ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

mendamar wrote:Muug chi l tiim hun bolj todorch garch ireh heregteideee. tanai ajiliin daramt ntr bhgui gevel hamaashd
надад ясны тийм тодрох "Популист" зан байхгүй л дээ. хэхэ.
бас ажлаас ч давхар гүйцэтгэхийг хориглох болов уу,
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

ЗАЛРУУЛГА БҮХИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ

Image

Нэг сонин болгоод нийтлэл оруулчихъя. За хүний газраас машин зөөж оруулж ирсэн, хэзээ, хаана, хэнийх нь мэдэгдэхгүй бичиг баримтгүй машин, машины кузов худалдаж авсан. эсхүл бичиг баримтын асуудлаас болоод татвар, торгуулиас нь айгаад гэрчилгээнүүдээ шинэчлүүлж авч чадаагүй хүмүүс минь аан гэж байгаа.

Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийн хүрээнд олон хүмүүс олон юмаа бүртгэлжүүлж, баримтжуулж авчээ.

Одоо гэхдээ хуулийн хэрэгжилт дууссан учир нээлттэй бичээд орхихоор шийдлээ.

Энэ үед яасан бэ? гэхээр хүмүүс хилээр нууцаар оруулж ирсэн, эсхүл бичиг баримтгүй удсан, эсхүл энд авч ирчихээд угсарсан, эсхүл бичиг баримттай ч эзэн нь аль дээр олдохоо байсан гээд бүртгэлгүй бүх төрлийн тээврийн хэрэгсэл, рам, кузов арлын дугаартай болгон дээр бүрдүүлэлт хийж баримт бичигтэй болгож авсан байгаа юм. Ингэлээ гээд нэг ч төгрөгийн татвар төлөөгүй.

Эхлээд гаалийн асуудлаар нь хөөцөлдөнө: Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн эд хөрөнгийн бүртгэлд тийм арлын дугаартай хөрөнгө орж гарсан бүртгэл байгаа эсэхийг, дараа нь Тээврийн хэрэгслийн санд тийм тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа эсэхийг ингээд байхгүй гэдэг нь тогтоогдоод, шүүлгээд гарч ирэхгүй бол Гаалийн товч мэдүүлэг бөглөөд авто чиглэлийн юмандаа явна.

ингэхдээ өргөдөл, тээврийн хэрэгслийн арлын дугаар бүхий гэрэл зураг, тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай байгаа гэрэл зураг /рам, кузов дээр бол хүмүүс адилхан юмны зураг хусаад л хийчихэж байгаа харагдсан/ хавсаргаад явна. түүн дээрээ гаалийн тамга тэмдэг аваад одоо хилээр нэвтэрсэн, нөхөж бүртгүүлсэн гэж тооцвол авто тээврийн үзлэгт ороод бүрэн бүтэн байвал, авто тээврийн газраас гэрчилгээ авснаар ажил дуусч байгаа юм.

хэдэн 10 жилдээ нэг ингээд байвал бүртгэлээ шинэчлээд байх юмдаа.
арга ч үгүй биздээ. кузов болгож оруулж ирдэг арга гаарч, сүүлдээ дийлэхээ байсан юм чинь, ядаж ингээд ч болтугай албажуулаад, бүртгэлтэй болгочуул, цаашдаа үнэнчээр тээврийн хэрэгслийн татвараа төлөөд явагдээ гэж төр бодоо байлгүй дэээ...

төрийн минь сүлд өршөө...

энэ мэдээллийг тулгаж мэдсэн болохоор, оройтсон л пост хийчлээ.
МАФ-ын Мөөг
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by GaNBaYaR »

Зориулалтын бус тээврийн хэрэгсэл гэдэг үндэслэлээр торгууллаа.
Ачааны зориулалттай тэвштэй машин / ачааны маяти 1/ дээр зориулалтын давхар цамцтай ёмкостоор сүү тээвэрлэдэг.
Гэтэл баянчанмань дахь замын цагдаа торгоод байх юм.
Хуулийн үндэслэл байхгүй л санагдах юм. Тусгай зориулалтын гэдэг нь рам дээрээ ёмкостоо бэхэлж мотороос эргэлт авч гидр насос нтр тэй байх ёстой.
Гэхдээ ачааны машиныг ачаа ачих гэж л ашигладаг биздээ?
ачааны машиныг зориулалтын бус гэж үзэх ямар үндэслэл байна уу?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ochki »

achaan deeree bitantai us achaad yavj bval torguulhin bnlda.

talbaraa hiihgui yaasin. achani mashin deer yonkos achij yavjinaa geed
Dairaldsnaa unaal yavjina
ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by ggg »

Тэгээд цагдаа яг юу яриж байх юм. Хэлэхээр юу гэж байх юм. Зөөлөн чихтэйгээр нь нөгөө хэдэн боруудыг л гэдэг шиг болж байгаан байна даа.
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by GaNBaYaR »

цагдаа зөвхөн зориулалтын бус тээврийн хэрэгсэл гэсэн. өөр юи хэлэхгүй байгаа
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ochki »

Negent l torguulj bgaam chin geed ter zaalt chin haana bn geed zaalgaad avku yaasiin

Sent from my LGLS990 using Tapatalk
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

