Honda Civic

Moderators: temp, Mod_1

Lucifer
Posts: 12
Joined: Thu Nov 17, 2011 10:42 pm

Re: Honda Civic

Post by Lucifer »

Энэ сэдэвийг нээж хэдэн юм оруулчихаад тэр чигт нь мартсан байна шд.
Honda Civic hybrid-ын талаар хангалттай олон introduction оруулсан байна.
Одоо харин яг өөрийнхөө тоймыг оруулья даа.

Гадна төрхийн хувьд бол нээх онц ялгараад байхаар зүйл байхгүй, ялангуяа эгц урдаасаа миний хувьд царай муутай санагддаг. /facelift нь харин их дажгүй болсон/
Аваад удаагүй байхад, машин нээх мэддэггүй эхнэр маань урдаас нь харчихаад Accent-тэй төстөй харагдаж байна гэж унтраасан тал бий. :)) Ард тал буюу бөгснөөсөө BMW-тай төстэй харагдаад ч байгаа юм шиг санагддаг. Энгийн Civic-ээс арын жижигхэн Spoiler, урд талын илүү доош суусан Bumper болон их гэрлээрээ ялгарна.
Image
Image
Image
Миний тэрэгний хувьд нэмэлт option-оос шалтгаалан sunroof буюу льюк, xenon их гэрэл 2ыг нэмэлтээр оруулсан юм билээ. Xenon гэрэл нь 6000k орчим учираас нэлийсэн цагаан өнгөтэй, бороо цас утаанд сарнилт ихтэй, харин гупер-нд байрлах нэмэлт гэрэл нь шар учираас сайхан тусдаг боловч тусгал нь их доошоо. Льюк-ны хувьд бичээд байх юу байхав, 2 янзаар онгойдог над шиг үе үе тамхи татчихдаг хүнд тун хэрэгтэй санагддаг.
Image
Image
Хөдөлгүүрийн хувьд өмнө дурьдсанчлан 1.3л багтаамжтай 4 циллинтер-тэй VTEC. Дуу шуу багатай ёстой сайхан мотор доо.
Image
Салоны хувьд өмнөх бичлэг дээр байгаа шиг 470-тай адилхан гэх нь арай ч хаашаа юм. Compact sedan гэхэд салон доторхи багтаамж маш том, MarkII мэтээс илүү гарна уу гэхээс дутахгүй. Салоны ерөнхий өнгөний хувьд өмнөх зурагууд дээр байгаа шиг бор, шар бор өнгийг хослуулан ашигласан нь түгээмэл. Яг төв удирдлагын хэсгээр /хөгжим, air condition controller/ option-оос хамаарч хар эсвэл бор өнгийн мебель оруулга оруулох боломжтой. Option хамаарахгүйгээр хаалганы бариул, гар тоормасны рычак, кропны рычак гэх мэт газруудад никель оруулгатай. Хянах самбар нь аналоги дижитал хосолмол бөгөөд хамгийн их тохиргоо дээрээ маш тод цэнхэрээр асдаг, машинд суусан зарим хүмүүс дуу алдах тал бий. Түлхүүр түлхэх мөчид "харь гаригийн онгоц" асаж байгаам шиг жижигхэн "гэрлийн шоу" болох нь зугаатай.
Ерөнхий салонд ашигласан зарим пластик-уудийг тогших цохих мэтээр их нягталвал хямд үнэтэй мэдрэмжийг төрүүлнэ. Ихэнх Sedan-уудад түгээмэл байдаг дутагдал болох арын суудлын хөл тавих хэсэг буюу шаланд байдаг довжоо /товгор/ байхгүй учир ард 3 зорчигч суусан үед илүү тав тухтай. 4н биеэрхүү хүн ардаа суулгахад нээх зоволгүй орчихдог л юм билээ. Дээш тааз өндөр тул арын болон урд талын зорчигч нар хангалттай "тэгш" суух боломжтой. Мөн арын суудалд ус ундаа/гар тавих "түшүүр"-тэй. Урд талын суудал хооронд байдаг "сав" нь маш жижигхэн учираас жолооч болон урд талын зорчигч хоёрт гар тулах боломж байхгүй.
Ер нь Civic Hybrid-ын салонд илүү дутуу юм хийх сав бага талдаа. Мөн салоны цаг нь хөгжим дээрээ байдаг тул, хөгжимөө сольсон тохиолдолд салон цаггүй болно. Жолооны хүрдийг жинхэнэ савхиар бүрсэн тул маш таатай мэдрэмж төрүүлэх боловч өвөл хүйтэнд сайн хайрна. Өмнө бичсэнчлэн жолооч болон урд талын зорчигч 2-т аюулгүйн дэрийг суурилуулж өгсөн.
