УАЗ-2206, 3962, 39625, 3909, 3741 /ФУРГОН/

Moderators: temp, Mod_1

Post Reply
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

УАЗ-2206, 3962, 39625, 3909, 3741 /ФУРГОН/

Post by Uuganaa »

УАЗ 2206 ФУРГОН
Image
Энэ манай аавын тэрэг. 1999 оноос одоог хүртэл УБ-Хөвсгөл-УБ чиглэлд хот хоорондын хүн тээвэрт явж байгаа. Би оюутан байхдаа 4жил зун, өвлийн амралтаараа аавтай цуг смен жолоочоор нь явдаг байсан. Тийм болхоор энэ тэргэний талаар баг саг мэддэг хэдийгээ бичье.

Орос ах нар хаана унах гэж фургон, 69 хийдэг юм бол бүү мэд. Шинэ фургон аваад тэр чигээр нь унавал кабин нь амархан дуу орж тоос шорооны харшилтай хүн болно, дээрээс нь ачаа даахгүй. 7-8н ачаагүй хүн суулгаад аспалтан зам дээр явах гэж лав хийгээгүй байх. За тэгээд монголчууд л юм хойно янз бүрийн юм сэдсээр байгаад өөрийн орны нөхцөл байдалд тохиоруулаад сайхан янзалчихна. Орсууд хүртэл наашаа орж ирж машинаа янзлуулаад буцдаг гэсэн шуум хүртэл сонсож л байсан юм байна. За олон үг нуршихгүй шинэ фургон аваад хот хооронд явхад бэлэн болтол юу юу хийдэг талаар бичьеээ.

- Бэхэлгээ
Хамгын түрүүнд хийгдэх ажил. Яагаад гэвэл бэхэлгээ хийлгээгүй фургон жил гаран яваал хамаг юм нь салж унах шахаад дуу чимээ гэж тэнгэр дугарч байгаа юм шиг сонсогдоно. За Бэхэлгээг энд тэнд зөндөө газар хийнэ гэхдээ хамгын сайн хийдэг газар бол Эрдэнэтэд байдаг. Тэнд манай аймгын хот хоорондын бүх фургон бараг хийлгэдэг. Бэхэлгээ хийхдээ бүх имжээрийг дагуулж угалнакаар имжээр хийнэ, хаалганы дотор талд бөсөөгөөр нь бас угалнак барьж бооно, дээвэрийн хөндлөвчүүдийг дунд нь нэг нэгийг нэмж дээвэрээ бэхэлнэ. Фургоны дээр их ачаа ачдаг тул дээвэр дуу орохдоо амархан. Хойд 2 хаалгыг бас угалнакаар бэхэлнэ г.м жижиг сажиг бэхэлгээнүүд зөндөө хийгдэнээ. Дараа нь фургоныхаа зургыг олхоороо үзүүлнээ.

- Чигжээс
2 дахь хийх ажил бол яах аргагүй чигжээс хийлгэх. Доторх бүх ханыг нь авч байгаад ажилсан маслотой хөвөн даавуу чихнэ, бүх завсарыг нь дүүртэл чихнэ. Чигжиж дуусаад хавтасаа сайхан боочихно. Бүх хаалгандаа форлоныг даавуунд оёж байгаад наачихна, аан бас гадна талаас нь залгаасуудыг нь фликондоод наачихна. За тэгээд ерөнхийдөө чигжээсний ажил дуусах шатандаа орно. Аан бас зарим хүмүүс кирландаа битүү резинээр хамгаалалт хийцэн харагддаг тэрийг гэхдээ хийж үзээгүй.

- Доторлогоо
Хот хоорондын фургоныг бол тэгэж их сүпэр доторлогоо хийлгэх хэрэг байхгүй. Сайхан зузаахан шалавч тавиад, өнгөнд нь зохьсон хөшиг, суудлын бүрээс хийчхэд л болчихно. Яагаад гэвэл тэр сүпэр доторлогоо жил явахгүй салмаагаад өөрт нь ирсэн доторлогооноосоо цааш болчихно.

