УАЗ 2206 ФУРГОН

Орос ах нар хаана унах гэж фургон, 69 хийдэг юм бол бүү мэд. Шинэ фургон аваад тэр чигээр нь унавал кабин нь амархан дуу орж тоос шорооны харшилтай хүн болно, дээрээс нь ачаа даахгүй. 7-8н ачаагүй хүн суулгаад аспалтан зам дээр явах гэж лав хийгээгүй байх. За тэгээд монголчууд л юм хойно янз бүрийн юм сэдсээр байгаад өөрийн орны нөхцөл байдалд тохиоруулаад сайхан янзалчихна. Орсууд хүртэл наашаа орж ирж машинаа янзлуулаад буцдаг гэсэн шуум хүртэл сонсож л байсан юм байна. За олон үг нуршихгүй шинэ фургон аваад хот хооронд явхад бэлэн болтол юу юу хийдэг талаар бичьеээ.
- Бэхэлгээ
Хамгын түрүүнд хийгдэх ажил. Яагаад гэвэл бэхэлгээ хийлгээгүй фургон жил гаран яваал хамаг юм нь салж унах шахаад дуу чимээ гэж тэнгэр дугарч байгаа юм шиг сонсогдоно. За Бэхэлгээг энд тэнд зөндөө газар хийнэ гэхдээ хамгын сайн хийдэг газар бол Эрдэнэтэд байдаг. Тэнд манай аймгын хот хоорондын бүх фургон бараг хийлгэдэг. Бэхэлгээ хийхдээ бүх имжээрийг дагуулж угалнакаар имжээр хийнэ, хаалганы дотор талд бөсөөгөөр нь бас угалнак барьж бооно, дээвэрийн хөндлөвчүүдийг дунд нь нэг нэгийг нэмж дээвэрээ бэхэлнэ. Фургоны дээр их ачаа ачдаг тул дээвэр дуу орохдоо амархан. Хойд 2 хаалгыг бас угалнакаар бэхэлнэ г.м жижиг сажиг бэхэлгээнүүд зөндөө хийгдэнээ. Дараа нь фургоныхаа зургыг олхоороо үзүүлнээ.
- Чигжээс
2 дахь хийх ажил бол яах аргагүй чигжээс хийлгэх. Доторх бүх ханыг нь авч байгаад ажилсан маслотой хөвөн даавуу чихнэ, бүх завсарыг нь дүүртэл чихнэ. Чигжиж дуусаад хавтасаа сайхан боочихно. Бүх хаалгандаа форлоныг даавуунд оёж байгаад наачихна, аан бас гадна талаас нь залгаасуудыг нь фликондоод наачихна. За тэгээд ерөнхийдөө чигжээсний ажил дуусах шатандаа орно. Аан бас зарим хүмүүс кирландаа битүү резинээр хамгаалалт хийцэн харагддаг тэрийг гэхдээ хийж үзээгүй.
- Доторлогоо
Хот хоорондын фургоныг бол тэгэж их сүпэр доторлогоо хийлгэх хэрэг байхгүй. Сайхан зузаахан шалавч тавиад, өнгөнд нь зохьсон хөшиг, суудлын бүрээс хийчхэд л болчихно. Яагаад гэвэл тэр сүпэр доторлогоо жил явахгүй салмаагаад өөрт нь ирсэн доторлогооноосоо цааш болчихно.
- Суудал өндөрлөх
Пурганы бүх суудал доогуур юм олигтой юм орхооргүйгээр үйлвэрээсээ ирдэг. Тийм болхоор 15-16хүний ачааг хаанаа хийх вээ гэсэн асуудал гарч ирдэг. Тэхээр хойд талын, буруу харсан 2 саадалыг доогуур нь алимны хайрцаг чөлөөтэй багтахаар өндөрлөж өгдөг. Өндөрлөхдөө хөлийг нь тайрч байгаад залгаас хийж болно эсвэл хөлний доор нь угалник төмөр гагнуулж болно.
- Хөгжим тавих
За хөгжимний ором байхаас хөгжим байдаггүй ирдэг машин даа. Тэгээд эксэл, санато, аксент зэргийн хөгжимийг сайхан тааруулж тавьна учиргүй тийм чанга манга дуграх хэрэг байхгүй сайхан намуухан зохиолын дуугаа л хангинуулж явхад болно. Илүү дутуу чамин зүйл хэрэг байхгүй CD энэ тэр тэй хөгжим 1 2 сараас илүү тэсэхгүй.
