга болов.
1988 - 1991
1988 , 1989,1990,1991 онуудад Аяртан Сенна болон түүний багийн анд Алейн Прост нар тус тус түрүүлж Мкларены ноёрхол тогтож байв.
1998 - 1999
Дүрэм өөрчлөгдсөний дараагаар 1998 онд Мика Хайккинен нисэгчдийн дэлхийн аварга болж Мкларен багийн дэлхийн аварга болов.
2000 - 2001
Мика Хайккенен болон Давид Күлтхард хоёр нисгэгчдийн болон багийн дэлхийн аваргад хоёрдугаар байрыг эзэлснээр чимээ шуугиантай 2 жилийг үдэв.
2002
Багийн дэлхийн аваргад Феррари болон Уиллямсын ард 3-р байранд , Давид Күлтхард нисгэгчдийн дэлхийн аваргад 5- р байранд жагсав.
2003
3 дах удаагаа багийн дэлхийн аваргад Уиллямсын ард орж, Михаел Шумахер Кими Райкконенийг Японы сүүлийн гараан дээр ялж нисгэгчдийн дэлхийн аварга болов.
2004
Эхний 7 уралдаанд нийт 5хан оноотойгоор улирлыг тааруухан эхлүүлэв. Гэвч Кими Райкконен Бельгид ялж улмаар хүснэгтийн 5-р байранд бичигдэв.
2005
МП4-20 гэх хамгийн хурдан машин нь гарсан ч багийн дэлхийн аваргад Рено түрүүлж Кими Райкконен нисгэгчдийн дэлхийн аваргад хоёрдугаар байрт оров.
2008
Льюс Хамилтон дэлхийн аварга болов.
Мкларен Мерседэс
Бүтэн нэр: Водафөүн Мкларен Мерседес
Байрлал: Вокин , Англи
Багийн захирал: Мартин Уитмарш
Техникийн ахлагч: Падди Лоү
Нисгэгчид: Ж. Баттон
С.Перез
Туршин нисгэгч: Г. Паффет
Загвар: MP4-27
Мотор: Мерседес- Бенз ФО 108 Z
Дугуйн хамер: Пирели
Эхний улирал: 1966
Дэлхийн аварга: 8
Байрлал тогтоох гараа: 149
Хурдан тойрог: 149
Багийн дэлхийн аварга : 8 (1974, 1984, 1985, 1988, 1989, 1990, 1991, 1998)
Нисгэгчдийн дэлхийн аварга: 12 (1974, 1976, 1984, 1985, 1986, 1988, 1989, 1990, 1991, 1998, 1999, 2008)
Ялалт байгуулсан уралдаан: 176
2011 оны байрлалаар: 2- р байранд / 497/