ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

байж магадгүй. гэхдээ энэ бол энгийн логик.

гарцгүй газар явган зорчигч замаар гарахгүй байх үүрэгтэй. Гэхдээ тэглээ гээд гарцгүй газар явсан хүнийг харахгүй очоод дайрчихвал явган зорчигчийн буруу байсан гээд жолооч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй шүү дээ .Ялангуяа нас барчихвал бас л ял үүрүүлэх гээд байдаг талтай.
МАФ-ын Мөөг
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by GaNBaYaR »

гарцгүй газар бол хохьчинь гэх ёстой шд. хуулиараа.
гэвч манай цагдаа шүүхийнхэн гэж нэг дүүрцэн юмнууд ...
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
snk
Posts: 59
Joined: Wed Oct 03, 2012 11:14 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by snk »

замын хөдөлгөөний дүрэм 2.3.а гэж юу ннн
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by odb »

2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.
Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;
trafficmongolia
Posts: 2
Joined: Mon Apr 28, 2014 5:57 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by trafficmongolia »

Сайн уу? Асуух юм байна. Манай дүү америкт байж байгаад ирсэн юм. Одоогоор ажил хийх чадваргүй бие нь өвдөөд гэртээ суудаг юм. Америкт ажиллахын хажуугаар морин спортын бооцоо эсвэл онлайн казино бас олон улсын хувьцаа арилжаа сонирхож оролдож байсан гэсэн. Монголдоо ирээд хөдөлмөрийн чадваргүй гэрт суудаг хүн монголоос гадаадруу америкт оролдож байсан спортын бооцоо, онлайн казино тогловол манай улсын хуулинд хориглосон заалт байдаг уу? Нэг ёсондоо монголоос гадаадын онлайн казинод оролцох хориотой байдаг уу? гэж л асуух гэсэн юм. Мнайд ингэж онлайн казино тоглодог залуус байдаг уу?
trafficmongolia
Posts: 2
Joined: Mon Apr 28, 2014 5:57 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by trafficmongolia »

Хөөрхий гэрт зүгээр суухаар ахдаа нэмэр болно гэж бодоод байх шиг байгаа юм. Манайд амьдарч байгаа юм.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ochki »

exchange bol yamar ch huulin gajuudal bhguishde, forex ch yumuu hiilgecheech.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Exotic »

gereesee poker, casino toglodog humuus baidag shd, olon usliin cardaa ashiglaad toglochihdog, odoogoor lav asuudald oroogvi yvj l baigaa hhe
life is too short to drive stock cars..
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by GaNBaYaR »

Image

эй эс партнерс ххк
тэнгэр даатгал

эдгээртэй холбоо тогтоох хэрэгтэй байна.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by GaNBaYaR »

Image

эй эс партнерс ххк
тэнгэр даатгал

эдгээртэй холбоо тогтоох хэрэгтэй байна.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Alias »

Ochki wrote:exchange bol yamar ch huulin gajuudal bhguishde, forex ch yumuu hiilgecheech.
Хууль гажуудах цэгүүд гэж байна. Гэхдээ стандарт түвшинд програм өөрөө зохицуулалт хийнэ. Байрлалаас хамаараад худалдааны хэлэлцээрүүдийн quote өөр өөр болно.

Танай бацаан надтай холбогдоорой. Эрүүл тархи сэтгэхүйтэй, хэлтэй л байх. Манайд ажил сонирхлынх нь дагуу гарч болно.

Надруу дугаараа пм би залгая, эсвэл Regency Residence дээр ирээд миний нэрийг хэлэхэд асуудалгүй ээ.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

анхааруулга дээр оруулсан постоо энд оруулчий. Санахтун, сэрэхтүн...
MuuG wrote:ХЭЗЭЭ Ч БИТГИЙ СОГТУУРУУЛАХ УНДАА УУСАН ҮЕДЭЭ МАШИН ЖОЛООДООРОЙ

Залуусын дунд цагдаа гайгүй байвал 1, 2, 3 хундага архи, 2 шил пиво татсан үедээ машинаа бариад харьчихна ойрхон юм чинь гэх тохиолдол ил далд зөндөө гардаг. Сохор азанд найдаж яваад, хутганы ирэн дээр гүйж байгаад хальтирч амьдрал нь орвонгоороо эргэсэн бодит жишээ хуваалцмаар санагдлаа.

Яасан гэхээр эхнэр нөхөр хоёр харьж яваад осолд орсон. Дундаж залуусан адил приус 20 унадаг, 3-5 насны хүүхэдтэй, зээлээр авсан байр, машинтай. залуу гэр бүлүүд нэгнийдээ уулзах, цуглах, найрлах байлгүй л яахав. Тэгээд шоудчихаад арай гайгүй согтсон гэдэг утгаараа эхнэр нь машинаа барьж явсан бөгөөд зам дээр хяналт алдаж гулгаж очоод гэрлийн шон мөргөхөд хамгаалалтын бүсээ зүүгээгүй нөхөр нь урд цонхыг хагартал мөрөж гавал нь цөмөрч газар дээрээ нас барсан.

жолооч дуудаад харихад 20,000 төгрөг.

Тэгвэл 20-ийг хэмнэсний төлөөс юу байв:
Нөхрөө алдаж, өөрөө Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан, хурдаа тааруулаагүй, дээр нь БУСДАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ хохирол учруулсан, хүний амь насанд хүрсэн гээд хорих ял биечлэн эдлэх болж, хүүхдээ 3-5 жилээр өнчрүүлж, банкнаас зээлээр авсан хөрөнгүүд, зохиож байсан амьдрал нь нүдэн дээр нь нурсан.

