Нараагийн тэмдэглэл
Moderator: temp
Нараагийн тэмдэглэл
Аабар бээбэр думааяа Ээрка дээрка Моончиг жоончиг.....
Хүний хүүхдүүдтэй адилхан хуудастай болъё гэж
Бусдын хөтөлдөгтэй адил блогтой болъё гэж
Сарын сайныг саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээж
Өнөөдрийн энэ өдрийг өлзий дэмбэрэлтэй
Сайн өдөр хэмээн энэхүү блогийг бичиж эхэлсэн юм байна аа.
Зээ миний өөрийн хүлгүүдийн товч түүх гэвээс
Баруун талаас нь харахым болвол барс арслангийн шинжтэй,
Урд талаас нь харахым бол урж тасдахаар царайтай,
Нood-ийг нь сөхөөд харахым бол
Хүүхдийн б00жгой шиг турботой
Хөндлөн зүрх, хөнгөн явдалтай
Наран улсын инжинааруудын
Нарийн тооцоолж бүтээсэн
Арал улсын аймгийн начин
Бэлтгэл хийчихвэл бэлчээр нь тэлэх
Субару хүлгийг 2-н зэргийг эдлэн хэрэглэж
Сунасан замыг эвхэн, давхиж явсан юм байна аа.
Легасиг болбоос пуужин хэмээн андуурч
Твин турбог болбоос N0S гэж эндүүрч
Ви унасан хүүхдүүдэд дэвсүүлж нэг үзэж дэвсэж нэг үзэж
Винчтэй бол бараг офроод хийчихээн шахаж
Цөс ихтэй залуу насны гайгаар
Цөмөрсөн мөсөнд унаж үхэхийг нэг дөхөж
Хурган шаварт болбоос найзууддаан бааварлаж
Хүний унаагүйг болбоос унасан мэт аашлаж яваад
Эс Эф-ийн толинд цэг болон хоцорч
Эр миний цээжинд цус амтагдатлаа шаралхаж
Эрхий хуруугаа тайрч хол шиддэгийн даваан дээр
Энэхүү машинаан би зарсан юм байна аа.
За тэгээд
Субару Форестерийг болбоос гүйцдэг машин хайж
Сар жил олныг үдэн байх хугацаандаа
Сток тэргүүдийг харицуулан бичлэг, нийтлэл шагайж
Спорт машиныг болбоос хурган судалсан гэнэ ээ
Он цагийн эрхшээлд машины хэрэгцээ гарч
Одоо нэг тэрэг авъя гэж шийдээд
Өөрийн хэрэгцээндээ таарсныг бодон байж олоод
Өнөө унаж байгаа сааралтайгаа хувь заягаар таараад
Эксперт Зулааг урьж залан шинжүүлээд
Эргэлзэх юмгүйгээр худалдан авч байсым гэнэ ээ.

Re: Галзуу Нараагийн сарын ТЭМДЭГлэл
За тэр элийрэх яахав. Тэгж байгаад муу сааралынхаа тухай бичиж үлдээнээ.
Самурайг битүүхэндээ харж, гайгүй цэмбэгэр тэрэг хайж явдаг байлаа. Тэгсэн харин өчигдөр
дугуйгаа жийгээд гэмгүй явж байгаад нэг "Цэмбий" амьтантай таараад авчихлаа.
Зураг нь энэ байна.

1997 оны, 2 дахь үеийн Самурай, Монгол улсад ном журмаараа ачигдаж орж ирсэн 1300сс эд байна аа.
Эдэлж хэрэглэсэн нь бол янзын. Шалны дрож нь хүртэл бараг шинээрээ, ажилладаггүй юм байхгүй,
өөрчилж сольж завааруулсан юм бас байхгүй, бүх юм нь өөрийнхөөрөө ийм хөөрхөн амьтан шохоорхож,
шүлсээ гоожуулсаараан байгаад л авчихлаа даа. Одоо цаашдын бодол

