bex ба түүний нөхөд
Moderator: temp
bex ба түүний нөхөд
Сайн байцгаана уу.
Би гэдэг хүн машиндаа тун мааруухан, техникийн мэдлэг тааруухан, гэсэн ч нас минь залуухан, доторхи цус минь халуухан амьтдын нэг.
Өнгөрөгч ням гаригт Subaru Forester Cross Sport гэдэг тэргийг нийслэл хүрээнээс арилжаалан авч Эрдэнэт хотноо өчигдөр үдийн нар хэлбийхэд буюу 6-н цагийн үед орж ирлээ. Энэ хугацаанд 500-д километр замыг туулсан байна.
За тэгээд энд бичих нь зөв үү үгүй юу мэдэхгүй ч анх энэ машины momo-г мушгихад ямархуу мэдрэмж төрж байсныг доор хүүрнэе.
- Да Хүрээ захаас унаад гарлаа. Өмнө нь MT барьж байгаагүй болохоор унтраагаад явахгүй байхдаа гэж бодож байтал харин ч эсэргээрээ, унахад тун эвтэйхэн байлаа. Өмнө нь механик жижиг тэрэг барьж байсан дуу шуу нь сонсогдохгүй, хаана юу болоод байгааг нь мэдэхийн завдалгүй унтраачихдаж байж билээ. За тэгээд захаас гараад хотын түгжрээтэй золгоод авмагц энэ тэндээс ч амьтад шахаад байх нь бага байв. Эхэндээ гайхаж байсан ч төд удалгүй яагаад гэдгийг ойлгов. Монголоор бол цээл сайхан хоолой гэж хэлэх байх. Автод бол арай өөрөөр нэрлэх биз. Мафлер(Muffler) гээч юмыг тавьсанаар дуу шуу гэж айхтар айхтар. Ойр хавийн машинууд үргэж үсчээд надруу автобуснаас өөр ойртох амьтан байсангүйдээ. Гэхдээ тийм ч их чанга биш юм. Дотор нь суугаад сонсоход өмөг түшигтэй, нас ахимаг хүний дэргэд суугаад хүүрнэхийг нь сонсох лугаа тааламжтай. За энэ дуу шуу ч яамай байна. Түгжирч түгжирч нэг муу юм чөлөөтэй газар гарч ирвээ. Чөлөөгөө ч хатдаа урд талын машин хүртэл ойролцоогоор 100 метр хүрэхтэй үгүйтэй зай байсан санж байна. Жоохон хөдөлж байсныг ч хэлэх үү, гишгиж үзмээр санагдаад "хааз" гээч юман дээр дэвсээд өгвөө. моторын эргэлт 2 өнгөрөөд 3-руу орж ирж байтал толгойны араас нэг юм суга татаад авчих шиг болоод нүд эрээлжлээд, нүүр хөхрөөд ирдэг юм байна. залахад ч тун бэрх болж үрүүл(руль) нь хатуураад залахад маш хүнд, нэг гараараа дийлэхгүй мэт болж байлаа. Азаар урд машин ч ойртож би ч хурдаа хасч нэг юм нормоороо явж эхлэв. За тэгээд салон, руль, араа, суудал, педалуудын харицаа их нормал буюу шаардлагад бүрэн нийцэж байлаа. Харин тэр консны цаана байрлах хөлний тавиур консны педал хоёрын хоорондох зай ойрхон санагдсан. Суудлын гүйлт болон тохиргооны range ямар ч хүнд тохирох нь элт байсан. Толинуудын хувьд хурдтай явахад толь маш их чимээ гаргаж байсан. Тиймээс хурдтай явах үедээ толийг яахаа асуумаар байгаам. Олон цаг бариад явахад ядарсангүй. Үндсэндээ хот хооронд 4,5-р араагаар явж байсан нь маш хүчтэй гэдгийг нь илтгэх биз. Урд суудлыг жоохон хойшлуулахад хойд талын хүнд зай бага ноогдохоор байсан. Магадгүй урт мөчтэй хүн хойно суултгүй гэж хэлмээр байна.
