
Анх 2009 оны 5 сард Да хүрээ рүү машин авна гэсэн зорилготойгоор 11 цаг гэж очоод 13 цаг гэхэд энэ машиныг авчихаад гарч байсан нь өчигдөр л юм шиг тодхон санагдаж байна. Юм мэддэггүй хүний таамгаар сонгосон сонголт бас л мэргэн байж дээ.
Энэ машинаас хамгийн таалагддаг зүйл нь AWD. Шороон зам, өвлийн халтиргаа гулгаа, багахаан хэмжээний гэхдээ жижиг тэргэнд хөөрхөн бартаа болчихоор цас, шавар зэрэг нь миний хувьд импрезагаа жолоодохын жаргал байлаа. Хийморийн овоо, Скай резортын зүүн талын зам ашиглалтанд ороогүй байхад орой дээр нь гарч байсан, нүхтэд цастай уулын энгэрт очиж байсан гээд өөрийнхээ хэмжээнд таарсан бяцхан тестүүдийг хийж, тест болгоноо амжилттай давж байснаа эргэн санахад таатай байна.
Жолооны ард суухад бараг л спорт гэмээр сандал, МОМО жолооны хүрд угтах бөгөөд араа, руль, кардан, хааз, тоормоз, хоонс, суудал бүгд жолоочид маш эвтэйхэн байдаг нь раллид нэрээ мөнхжүүлсэн алдарт хурдан хүлгийн үр удам гэдгийг илтгэнэ.
Явах эд анги маш сайтай, энэ нь мөн л нөгөө WRC - гийн 3 удаагын аварга цол гуншинтай тэрэгний үр удам болохоор тийм байх. Ер нь явах эд ангийн хувьд бусад машиныг бодвол маш бөх хийгдсэн нь мэдэгддэг байсан. Явах эд ангиас нэг асуудалтай зүйл бий. Тэр нь хойд амаржин байлаа. Жин, амаржин дээр учрах даралт зэргийг алдаатай тооцсон уу яасан, ямар ч байсан хойш амаржин маш амархан тос алдаж муудаад, пүрш нь шалчийчихдаг байлаа.


Өөрийнх нь стандарт обуд 14-тай боловч минийх GC8 STI - н 16-тай шар обудтай байсан. Энэ нь ч арай царайлаг харагдуулдаг байсан бөгөөд энэ машинд хийх дугуйны хамгийн оптимал хэмжээг 205/55R16 гэж боддог.

Сайн тал:
- Symmetrical AWD. Зам голохгүй явна. Хотын хүйтэн өвлийн мөсөн замыг хараад урдуур хойгуураа хөтөлдөг машин шиг айж чичрэхгүй, харин ч баярлана. Хот хоорондын засмал зам голоороо зурайсан зам гарч, хоёр талаараа халтиргаа үүссэн байдаг билээ. Ийм замд зүүн талын урд хойд дугуй засмал дээр, баруун талын урд хойд дугуй нь халтиргаан дээр явж байхад, шарвах, контрол алдах ямар ч эрсдэл байхгүй, чигээрээ урагшаагаа зүтгэдэг нь сайхан.
- Боксер хөдөлгүүр. Машины хүндийн төв нь доор болохоор савлагаа багатай. Энэ нь хавтгай, хамаг жин нь доороо байдаг боксер мотортой холбоотой.
- Wagon. Wagon загвартай учраас ардаа седаныг бодвол хамаагүй их багтаамжтай. Хойд суудлын налуурыг урагш нь хэвтүүлээд хойноо бүүр том зай гарна.
- Асалт. Асалт маш сайтай. Өвлийн хүйтэнд хучиж хоноод л өглөө нь эхний даралтаар асдаг байлаа.
- Жолооны хүрд, суудал, араа, гар кардан нь жолоочид маш эвтэйхэн байрлалтай. Жолоодоход эвтэйхэн
Муу тал:
- арын тэлдэг тоормоз. Форестэрийн хавчдаг тоормозтой цаап авч хийх гэж байгаад больж билээ. Ар нь тэлдэг, ABS тай болохоор өвөл гулгаан дээр тоормоз гишгэнгүүт урд тал нь халтираад, ABS ажиллаад тоормоз барихгүй болчихно.
- Хойд амаржин. Машины жин, амаржинд учрах даралт зэргийг алдаатай тооцсон уу яасан хойд амаржин нь амархан эвдрэх гээд байдаг.
- Битүүмжлэл муутай. Зам дугуйны чимээ, салхины чимээ салонд тод сонсогдоно. Дулаалга тааруу тул өвөл салон нь дулаанаа хурдан алдана.
- Жижиг мотортой болохоор ид өвлийн хүйтэнд удаан халдаг, асаалттай нормалдаж зогсоод паар ажиллуулахаар мотор нь хөрөөд байдаг.
- 5-р хаалга. Wagon загвар нь давуу тал боловч нөгөө талаар бас дутагдал болох үе байна. Арын 5-р хаалга дуу ордог. Гэхдээ түгжээг нь шахаж боогоод асуудлыг шийдэж болно. Өөр нэг дутагдал нь Салон, ачааны хэсэг нэг дор байрладаг тул өвлийн хүйтэнд 5-р хаалгаа онгойлгохоор дулаанаа хурдан алдана. Хойноо хүйтэн жавартай хучлага ачсан үед хойноо хүйтэн байдаг, удаан халдаг.
- Хоонсны апрат байхгүй, тороостой. Тороос нь тасрах асуудалтай. Гэхдээ энгийн юм энгийн л байдаг хойно, монголчлоход мөн хялбар байна.
- Ардаа зай муутай.
- Бас тольны удирдлага голдоо байдаг нь жаахан өөлмөөр. За тэгээд бусад япон машинд ч гэсэн байж л байдаг сайнтай муутай зүйлс бүгд бий дээ.
Машиндаа өөрийн гараар хийж байсан зүйлс гэвэл ил агаар шүүгч, глушител /Орилуулаад л явдаг байж билээ. Одоо бодохоор ичээд байдаг юм :ymblushing: /, WRX Перда, ... , өөр ??? ӨӨр чинь юу билээ???
Өөр ер нь юу ч хийгээгүй юм байна шүү. Хоёр жил бараг өдөр алгасалгүй унахад юм хийлгээгүй зарсан даа.
Ижил ангилалын өрсөлдөгч нь гэвэл Тоёота Карина, Корона, Мицубиши Лансер, гэх мэт.