- Суудал өндөрлөх
Пурганы бүх суудал доогуур юм олигтой юм орхооргүйгээр үйлвэрээсээ ирдэг. Тийм болхоор 15-16хүний ачааг хаанаа хийх вээ гэсэн асуудал гарч ирдэг. Тэхээр хойд талын, буруу харсан 2 саадалыг доогуур нь алимны хайрцаг чөлөөтэй багтахаар өндөрлөж өгдөг. Өндөрлөхдөө хөлийг нь тайрч байгаад залгаас хийж болно эсвэл хөлний доор нь угалник төмөр гагнуулж болно.

- Хөгжим тавих
За хөгжимний ором байхаас хөгжим байдаггүй ирдэг машин даа. Тэгээд эксэл, санато, аксент зэргийн хөгжимийг сайхан тааруулж тавьна учиргүй тийм чанга манга дуграх хэрэг байхгүй сайхан намуухан зохиолын дуугаа л хангинуулж явхад болно. Илүү дутуу чамин зүйл хэрэг байхгүй CD энэ тэр тэй хөгжим 1 2 сараас илүү тэсэхгүй.

- Өндөрлөх
Үйлдвэрээсээ ирхэд 5-6 бүдүүхэн хүн суухад чалчийгаад орчоор ирдэг тул сайхан өндөрлөх хэрэг гарна. Хойд талаа ирэхдээ 13 нум байдаг санагдаж байна түүнийг нь 21 болтол нь давхарлаж 1-2 дугаар өнгөнд нь даацын нум тавьж өгнө. Тэгээд урт стермен тавьж өгнө. Урд талаа ингэж өндөрлөх юм бол ууц нуруу тас зохих юм болох тул арай өөрөөр өндөрлөнө. 2-3н жижиг өнгө нэмж өгөөд нумныхаа доор нь 4-5н нумны хэмжээтэй өндөрлөгөө хийж өгнө. Тийм цул төмөр олдохгүй бол 4-5н нум давхарлаж байгаад хооронд нь гагнаад жижгэлж тайраад өндөрлөгөө болгож болно. Ингэж өндөрлөхөөр өөрийнх нь амаржин татагдаад байдаг болхоор урт улаан 2 талдаа ажилгаатай амаржин тавьж өгвөл бүүр сайн.

- Дугуй солих
Ирэхдээ 16" зөөлөн дугуйтай нүхтэй обудтай ирдэг дээрх зурган дээрх шиг. Энэ обуд зөөлхөн бензин баг идүүлдэг ид шидтэй ч обуд нь ачаа их ачиж явхаар нэг л өдөр хагарч унадаг аюултай болхоор. Хуучны 15" ийн төмөр обудан дээр КАМА гэдэг хатуу дугуй тавьж өгдөг.

- Унжуураг
За бас л унжуураг энэ тэрээ юм байхгүй ирнэ. Жолооч нар хар шар, хөхөөр нь алаглуулад машинаа гангараана. Гэхдээ чанартай л унжуураг хийхгүй бол хэд явж байгаал чулуунд цөм үсэрчихнэ. Унжуураггүй явбал хойд машины шил хаг цохих аюултайгаас гадна банк, хойд кирла энэ тэр хонхоотол хонхоотол чулуу цохисон байхыг харах болно.

- Ачаа
За ямарч байсан дээрээ хөөрхөн жижигхэн ч хамаагүй ачаа хийхгүй бол хүмүүсийн ачаа бол багтана гэж байхгүй. Энэ тэр булан тохойгоор чихээд чихээд багтахгүй. Увс, Баян-Өлгий аймаг явдаг фургонууд бол бүүр дээвэртэйгээ адилхан ачаан дээрээ дүүртэл ачаа тавьсан явж байгаа харагддаг. За тэгээд цагдаа нарт бол жинхэн шалтаг болно шүүдээ.

- Давхар хөргүүр
Зуны цагт өгсүүр газар фургон их халдаг, түүнийг шийдхийн тулд солонгос хэрэгний цахилгаан давхар сэнс хийж өгдөг.