Ингэж явж явж нэг юм Эрдэнэт хотод ирвээ гэж. Шинэ авсан машин гэчихээд яаж тийм их ялааны оршуулгын газар, шороо тоосны амралтын газар байх вэ гэж бодоод угаалгахаар шийдээд нэг газар орж угаалгуулваа. bd гишүүн хажууд байснаар барахгүй энэ машиныг таниж сонгож авахад ганц түлхүүр болсон хүн юмшүү дээ. Маш их баярласан. Төд удалгүй ачыг нь хариулна гэж бодож байгаа. За тэр дараагийн асуудал.
Угаахдаа хамарлуу нь ус бүү хий. Hood Scoop буюу хамран дээрхи салхивч руу ус хийх хэрэггүй гэж зөвлөсний дагуу угаагаад хамраа сөхөж үзвээ. Эл гал дээр нүүрээ ээж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Маш их халдаг. Хотоос гарахдаа Shell-н тос хийсэндээ гайгүй байна гэж bd хэллээ. Ер нь бол их халдаг гэдгийг ойлгох амархан байлаа. За тэгээд угаах явцад маш их таашаалыг надад өгсөн. Би урьд нь машин угаахдаа тэгж их таашаал авч, аз жаргалтай байсанаа бол санахгүй байгаа.
Угаалгаж дуусгаад гэртээ хариваа. Хариад гэр бүлийхний анхны сэтгэгдэл маш чухал байсан тул аль болох магтаж, сайшааж байгаад суулгав. Хөдлөхдөө зөөлөн явахдаа зөөлөн явсан тул хүмүүс юм ярилгүй надтай ам нийлэн магтаад эхэлцгээв. тэгэхээр нь яах нь вэ гээд 2-р араан дээр бүүст авхуулаад 4 хүртэл хаазлавал бүгдийх нь царай сонин болоод гайхацгааж байгаа нь элт байлаа. Дотор муухай оргиод байна битгий ингэж яв гэж ээж хэлсэн бол аймар гоё юм байна, дахиад тэгдээ гэж эхнэр хэлж байв. За тэгээд хүн амьтад хадаг сүү гэсээр орой болж граждаа тавиад гэртээ ороод шөнөжингөө машин зүүдлэж хоносноор амар сайхандаа жаргалаа даа.

Re: bex ба түүний нөхөд
Заа баяр хүргье! Сайхан тэрэгтэй болжээ. Удахгүй зургийг нь оруулах юм байгаа биз дээ.
- Garidaa
- Posts: 3066
- Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
- Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
- Contact:
Re: bex ба түүний нөхөд
kkkk ee hoorhii ingeed 1 hunii huvi zaya dussaa ,,,, .... ehleed ingej eheldeg yum daa ....
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014

- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: bex ба түүний нөхөд
хотод ирсэн байна гэж ярьж байсан чинь тийм ажил амжуулж явсан юм бий вий...bd wrote:BEX өглөө үзсэн 2 машиныхаа талаар дурдаач.
Эрдэнэт гэдэг газар тийм ширүүн газар уу? Обуд тэсгээдэггүй хэрэг үү?
МАФ-ын Мөөг
Re: bex ба түүний нөхөд
Юу яалаа л даа. bd бид хоёр зарын unegui.mn гэх мэт сайтуудыг харж яваад ганц хоёр Forester үзэхээр шийдлээлдээ. Ажил их учир нээх олон юм үзэж хараад яахав, таалагдсан хэдийгээ уулзаж үзье гэж бодоод хоёр форестерийг дугуйлаад утсыг нь бичиж аваад хаа байгааг нь мэдлээ л дээ. Тэгээд өглөө эртлэн босоод "2013 оны 1-р сард Японоос өөрөө унах гээд оруулж ирээд унаж байгаад гэнэт байр аваад байрны мөнгө төлөх хэрэгтэй боллоо, тэгээд унаагаа зарахаас өөр аргагүй" гэсэн нөхөртэй уулзаад үзвээ. Мөнгөлөг өнгөтэй хормой хот нь ч зураас сэв, хөдөлгөөн багатай юм. Асаагаад үзтэл дуу нь ч сайхан, мэддэггүй над мэтэд сайхан дамшиг л байлаа. bd унаж үзээд хропыг нь магтав, явах эд ангиудыг магтав. Ёстой ч гярхай дамшигдаа энэ bd. Хамрыг нь сөхөж хармагцаа духаан алгадах нь тэр. Учир нь Blow-Off гэдэг шүгэл тавиулсан юмсанж. Түүнийгээ Монголд тавиулсан ба нөгөөх нь WestGate гэдэг нүхийг нь шрупээр "хий алдах вий" гэсэн шиг бат гэгч нь таглаад орхиж. Бодохдоо "Илүү агаараа WestGate-р алдагдаж Blow-Off нь дугарахгүй байж мэднэ. Ийм учираас бөглөсөн нь дээр" гэсэн янзтайдаг.