Автомат цонх болон автомат төвийн түгжээтэй. Төвийн түгжээг онгойлгох хаах тусдаа товчлуур байдаггүй өөрөөр хэлбэл жолооч хаалга түгждэг товчлуураа дарах болон татаж төвийн түгжээг ажиллуулна. Машиний түгжээний товчлуур нь хаалганы бариул дээр биш цонхий дотор "рам"-ндээр байрласан тул цонхон дээр гараа тавиад явахад түгжигдчихдэг нь төвөгтэй санагддаг. Арын суудалын дээр 2 яригчийн голд агааржуулалтын гарц байх бөгөөд энэ нь Hybrid системийн баттерэйнийх бөгөөд халуун хүйтэн ямар ч үед түүнийг таглаж бөглөж болохгүй гэж manual дээр анхууралсан байна лээ.
Image
Hybrid тэрэг гэхэд арын багаж маш уужуу том, баргийн юм багтана, жирийн седан-уудын багажнаас дутах юм юу ч байхгүй.
Үйлдвэрээс нь дагаж ирдэг хайлшин Civic обуд нь царай муутай, покришка нь жижигхэн хэмжээ нь 185/70/R14 88S Michelin Energy байсан.
Image
Би тэрэгээ авангуутаа Honda Fit/Aria обуд, 195/65/R15 Bridgestone Blizzak Revo1 покрышка тавьчихсан.
Image
Японоос ирэхдээ байсан 4 амортизатор пүрш нь хөөрхий манай монголын ганц өвлийг даахгүй чад хийсэн дээ. Амортизатор нь байхгүй болчихоороо түчигнэж тачигнахыг бол үзүүлдэг юм билээ бас дээр нь аягүй тэнцвэргүй болчихож байсан. Ядаж байхад бас пүрш нь давхар уяраад, машин доош суугаад баргын юманд цохьчих гээд ёстой явахаа больж эхэлсэн дээ.
Өмнөх машиндаа яг ориг KYB-ыг Forward-аас аваад 5 жил унахад толгой өвтгөж байгаагүй тул "ориг"-г л олж авна гээд зүтгэсэн. Авто плаза мэтийн газруудад ширхэг нь 50,60 гээд "хульхи" эдүүд зөндөө байсан ч санаанд тохирох жинхэнэ "ориг" нь олдохгүй толгой их өвтгөсөн. Форвард-аас асуухаар эхэндээ байхгүй удахгүй ирнэ гэж байсанаа сүүлдээ: KYB чиний машинд таарахыг үйлдвэрлэдэггүй юм байна гэдэг байгаа, би өөрөө болохоор Амазон болон KYB-ын web-ээс харахаар байгаад байдаг. Сүүлдээ model number-ыг бичиж аваад очоод асуусан чинь манайх ийм US/Euro model number ашигладаггүй гэдийм байна. Тэгэхээр нь дүргүй ч хүрлээ, арга ч тасарлаа, өөрөө амазоноос захиж авья гэж бодсон ч газраар явуулахаар 2,3н сар болж байж ирдэг тэр хооронд миний тэрэг "тараад" уначих гээд байдаг. Аз болж тэр үед хамаатны ах LC100-даа ориг KYB-г AutoLink гээд дэлгүүрээс авсан тэнд чинийх байж магадгүй гэдэг юм байна очоод асуутал байнаа: 5н хосыг оруулж ирээд 4-н зарчихсан сүүлчийнх нь байна манай монголчууд ориг эдийг үнэтэй болохоор авахгүй юмдаа гээд зогсож байлаа. Нилээд үзэж харлаа model number нь 331009 331008 341311 гээд яг миний харж байсан эдүүд мөн байнаа. Баахан ярьж гуйж байж 4хосыг нь 700мянгад авсан даа. Нэгэнт шинэ амортизатор тавьж байгаам чинь шинэ пүрш тавья гээд 4н дуйраймал OBK пүрш ширхэгийг нь 25мянгаар билүү аваад тавьсан. Хятад пүрш "ориг" пүршнээсээ бараг 2 үе илүү өндөр байдаг болохоор миний тэрэг зэгийгээд их өндөр болчихсон нь надад нэг их таалагдахгүй байгаа яваандаа их яваад ирэхээр бага зэрэг суух байх гэж найдаад байгаа болохгүй бол пүршнээс ядаж 1 үе тасдуулна даа.
Image
Бас агаар шүүгчээ солих гээд орж үзээгүй сэлбэгийн дэлгүүр байхгүй болтол явсан. Манайд тэр үед лав орж ирээгүй байсан. Forward-ынхан харин захиалж өгж болно энгийн 3000км яваад сольдог агаар шүүгч захихад 100US болно гэж байсан. Мэдээж өөрөө Амазоноос авахаар болоод баахан судалж судалж K&N-ы 1,000,000mile явах баталгаатай, цэвэрлэдэг агаар шүүгчийг cleaning kit-тэй нь хамт /K&N 33-2338 High Performance Replacement Air Filter, K&N 99-5050 Filter Care Service Kit/ нийлүүлэд 85US хавьцаа авж хийсэн.
