Спортоор сонин юу байна
Moderator: temp
-
gantulgammf
- Posts: 6
- Joined: Tue Feb 05, 2013 6:45 pm
- Car: SuBaRu FoReSteR
Спортоор сонин юу байна
Сайн байна уу би та бүхэнтэй спортын талбарт домог болж үлдсэн эрхэмүүдын талаархи бага сага юм хуваалцах санаатай байна шүү дэмжээрэй.
Time Out энэ бол 100% Спорт сэтгүүл.
-
gantulgammf
- Posts: 6
- Joined: Tue Feb 05, 2013 6:45 pm
- Car: SuBaRu FoReSteR
Re: Спортоор сонин юу байна
Мэдээж домог эндээс эхэлжээ.
Michael Schumacher
Германы Formula One уралдааны нисгэгч Michael Schumacher 2012 оны сүүлийн улирлыг хүртэл Mercedes багт уралдсан бөгөөд дэлхийн долоон удаагийн аварга, F1-ын бүх цаг үеийн шилдэг нисгэгч гэдэг алдараараа олонд хүндлэгдсээр иржээ. Schumacher олон удаа formula-ын нисгэгчийн рекордыг эвдсэн бөгөөд түрүүлсэн амжилт, хамгийн хурдан уралдсан хугацаа болон авсан шагналаараа ч бас бусдаас хол давсан. 2004 оны нэг улиралд л гэхэд 13 удаа түрүүлж байсан түүхтэй. 2002 онд Schumacher нэг уралдаанд 3 удаа тэргүүлсэн болон дараалсан ялалтуудаараа л шилдэг болохоо баталсан юм. Formula One нэрийн цахим хуудсан дээр тэмдэглэсэнээр бол “Статистикын хувьд тэр бол спортын түүхэнд байсан хамгийн агуу нисгэгч” гэсэн байдаг. Картингаар эхлэлээ тавьсан Schumacher Германы нисгэгчдийн аварга шалгаруулах Formula König болон Formula Three нарт уралдаж улмаар Mercedes-тэй нэгдсэн байдаг. Ингээд 1991 онд Mercedes-ын ивээн тэтгэсэн Jordan Formula One тэмцээнд Schumacher “Benetton Formula One” багтай анх гэрээ хийн оролцов. 1995 оныг хүртэл Benetton-д байхдаа дараалан аварга болсон Schumacher 1996 онд Ferrari руу шилжиж 2000-2004 онуудад мөн л шилдэг нисгэгчээр шалгарчээ. 2006 онд Schumacher Formula One-оос албан ёсоор тэтгэвэртээ гарч Ferrari-ын зөвлөлд багтан ажиллаж байв. Ингээд 3 жилийн дараа буюу 2009 онд Ferrari-д эргэн ирэх шийдвэр гаргасан ч хагас цагаар ажиллах болзол тавьжээ. 2010 онд алдарт нисгэгч маань Mercedes GP багтай гурван жилийн хугацаа бүхий гэрээ байгуулаад ажиллаж байна.
Тэр бүх л карьераа дараалсан амжилт, дараалсан рекордуудаар дүүрэн өнгөрүүлсэн. Тэр хэрээр тэмцэл, мөргөлдөөнтэй ч олон учирсан байдаг. Үүнээс гадна Schumacher UNESCO элчин сайд төдийгүй жолоочийн аюулгүй байдалд анхаарах зөвлөлийн төлөөлөгчөөр ажилладаг. Амьдралынхаа туршид хандивын ажилд хамгийн их хөрөнгө оруулж, сая сая долларыг буяны ажилд зориулсан цөөн оддын, тамирчдын нэг гэдгээр нь дэлхий нийт түүнийг анддаггүй. Formula One-ын түүхэнд ах дүү Michael болон Ralf Schumacher нар уралдаж түрүүлсэн цорын ганц тохиолдол байдаг бөгөөд 2001 оны Монреалийн уралдаанд нэг, хоёрдугаар байранд дараалан орж ирсэнийг нь ч бас онцолдог. Ах дүү хоёр энэ амжилтаа 2001 оны Францын Grand Prix, 2002 оны Бразилын Grand Prix, 2003 оны Канадын Grand Prix мөн 2004 оны Японы Grand Prix тэмцээнүүдэд энэхүү амжилтаа дахин давтжээ.