- Буруу талын толь солих
Мотор дээр ачаа ачих ба хүн суухад буруу талын толийг хаадаг тул микроны толь тааруулж тавьдаг. Энэ нь бас нэмэлт тольнууд нь хот дотор явж байхад хажуугаар машин орж ирж байгаа нь харагддаг давуу талтай.

За тэгээд хийх ажил бол ерөнхийдөө дуусч байх шиг байна. Сануул юм нэмж бичнээ. Ийм хот хооронд явдаг машинд бол иймээ тиймээ чамин гэрэл мэрэл бол огт хэрэггүй, маш энгийн л байх хэрэгтэй.

Унаад явж байхад ч жинхэн урамтай тэрэг шүү. Анх унаж байгаа хүмүүс эргэлт болон зайвар дээр их айдаг юм. Угаасаа газар худалч хүнд бол нүүрэн дээр ирээл наалдчина, эхэндээ ч айгаад хазаалгахгүй явдаг юм сүүлдээ ч бүүр албаар 2 тийшээ налаал явж байна. Ачаатай фургоны араас хэсэг дагаж үзээрээ үнэн гоё харагдана. За тэгээ 100 моторын ид шидийг ч үзэж өгнө дөө. Хойноо 15 хүн суулгацан хажууд нэг жолооч, мотор дээр нэг жижиг биетэй хүн авчина, ачаа бол битүү, дээрээ ч дүүртэл ачсан. Хааз бол байнга л тултал гишгээстэй явж байна. Даваа гүвээ гэх мэт өгсүүр газар бол холоос л дайруулж гарна, тулсан юманд бол харин фургон үнэн муу. За тэгээд ачаагаа ачаад явж байхад бол донсолгоо гэж юм бол мэдрэхчгүй гишгэнэ ш дээ. Хот хооронд удаан гэлдэрвэл дотор нь сууж яваа хүмүүс уурлаад бас дээрээс нь өөрөсдөө ядарна. Хоосон бол тэгээл бөөргүй болно дээрээс нь хамаг машин салж унах шахна. За тэгээд ингэж янзалсан фургон бол хаа ч хүрнэ дээ. Миний хамгын дурсамжтай гоё зүйл нэг бол аавынхаа фургоныг бариад дүүртэл нь хүн суулгачаад цуг явж байгаа фургонуудтайгаа уралдаад явж байх хамгын жаргалтай зүйл байсан мэт санагддаг.

Үргэлжлэл бий ...
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: УАЗ-2206 /ФУРГОН/

Post by Uuganaa »

УАЗ 2206 ФУРГОН (Үргэлжлэл)
Image
За өмнө нь хот хооронд шинэ фургон аваад яаж янзалж унадаг талаар ярьж байсан бол одоо Фургоныг яаж арчилж унавал илүү урт настай удаан жаргалтай байлгаж чадах талаар бага сага мэддэг зүйлсээ бичеэ.
Фургон эвдэрдэг гол гол шалтгаанууд
- Ачаа хэтрүүлэн ачих
Фургон ачаа даахдаа их тааруухан машин. Анхнаасаа ачаа ачина гэж төлөвлөгдөөгүй машин дээр бид нар багтахын хэмжээгээр чихдэг муу зуршилтай. Бас дуртайдаа чихээд байгаа юм биш л дээ мөнгө л олох гэж явж байгаа болхоор аль ашигтай зүйлийг л хийнэ. Фургонд бол 1 тонн ачаанд бол нэлээн ноёлуулна тэгхэд 2тонн гаран аччаал гэлдэгч байгаа машинтай би зөндөө таарсан. Ачаа их ачхаар гардаг эвдэрлүүд нум хуграх, нум уярах, арам тасрах, амаржин суг цохих, нумны таваг кузовлуугаа цөмөрч орох, дугуй хаг буудах г.м эвдэрлүүл элбэг тохиолддог. За тэгээд ачааг нь хүндчүүлчээд орилуулаад байхаар бензин идэх, масло идэх, цааслаад мотор сулдах зэрэг асуудалууд зөндөө гарна.

