Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Moderators: temp, Mod_1

User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by bataa »

Subaru Impreza Sportswagon I's Sports GG3

Image
Энэ машины тухайд бичье гэж бодлоо. Миний хоёр жил унасан машин маань байгаа юм. За ямар ч байсан тодотгож хэлэх ганц өгүүлбэр бол маш бага мөнгө төлж маш ихийг унаж болох сонголт. Явах эд анги нь субаругын нэрийн хуудас болсон Symmetrical AWD, хөдөлгүүр нь флат нон турбо ej15 байх бөгөөд, амортизаторын хэмжээ, салон, суудал /зарим нэг загвартай адил/, МОМО Спорт жолооны хүрд зэрэг нь Субаругын урдаа барьдаг Импреза WRX, WRX STi зэрэгтэй адилхан байдаг нь энэ машиныг хийхдээ мөнгө хэмнэх гэж хамаг юмыг нь хасаж, жижгэсгээгүй болохыг илтгэнэ. Мэдээж эдгээр дурьдсан давуу талууд нь дээрх зурган дээр байгаа Subaru Impreza I's Sport GG3 загварт шингэсэн байдаг бусад загварт нь /GG2 etc./ байдаггүй болохыг анзаарсан юм.

Анх 2009 оны 5 сард Да хүрээ рүү машин авна гэсэн зорилготойгоор 11 цаг гэж очоод 13 цаг гэхэд энэ машиныг авчихаад гарч байсан нь өчигдөр л юм шиг тодхон санагдаж байна. Юм мэддэггүй хүний таамгаар сонгосон сонголт бас л мэргэн байж дээ.

Энэ машинаас хамгийн таалагддаг зүйл нь AWD. Шороон зам, өвлийн халтиргаа гулгаа, багахаан хэмжээний гэхдээ жижиг тэргэнд хөөрхөн бартаа болчихоор цас, шавар зэрэг нь миний хувьд импрезагаа жолоодохын жаргал байлаа. Хийморийн овоо, Скай резортын зүүн талын зам ашиглалтанд ороогүй байхад орой дээр нь гарч байсан, нүхтэд цастай уулын энгэрт очиж байсан гээд өөрийнхээ хэмжээнд таарсан бяцхан тестүүдийг хийж, тест болгоноо амжилттай давж байснаа эргэн санахад таатай байна.

Жолооны ард суухад бараг л спорт гэмээр сандал, МОМО жолооны хүрд угтах бөгөөд араа, руль, кардан, хааз, тоормоз, хоонс, суудал бүгд жолоочид маш эвтэйхэн байдаг нь раллид нэрээ мөнхжүүлсэн алдарт хурдан хүлгийн үр удам гэдгийг илтгэнэ.

Явах эд анги маш сайтай, энэ нь мөн л нөгөө WRC - гийн 3 удаагын аварга цол гуншинтай тэрэгний үр удам болохоор тийм байх. Ер нь явах эд ангийн хувьд бусад машиныг бодвол маш бөх хийгдсэн нь мэдэгддэг байсан. Явах эд ангиас нэг асуудалтай зүйл бий. Тэр нь хойд амаржин байлаа. Жин, амаржин дээр учрах даралт зэргийг алдаатай тооцсон уу яасан, ямар ч байсан хойш амаржин маш амархан тос алдаж муудаад, пүрш нь шалчийчихдаг байлаа.
Image
Шинэчлэгдсэн variable value timing system-тай 1500сс хөдөлгүүр нь 100 морьны хүч гаргадаг нь нөгөө хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа гэдэг шиг л сонсогдож байгаа боловч моторыг цаад японууд чинь машины жин, кузов зэрэгт нарийн тааруулж хийсэн байдаг тул энэ машинд мотор нь хэзээ ч жижигдэж байсангүй.
Image
Жижиг мотор, хөнгөн кузов /1240кг/, элдэв янзын нэмэлт опшин юу ч байхгүй, бензин идэлт бага, үнэ хямд гээд бодоод үзэхээр ёстой л нөгөө өдөр тутмын уналганы үрээ гэдэг л байв даа. Форумын Скай наба, билгээ очки болон бусад гишүүд юу эс андахав. Машинаараа мөн ч их тэнэдэг байж билээ. Хүй долоо явна өнөөх л жижигхэн цагаан импреза, хотоор тэнэнэ мөн л өнөөх чинь л явж байдаг байлаа. Хот дотор өвөл 13, зун 10, шулуундаа 6-8 литр бензин иддэг байлаа.