ImageImage
Мөн салоны агаар шүүгчийг тасганы овооны My Car-с 25мянгаар авж хийсэн. Өвөл утааны үнэрийг багасгахад их нэмэртэй юм билээ. Ядаж л үе үе паараа хүчтэй тавихад тоос пургиад байхгүй.
Image
Image
Сүүлд бас урд наклад /braking pad/-ууд нимгэрсэн санагдаад болдоггүй, нилээд гишгүүлж байж тоормос аваад байхаар нь шинэ наклад шууд америкаас захьчихав. Нилээд харж байгаад Porsche мэтийн үйлдвэрлэгчүүд ашигладаг гээд их сайн review-тэй байхаар нь Performance Friction-ын model "0465.21" Carbon Metallic Brake Pads-уудыг захиалаад авсан. Нийлээд 65US боллуу даа. Ямар нэгэн илүү дуу шуу байхгүй, тоос тортог бага хаядаг, базалт үрэлт сайтай ёстой сайхан эд юм билээ.
ImageImage
Бас би өөрөө зүгээр байж чадахгүй машиныхаа бараг бүх halogen гэрлүүдийг цагаан LED-ээр сольсон.
Image
Image
Image
Image
Ер нь бензин зарцуулалт зундаа хот дотор ~16км/л шулуун замд ~18км/л юм билээ. Анх тэрэгээ аваад тосоо солихдоо 5W40 сентетик-ийг хийсэн чинь арай л их идээд байх шиг санагдасан дараа нь тэрэгнийхээ manual-ыг уншиж байгаад 0w30-тайг хийх ёстой мэдээд масло солихдоо 0W40-тэй full synthetic-г хийсэн сэтгэл дагаад ч тэр үү арай хүчтэй ч болсон юм шиг мэдрэгдээд бензин зарцуулалт нь хэвэндээ орсон.
Өвөл яг одоо энэ хүйтэнд хот дотор бол ~12км/л шулуунд ~16км/л зарцуулж байгаа. Асалтын хувьд ямар ч асуудалгүй. Өвөл их хүйтэнд эсвэл battery бага байгаа үед starter ажиллаж асна, жирийн үед цахилгаан мотороороо асчихдаг.
Сая харин свеча-нуудаа солъё гэж шийдээд, Denso юу NGK юу эсвэл Bosch уу гэж гайхаж байгаад арай хямдаар нь Bosch 9600 OE Iridium Finewire захьчихлаа дараа долоо хоногоос ирэх байх. Моторны онцлогоос шалтгаалж 8 ширхэг ордог юм билээ. Нийлээд 100мянга болж байх шиг байна.
Image
Ингээд бичээд байсан чинь сүүлдээ Review биш блог болох гэж байна шд.
За тэгэхээр дээрхээс дүгнэхэд Civic Hybrid-ын сэлбэг манайд харьцангүй олдоц муутай нь харагдаж байгаа байх. Гэхдээ нөгөө талаараа бага бензин зарцуулалт, тав тух, багтаамж зэрэг давуу талуудыг олж авна. Аа нээрээ нэмж бичихэд намар масло солисоноос хойш SRS буюу Air Bag-ны гэрэл асчихаад унтардаггүй, аккумлятор салгаад нэмэргүй, Хүч засварын төв унтрааж чаддаг гэхээр нь очоод үзүүлсэн чинь бас чаддаггүй тэгээд одоо хянах дээр "шаналгаатай" SRS улаан гэрэл асаад яваад байгаа. Харьцангүй цөөхөн байдаг болохоо ер нь засварынхан сайн мэддэггүй нь анзаарагддаг.
Ер нь мэдээж hydrid тэрэг учираас хүч муутай, уулзвар дээрээс болон бусад үе огцом хурд авж чадахгүй. Хурдны хувьд харьцангүй гайгүй өнгөрсөн намар 4 найзыгаа суулгаад Элсэн тасархай орох гээд яаруу давхихад 110км/ц-с нээх доошлохгүй байсаар байгаад орсон.
Бас нэг төвөгтэй тал нь CVT кроп-тэй бөгөөд кроп-ны шингэн солих болбол 1литр нь 45мянгын /ZigZag/ үнэтэй ATF-Z1 шингэсээс өөрийг хийж болохгүй. CVT ажиллагаа сайн ч гэсэн их эмзэг юм шиг байгаан, машин тэрэг чирж огт болохгүй. Араа солигдож байгаа нь ерөөсөө мэдрэгдэхгүй, угзчиж барихгүй, дуу чимээ байхгүй CVT гоё л доо. Даан ч шингэн нь дэндүү үнэтэй.
Image
Үргэлжлэл тун удахгүй.
Lucifer
Posts: 12
Joined: Thu Nov 17, 2011 10:42 pm