Тэгээд л bd ч тэр залууд нөхөрсөгөөр зөвлөж би ч хажуугаас нь бага сага зүйл ойлгож авав.
Ямартай ч тэр нүхийг бөглөж болохгүй. Тэгвэл Турбо, даамжирвал Мотор ч гэмтэх аюултай гэнэ. Тэгээд удалгүй дараагийн машин дээр очоод уулзав. Үзэв, яг өмнөхтэй адил WestGate гэгч нүхийг бөглөөд хаячихаж. Бүүр боосон боолт нь хүртэл адилхан байсан гээд бодохоор тэр хоёр хоёулаа нэг газар л хийлгүүлсэн болж таараад байгаам.
Тэгээд аль аль нь бүүст гээч юмыг бараг мартчихсан, зүгээр л араа солиход шүгэлддэг, өөр ид шидгүй болсон нь санаа байв ч сачий хүрэхгүй гэдэг шиг л болсон мэт санагдсан.
Шүдгүй хүн хорхог идэх ямар олиг байх вэ дээ. Тэр дор нь боолтыг нь суга татаж аваад зөвлөгөө өгөөд явуулсандаа.
за тэр West Gate гээчийг доорхи зурган дээр заахыг оролдов. Буруу заачихаж юу магад.
bd-гээс лавлаарай хэхэ. Гэхдээ бүх л төрлийн Blow-Off-уудад ийм сүв байдаг юм байналээ. Үүнийг "Blow-Off-н ***" гээд нэрлэсэн ч болчихмоор юм шиг санагдсан.

Re: bex ба түүний нөхөд
Garidaa wrote:kkkk ee hoorhii ingeed 1 hunii huvi zaya dussaa ,,,, .... ehleed ingej eheldeg yum daa ....
Re: bex ба түүний нөхөд
aaa yaaa yaaa subary ch evgui amitan daa ter nuur tsarai huhruud yavchdagiig chine l dahin dahin husuureed dontuulaad baidag zolig shig l baigaam daa
ene Garidaa bol hurtsiin tasagtaa hamaarah baihoo

-
euurtsaikh
- Moderator
- Posts: 2941
- Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
- Car: Subaru Forester
Re: bex ба түүний нөхөд
Saixan bichjee. Forester avmaar sanagdtal bichsen bna. Turuun bas tech -g crown-nii talaar bichseniig unshij bsantai ijil medremj torov
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
-
euurtsaikh
- Moderator
- Posts: 2941
- Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
- Car: Subaru Forester
Re: bex ба түүний нөхөд
Oo neeree forester er ni ymarxuu une xanshtai bna.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
- Ochki
- Admin
- Posts: 6978
- Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
- Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5 - Link: http://www.maf.mn
- Location: Ulaanbaatar
- Contact:
Re: bex ба түүний нөхөд
naadhiig chin shuud ch wastegate gechihguie hu, naadah chin wastegatruu boost damjuulah boovni nuh wastegate chin arai uur gazar bga turbon deer..bex wrote:мэддэгт нь ч мэргэн цоохор байх, над мэт мэддэггүйд нь ч дээ эрээн мяраан л эд буух биз.
