Honda Civic hybrid-ын талаар хангалттай олон introduction оруулсан байна.
Одоо харин яг өөрийнхөө тоймыг оруулья даа.
Гадна төрхийн хувьд бол нээх онц ялгараад байхаар зүйл байхгүй, ялангуяа эгц урдаасаа миний хувьд царай муутай санагддаг. /facelift нь харин их дажгүй болсон/
Аваад удаагүй байхад, машин нээх мэддэггүй эхнэр маань урдаас нь харчихаад Accent-тэй төстөй харагдаж байна гэж унтраасан тал бий.



Миний тэрэгний хувьд нэмэлт option-оос шалтгаалан sunroof буюу льюк, xenon их гэрэл 2ыг нэмэлтээр оруулсан юм билээ. Xenon гэрэл нь 6000k орчим учираас нэлийсэн цагаан өнгөтэй, бороо цас утаанд сарнилт ихтэй, харин гупер-нд байрлах нэмэлт гэрэл нь шар учираас сайхан тусдаг боловч тусгал нь их доошоо. Льюк-ны хувьд бичээд байх юу байхав, 2 янзаар онгойдог над шиг үе үе тамхи татчихдаг хүнд тун хэрэгтэй санагддаг.


Хөдөлгүүрийн хувьд өмнө дурьдсанчлан 1.3л багтаамжтай 4 циллинтер-тэй VTEC. Дуу шуу багатай ёстой сайхан мотор доо.

Салоны хувьд өмнөх бичлэг дээр байгаа шиг 470-тай адилхан гэх нь арай ч хаашаа юм. Compact sedan гэхэд салон доторхи багтаамж маш том, MarkII мэтээс илүү гарна уу гэхээс дутахгүй. Салоны ерөнхий өнгөний хувьд өмнөх зурагууд дээр байгаа шиг бор, шар бор өнгийг хослуулан ашигласан нь түгээмэл. Яг төв удирдлагын хэсгээр /хөгжим, air condition controller/ option-оос хамаарч хар эсвэл бор өнгийн мебель оруулга оруулох боломжтой. Option хамаарахгүйгээр хаалганы бариул, гар тоормасны рычак, кропны рычак гэх мэт газруудад никель оруулгатай. Хянах самбар нь аналоги дижитал хосолмол бөгөөд хамгийн их тохиргоо дээрээ маш тод цэнхэрээр асдаг, машинд суусан зарим хүмүүс дуу алдах тал бий. Түлхүүр түлхэх мөчид "харь гаригийн онгоц" асаж байгаам шиг жижигхэн "гэрлийн шоу" болох нь зугаатай.
Ерөнхий салонд ашигласан зарим пластик-уудийг тогших цохих мэтээр их нягталвал хямд үнэтэй мэдрэмжийг төрүүлнэ. Ихэнх Sedan-уудад түгээмэл байдаг дутагдал болох арын суудлын хөл тавих хэсэг буюу шаланд байдаг довжоо /товгор/ байхгүй учир ард 3 зорчигч суусан үед илүү тав тухтай. 4н биеэрхүү хүн ардаа суулгахад нээх зоволгүй орчихдог л юм билээ. Дээш тааз өндөр тул арын болон урд талын зорчигч нар хангалттай "тэгш" суух боломжтой. Мөн арын суудалд ус ундаа/гар тавих "түшүүр"-тэй. Урд талын суудал хооронд байдаг "сав" нь маш жижигхэн учираас жолооч болон урд талын зорчигч хоёрт гар тулах боломж байхгүй.
Ер нь Civic Hybrid-ын салонд илүү дутуу юм хийх сав бага талдаа. Мөн салоны цаг нь хөгжим дээрээ байдаг тул, хөгжимөө сольсон тохиолдолд салон цаггүй болно. Жолооны хүрдийг жинхэнэ савхиар бүрсэн тул маш таатай мэдрэмж төрүүлэх боловч өвөл хүйтэнд сайн хайрна. Өмнө бичсэнчлэн жолооч болон урд талын зорчигч 2-т аюулгүйн дэрийг суурилуулж өгсөн.
Автомат цонх болон автомат төвийн түгжээтэй. Төвийн түгжээг онгойлгох хаах тусдаа товчлуур байдаггүй өөрөөр хэлбэл жолооч хаалга түгждэг товчлуураа дарах болон татаж төвийн түгжээг ажиллуулна. Машиний түгжээний товчлуур нь хаалганы бариул дээр биш цонхий дотор "рам"-ндээр байрласан тул цонхон дээр гараа тавиад явахад түгжигдчихдэг нь төвөгтэй санагддаг. Арын суудалын дээр 2 яригчийн голд агааржуулалтын гарц байх бөгөөд энэ нь Hybrid системийн баттерэйнийх бөгөөд халуун хүйтэн ямар ч үед түүнийг таглаж бөглөж болохгүй гэж manual дээр анхууралсан байна лээ.