Re: Honda Civic

Post by Lucifer »

Энэ асчихаад унтарж өгөхгүй байгаа SRS-гэрлийг доорх аргаар унтрааж болдог гэж бичсэн байна.
Өөрөө хийх гэсэн арай л "чадвараас" маань даваад байна.
Cүүлд "Хүч" авто засвар дээр очсон, тэндхийн инженер залуу "Launch гэсэн бичигтэй" комьпютер оношлогчоор "Reset" хийх гэж 20 минут оролдоод чадаагүй.
Өөр иймэрхүү зүйл хийж чадахаар гайгүй засвар/засварчин байдаг бол бичиж тус болооч.
Image
User avatar
Erdi
Нийтлэгч ★
Posts: 1297
Joined: Fri Nov 11, 2011 1:34 pm

Re: Honda Civic

Post by Erdi »

ЛЮСИФЭР бас л сайн мэдээлэл хийжээ..
ГИБРИД СИВИК тэхдээ л гоё машин.Би нэг авах гэж байгаад больчихсон.
Жаахан намхан санагдаад байсийн.ХЯНАХ нь лаг гоё юм билээ
ЭРДИ-с АВТО МАГАЗИНе
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Honda Civic

Post by anufi »

миний SRS гэрэл бас нэг хэсэг асаж байгаад өөрөө больчихсон шдээ. Юундаа байсан юм бүү мэд. Шинэ жилийн өмнө моторын тосоо солиулаад асаасан чинь Check engine нь асчихдгийн тэгээд нөгөө засварынхан анхнаасаа асдаг байсан гээд би ч гүрийж байгаад компьютероор уншуулаад унтраалгасан хүчээр унтраасан юм уу яасан юм бүү мэд.
User avatar
b20a
Posts: 1575
Joined: Mon Nov 14, 2011 3:32 pm
Contact:

Re: Honda Civic

Post by b20a »

honda sedeveer metgeltseh hun baina uu :)
oirdoo yag ym bichii geheer neg l ongod orj uguhgui l baina shuu. kk
STOCK.... :D
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Honda Civic

Post by anufi »

Миний машины IMA шар гэрэл нь асчихаад болдоггүй ээ. Сая цагаан сарын өмнө 7 хоног бетонон гарашид тавьцан чинь л асчихлаа. Яасан юм бол мэдэх хүн байна уу?
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Honda Civic

Post by Naba »

anufi wrote:Миний машины IMA шар гэрэл нь асчихаад болдоггүй ээ. Сая цагаан сарын өмнө 7 хоног бетонон гарашид тавьцан чинь л асчихлаа. Яасан юм бол мэдэх хүн байна уу?
IMA гэдэг нь Integrated Motor Assist буюу цахилгаан моторт чинь асуудал гарсан гэсэн үг. ECU оношлогоонд орох хэрэгтэй. Нэт-ээс судалж үзхэд ихэнхдээ ганц нэг батерэй нь нурсан байдаг гэж байна.
Facebook-ээс татгалзъя!
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Honda Civic

Post by anufi »

