2015 оны Дакар Раллийн 6 дах гараа амжилттай болж өнгөрлөө. Өчигдөр Antofagasta-Iquique хүртэл болсон 6 дах гараанд оролцогчид Номхон далайн эргийн дагуу уралдах бас Iquique –н аварга том элсэн цөлийг туулсан ба нийт 650 км замыг тууллаа.

Мотоциклйн ангилалд Португалийн мотоциклчин Helder Rodrigues замаа 03 цаг 40 мин 10 сек туулсанаар түрүүлсэн бол түүнээс 1 мин 10 секундын хоцрогдолтойгоор КТМ багийн Австрали мотоциклчин Toby Price 2-р байранд оржээ. 3-р байранд Хонда багийн мотоциклчин Paulo Gonçalves тэргүүлэгчээс 1 мин 42 секундын хоцрогдолтойгоор орж ирсэн байна.
Нийт үзүүлэлтээрээ уралдааныг тэргүүлэгч Хонда багийн тамирчин Хоан Баррейда Родригезээс 7 мин 20 секундын хоцрогдолтойгоор 6-р байранд орсон бол 4 удаагийн аварга Marc Coma 9 мин 14 секундын хоцрогдолтойгоор 7-р байранд оржээ.
Манай улсаас оролцож буй ОУХМ 83 # 61 Д.Болдбаатар тэргүүлэгчээс 1 цаг 34 минут 57 секундын хоцрогдолтойгоор 61 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 9 цаг 22 мин 38 сек –н хоцрогдолтойгоор 71 –р байранд жагсаж байна.
6-р гарааны дүн :
1. Helder Rodrigues (Honda), 3h 40m 10s
2. Toby Price (KTM), +1m 10s
3. Paulo Gonçalves (Honda), +1m 42s
4. Pablo Quintanilla (KTM), +6m 11s
5. Stefan Svitko (KTM), +6m 42s
6-р гарааны дараах нийт үзүүлэлт :
1. Joan Barreda (Honda), 21h 38m 35s
2. Marc Coma (KTM), +12m 27s
3. Paulo Gonçalves (Honda), +17m 12s
4. Pablo Quintanilla (KTM), +29m 57s
5. Toby Price (KTM), +33m 44s

автомашины ангилалын хувьд тэмцээнийг хошуучлагч Катарын тамирчин Nasser Al-Attiyah түрүүлжээ. Тэрбээр замаа нийт 2 цаг 37 мин 18 сек туулсан бөгөөд 2-р байранд түүнээс 37 секундын хоцрогдолтойгоор Өмнад Африкийн тамирчин Giniel de Villiers орсон байна.
Өнгөрсөн жилийн аварга Нани Рома тэргүүлэгчээс 1 мин 24 секундын хоцрогдолтойгоор 3-р байранд орсон бол Америкийн Нэгдсэн улсын тамирчин Робби Гордон 4-р байранд орсон ба 5-р байранд Аргентины тамирчин Орландо Тирранова оржээ.
Дакар раллийн 11 удаагийн аварга Стефен Петерхансел гараанаас эхлээд хамгийн хурадн цагийг үзүүлж байсан боловч машинд механикийн эвдрэл гарч тэргүүлэгчээс 30 минутын хоцрогдолтойгоор 20-р байранд оржээ.
Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 4 цаг 27 мин 41 сек –н хоцрогдолтойгоор 70-р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 64 –р байранд жагсаж байна.
6-р гарааны дүн:
1. Nasser Al-Attiyah (Mini), 2h 37m 18s
2. Giniel De Villiers (Toyota), +37s
3. Nani Roma (Mini), +1m 24s
4. Robby Gordon (Gordini), +1m 45s
5. Orlando Terranova (Mini), +5m 48s
6-р гарааны дараах дүн :
1. Nasser Al-Attiyah (Mini), 19h 30m 44s
2. Giniel De Villiers (Toyota), +11m 12s
3. Yazeed Alrajhi (Toyota), +28m 44s
4. Krzysztof Holowczyc (Mini), +1h 53s
5. Bernhard Ten Brinke (Toyota), +1h 4m 23s
Куад

куад ангилалд өчигдөрийн байдлаар 24 оролцогч бариандаа орсон бөгөөд Чилийн тамирчин Игнасия Касале замаа 4 цаг 21 мин 52 секундад туулан түрүүлжээ. Удаах байранд Польшийн тамирчин Рафаел Соник 8 мин 15 секундын хоцроголтойгоор барианд оржээ. 3-р байранд Уругвайн тамирчин Серхио Лафунте орсон байна.
нийт үзүүлэлтээрээ Польшийн тамирчин Рафаел Соник тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 16 мин 08 секундын хоцрогдолтойгоор Касале 2-р байранд бичигдэж байна.
251
• SONIK (POL)
YAMAHA 26:22:48 - 00:15:00
2 250
• CASALE (CHL)
YAMAHA 26:38:56 00:16:08 00:20:00
3 252
• LAFUENTE (URY)
YAMAHA 27:04:01 00:41:13 -
4 261
• GONZALEZ FERIOLI (ARG)
YAMAHA 28:12:15 01:49:27 -
5 283
• NOSIGLIA (BOL)
HONDA 29:21:09 02:58:21 00:20:00
Камаз баг дахин давхар цохилт хийлээ.

Оросын тамирчин 2013 оны дакар раллийн аварга Эдуард Николаевийн ахалсан Камаз баг дараалсан 3 дох гараандаа түрүүллээ. Удаах байранд 5 мин 37 секундын зайтайгаар нутаг нэгт тамирчин Аярат Мардеевийн ахалсан Камаз баг орсон бол 3-р байранд мөн л Оросын тамирчин Андрей Каргиновоор ахлуулсан Камаз баг орсон байна.
тэд нийт үзүүлэлтээрээ тэмцээнийг Николаевийн ахалсан Камаз баг хошуучилж байгаа бол Мардеев болон Каргиновын ахалсан Камаз баг 2 болон 3-р байранд жагсаж байна.
6-р гарааны дүн:
1. Eduard Nikolaev (KAMAZ), 2h 54m 28s
2. Ayrat Mardeev (KAMAZ), +5m 37s
3. Andrey Karginov (KAMAZ), +10m 40s
4. Gerard De Rooy (Iveco), +11m 31s
5. Dmitry Sotnikov (KAMAZ), +12m 44s
6-р гарааны дараах нийт үзүүлэлт:
1. Eduard Nikolaev (KAMAZ), 18h 10m 46s
2. Ayrat Mardeev (KAMAZ), +13m 38s
3. Andrey Karginov (Kamaz), +38m 16s
4. Dmitry Sotnikov (KAMAZ), +58m 41s
5. Siarhei Viazovich (MAZ), +1h 16m 44s
7 дох гараа
Iquique – Uyuni

өнөөдөр оролцогчид амарна харин маргааш оролцогчид лайсон 392 км уралдах зам 321 км, нийт 713 км замыг туулна. Энэ удаагийн гараа нь марафон гараа байх бөгөөд оролцогчид Боливийн нутгаар уралдахаас гадна далайн төвшнөөс 3500 метрийн өндөр өгсүүр зам луу мацах зэрэг хүнд бартаа саадтай замыг оролцогчид туулна.















