Өөрийнх нь стандарт обуд 14-тай боловч минийх GC8 STI - н 16-тай шар обудтай байсан. Энэ нь ч арай царайлаг харагдуулдаг байсан бөгөөд энэ машинд хийх дугуйны хамгийн оптимал хэмжээг 205/55R16 гэж боддог.
Image
Машины талаар цухас дурьдахад ийм байна. Одоо сайн муу талыг дүгнэе.

Сайн тал:

- Symmetrical AWD. Зам голохгүй явна. Хотын хүйтэн өвлийн мөсөн замыг хараад урдуур хойгуураа хөтөлдөг машин шиг айж чичрэхгүй, харин ч баярлана. Хот хоорондын засмал зам голоороо зурайсан зам гарч, хоёр талаараа халтиргаа үүссэн байдаг билээ. Ийм замд зүүн талын урд хойд дугуй засмал дээр, баруун талын урд хойд дугуй нь халтиргаан дээр явж байхад, шарвах, контрол алдах ямар ч эрсдэл байхгүй, чигээрээ урагшаагаа зүтгэдэг нь сайхан.

- Боксер хөдөлгүүр. Машины хүндийн төв нь доор болохоор савлагаа багатай. Энэ нь хавтгай, хамаг жин нь доороо байдаг боксер мотортой холбоотой.

- Wagon. Wagon загвартай учраас ардаа седаныг бодвол хамаагүй их багтаамжтай. Хойд суудлын налуурыг урагш нь хэвтүүлээд хойноо бүүр том зай гарна.

- Асалт. Асалт маш сайтай. Өвлийн хүйтэнд хучиж хоноод л өглөө нь эхний даралтаар асдаг байлаа.

- Жолооны хүрд, суудал, араа, гар кардан нь жолоочид маш эвтэйхэн байрлалтай. Жолоодоход эвтэйхэн

Муу тал:

- арын тэлдэг тоормоз. Форестэрийн хавчдаг тоормозтой цаап авч хийх гэж байгаад больж билээ. Ар нь тэлдэг, ABS тай болохоор өвөл гулгаан дээр тоормоз гишгэнгүүт урд тал нь халтираад, ABS ажиллаад тоормоз барихгүй болчихно.

- Хойд амаржин. Машины жин, амаржинд учрах даралт зэргийг алдаатай тооцсон уу яасан хойд амаржин нь амархан эвдрэх гээд байдаг.

- Битүүмжлэл муутай. Зам дугуйны чимээ, салхины чимээ салонд тод сонсогдоно. Дулаалга тааруу тул өвөл салон нь дулаанаа хурдан алдана.

- Жижиг мотортой болохоор ид өвлийн хүйтэнд удаан халдаг, асаалттай нормалдаж зогсоод паар ажиллуулахаар мотор нь хөрөөд байдаг.

- 5-р хаалга. Wagon загвар нь давуу тал боловч нөгөө талаар бас дутагдал болох үе байна. Арын 5-р хаалга дуу ордог. Гэхдээ түгжээг нь шахаж боогоод асуудлыг шийдэж болно. Өөр нэг дутагдал нь Салон, ачааны хэсэг нэг дор байрладаг тул өвлийн хүйтэнд 5-р хаалгаа онгойлгохоор дулаанаа хурдан алдана. Хойноо хүйтэн жавартай хучлага ачсан үед хойноо хүйтэн байдаг, удаан халдаг.

- Хоонсны апрат байхгүй, тороостой. Тороос нь тасрах асуудалтай. Гэхдээ энгийн юм энгийн л байдаг хойно, монголчлоход мөн хялбар байна.

- Ардаа зай муутай.

- Бас тольны удирдлага голдоо байдаг нь жаахан өөлмөөр. За тэгээд бусад япон машинд ч гэсэн байж л байдаг сайнтай муутай зүйлс бүгд бий дээ.


Машиндаа өөрийн гараар хийж байсан зүйлс гэвэл ил агаар шүүгч, глушител /Орилуулаад л явдаг байж билээ. Одоо бодохоор ичээд байдаг юм :ymblushing: /, WRX Перда, ... , өөр ??? ӨӨр чинь юу билээ???