Нэтэд аккумлятор нь муудсан бол асдаг гэцэн байна лдаа бас. Батерэй нь нурсан бол шинээр авах уу?
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Honda Civic

Post by Naba »

anufi wrote:Нэтэд аккумлятор нь муудсан бол асдаг гэцэн байна лдаа бас. Батерэй нь нурсан бол шинээр авах уу?
Шинээр захихааар овоо хөөрөн зоос болчихно. Приус засварынханаар монголчилуулсан нь дээр байхаа. Тэр нь юу вэ гэхээр батерэйг чинь задлаж байгаад нэг нэгээр нь солихыг нь солиод тавина гэсэн үг бодвол чиний батерэй мэдээж приус-ийнхаас өөр байгаа байх тэрийг нь тааруулж тавиулах байх даа.
Facebook-ээс татгалзъя!
daagii1990
Posts: 3
Joined: Wed Mar 14, 2012 3:01 am

Re: Honda Civic

Post by daagii1990 »

sain baina uu end ih goyo goyo medeelluud baidag yum baina bayarlalaa bi sayahan japan aas honda civic oruulsan yum l daa mashinii anhnii ch medegdehuun baihgui hun l dee tegeed dunguj orj irsen ene mashind mongoliin zam tsag uuriin nuhtsuld er ni yund anhaarah ve yug ni solij tavival deer yum bol
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Honda Civic

Post by anufi »

Тэгээл анх орж ирсэн машинд ер нь тос маслыг нь солихоос л эхлэх байхдаа. Гибрид нь бол 0W40-тэй full synthetic моторын тос, хропондоо ATF-Z1 хропны тос, агаар шүүгчээ сольсон дээр байхдаа. Өвөл бол ер нь л грашинд тавьсан дээр. Би бол бетонон грашид л тавьдаг байсан. Гэхдээ ажлын гадаа 12 цаг нэг ч асаалгүй болоход орой нь асаж л байна лээ. Гэхдээ асдаг юм чинь гэж тэгж хаяад байвал ямар олиг байхав. Одоо бол гэрийн гадаа хонуулахад зүгээр л байна гэхдээ хулгайч нар хөрөнгө оруулахыг хүсэхгүй байгаа бол ил зогсоол дээр тавьсан нь дээр биз. Чэйзэр, Креста, Марк 2 зэрэг машинууд унаж байсан бол тэднээс явдал хатуу.
daagii1990
Posts: 3
Joined: Wed Mar 14, 2012 3:01 am

Re: Honda Civic

Post by daagii1990 »

bayarlalaa. neg zuil asuuhad tendeesee orj irehdee tos maslogui orj irdeg yumuu hehe unen t1 asuult tavij baij magadgui. herev ter tos maslotoigoo irvel zaaval solih heregtei yu bas agaar shuugchee solih uchir ni yu yum bol.
User avatar
Erdi
Нийтлэгч ★
Posts: 1297
Joined: Fri Nov 11, 2011 1:34 pm

Re: Honda Civic

Post by Erdi »


ERDI-EXPORT



THE NEW HONDA CIVIC WORLD DEBUT!

Image

ПААААА ЯААСАН ГАЛЗУУ ГАРЧИГ ВЭЭ ТЭЭ??
МӨНГӨТЭЙ БОЛОХ ХҮСЭЛДЭЭ АВТААД ГУЛГААД ОРООД ИРЭВ ҮҮ! :ymdevil:

ИНТЕРНЕТ-ээр МӨНГӨТЭЙ БОЛМООР БАЙНА УУ?
УЛААНБААТАР-ААС ХОСТОЙГОО ТАНИЛЦМААР БАЙНА УУ?
НӨГӨӨДХӨӨ ТОМРУУЛМААР БАЙНА УУ?
ХУВьЦАА ЭЗЭМШМЭЭР БАЙНА УУ?
ҮНЭГҮЙ IPAD АВМААР БАЙНА УУ?
НОГООН КАРТ - ХОЖМООР БАЙНА УУ ?
гэсэн гоё сайхан үгнүүдэд хулхидуулж ханаагүй л байна даа миний найз :))
ImageImage
ЭРДИ-С АВТОМАГАЗИНЕ ТИЙМ МАРКЕТИНГ-ААР ОДОО АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ
тиймээс жоохон анхаарал болгоомжтой байгаарай.