Яагаад бусдад онц их хохирол гэж бичсэн гэхээр тэр машинд учирсан гэмтэл, хохирол, дээр нь төлж төлөөгүй зээл чинь бүгд автомашины өмчлөгч буюу БАНК-нд учирсан хохирол гэж тооцогддог учраас гэмт хэргийг улам л хүндрүүлэх нөхцөл байдал болдог яах ч арга байхгүй хуулийн зохицуулалттай.

Ялаа эдлээд гараад ирсний дараа яах вэ?
-Бэлэвсэн,
-шорон оронд орж байсан,
-байр, машин юу ч байхгүй,
-хүүхэд нь сургуульд орох, эд ухаан орох үедээ ээж, аав гэж дуудах хүнгүй өссөн хүүхэд байх болно.

Шоронгоос гарсан гэхэд тэр хүнд ажилд ороход хэцүү, дахиж нөхөрт гарна гэдэг бас л амаргүй асуудал байх болно.

Таксинд сууж хариагүй, жолооч дуудаж яваагүйн төлөөс ийм л хатуу байна даа. голдоо ортол анхаараарай нөхдөө....
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

МАШИН ЗАДЛАХ МОНГОЛ УХААНЫ ГОР...

Image

За машины задаргаа гэдэг зүйлийг Монголруу зөөж эхэлснээс хойш монголчуудын дархан хүний бурхан ухаанд орсон хамгийн эхний бодол бол он нь мултарсан ч гэсэн /9-өөс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл гэсэн үг/ чанар нь танигдсан машиныг бүтэн задалж оруулж ирээд, бүрэн угсарч унах ухаан сийлсэн байгаан.

үр дүн нь ёстой сайхан.
-Онцгой албан татвар төлөхгүй
-Хямдхан тэр машиныг худалдаж авахтай харьцуулах ч юм биш
-Яг орж ирсэн машин болно. /бидний хувьд орж ирсэн машиныг шинэ гэж ойлгодог/
-машинаа ёстой гарын таван хуруунаас илүү мэддэг болно. нэг бүрчлэн угсарч байгаам чинь.
-запасаар хэрэглэх зөндөө боолт гарна.

Энэ мэхийг нь мэддэг болсон улсын байцаагч нар зайлуул хэрвээ бүтэн кузов байвал нэг ч боолт бүү үлдээ гэж шаардаж байгаан, дараа нь сэлбэг л юм бол тасд гэж шаардаж үзнэ. тэгэхгүй бол Автомашины татвар авна шүү гэж зүтгэж байгаан.

тэгээд яахав Амтаршсан хэрээ 13 дахидаг гэгчээр кузов, бусад хэсэг гэж задалж оруулж ирж үзээд хүмүүс амтанд нь орж, түүнээс олон ашгаа төгсгөлгүй мэт сэтгэж зөөж гарч байгаан. Үүнийг нь дуулсан залуучууд он мултарсан Чейзер, 90, 100, одоо бол IRV, Tourer V, Landcruiser 80, 100, Subaru impreza GC8 type-R, Evolution гэх мэтээр ховор, цаанаа бол хямдхан машинуудыг зөөх тухай бодож, оролдлоготой нэг нь чадаж, зориггүй нэг нь мөрөөдөж яваад аавын хаалга татах болсон байна.

Аавын хаалга татах болсон үндэслэл нь:

Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх

166.1.Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

166.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ингээд энэ талаар Татварын байцаагч ганц мэдээлэл өгөхөд тэр хүний хувь заяаг Эрүүгийн цагдаагийн, эдийн засгийн чиглэлийн гэмт хэрэг мөрдөн байцаадаг ажилтай хүмүүс шийдэх болж байгаам даа.

Тэр машиныг задалж оруулж ирэх хар ухаанаар бодоход бол байсан юмыг буцаагаад угсарч буй мэт боловч, яг бодит, судалгаа, тоцоолол дээр үндэслэж, үйлдвэр, гар дамжлагаар хийгээд ирсэн юмыг яг анхных шиг нь хийнэ гэдэг бас л эргэлзээтэй асуудал.

Зөв явбал зөөлөн замбуулин шүү.
МАФ-ын Мөөг
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Alias »

Мөөг чи миний дуудлагын дараа энийг судлаа юу?

Надад нэг 2008 оны Harrier байна залуусаа. Хүнээс өрөнд авсан эд. 240G гэдэг нь.

Гэтэл бичиг баримт нь ерөөсөө шилжихгүй юм. Гааль дээр очоод татварын баримтаа хөөлгөхөөр төлөөд гарсан гээд, авто тээвэр дээр очоод дугаараа авах гэхээр ерөөсөө болохгүй юм. Татвар төлөгдөөгүй учраас шивэлт хийж дугаар өгөхгүй гээд. Ингээд нэг ацан шалаанд орчоод шударга замаар явж болшгүй байнаа. Тусламж юу байна? Таньдаг хүн байна уу? Байвал холбогдоцгооё.
гааль дээрээс албан бичгээр арлын дугаараа бичүүлж тодорхойлолт аваад тэрийгээ авто дээрээ бариад оч.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

би чамтай утсаар яриад энийг судлаагүйэ. Нэг нөхөр цагдаад шалгуулж байгаа кейсийг мэдээд бичсэн юм. хөөрхий минь дээлээ нөмрөх гэж байгаа даа.
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”