Нэг иймэрхүү

За тэгэхээр энэ зуныг Самурайтай хамт хөгжилтэй өнгөрөөх төлөвлөгөөний
бэлтгэл ажлын эхний хэсэгт доорхи зүйлс багтаж байна.
1. Туслах кропноос тос хөлөрсөн шалтгааныг олж янзлах
2. Кастерын хавиас тос хөлөрсөн шалтгааныг олж янзлах
3. Боди лифт ~10см
4. Саспеншн лифт ~10см
5. Уярчаад балны пүрш шиг болчихсон пүршийг солих
6. 235-265мм 70-80% өндөртэй 15" дугуй
7. Алс 5 (5x139.7) 15" офсет сайтай (~0), өргөхөн шиг (8+ jj) обуд олж тавих.
7. Урд хойд гуперуудыг салгаж хаяаад труба гагнах
8. Өөрт нь таарсан жижигхэн винч олж хийх
9. Дан хойноо ч хамаагүй ямар нэгэн локер
За нэг өд ханзааны юм хийчихсэн байхад ер нь Цэцээ гүн рүү бол гарчих байх.
Фүүл лок болгочихвол Асралт хайрхан, Хагийн хар нуур гэх мэт төлөвлөгөө байгаа.

hadnii mangaa bolohoor ni hajuud ni neg patiaraa tatuulii baiz he he
- Temuujin
- Posts: 2265
- Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
- Location: www.maf.mn
- Contact:
Re: Галзуу Нараагийн сарын ТЭМДЭГлэл

iim bhd hag ruu zutgechih bhaa.
iim bolgohiin tsagt hajuud chin iimerhuu ymtai hamt zutgenee.

bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500

Re: Нараагийн тэмдэглэл
Өнгөрсөн хагас сайны цастай бороотой өдөр мах шарж идэнгээ жижигхэн залуугийн
бярыг шалгахаар Санзай руу явав.

Хурдны хувьд угаасаа хэлэх юм байхгүй. 5-р араа
2000rpm дээр 50км/ц. Бага зэрэг хурд(~60km/ц)-тай ямар нэг эргэлт рүү орчихвол 2 дугуй
хөндийрчихөө шахаж айлгаж байгаам. Холын замд аяллаар явбал дороо тонгочоод газар
хороохгүй, том том SUV-уудыг битгий хэл ямар ч эксел, аксент, тарабантыг бараадахгүй,
очих газраа мөд очихгүй гэдэг нь ойлгомжтой. Аа харин шавар дээр бол шал өөр. Санзайд
очоод цаашаа шавар луугаа орох гэхэд манаач нь "Энэ муу таавчиг битгий хэл том "Лаандууд"
энэ рүү ороод суучихдгийн" гээд халгаасангүй. Тэр хавьд доошоо гол руу уруудаад Гүнбатын
шигдэж 2 хоносон газар нэг Прадо 120 шигдээд 1 хонож байгааг татаж гаргах гээд Раптор
орж татах гээд баралгүй өөрөө арай хийн гарч ирж байх юм. Очиж харчихаад ирье гэсэн
тэрүүгээр байсан хүмүүс "Ээ дэмий, ийшээ орсон машинууд ер нь л гарч ирдэггүй мангасын
ам шиг газар" гэлцээд сүйд. "Гол нь цүүндээ бишээ" гэдэг шиг гол нь харахдаа ч биш л дээ,
шавар луу орохдоо л гол нь... Хүмүүсийн хэлэхийг эс тоон Гүнбатыг хажуудаа суулгаж аваад
уруудлаа. Уруудаж байгаа байж л зуурч зогсоочих гээд байх нялцгай шавартай, гүн ховилтой
2 талаараа хашаатай, нарийхан тунел шиг зам байх. Доошоо буугаад, прадог очиж харсан болчихоод,
арзгар дугуйтай, уртхан татлагатай байсан бол угзраад үзэхгүй юу гэж ярин буцаж өгсөх боллоо.
Тийшээ өгсөх харин тоглоом биш юмаа. Нэг жижигхэн голын салаа дөнгөж гараад огцом өгсүүр
учраас энерцээрээ дайрч гарна гэж худлаа. Нэг зүтгэлээ дөнгөж өгсөөд хий эргэж байна.
Овгор дээр гарцан болохоор ухарч хажуулдаж зогсоод зүтгэж хөдлөөд цаашаа ёстой л хүчиндэж
хаазалж энерцийг нь алдуулалгүй зүтгүүлсээр байж гарав. Нөгөө басаад байсан хүмүүсийн харц шал
өөр болчихсон, бяртай юмаа л гэцэн зогсож байна. Тэгээд цаашаагаа явж хэсэг шавраар явж, уул
руу хальт өгссөн болоод хүйтэн, бороотой, цастай байсан болохоор амралтанд очиж шорлогоо хийе гэж