Өөр ер нь юу ч хийгээгүй юм байна шүү. Хоёр жил бараг өдөр алгасалгүй унахад юм хийлгээгүй зарсан даа.

Ижил ангилалын өрсөлдөгч нь гэвэл Тоёота Карина, Корона, Мицубиши Лансер, гэх мэт.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by Garidaa »

би ч гэсэн анх энэ машинаас гараагаа эхлэж байлаа гэхдээ ялгагдах гол онцлог нь зөвхөн урд 2 дугуйгаараа майжда байсан л даа... механик 100-д шулуунд хөдөө замд бол 6л иддэж байсан. хотод бол зундаа 8-9 хаяа 10 гаргана аа. өвөл бол 12-13 хаяа 14 ч хүрдэг л байсан за тэгээд өвөлийн турш гадаа хүчиж тавиад л өглөө 1 2 даруулаад л асдаг байсан сайхан хүлэг гэж боддог шүү.... би яаг 1 жил унсан эвдэрж байсан хийсэн зүйлс гэвэл холмогийн хаалтаа цэвэрлүүлсэн тэрийг хийхдээ бензиний хэдэн шаланкыг хүмүүс дутуу хийснээс болж хаяа бензин үнэртээд байдаг байсан олж янзалж байлаа. за янз янзын обуд тавиж үзсэн дээ 16 17 18 обуд ч тавиж үзсэн 17 8ЖЖ өргөнтэй обуд орчихдог л юм билээ 18 ч гэсэн гэхдээ 18 донслохоор хойно жохон хавирдаг байсан. агаар шүүгчийг тосоо солиулах болгондоо л солиулдаг байсан. субару төв дээр очиж солиулдаг байсан одоо бодход их үнэтэй газар хийлгүүлээд байдаг байсан байна лээ шүү кккк... за тэгээд өөр анх ийм машин унаж байгаа залуучууддаа хэлхэд тоноглох гээд л янз бур болгоод байв угасаа энэ чинь энгийн машин шдээ ккк тоноглох гээд байвал яахав гадаад өнгө үзэмжээр нь юм хийж болох юм даа ккккк.... 1.5 гэхэд солонгос машинуудыг гашраана дөө кккк.....

субару импрэза 2002 оны GG2 FWD
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
bht
Posts: 28
Joined: Wed Nov 16, 2011 2:37 pm

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by bht »

Za minii mashin Subaru Impreza I's Sport GG3 ene l yum shig baigaan. Yag adilhan haragdaj baina. 2002 oniih. 1500 motortoi, 4wd. Za neg asuudal garaad asar udaj bainaa. Asaahaar l motoriin oir orchimd neg yum tar tar tar gej duugaraad, heseg yavj halsanii daraa zugeer bolood baigaa. Diesel tereg asaalttai uedee neg tar tar tar gej duugaraad baidag da terentei l tustei duu. Hed heden hund sonsgoj uzsen chini kalapan baij magadgui gesen onosh tavisan. Zasvariin gazruudad Subaru medeh hun barag baihguimoo. Tegeed ch zasvar ochih geseer baital zugeer bolchihiin. Mun asaalttai uedee heseg duugarch baigaad untraagaad asaagaad baival duugarah ni iluu hurdan zugeer bolno. Benzinii huvid 15, 16 orchim idej baina uu da. Ajil ger gesen marshruttai, odortoo 40km yavdag. Eniig uzeed onoshlood uguh bolomj baigaa yu. Hervee kalapan bol haana yaaj zasuulah be. Hed orchim boldog bol. Selbeg heregsel ni olddiim bolov uu. Buruu sedevt bichsen bol uuchlaarai.
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by bataa »