- Замын донсолгоо гаргахгүй давхих
За хот хооронд давхих үзэгдэл маш их тохиолддог гэхдээ учир начиртай давхихгүй бол шинэ фургон жил яваад салж унаж байсан тохиолдол зөндөө гардаг. Харуу гартай хүн гэж байдаг машиныг аваал юу ч гүй тараагаад хаячдаг юм хийдэг үү гэхээр хийдэг тэгсэн мөртлөө л машин нь өдөр ирэх тусам мууддаг. Энэ нь өөрийх нь машин барих арга барил буруу байгааг илэрхийлж байгаа хэрэг. Гэхдээ фургон бол хэрийн донсолгоон дээр оволзоол хамаг юмаа цохиод байдаг машин биш юм байгаа юм. За тэгээд замын нүх сүв тойрохгүй, зөөлхөн орохгүй, замаа зөв сонгож явахгүй дэржигнүүр дээгүүр хамаа намаагүй давихаад, чулуу модоо тойрч гарахгүй байгаад байвал фургоны кабин нэг л дуу орвол засхад нэлээн хэцүү. Нэг дуу шуу орсон машин бол тэгээл дотор нь энд тэнд тэнгэр дугарч байгаа юм шиг тачигнаад байдаг юм.

- Араа соёотойгоо буруу харьцах
Фургоны кроф нэлээн хойно байдаг. Байнга араа дугаргаж оруулаад байвал крофны түгжээ хугарч эхлээл араа соёондоо тогтохоо байгаал байнга араагаа барьж явах ажилтай болно. Араануудын хооронд шилжихдээ угзруулаад байвал кроф амархан эвдэрхээс гадна *** эвдэрнэ. Мөн араа давхардах, араандаа орхой байх, консны афтад эвдэх г.м асуудалууд гарна. Ер нь холын замын жолооч нар завсарын хаазаар л араагаа сольж явдаг. Байнга конс гишгээд байвал хүрэх газараа хүрэхгүй мажийх биз. За бас зарим жолооч нарыг харж байхад байнга л тормос гишгэж явна. Нэг ээртэл хаазлаал нэг тормозлоол ингээд байхаар фургоны хүчлүүлийн ажилгаа муудаж торомз хатуураад барьхаа больно. Орос тэрэг нүүд ер нь тормосны их асуудалтай байдаг. Трүф алдах, хүчлүүр ажилхаа байх, наклад дуусах гэх мэт.

- Машины эвдэрлийг бага дээр нь илрүүлэх
За энд тэнд бууж суухдаа байнга машинаа эргэж тойрч доогуур нь шагааж байхгүй бол жижиг эвдэрлээс том эвдэрэл үүлдэг тул тэрийгээ байнга шалгаж байх хэрэгтэй. Ерөнхий хараг зүйлсүүд нь дугуйгаа тойрч харах, нум амаржинаа харах, тоогуур тос өөх гойжиж, хөлөрч байгаа эсхийг харах

- Элбэг тохиолддог гэмтэл засварлахгүй явах
За фургонд ихэнх тохойлддог эвдэрлүүд бол урд цаф тасрах, хязгаарлагч резинүүд язарч унах, хаалганы түгжээний хэсгээр арьч цуурах, хаалганы түгжээ эвдрэх, суудлын хөл хугарах, *** дуу орох, карифретр бөглөрөх, агаар шүүгч бохирдох, масло дундах, моторын даралт унах, өгсүүр газар байнгын холбоо салах, үрүүл лүфт орох, тормос барихаа байх 1-2 гачаатай торос бол хэдийн үзэгдэл, нум уярах уярсан талруу явж байхад цохих гирланд дугуй хавирах, даалу релен шатах, жанам шатах г.м эвдэрүүдийн дор дор нь засварлахгүй гүрийлгээд байхаар дороо муудандаа.

За за ер нь ганц фургон гэлтгүй бүх л машин ингэдэг дөө. Сайхан арчилаад үйлчилгээг нь цаг тухайд нь хийгээд явбал муу машин гэж ер нь байхгүй.
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: УАЗ-2206 /ФУРГОН/

Post by Uuganaa »

Image
Орос ах нарч машинаар тоглох юм дөө. Удахгүй монголд ийм машин олонг харна гэдэгт найдаж байна.