яриад буцахдаа замд сууцан байсан RWD X-Terra г татаж гаргаж, 300 орчим метр хөтлөж шавраас гаргаж
өгч энэ тэр бааварлав. Энэ бүх зугааны эцэст хамраас саагаад байсан уур яндангаас ууршсан усны уур
биш болох нь нэгэнт тодорхой болж, тэрний шалтгааныг олохоор копудаа сөхөхөд духны хавиас тос
гоожиж эхэлсэн нь бас тогтоогдов. Хот руу утаа униар савсуулан, тосолгүй улайстлаа халсан мотортой
орж ирсэн дээ хөөрхий. Тосол бол яахав хуучирч муудсан паарны шаланк даралтаа даалгүй зад тавьсан
нь тодорхой болсон. Харин тэр духаар тос гоожоод байгаа нь духны сальник л задарсан байх гэж таагаад
байна. g13ba гэгч моторны духны сальник олддог юмуу яадаг юм одоо ёстой бүү мэд. Хагас сайнд дух задлахад
хань хайж байгаа шүү. Завтай хэн ч ирээд, тэр жаахан амьтны хамар нармайг хамт онгижилцож болно шүү.

Last edited by Naraa on Wed May 28, 2014 1:48 pm, edited 1 time in total.
Re: Нараагийн тэмдэглэл
hagas saind haana zadlah yum? Bid hed 5 shard tsuglaj buunduu service hiih gej baigaa shd
life is too short to drive stock cars..
Re: Нараагийн тэмдэглэл
13-т шууд байрны гадаа задалчихъя гэж бодоод байгаашд. :p
Бид хэд гэж хэн ямар сервис хийх гээд байна? Таван шарын хаана?
Ханьсъя л даа.
Бид хэд гэж хэн ямар сервис хийх гээд байна? Таван шарын хаана?
Ханьсъя л даа.
Re: Нараагийн тэмдэглэл
Evochid, Subaruchid, bas bus hunuus, 5 shariin tsaahan 22 luu tumur zamiin freizereer ergedgiin naahan.
life is too short to drive stock cars..
Re: Нараагийн тэмдэглэл
Форекоо унаад чиргүүл дээр нь жижгийгээ тавиад очдым билүү.
2-уулаа л асуудалтай байгаам чинь.
2-уулаа л асуудалтай байгаам чинь.
Re: Нараагийн тэмдэглэл
Өнгөрсөн хагас сайнд задарсан трупээ солиод тосолоо дүүргэтэл усны помпны
хавиас тосол сул асгарч байх юм. За энэ яадаг хэрэг вэ гээд манжингийн үлгэрээр
Анар, Гүнба, Тэмүү нараар хүч нэмж байгаад тосны помп, кастер 2-оо авч цэвэрлээд
силикондоод тавьчихлаа. Өчигдөр тосолоо хийсэн чинь сул асгарсан хэвээр. Аргагүй
л дээ. Помпондоо гар ч хүрээгүй юм чинь. Өнөөдөр ажил тарж очоод л помпоо авч
үзнэ дээ. Гэснээс цаагуур чинь энэ g13ba хөдөлгүүрийн сэлбэг, жийрэг, турбо кит
бла бла юмнууд элбэг байдгийм байна. E-bay дээр 300 ногоон цаас гээд поршин,
кольц, вкладыш, духны ремен, ком жийрэг тэр битгий хэл тос усны помптой рэбуилд
кит байж л байна. ej20-н ганц тосны помпны л үнэ шүү дээ үнэндээ
Энэний чанар
чансаа гэж хэр юм байдгийм бол. Үнэндээ таарсан шалихгүй эд байхуу?