bht wrote:Za minii mashin Subaru Impreza I's Sport GG3 ene l yum shig baigaan. Yag adilhan haragdaj baina. 2002 oniih. 1500 motortoi, 4wd. Za neg asuudal garaad asar udaj bainaa. Asaahaar l motoriin oir orchimd neg yum tar tar tar gej duugaraad, heseg yavj halsanii daraa zugeer bolood baigaa. Diesel tereg asaalttai uedee neg tar tar tar gej duugaraad baidag da terentei l tustei duu. Hed heden hund sonsgoj uzsen chini kalapan baij magadgui gesen onosh tavisan. Zasvariin gazruudad Subaru medeh hun barag baihguimoo. Tegeed ch zasvar ochih geseer baital zugeer bolchihiin. Mun asaalttai uedee heseg duugarch baigaad untraagaad asaagaad baival duugarah ni iluu hurdan zugeer bolno. Benzinii huvid 15, 16 orchim idej baina uu da. Ajil ger gesen marshruttai, odortoo 40km yavdag. Eniig uzeed onoshlood uguh bolomj baigaa yu. Hervee kalapan bol haana yaaj zasuulah be. Hed orchim boldog bol. Selbeg heregsel ni olddiim bolov uu. Buruu sedevt bichsen bol uuchlaarai.
Би энэ дээдэх цагаан тэргийг 2 жил унаад зарсан. Сүүлийн хэдэн сар ингэж дугардаг болсон. Энэ калапангын дуу биш л дээ. Калапангын дуу байсан бол халсаны дараа ч гэсэн дугарсаар л байдаг. Би өөрөө энэ дууг цилиндрын дуу гэж оношилсон. Сүүлд бас найзын маань дүүгийн авсан машин яг ингэж дугардаг болчихсон байсан. Энэ төрлийн моторонд гардаг асуудал юм шиг байгаа юм. Олон мянган км явсаны дараа кольц, гилз элэгдээд поршин гилз хоёрын завсраар бага хэмжээний завсар үүсдэг. Энэ бол гэхдээ аюултай эвдрэлийн хэмжээний том зай биш. Мотор хөрөөд, поршин бага ч гэсэн агшина. тэгээд дээрх зай илүү томорно. Энэ үед асаахад тачигнасан дуу гарна, халаад тэлээд ирэхээрээ дуугүй болно. Ийм л байна даа.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
bht
Posts: 28
Joined: Wed Nov 16, 2011 2:37 pm

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by bht »

Хариу бичсэнд баярлалаа. Энэ тэгээд засах боломжтой юу? Ядаж дууг нь намасгах арга чарга байгаа юу. Яг тэгж дуугарч байх үедээ ямарч хүчгүй болчих юм. Дуу нь хүйтэн байх тусмаа л их гарч чанга дуугарна. Үнэнийг хэлэхэд миний машиний талаарх мэдлэг муу, руль мушгихаас цаашгүй.
User avatar
tukuu
Posts: 621
Joined: Thu Dec 15, 2011 3:18 pm
Location: УБ
Contact:

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by tukuu »

uhaj baihaar zaraad uuriig avchhaa. honh ni dugarhaar damar ni tag 2laa dugarhaar lam ni tag gedeg shig ym bolno shuu.
Love Subaru♂
User avatar
XP1
Posts: 423
Joined: Fri Nov 11, 2011 12:33 pm
Location: Монгол улс
Contact:

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by XP1 »

tukuu wrote:uhaj baihaar zaraad uuriig avchhaa. honh ni dugarhaar damar ni tag 2laa dugarhaar lam ni tag gedeg shig ym bolno shuu.
Ийм амиа байгаад яах вээ. өөр хүн авдаг бас л энэ гомдлоос болж шанална, тиймээс машинаа өөрөө сайн нух сайн судал
buya
Posts: 2
Joined: Thu Feb 02, 2012 10:42 am

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by buya »

miniih engiin fulltimetai 1.5i combo. chiniiht barag adilhan yum bna
amarjinaa uur amarjinaar orluulj boloh u
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by eegy »

combo гэсэн чинь Optic Driver санаанд орчихлоо ккк.
Baaska
Posts: 572
Joined: Fri Nov 11, 2011 11:37 pm

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by Baaska »

2006 оны энгийн impreza-д цилиндрийн дууны асуудал гарсан хэвээрээ л байгаа юу? та нарт сонсогдсон мэдэгдсэн зүйлс байна уу?
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by bataa »

ПС-ны мухраас нэг ийм зураг оллоо. 2010 оны наадмаар Архангайд.