Michael Schumacher хэлсэн үгнүүд
“Спортод ижилхэн цаг мөч, үйл явдал гэж үгүй. Би Formula One-д 12 жил байсан ч 1 жилд нь л төгс машинтай байж үзсэн.”
“Би амьдралынхаа ихэнх хугацааг хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүсдэг. Тэр хүн бол миний эхнэр.”
“Би Number One-д Ferrari-ыг авч ирэхийн тулд бүхнийг хийнэ. Баг бүхэлдээ бас шүтэн бишрэгчид маань үүнийг хүртэх эрхтэй.”
“Би ердөө л долоогийн тоонд дуртай!”
“Миний хүүхдүүдийг олон нийт мэддэггүй. Энэ нь өөрөө их чухал зүйл гэж би боддог. Тэд маань өнөөг хүртэл энгийн амьдралаар амьдарч ирсэн. Цаашид ч амьдарсаар байх болно. Тэд минь нэр алдар гэдэг манан будангүй энгийн сайхан амьдралаар амьдрах эрхтэй шүү дээ.”
“Яагаад ч юм би хөгширдөггүй. Тэгэхээр ген сайтай хүн болж таарч байгаа юм.”
“Багаар ажиллаж эхэлсэн л бол нэгэн бүхэл болж багтаа хэрэгтэй бүхнийг хийх нь чиний үүрэг. Хариу тус нь заавал ирдэг гэдэгт итгэ.”
Нисгэгчид хамгаалалтын малгайтай байх ёстой
Schumacher Schuberth-тэй хамтран ажиллах болсон гол зорилго нь нисгэгчдэд зориулсан хамгийн хөнгөн хамгаалалтын малгай бүтээх байв. 2004 онд эхний туршилтын малгай гарч танкаар дайруулсан ч тэсээд үлдсэн байдаг. Түүнчлэн нисгэгчийн толгойг битүү орчинд байлгахгүй үүднээс 50 жижиг агаар нэвтрэх нүхтэй хийжээ. Өөрийн хамгаалалтын малгайгаа Schumacher Герман улсын далбааны өнгө бүхий ивээн тэтгэгчдийн логотой хийлгэсэн байдаг.
Хүндэтгэлүүд
Schumacher нэр алдар нь оргилд хүрэх үеэр олон олон хүндэтгэлийг хүлээж байлаа. 2002 онд хүүхдийн боловсролд зориулан хандив цуглуулсаных нь UNESCO-ын Хүндэт тамирчинаар өргөмжлөгдөж байв. Түүнд Laureus-ын Дэлхийн Шилдэг тамирчин шагнал хоёр ч бий. Schumacher спортын ертөнцөд аюулгүй байдлыг сайжруулах тал дээр маш их зүйл хийсэн хүн. Тийм ч учир түүнд FIA Gold Medal for Motor Sport шагналыг 2006 онд өгсөн байдаг. 2007-2010 онуудад буюу нам жимхэн амьдарч байхдаа хамгийн их шагналаа хүртсэн нь түүний нөлөө спортын ертөнцөд хүчтэй хэвээр байгааг нь илтгэх аж.
Дэндүү эгэл жирийн амьдралд тэр дурладаг
Schumacher-ын дүү Ralf 2007 оны сүүл хүртэл Formula One-ы нисгэгч байв. Энэ үед л ах дүү Шумахерууд гэдэг алдар дэлхий дахинаа тархсан байдаг. 1995 онд Michael гэргий Corinna Betsch-тэй гэрлэж охин, хүү хоёртой болсон байна. Гэвч тэр хувийн амьдралаа маш нууц байлгахыг хүсдэг бөгөөд зарим үед хэтэрхий их хамгаалдаг талаар нь шүүмжлэх тохиолдол ч гардаг байлаа. Түүнчлэн бусад оддын хийдэг, хэлдэг бас үзүүлдэг шоунаас дэндүү хол байдаг нэгэн. Чөлөөт цагаараа Schumacher морь унах дуртай. Бас хотынхоо FC Echichens хөл бөмбөгийн багт тоглодог. Үе үехэн Formula One-ын нисгэгчдээс бүрдсэн хөл бөмбөгийн баг хоорондын буяны тоглолт зохиох дуртай.