ebay

- bilgee
- Posts: 2463
- Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
- Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR
Re: Нараагийн тэмдэглэл
ondor ergelt ogch zovoh n gaigui bol yaval gj shaahad bolku yum bhgui biz
Go pro, Be pro, The pro
Re: Нараагийн тэмдэглэл
har usan boroonoor dahiad zadlah gej baigaamu haha naad hed chin yaval l gej dee, iim bytshan motoroos shine partuudaa zad yvuulah huch garahgvi shdee, shuud avaad boochihson ni deer yum bishuu, harin aytaihan kom baina shd
life is too short to drive stock cars..
Re: Нараагийн тэмдэглэл
Нараадаа.
Нараагийн ийм машин ямархуу машин байдаг юм бол гэж судлан үзсэний дүнд 1.3 мотортой 8 клапантай SOHC хөдөлгүүр гэдгийг нь мэдэж аваад Ebay-р search хийж үзтэл нүдэндээ итгээгүй хямд үнэтэй эдүүд байна. Бас бус хүмүүсийн review, комментууд, доторхи партуудын чанарыг нь уншиж үзсэний эцэст авахаар болвол дараах нөхдүүдийг хараад үзээрэй гээд хэдэн линк үлдээв.
Энэ дээр бол клапантайгаа хамтдаа байна. Өнгөлсөн клапан тавьчихад ч нам шүү дээ.
http://www.ebay.com/itm/Suzuki-Samurai- ... 7f&vxp=mtr
Харин энд бол хуруувч, гавал эд нар нь арай чанартай гэж хүмүүс бичсэн байна.
http://www.ebay.com/itm/86-95-1-3-L-8V- ... c1&vxp=mtr
Энэтхэг их халуун ч гэсэн энэ помп дэлхийн олон Сузукичдийн дуртай нь гэнэ. Шинээр нь тавьдаг гэнээ.
http://www.ebay.com/itm/SUZUKI-WATER-PU ... fa&vxp=mtr
Харин тосны помпны хувьд мэдрэгчтэй мэдрэгчгүй гээд 2 янз байдаг гэнэ. Тэрийг нь харж байгаад эндээс захиалсан, помп нь 3 4 жил ажиллаж байна гэсэн бас нэг хүн бичсэн байна
http://www.ebay.com/itm/Geo-Metro-1-3-G ... b4&vxp=mtr
Дандаа сет.ээрээ зардаг болхоор дараа нь чи мотороо хэд ч задласан дандаа шинэ зүйлс тавих боломжтой боллоо доо...
Бүх зардал нь хэд вэ? Арай ч дээ гэмээр үнэ байна.

Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Энэ бол зарчим~!
Re: Нараагийн тэмдэглэл
Suzuki Jimny-ийн товч түүх
4 дугуйн хөтлөгч бүхий Suzuki-ийн өвөг дээдэс нь "Hope Motor Company"-ийн
1965-1967 оны хооронд үйлдвэрлэж байсан Hopestar ON360 юм. Уг машины ерөнхий

Hopestar ON360
концепт нь сүүлд амжилт олсон Suzuki LJ80-тай төсөөтэй байсан бөгөөд уг үйлдвэрийн бүх
4 дугуй хөтлөх машинууд анхны өвөг 2 дугаар дайны үеийн "Жийп"-д суурилж хөгжүүлэгджээ.
Эвхэгддэг салхины шил, 2 эгнээ суудал, ачааны хэсгүүдийг шингээсэн их биетэй болж, их
биетэйгээ харьцангуй том дугуйнуудыг Willys MB-ээс зээлж авсанаар тэр одоо үеийн нийтлэг