Image

Image

Image

Бас л сайн машин байсан шүү. Бороо ихтэй, Архангай руу засмал нийлээгүй Лүнгийн зам шавартай эвгүй байхад шөнөжингөө раллидсаар очиж байж билээ.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Anhaa
Posts: 5
Joined: Wed Mar 14, 2012 2:06 am

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by Anhaa »

bataa wrote:Энэ төрлийн моторонд гардаг асуудал юм шиг байгаа юм. Олон мянган км явсаны дараа кольц, гилз элэгдээд поршин гилз хоёрын завсраар бага хэмжээний завсар үүсдэг. Энэ бол гэхдээ аюултай эвдрэлийн хэмжээний том зай биш. Мотор хөрөөд, поршин бага ч гэсэн агшина. тэгээд дээрх зай илүү томорно. Энэ үед асаахад тачигнасан дуу гарна, халаад тэлээд ирэхээрээ дуугүй болно. Ийм л байна даа.
Ингэж дуугарах нь тэхээр нээх айгаад байх зүйл биш гэж ойлголоо минийх 2001 оны FWD AT GG2 л доо асаахаар дуугаржаагаал халаад ирэхээрээ зүгээр болчдын. Аа бас 2 хоёр амаржинаа солихгүй бол тос нтрээ гөвцөн таг таг хийгээд байналээ. Хаагуур хэр үнэтэй байдын бол :D
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by bataa »

Anhaa wrote:
bataa wrote:Энэ төрлийн моторонд гардаг асуудал юм шиг байгаа юм. Олон мянган км явсаны дараа кольц, гилз элэгдээд поршин гилз хоёрын завсраар бага хэмжээний завсар үүсдэг. Энэ бол гэхдээ аюултай эвдрэлийн хэмжээний том зай биш. Мотор хөрөөд, поршин бага ч гэсэн агшина. тэгээд дээрх зай илүү томорно. Энэ үед асаахад тачигнасан дуу гарна, халаад тэлээд ирэхээрээ дуугүй болно. Ийм л байна даа.
Ингэж дуугарах нь тэхээр нээх айгаад байх зүйл биш гэж ойлголоо минийх 2001 оны FWD AT GG2 л доо асаахаар дуугаржаагаал халаад ирэхээрээ зүгээр болчдын. Аа бас 2 хоёр амаржинаа солихгүй бол тос нтрээ гөвцөн таг таг хийгээд байналээ. Хаагуур хэр үнэтэй байдын бол :D
GG2, GG3 2003 оны Импреза-гийн орж ирсэн урд 2 энгийн амаржин байгаа шүү. Анх орж ирсэн 4 амаржин аваад, урд хоёр нь муудаагүй байхаар нь ард 2-г нь сольчихоод урд хоёрыг нь солилгүй явж байгаад машинаа зарцан. Одоо энэ хэрэггүйм чинь зарья дөө. 4-үүлэнг нь 240-д авч байсан юм. Одоо урд 2-г нь 100-гаас яриад өгчихье. Пүрштэйгээ угсараатай. Одоо ийм үнээр ийм амаржин олохгүй байх
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Anhaa
Posts: 5
Joined: Wed Mar 14, 2012 2:06 am

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by Anhaa »

Image
Hi all ene sum zaasand zaavalchgui agaar shvvgch baih yostoi bizdee. Neg tseverleh sanaatai avaad uzsen chini minii mashiniihd alga baihiin hehe. Avsanaasaa hoish eroosoo neej haragui baisiin ??? (Impreza 2001 GG2, Non-Turbo, 1.5)
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Impreza Sportswagon I's Sports GG3 2001

Post by bataa »

Anhaa wrote:Image
Hi all ene sum zaasand zaavalchgui agaar shvvgch baih yostoi bizdee. Neg tseverleh sanaatai avaad uzsen chini minii mashiniihd alga baihiin hehe. Avsanaasaa hoish eroosoo neej haragui baisiin ??? (Impreza 2001 GG2, Non-Turbo, 1.5)
Би бас анх ийм зураг харчихаад агаар шүүгч байх ёстой юм байна гэж хараад, минийх дутуу юм байна гэж бодож байлаа. Гэхдээ урдаа бусад машин шиг хайрцагтай агаар шүүгч байвал заавал энэ нь байх шаардлагагүй юм байна гэдгийг мэдсэн. Зарим нь урдаа агаар шүүгч байхгүй, энэ зураг дээрх агаар шүүгчээрээ шүүдэг юм билээ. Тэгэхээр чинийхэд урдаа агаар шүүгч байгаа бол санаа зовохгүй байж болно.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Post Reply

Return to “Subaru”