Schumacher UNESCO-д 1.5 сая евро хандивласан учир тусгай элчээр нь сонгогдож өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Түүнчлэн Сенегалын Dakar дахь дунд сургуулийн сурагчдийн боловсролыг дээшлүүлэхэд анхааран хэд хэдэн дунд сургуулийн болон дотуур байр бариулж байлаа. Мөн Sarajevo дахь дайны хөлд үрэгдсэн хүүхдүүдэд зориулан эмнэлэг бариулж байв. Peru дэхь “Ядууст зориулсан Ордон”-д нь орон гэргүй хүүхдүүд эмнэлгийн тусламж авахын зэрэгцээ боловсролтой болж, орон байр хоол хүнс, хувцас зэрэг зүйлсээр хангагддаг. Мэдээж энэ төрлийн буяны ажлууд нь түүнд олон нийтийн сонирхолыг авч ирэх ч тэр хүүхдүүдэд үнэхээр хайртай нэгэн юм. Амьдрал туршдаа тэр хэдий хэмжээний мөнгө, хөрөнгийг буяны ажилд зарцуулсан нь тодорхойгүй. Сүүлийн 4 жилийн хугацаанд л гэхэд тэр 50 сая евро хандивлачихаад байна.
Их эрсдэл их ашиг дагуулдаг уу?
2004 онд Forbes сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчны жагсаалтын хоёрт бичсэн байдаг. Харин 2005 онд Eurobusiness сэтгүүл Schumacher-ыг дэлхийн анхны тэрбумтан тамирчнаар зарлажээ. 2004 онд цалинг нь 80 сая ам.доллар гэж тодорхойлж байлаа. Мэдээж ихэнх орлого ивээн тэтгэгчид, сурталчилгааны ажил зэргээс нь орж ирдэг. Жишээлбэл Deutsche Vermцgensberatung гурван жилийн турш малгайн дээрээ брэндийн логог тавьж байсны төлөө 8 сая ам.доллар төлсөн байна. Түүнчлэн Schumacher-ыг дэлхийн ямар ч тамирчин, баг, клубээс илүү их хандив өргөдөг цорын ганц тамирчин гэж тодорхойлжээ. Хамгийн сүүлд буюу 2010 онд түүний нийт хөрөнгө 515 сая паундаар тоологдож байлаа. Одоо тэр жил бүр 21 сая паундыг Mercedes-ээс авдаг бол нэмэлт 9 сая паундыг бусад ивээн тэтгэгчид, сурталчилгаа зэргээс олж байна.
Эхлэл буюу шуурга шиг өнгөрсөн он жилүүд
Schumacher Hьrth хотноо Rolf болон Elisabeth Schumacher нарын гэрт төржээ. Түүнийг 4 настай байхад аав Rolf нь жижигхэн мотортой дугуй хийж өгсөн ч гудамжинд багахан хэмжээний осол гаргасан тул Kerpen-Horrem дахь картингийн клубд элсүүлсэнээр хамгийн залуу тамирчин нь болж байв. Зургаахан настайдаа л Schumacher клубынхээ тэмцээний аварга болов. Rolf Schumacher хоёр ажил хийж хүүгийнхээ уралдах дуртай хоббиг нь дэмжиж байлаа. Германд машинаар уралдах зөвшөөрлийг 14 настайгаас өгдөг тул Schumacher Luxembourg-д очиж 12 настайдаа эрхээ авав. 1984 он гэхэд Schumacher Герман болон Европын хэмжээний хэд хэдэн шагналын эзэн болоод байв. 1985 оноос сургуулиа хаясан Schumacher машин засварчинаар ажиллах боллоо. Ингээд 1988 онд нэг суудалт машины уралдаанд Германы Formula Ford-д багтаж оролцохдоо түрүүлжээ.
Formula One-д гялалзав
Schumacher тухай бүрт хурдан шалмаг ажиллаж чаддаг чадвар буюу машинаа байж болох хамгийн дээд хурдаар нь явуулж чаддаг өвөрмөц чанар зэргээрээ алдаршсан гэхэд болно. Үнэхээр ч аминд тулсан үед буюу бороотой үед машинаа хянах, мэдрэмжтэй байх чадвар нисгэгчдэд хамгийн чухал. Харин Schumacher ийм үед алдаа гаргах нь тун ховор. 2003 онд л гэхэд Schumacher нийт 30 удаагийн уралдааны 17-д түрүүлж бороотой үед хүнд хэцүү байдлаас чадмаг гарч байсан туршлагатай. Тэрутгаар нь түүнд “Борооны хаан, Борооны мастер” зэрэг хочуудыг ч өгч байлаа. Түүнчлэн түүний улаан Ferrari нисгэгчээ олон удаа алдарын тавцанд хүргэж байсан тул машин нисгэгч хоёр хоёул олонд зэрэг алдаршсан байдаг. Улаан Барон Schumacher Герман улсад уралдааны нисгэгчид олноор төрөн гарах эхлэлийг тавьсан гавъяатай хүн. 2006 онд түүнийг тэтгэвэрт гарах үед Formula One-ны шилдэг 10 тамирчны гурав нь Герман үндэстэн байсан нь түүхэнд хүртэл бичигдэж байлаа. 2006 он Schumacher-ын хувьд алтан үе нь буюу тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг нисгэгчээр шалгарч байсан юм.