Hybrid тэрэг гэхэд арын багаж маш уужуу том, баргийн юм багтана, жирийн седан-уудын багажнаас дутах юм юу ч байхгүй.
Үйлдвэрээс нь дагаж ирдэг хайлшин Civic обуд нь царай муутай, покришка нь жижигхэн хэмжээ нь 185/70/R14 88S Michelin Energy байсан.

Би тэрэгээ авангуутаа Honda Fit/Aria обуд, 195/65/R15 Bridgestone Blizzak Revo1 покрышка тавьчихсан.

Японоос ирэхдээ байсан 4 амортизатор пүрш нь хөөрхий манай монголын ганц өвлийг даахгүй чад хийсэн дээ. Амортизатор нь байхгүй болчихоороо түчигнэж тачигнахыг бол үзүүлдэг юм билээ бас дээр нь аягүй тэнцвэргүй болчихож байсан. Ядаж байхад бас пүрш нь давхар уяраад, машин доош суугаад баргын юманд цохьчих гээд ёстой явахаа больж эхэлсэн дээ.
Өмнөх машиндаа яг ориг KYB-ыг Forward-аас аваад 5 жил унахад толгой өвтгөж байгаагүй тул "ориг"-г л олж авна гээд зүтгэсэн. Авто плаза мэтийн газруудад ширхэг нь 50,60 гээд "хульхи" эдүүд зөндөө байсан ч санаанд тохирох жинхэнэ "ориг" нь олдохгүй толгой их өвтгөсөн. Форвард-аас асуухаар эхэндээ байхгүй удахгүй ирнэ гэж байсанаа сүүлдээ: KYB чиний машинд таарахыг үйлдвэрлэдэггүй юм байна гэдэг байгаа, би өөрөө болохоор Амазон болон KYB-ын web-ээс харахаар байгаад байдаг. Сүүлдээ model number-ыг бичиж аваад очоод асуусан чинь манайх ийм US/Euro model number ашигладаггүй гэдийм байна. Тэгэхээр нь дүргүй ч хүрлээ, арга ч тасарлаа, өөрөө амазоноос захиж авья гэж бодсон ч газраар явуулахаар 2,3н сар болж байж ирдэг тэр хооронд миний тэрэг "тараад" уначих гээд байдаг. Аз болж тэр үед хамаатны ах LC100-даа ориг KYB-г AutoLink гээд дэлгүүрээс авсан тэнд чинийх байж магадгүй гэдэг юм байна очоод асуутал байнаа: 5н хосыг оруулж ирээд 4-н зарчихсан сүүлчийнх нь байна манай монголчууд ориг эдийг үнэтэй болохоор авахгүй юмдаа гээд зогсож байлаа. Нилээд үзэж харлаа model number нь 331009 331008 341311 гээд яг миний харж байсан эдүүд мөн байнаа. Баахан ярьж гуйж байж 4хосыг нь 700мянгад авсан даа. Нэгэнт шинэ амортизатор тавьж байгаам чинь шинэ пүрш тавья гээд 4н дуйраймал OBK пүрш ширхэгийг нь 25мянгаар билүү аваад тавьсан. Хятад пүрш "ориг" пүршнээсээ бараг 2 үе илүү өндөр байдаг болохоор миний тэрэг зэгийгээд их өндөр болчихсон нь надад нэг их таалагдахгүй байгаа яваандаа их яваад ирэхээр бага зэрэг суух байх гэж найдаад байгаа болохгүй бол пүршнээс ядаж 1 үе тасдуулна даа.

Бас агаар шүүгчээ солих гээд орж үзээгүй сэлбэгийн дэлгүүр байхгүй болтол явсан. Манайд тэр үед лав орж ирээгүй байсан. Forward-ынхан харин захиалж өгж болно энгийн 3000км яваад сольдог агаар шүүгч захихад 100US болно гэж байсан. Мэдээж өөрөө Амазоноос авахаар болоод баахан судалж судалж K&N-ы 1,000,000mile явах баталгаатай, цэвэрлэдэг агаар шүүгчийг cleaning kit-тэй нь хамт /K&N 33-2338 High Performance Replacement Air Filter, K&N 99-5050 Filter Care Service Kit/ нийлүүлэд 85US хавьцаа авж хийсэн.