Willys MB
бартаа туулагчдын дүр төрхийг бүтээсэн юм. 3м урт, 1,2м өргөн 625кг жинтэй их биеээ хөдөлгөх
21 морины хүч бүхий, 3500эргэлт минутанд 31,4Nm мушгих хүч гаргах хөдөлгүүр нь 359сс
2 ээлжийн 2 цилиндртэй, агаарын хөргөлттэй байжээ.
1968 онд Suzuki Motor корпораци Hopestar ON360-ийн үйлдвэрлэх эрхийг худалдаж авах үедээ
мотоцикл зонхилон үйлдвэрлэж, зөвхөн дотоодын зах зээлд цөөн тооны автомашин үйлдвэрлэн
нийлүүлдэг байсан Suzuki Motors нь иргэний зориулалттай 4х4 автомашины үйлдвэрлэлд Hope
Motor Company-аас маш олон талаар давуу байсан бөгөөд 1970 онд буюу нэг сая дахь автомашинаа
үйлдвэрлэсэн жилдээ тэд Жимни-гийн үйлдвэрлэлийг эхлүүлжээ.
Хуучин Hopestar-г цоо шинэхэн Suzuki 4x4 болгон гаргахын тулд инжинерүүд бүх эд ангиуд дээр нь дахин
ажиллаж, заримыг нь шинээр загварчилж байлаа. Татвар маш багатай "Mini car" ангилалд багтахын тулд
3м-ээс илүүгүй урттай, 1,3м-с илүүгүй өргөнтэй, 360сс-ээс бага хөдөлгүүртэй байх ёстой байсан бөгөөд
2 жилийн судалгаа, сайжруулалт, хөгжүүлэлтийн дараа хамгийн анхны Jimny 360 (LJ10) үйлдвэрлэлийн

Jimny 360 (LJ10)
шугамд шилжив. Анхны Jimny агаарын хөргөлттэй, 25 морины хүч бүхий 2 цилиндрийн 359сс хөдөлгүүртэйгээр
зөвхөн дотоодын зах зээлд зориулагдан үйлдвэрлэгдэж байлаа. LJ10 болон түүний залгамжлагчид тээврийн
тухай дүрэмд зааснаар "Mini car" ангилалд багтахын тулд зорчигчийн суудлын ард запас дугуйг өлгөсны улмаас
3 суудалтайгаар 1976 он хүртэл үйлдвэрлэгдэж байжээ.
1976 онд төмөр бүхээг бүхий битүү загварын сонголттой, усан хөргөлттэй 28 морины хүч бүхий хөдөлгүүртэй
LJ20 шинэ загварыг гаргав.

LJ20
Японы тээврийн тухай хууль дахь "Mini car"-н тухай тодорхойлолт 1976 онд дахин өөрчлөгдөж 550сс хөдөлгүүр,
3,2м урттай, 1,4тн жинтэй байх боломжтой болсноор запас дугуй байх ёстой газартаа буюу хойд хаалга руу
зөөгдөж дотор 4 дэх хүнд зай гарлаа. Энэ шинэ загвар нь LJ50 (Jimny 550, SJ10) бөгөөд 26 морины хүчтэй 539сс
усан хөргүүрт, 2 ээлжийн 3 цилиндр хөдөлгүүртэй байв. Морины хүч нь 360сс хөдөлгүүрээс бага ч мушгих хүч нь
өндөр буюу 3000rpm дээр 52Nm хүчийг гаргах боломжтой байсан юм.
1977 онд LJ50(SJ10)-г үйлдвэрлэхийн зэрэгцээ 4 ээлжийн 4 цилиндрийн хөдөлгүүрийг үйлдвэрлэлд нэвтрүүлж

LJ50
4 цилиндрийн 42 морины хүчтэй, 61Nm-г 3500rpm дээр гаргах боломжтой 797сс хөдөлгүүр болон 26 литрээс
40литр болгож томруулсан түлшний бак, 10см-ээр уртасгаж 119 болон, 120см болсон урд хойд тэнхлэг,
110км/цагийн дээд хурдтай LJ80(SJ20) загварыг дотоодын болон гадны зах зээлд зориулан үйлдвэрлэж

LJ80
эхэлсэн нь хэрэглэгчдэд хүрсэн даруйдаа бартаа туулах чадвар, бат бөх найдвартай байдал, түлшний хэмнэлт
болон тав тухтай талуудаараа хэрэглэгчдийн таашаалыг хүртэн, олон улсын зах зээлд тэсрэлт хийсэн бүтээгдэхүүн
болж чаджээ. Энэхүү загварууд (LJ50,LJ80)-ыг 1984 он хүртэл буюу Jimny-д загварын бүрэн өөрчлөлт шинэчлэлт хийн
хөгжүүлж SJ40, SJ30 болон гарах хүртэл үйлдвэрлэжээ.
үргэлжлэл бий...