Дэлгэрэнгүй:
http://buhanka2.ru/tuning/limo
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: УАЗ-2206, 3962, 39625, 3909, 3741 /ФУРГОН/

Post by Uuganaa »

Фургоны загварууд:

УАЗ 2206 Суудалын
Image

УАЗ 3962 Эмнэлгийн
Image

УАЗ 39625
Image

УАЗ 3909
Image

УАЗ 3741
Image
khakmn
Posts: 515
Joined: Wed Nov 23, 2011 10:46 pm
Contact:

Re: УАЗ-2206 /ФУРГОН/

Post by khakmn »

Uuganaa wrote: Орос ах нарч машинаар тоглох юм дөө. Удахгүй монголд ийм машин олонг харна гэдэгт найдаж байна.

Дэлгэрэнгүй:
http://buhanka2.ru/tuning/limo
ийм юм босгох зорилгоор дан кузув хайвал хэдэд олдох бол? Шалдан кузув шдэ
LIVE TO RIDE - RIDE TO LIVE
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: УАЗ-2206, 3962, 39625, 3909, 3741 /ФУРГОН/

Post by Uuganaa »

За ёстой мэдэхгүй фургоны кузов хуучин нь их л муудсан байдаг юм даа. Гэхдээ хөдөөгүүр явдаггүй дээр үеийн фургонууд 2-3т олдох байлгүй дээ
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: УАЗ-2206, 3962, 39625, 3909, 3741 /ФУРГОН/

Post by Ariuka »

nudend haragdtal saihan bichjee
User avatar
hosko
Posts: 6
Joined: Tue Aug 07, 2012 7:08 pm
Location: Унадаг дугуйн дээрээ.... ккк

Re: УАЗ-2206, 3962, 39625, 3909, 3741 /ФУРГОН/

Post by hosko »

Za aaviin gants unaag bas l shan bichij deee...
Aerodynamics are for people who can't build engines. /Enzo Ferrari/
Уугаа
Posts: 224
Joined: Fri Jul 29, 2016 11:31 am

Re: УАЗ-2206, 3962, 39625, 3909, 3741 /ФУРГОН/

Post by Уугаа »

Жилдээ 4 нүүдэг, нэмээд аймгийн төв нэг орвол ордог. Сумын төв за их бол жилдээ 10 ордог. Нүүдлий зай 10-50км, сумын төв 10-50 км, аймгийн төв 200км. Явдал нэг йимэрхүү, бусад үед хучаатай зогсож байдаг нэг фургон байна. Аваад хотод унадаг приусныхаа сэлгээнд уная гэвэл тараагаад дуусдаг юм болов уу? Цаашдаа чадвал жаахан өндөрлөж мөндөрлөөд, арыг нь жаахан тохижуулаад, лебодка энэ тэр тавьна гэж бодоод. Таарсан ачаатай байж л эвтэйхэн болдог шиг фургон. Шалан дээр нь ачаа өрөлтэй нь биш, ямар арга байна. Эсвэл ачаагүй зөөлрүүлэх арга гэж байхгүй л байх даа.
Эсвэл тэрний оронд гайгүй "жарыс" хайсан нь дээр үү? Ер нь фургон хувийн хэрэглээнд унаж байсан хүн байхгүй л байх даа энд? Элдэв юм хайж явахаар уг нь бэлэн таньдаг машин байгаад байдаг.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: УАЗ-2206, 3962, 39625, 3909, 3741 /ФУРГОН/

Post by Ochki »

baga baihad purgon l undag bsiishd, hotod. manaih gedeg ail. purgon 69 aaviin tseej geed mashinaar amisgaldag blaa. purgoniig bol daats uguhgui yavdag gevel hotod unhadaa numniih ni neg davhragiig ni avchihdag bsan, 69 ch adil. tgd arai zuulun bolno, medeej esergeree daats bagasna.
Dairaldsnaa unaal yavjina
Post Reply

Return to “УАЗ, ГАЗ, ЗИЛ, КАМАЗ, ВАЗ ...”