Нэг л өдөр
ҮНЭГҮЙ ӨВӨЛ ЗУНЫ 17 ТОЙ 4 ДУГУЙТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
ANGEL EYE ҮНЭГҮЙ ХИЙГЭЭД ӨГьЕ!
20.000 БЕНЗИН ТАЛОН АВААРАЙ!
гэх вий!!!

заа марзагнах яахав!

АНУ болон ЕВР0П-ын Авто зах зээл дээр Борлуулалтаараа дебьют хийдэг цөөн тооны гадаадын легиөнер тоглогч байдгаас Хамгийн хатуухан самар нь буюу MVP гэж болох Хонда Сивик шинэ загвар-г танилцуулья!
Image
КИА эсвэл HYUNDAI сүүлд яг иймэрхүү загвараар / Дизайн / Седан-уудаа гаргаад байгааг та бүхэн анзаарж байгаа байлгүйдээ..
Image
Гэхдээ HONDA бол Тэгэээд Дааа ялангуяа СИВИК бол ЁОООО МЭЭН!!! ҮНЭН Дийлцэн машин л даа..


Бараг Дэлхийн бүх улс оронд ЭКСПОРТОЛОГДДОГ байх..Америкд бол Талх шиг зарагддаг тийм л тэрэг..

Image
Монголд ч гэсэн SECOND HAND-нь тийм ч удаан зогсдоггүй тэр дороо л зарагддаг юм шиг санагдсан...


Хааяа хобби-тож ДА гарахад СИВИК харагддаг л юм...Эргэж тойроод буцаад ирэхэд дугуйний мөр нь үлдсэн байдийн...

Image
Тиймээс энэ машинд ямар нэг увидас байна гэж дүгнээд ийм судалгаа шинжилгээний экспедиц бүрдүүлэн уйгагүй ажилласаны эцэст
Хонда сивик-ийн нууцыг тайлах дараах ТЕ0РЕМ -г зохиолоо
Image

ERDI-EXPORT

KIA + HYUNDAI + DAEWOO < HONDA
/Тайлбар/
Дээрх гурван СО өвгөн нийлээд ч Манай ХОНДА-г ойрийн хэдэн жил пойлдож чадахгүй!



Энүүхэндээ гэхэд Манай ФОРУМ-ын СИВИК-тэй хүмүүс миний энэ мэдээллийн доор СИВИК-ийн талаар ганц хоёр коммент бичиж хүч нэмэх хэрэгтэй гэж би узэж байна!

Ааа нээрээ тийн
Удахгүй худалдаанд гарах СИВИК-г сурталчилах арга нь нарийн бөгөөд ядаргаатай ажээ..
Тэд Дэлхийн хамгийн өргөн сүлжээ болох ИНТЕРНЭТ-ээр дамжуулан Мань мэтийн :p /худлаа худлаа бүүр том акул / Авто Блоггер-уудад мөнгө төлж Сивик-ийнхээ талаар ЗАХИАЛГАТ МЭДЭЭЛЭЛ НИЙТЛЭЛ бэлтгүүлж сайт дээр тавиулахийн гэсэн шүү..

Тэгэхээр хэдүүлээ МАФ-аа хурдан томруулж дэлхийн хэмжээнд ажиллаж чадвал энэ мэтчилэн мөнгө тонших боломж байна !!
ЭРДИ-с АВТО МАГАЗИНе
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Honda Civic

Post by anufi »

Яахав сольчихвол зүгээр шдээ. Хэзээ сольсныг нь мэдэхгүй явж байснаас өөрөө сольчихоод дараа хэзээ солихоо мэдээд явж байсан дээр шдээ. Юу ч гэсэн шубээ татаж үзээд мотор, хропныхоо тос чинь хэр байгаагаа харчихгүй юу? Тос нь харалсан байвал сольсон зүгээр. Уг нь япон хэл мэддэг бол машины чинь копут доор чинь юу юуг нь хэзээ сольсон яасан ийсэн гээд биччихсэн жижигхэн наалтнууд байдаг.
daagii1990
Posts: 3
Joined: Wed Mar 14, 2012 3:01 am

Re: Honda Civic

Post by daagii1990 »

anufi bayarlalaa. dahiad l neg yum asuuh geed humuus honda geheer aimar muu amtai baih yum amarhan duu ordog mongold tohiromjgui geh met zunduu muu yum duuldah yum hereglej baisan humuusees asuuhad tegj amarhan duu ordog yumuu ene turliin jijig mashin tai haritsuulhad hir mashin be ter tusmaa nissan sunnytai haritsuulhad
Post Reply

Return to “Honda”