Мөн салоны агаар шүүгчийг тасганы овооны My Car-с 25мянгаар авж хийсэн. Өвөл утааны үнэрийг багасгахад их нэмэртэй юм билээ. Ядаж л үе үе паараа хүчтэй тавихад тоос пургиад байхгүй.

Сүүлд бас урд наклад /braking pad/-ууд нимгэрсэн санагдаад болдоггүй, нилээд гишгүүлж байж тоормос аваад байхаар нь шинэ наклад шууд америкаас захьчихав. Нилээд харж байгаад Porsche мэтийн үйлдвэрлэгчүүд ашигладаг гээд их сайн review-тэй байхаар нь Performance Friction-ын model "0465.21" Carbon Metallic Brake Pads-уудыг захиалаад авсан. Нийлээд 65US боллуу даа. Ямар нэгэн илүү дуу шуу байхгүй, тоос тортог бага хаядаг, базалт үрэлт сайтай ёстой сайхан эд юм билээ.


Бас би өөрөө зүгээр байж чадахгүй машиныхаа бараг бүх halogen гэрлүүдийг цагаан LED-ээр сольсон.




Ер нь бензин зарцуулалт зундаа хот дотор ~16км/л шулуун замд ~18км/л юм билээ. Анх тэрэгээ аваад тосоо солихдоо 5W40 сентетик-ийг хийсэн чинь арай л их идээд байх шиг санагдасан дараа нь тэрэгнийхээ manual-ыг уншиж байгаад 0w30-тайг хийх ёстой мэдээд масло солихдоо 0W40-тэй full synthetic-г хийсэн сэтгэл дагаад ч тэр үү арай хүчтэй ч болсон юм шиг мэдрэгдээд бензин зарцуулалт нь хэвэндээ орсон.
Өвөл яг одоо энэ хүйтэнд хот дотор бол ~12км/л шулуунд ~16км/л зарцуулж байгаа. Асалтын хувьд ямар ч асуудалгүй. Өвөл их хүйтэнд эсвэл battery бага байгаа үед starter ажиллаж асна, жирийн үед цахилгаан мотороороо асчихдаг.
Сая харин свеча-нуудаа солъё гэж шийдээд, Denso юу NGK юу эсвэл Bosch уу гэж гайхаж байгаад арай хямдаар нь Bosch 9600 OE Iridium Finewire захьчихлаа дараа долоо хоногоос ирэх байх. Моторны онцлогоос шалтгаалж 8 ширхэг ордог юм билээ. Нийлээд 100мянга болж байх шиг байна.

Ингээд бичээд байсан чинь сүүлдээ Review биш блог болох гэж байна шд.
За тэгэхээр дээрхээс дүгнэхэд Civic Hybrid-ын сэлбэг манайд харьцангүй олдоц муутай нь харагдаж байгаа байх. Гэхдээ нөгөө талаараа бага бензин зарцуулалт, тав тух, багтаамж зэрэг давуу талуудыг олж авна. Аа нээрээ нэмж бичихэд намар масло солисоноос хойш SRS буюу Air Bag-ны гэрэл асчихаад унтардаггүй, аккумлятор салгаад нэмэргүй, Хүч засварын төв унтрааж чаддаг гэхээр нь очоод үзүүлсэн чинь бас чаддаггүй тэгээд одоо хянах дээр "шаналгаатай" SRS улаан гэрэл асаад яваад байгаа. Харьцангүй цөөхөн байдаг болохоо ер нь засварынхан сайн мэддэггүй нь анзаарагддаг.
Ер нь мэдээж hydrid тэрэг учираас хүч муутай, уулзвар дээрээс болон бусад үе огцом хурд авж чадахгүй. Хурдны хувьд харьцангүй гайгүй өнгөрсөн намар 4 найзыгаа суулгаад Элсэн тасархай орох гээд яаруу давхихад 110км/ц-с нээх доошлохгүй байсаар байгаад орсон.
Бас нэг төвөгтэй тал нь CVT кроп-тэй бөгөөд кроп-ны шингэн солих болбол 1литр нь 45мянгын /ZigZag/ үнэтэй ATF-Z1 шингэсээс өөрийг хийж болохгүй. CVT ажиллагаа сайн ч гэсэн их эмзэг юм шиг байгаан, машин тэрэг чирж огт болохгүй. Араа солигдож байгаа нь ерөөсөө мэдрэгдэхгүй, угзчиж барихгүй, дуу чимээ байхгүй CVT гоё л доо. Даан ч шингэн нь дэндүү үнэтэй.
Үргэлжлэл тун удахгүй.