GaNBaYaR wrote:Зориулалтын бус тээврийн хэрэгсэл гэдэг үндэслэлээр торгууллаа.
Ачааны зориулалттай тэвштэй машин / ачааны маяти 1/ дээр зориулалтын давхар цамцтай ёмкостоор сүү тээвэрлэдэг.
Гэтэл баянчанмань дахь замын цагдаа торгоод байх юм.
Хуулийн үндэслэл байхгүй л санагдах юм. Тусгай зориулалтын гэдэг нь рам дээрээ ёмкостоо бэхэлж мотороос эргэлт авч гидр насос нтр тэй байх ёстой.
Гэхдээ ачааны машиныг ачаа ачих гэж л ашигладаг биздээ?
ачааны машиныг зориулалтын бус гэж үзэх ямар үндэслэл байна уу?
Бурхангүй газрын бумба галзуурна гэж...

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Замын хөдөлгөөний дүрмээс хайгаад "зориулалтын бус" гэдэг юм хайгаад олсонгүй.

Цагдаа нар торгож байгаа бол ямар стандарт, дүрэм, журам, хуулийн заалт зөрчсөн гэж байгаагаа Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар тайлбарлах үүрэгтэй. Зөрчил гаргагчийн гаргасан зөрчил, тэр нь яаж баримтжиж байгаа, тэр нь яаж хууль тогтоомж зөрчөөд байгааг зааж, тайлбарлаж байж торгох захиргааны хариуцлагын арга хэмжээ авна.

Торгуулийн хуудас дээр ч бичигдэх ёстой. үндэслэлгүй байвал харин гомдол гаргаад, хавсаргаад өгчихнө дөө.
МАФ-ын Мөөг
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by GaNBaYaR »

торгуулийн хуудас дээр бүрэн бус тээврийн хэрэгсэл гэсэн байна.
гайхаад л байна.
торгох үндэслэл олдохгүй юм.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by StONE »

эсвэл тусгай зориулалтын гээд тэрнийхээ дагуу зөвшөөрөл авах юм биш үү
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ochki »

GaNBaYaR wrote:торгуулийн хуудас дээр бүрэн бус тээврийн хэрэгсэл гэсэн байна.
гайхаад л байна.
торгох үндэслэл олдохгүй юм.
buren bus teevrin heregsel gej yamar teevrin heregselig heleh uu?
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

Ochki wrote:
GaNBaYaR wrote:торгуулийн хуудас дээр бүрэн бус тээврийн хэрэгсэл гэсэн байна.
гайхаад л байна.
торгох үндэслэл олдохгүй юм.
buren bus teevrin heregsel gej yamar teevrin heregselig heleh uu?
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас:

32 дугаар зүйл.Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох

32.1.Энэ хуулийн 32.2, 32.3-т зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

32.2.Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

32.3.Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

тэгэхээр хориглосон байх гэдэг чинь хаа нэг газар журам, хууль дээр хориглоно гэдэг дотор зааж өгсөн байх ёстой гэсэн үг.

"Ачааны тээврийн хэрэгслийн ачаан дээр ёмкс ачиж тээвэрлэхийг хориглоно" гэсэн заалт л олох нь дээ.

хууль дээр өөр бүрэн бус гэж үг байхгүй. замын хөдөлгөөний дүрэмд бүр 1 ч байхгүй.
МАФ-ын Мөөг
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by euurtsaikh »

Nogoo achaan deer zoodog led bar ntr

32.3.Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан


ene hesegt xamaaraxu?
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

euurtsaikh wrote:Nogoo achaan deer zoodog led bar ntr

32.3.Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан


ene hesegt xamaaraxu?
хамаарахгүй.

наадах чинь тусгай дуут болон гэрлэн дохио гэж байгаа биздээ.

товчхондоо энэ л дээ.
Image

энд зориулсан тусгай журам байдаг юм, бас машинд зоох эрхээ тусд нь авдаг. цагдаа, түргэн, гал унтраах, онцгой байдал, тэгээд гэрээт харуул хамгаалалт гээд тусдаа юмнууд байгаа л даа...
МАФ-ын Мөөг
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by GaNBaYaR »

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ
3.1.14.“хүнсний технологийн тээвэрлэлт” гэж хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түргэн муудах болон хадгалалтын тусгай горимд тухайн бүтээгдэхүүний шинж чанарыг алдагдуулахгүйгээр тээвэрлэх тээвэрлэлтийг;

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2009 оны 201 дүгээр тушаалын хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА, ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ

5.5.Аюултай ачаа, овор ихтэй, урт, хүнд ачаа, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг зөвхөн зориулалтын буюу тухайн ачааг тээвэрлэхэд тусгайлан бэлтгэсэн автотээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
5.5.3. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тогтоосон горимынх нь дагуу хөргөгч бүхий /рефрижератор/ битүү бүрхүүлтэй зориулалтын автотээврийн хэрэгслээр холбогдох /Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5343:2003/ стандартын дагуу тээвэрлэнэ.

MNS 5343:2003
http://www.estandard.gov.mn/file.php?sid=1535

MNS 3179:1982
http://www.estandard.gov.mn/file.php?sid=2672

эдгээрийг уншаад ч олигтой үр дүнд хүрсэнгүй. яах вэ?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”