- Өндөрлөх
Үйлдвэрээсээ ирхэд 5-6 бүдүүхэн хүн суухад чалчийгаад орчоор ирдэг тул сайхан өндөрлөх хэрэг гарна. Хойд талаа ирэхдээ 13 нум байдаг санагдаж байна түүнийг нь 21 болтол нь давхарлаж 1-2 дугаар өнгөнд нь даацын нум тавьж өгнө. Тэгээд урт стермен тавьж өгнө. Урд талаа ингэж өндөрлөх юм бол ууц нуруу тас зохих юм болох тул арай өөрөөр өндөрлөнө. 2-3н жижиг өнгө нэмж өгөөд нумныхаа доор нь 4-5н нумны хэмжээтэй өндөрлөгөө хийж өгнө. Тийм цул төмөр олдохгүй бол 4-5н нум давхарлаж байгаад хооронд нь гагнаад жижгэлж тайраад өндөрлөгөө болгож болно. Ингэж өндөрлөхөөр өөрийнх нь амаржин татагдаад байдаг болхоор урт улаан 2 талдаа ажилгаатай амаржин тавьж өгвөл бүүр сайн.
- Дугуй солих
Ирэхдээ 16" зөөлөн дугуйтай нүхтэй обудтай ирдэг дээрх зурган дээрх шиг. Энэ обуд зөөлхөн бензин баг идүүлдэг ид шидтэй ч обуд нь ачаа их ачиж явхаар нэг л өдөр хагарч унадаг аюултай болхоор. Хуучны 15" ийн төмөр обудан дээр КАМА гэдэг хатуу дугуй тавьж өгдөг.
- Унжуураг
За бас л унжуураг энэ тэрээ юм байхгүй ирнэ. Жолооч нар хар шар, хөхөөр нь алаглуулад машинаа гангараана. Гэхдээ чанартай л унжуураг хийхгүй бол хэд явж байгаал чулуунд цөм үсэрчихнэ. Унжуураггүй явбал хойд машины шил хаг цохих аюултайгаас гадна банк, хойд кирла энэ тэр хонхоотол хонхоотол чулуу цохисон байхыг харах болно.
- Ачаа
За ямарч байсан дээрээ хөөрхөн жижигхэн ч хамаагүй ачаа хийхгүй бол хүмүүсийн ачаа бол багтана гэж байхгүй. Энэ тэр булан тохойгоор чихээд чихээд багтахгүй. Увс, Баян-Өлгий аймаг явдаг фургонууд бол бүүр дээвэртэйгээ адилхан ачаан дээрээ дүүртэл ачаа тавьсан явж байгаа харагддаг. За тэгээд цагдаа нарт бол жинхэн шалтаг болно шүүдээ.
- Давхар хөргүүр
Зуны цагт өгсүүр газар фургон их халдаг, түүнийг шийдхийн тулд солонгос хэрэгний цахилгаан давхар сэнс хийж өгдөг.
- Буруу талын толь солих
Мотор дээр ачаа ачих ба хүн суухад буруу талын толийг хаадаг тул микроны толь тааруулж тавьдаг. Энэ нь бас нэмэлт тольнууд нь хот дотор явж байхад хажуугаар машин орж ирж байгаа нь харагддаг давуу талтай.
За тэгээд хийх ажил бол ерөнхийдөө дуусч байх шиг байна. Сануул юм нэмж бичнээ. Ийм хот хооронд явдаг машинд бол иймээ тиймээ чамин гэрэл мэрэл бол огт хэрэггүй, маш энгийн л байх хэрэгтэй.
Унаад явж байхад ч жинхэн урамтай тэрэг шүү. Анх унаж байгаа хүмүүс эргэлт болон зайвар дээр их айдаг юм. Угаасаа газар худалч хүнд бол нүүрэн дээр ирээл наалдчина, эхэндээ ч айгаад хазаалгахгүй явдаг юм сүүлдээ ч бүүр албаар 2 тийшээ налаал явж байна. Ачаатай фургоны араас хэсэг дагаж үзээрээ үнэн гоё харагдана. За тэгээ 100 моторын ид шидийг ч үзэж өгнө дөө. Хойноо 15 хүн суулгацан хажууд нэг жолооч, мотор дээр нэг жижиг биетэй хүн авчина, ачаа бол битүү, дээрээ ч дүүртэл ачсан. Хааз бол байнга л тултал гишгээстэй явж байна. Даваа гүвээ гэх мэт өгсүүр газар бол холоос л дайруулж гарна, тулсан юманд бол харин фургон үнэн муу. За тэгээд ачаагаа ачаад явж байхад бол донсолгоо гэж юм бол мэдрэхчгүй гишгэнэ ш дээ. Хот хооронд удаан гэлдэрвэл дотор нь сууж яваа хүмүүс уурлаад бас дээрээс нь өөрөсдөө ядарна. Хоосон бол тэгээл бөөргүй болно дээрээс нь хамаг машин салж унах шахна. За тэгээд ингэж янзалсан фургон бол хаа ч хүрнэ дээ. Миний хамгын дурсамжтай гоё зүйл нэг бол аавынхаа фургоныг бариад дүүртэл нь хүн суулгачаад цуг явж байгаа фургонуудтайгаа уралдаад явж байх хамгын жаргалтай зүйл байсан мэт санагддаг.
Үргэлжлэл бий ...