1994–1995 оны Дэлхийн аварга
1994 онд Schumacher анхны Аварга шалгаруулах тэмцээндээ орж байлаа. Тэр уралдааны үеэр алдарт нисгэгч Ayrton Senna амь насаа алдаж байв. Schumacher анх оролцсон 7 тэмцээнийхээ 6-д нь түрүүлэхийн сацуу чансаагаараа эхний аравт бичигдэж эхэлжээ.
Ferrari ба Schumacher
1996 онд Schumacher алдарт Ferrari-ын багт нэгдэж 2 жилийн хугацаанд 60 сая ам.долларын цалин авахаар гэрээгээ хийв. 1994 онд тэр Benetton-той хийсэн гэрээгээ цуцалсан бөгөөд үүний гол шалтгаан нь хэтэрхий их горим зөрчиж тамирчдын амь насанд аюул учруулах болсон шалтгаан нь байлаа. Жилийн дараа гэхэд Benetton-д хамт ажиллаж байсан Техникийн албаны дарга Rory Byrne, Ross Brawn нар Schumacher-тай нэгдэж Ferrari гэдэг айлын гишүүнээр элслээ. Энэ үйл явдал Schumacher-ын амжилт, ур чадвар зэрэгт ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. Ferrari өмнө нь буюу 1982, 1990 онуудад аваргын алдарт ихээхэн ойртож байсан ч хуучирсан хөдөлгүүр, шинэ загвар үгүй зэрэг нь аргагүй л тэдний амжилтыг хойш татаж байлаа. Үзэгчид бүр уралдааны үеэр Ferrari-ын ядмаг үзүүлбэрийг үзээд хөхрөлдөн доог тохуу хийх болсон тухай ч яригддаг байв. Харин Schumacher тэдэнтэый нэгдсэнээр Ferrari 412T Аварга шалгаруулах тэмцээнд хангалттай болохыг нотолж Ross Brawn, Rory Byrne, Jean Todt нарын хамтаар Ferrari-ын нэр хүндийг огцом өсгөж өгсөн байдаг. Тэд Ferrari-ыг Formula One-ын түүхэн дэхь хамгийн алдартай бас амжилттай баг болгож чадсан юм. Энэ үед Дэлхийн гурван удаагийн аварга Jackie Stewart Ferrari-ын багт хийсэн шинэчлэлт 100% Schumacher-ын гайхамшигт чадвартай холбоотой гэж хүртэл хэлсэн байдаг.
2000–2004 оны Дэлхийн аварга
Энэ нь л үед Schumacher хэн ч хэзээ ч гаргаж байгаагүй амжилт гаргаж, хамгийн их уралдаанд оролцон хамгийн их аварга болсон юм. 2000 онд Schumacher гурав дахь удаагаа Дэлхийн Аварга шалгаруулахад түрүүлж жилийн турш тэмцэлдэж байсан Häkkinen-ыг ялав. Энэ үеэр Schumacher гурван ч удаа барианд орж чадаагүй төдийгүй хоёр ч удаа ялагдчихсан байлаа. Ингээд өөрийн хүндэлж явдаг тамирчин Ayrton Senna-г ялсаныхаа дараа Schumacher өөрийн эрхгүй нулимс асгаруулж байсан гэдэг. 2001 онд Schumacher тасралтгүй ямарч амралтгүй хэдэн арван тэмцээнд оролцсоны дараа 4 дэхь удаагийн аварга цолоо хүртсэн байдаг.
