Яндангийн талаар

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Яндангийн талаар

Post by MuuG »

Ийм сэдэв хайгаад олсонгүй.

Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд Sound engineering буюу дууны инженер гэдэг эд дээд цэгтээ хүртэл хөгжиж, яндангийн дугаралт, түүний илэрхийллээр хэдийн өөрийн автомашин, тээврийн хэрэгсэл, хөдөлгүүрийн нэр төрийн баталгааг илэрхийлдэг болжээ.

Манайхны дунд STI яндан, Genome Яндан, HSK яндан, шатны бариулан гээд олон төрлийн яндан, түүний дугаралтыг хэдийн ялгаж, бас ангилж сонсдог болсон. За Мерседес Бенз Жи классын 3 салаа яндан бол алдартай. Түүний нүргэлэх, хүржигнэх, бяртай бөгөөд тасалдлаа ихтэй, битүү хүчтэй дуу бол ямар ч хүний толгойг тэр зүгт эргүүлнэ.

Тэгвэл тэр дууны хувиргалт ямар ухаан цаана нь яваад байгаа талаар олон өнцөгөөр хэлэлцэх үү.

Бас яндан задгайлах ухаан гэж байгаа.

Exhaust cutout-ийн талаар. [tag]Badka[/tag] гишүүн өөрийн атлет кроун дээр тавьж байсан түүхтэй.

Бяцхан түүх бичье.
1958 он хавьцаа орос инженерүүд болоод дэлхий дахины нөхдүүд гарах клапанийн диаметрийг томруулж өгснөөр хөдөлгүүр хүчтэй, огцом хурд авалттай болсныг олж мэдээд тэр тенологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн байгаа юм. /зөвхөн нэг жижигхэн орос хөдөлгүүрийн хувьд/ Ингэснээр 4 клапан, 2 поршин бүхий хөдөлгүүр 43 морьны хүчтэй байснаа, 50 гаран болж нэмэгдсэн гэлцдэг. 35 мм клапанг, гарахыг нь 38мм болгосон байгаа юм.

Image

Энэ жишээ нь мотоцилк дээр хийсэн Cutout байна. хаасан үед шүүрээр, нам дуугаар нэвтэрдэг, нээчүүл дуу хүч нэмэгдэж, сүрийг үзүүлэхэд бас гоё гэнэ.
Image
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”