Юу яалаа л даа. bd бид хоёр зарын unegui.mn гэх мэт сайтуудыг харж яваад ганц хоёр Forester үзэхээр шийдлээлдээ. Ажил их учир нээх олон юм үзэж хараад яахав, таалагдсан хэдийгээ уулзаж үзье гэж бодоод хоёр форестерийг дугуйлаад утсыг нь бичиж аваад хаа байгааг нь мэдлээ л дээ. Тэгээд өглөө эртлэн босоод "2013 оны 1-р сард Японоос өөрөө унах гээд оруулж ирээд унаж байгаад гэнэт байр аваад байрны мөнгө төлөх хэрэгтэй боллоо, тэгээд унаагаа зарахаас өөр аргагүй" гэсэн нөхөртэй уулзаад үзвээ. Мөнгөлөг өнгөтэй хормой хот нь ч зураас сэв, хөдөлгөөн багатай юм. Асаагаад үзтэл дуу нь ч сайхан, мэддэггүй над мэтэд сайхан дамшиг л байлаа. bd унаж үзээд хропыг нь магтав, явах эд ангиудыг магтав. Ёстой ч гярхай дамшигдаа энэ bd. Хамрыг нь сөхөж хармагцаа духаан алгадах нь тэр. Учир нь Blow-Off гэдэг шүгэл тавиулсан юмсанж. Түүнийгээ Монголд тавиулсан ба нөгөөх нь WestGate гэдэг нүхийг нь шрупээр "хий алдах вий" гэсэн шиг бат гэгч нь таглаад орхиж. Бодохдоо "Илүү агаараа WestGate-р алдагдаж Blow-Off нь дугарахгүй байж мэднэ. Ийм учираас бөглөсөн нь дээр" гэсэн янзтайдаг.
Тэгээд л bd ч тэр залууд нөхөрсөгөөр зөвлөж би ч хажуугаас нь бага сага зүйл ойлгож авав.
Ямартай ч тэр нүхийг бөглөж болохгүй. Тэгвэл Турбо, даамжирвал Мотор ч гэмтэх аюултай гэнэ. Тэгээд удалгүй дараагийн машин дээр очоод уулзав. Үзэв, яг өмнөхтэй адил WestGate гэгч нүхийг бөглөөд хаячихаж. Бүүр боосон боолт нь хүртэл адилхан байсан гээд бодохоор тэр хоёр хоёулаа нэг газар л хийлгүүлсэн болж таараад байгаам.
Тэгээд аль аль нь бүүст гээч юмыг бараг мартчихсан, зүгээр л араа солиход шүгэлддэг, өөр ид шидгүй болсон нь санаа байв ч сачий хүрэхгүй гэдэг шиг л болсон мэт санагдсан.
Шүдгүй хүн хорхог идэх ямар олиг байх вэ дээ. Тэр дор нь боолтыг нь суга татаж аваад зөвлөгөө өгөөд явуулсандаа.
за тэр West Gate гээчийг доорхи зурган дээр заахыг оролдов. Буруу заачихаж юу магад.
bd-гээс лавлаарай хэхэ. Гэхдээ бүх л төрлийн Blow-Off-уудад ийм сүв байдаг юм байналээ. Үүнийг "Blow-Off-н ***" гээд нэрлэсэн ч болчихмоор юм шиг санагдсан.![]()
Dairaldsnaa unaal yavjina
Re: bex ба түүний нөхөд
mongolchuud bol vacuum shalank l gedeg biz dee hehe.
wastegate geheeree arai oor ym bolood yvchihnaa ho hehe

STOCK.... :D
- Ochki
- Admin
- Posts: 6978
- Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
- Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5 - Link: http://www.maf.mn
- Location: Ulaanbaatar
- Contact:
Re: bex ба түүний нөхөд
bi bas soliorchij.
bovru- ordog vaaccumshde. wastetei naadah chin bas shuud hamaaralguin bn. xaxa
bovru- ordog vaaccumshde. wastetei naadah chin bas shuud hamaaralguin bn. xaxa
Dairaldsnaa unaal yavjina
Re: bex ба түүний нөхөд
БАЯР ХҮРГЭЕ ЗУРАГ ХӨРГӨӨ ТАВИАРАЙ. МАНАЙ ФОРИЧИД УЛАМ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ ХУРАЙ ХУРАЙ
1004 УНИ