2002 оны сүүл гэхэд Ferrari 17 уралдааны 15-д түрүүлсэн байсан төдийгүй Schumacher Дэлхийн аваргаар дахин тодорлоо. Энэ үед Schumacher өөрийн дээд амжилтаа эвдсэн төдийгүй 144 оноогоороо дэлхийн рекорд тогтоожээ. 2004 онд Schumacher 13 уралдааны 12-т түрүүлж Бельгийн наадмаас 7 дахь Grand Prix шагналаа авав. Улирлын эцэст 148 оноотойгоор дахин шинэ амжилт тогтоож 2002 оноос хойш даруй 11 удаагийн ялалт байгуулж чадсан байлаа. Мэдээж тэр машин уралдааны, Formula One-ы түүхэн дэхь хамгийн агуу нисгэгч гэдэг алдараа хэд хэдэн удаа баталчихаад байв.
Тэтгэвэртээ гарав
2006 оны Италийн Grand Prix наадмаас ээлжит ялалтаа авсаных нь дараа Ferrari хэвлэлийн бага хурал хийж оны сүүлээр тэтгэвэрт гарах болсоныг нь зарлав. Schumacher үүнийг батлав. Гэвч Ferrari-тай хамтран ажиллахаа зогсоохгүй бөгөөд зөвлөхөөр ажиллах болсоныг нь мэдэгдсэн юм. Италийн болон бусад Европийн орнууд Schumacher-т тийм ч таатай ханддаггүй байсан боловч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь түүнийг бүх цаг үеийн аварга, агуу тамирчин гэдгийг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэл үзүүлж байсан нь тухайн үедээ багагүй шуугиан тарьжээ. 2007 онд Schumacher Ferrari-д зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ Ерөнхийлөгч Jean Todt-ын супер туслахаар ажиллаж байв. Түүний хийсэн гол ажлууд нь шинэ загвар гаргах, тэдгээрийг турших, хамгаалалт аюулгүй байдалд анхаарах байлаа.
Schumacher-ын домог үүрд буюу эргэн ирлээ
Гурван жилийн турш тэтгэвэртээ гараад байсан Michael Schumacher, цоо шинээр бүрэлдсэн Mercedes-ын багт нэгдэж Германы брэндийг дэлхийн хэмжээний аварга болтол нь өргөх зорилготой байгаагаа мэдэгдлээ. Michael Schumacher одоо хүртэл Formula One-ын шилдэг гэдэг алдараа 91 удаагийн аваргаараа хадгалж байна. Schumacher нийт 62 жилийн түүхэнд байгаагүй их амжилтыг анх удаагаа гаргасан бас хадгалсаар байна. Өдгөө 41 настай домогт нисгэгч маань 40 наснаас хойш хэн ч гаргаагүй амжилтыг гаргахаар шийдсэн нь дамжиггүй. Мэдээж Schumacher-аас өөр хэн чадах билээ? Mercedes-ын баг 1930, 1950-иад оны үед буюу Juan Manuel Fangio-ын үед л алдаршиж байснаас онцлом их амжилт үзүүлж чадаагүй байгаа юм. Мэдээж Schumacher тэдэнд маш их итгэл найдвар авч ирж байна.
Зарим нэг нь Schumacher-ыг их спортдоо эргэн ирсэнээр маш их эрсдэл авч ирж байгаа буюу өөрийн нэр хүнддээ сэв суулгах магадлал өндөртэй байгаа аж. 41 настай эр гурван жилийн турш тэтгэвэртээ гарсаны дараа ирнэ гэдэг нэг ойлголт харин Schumacher ирэх гурван улирлын турш тасралтгүй хамтран ажиллах гэрээ байгуулсан нь бас нэг өөр асуудал болоод байна.
Австралийн тамирчин Mark Webber-ын хэлж байгаагаар бол “Миний бодлоор Schumacher өөрөө өөртэйгөө өрсөлдөхийг хамгийн их хүсч байгаа байх. Мэдээж тэр гэрийн мухар сахиж суухаас залхсан. Бас шинэ баг, шинэ нөхцөл гэдэг түүнд юу юунаас илүү том сорилт болох нь дамжиггүй. Мэдээж маш их төлөвлөлт бодлогын дараа эргэн ирж байгаа тул бид түүнээс илүү их зүйл гарна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Schumacher эхний улирлын уралдаанаа Mercedes багынхаа хамт тунч амжилттай эхлүүлээд байна. Баг хамгийн анхны томоохон ялалтаа Хятадын Grand Prix наадмаас авч чадлаа. Үнэхээр ч Schumacher ямарч нисгэгчээ илүү олон оноо авч, барианд хүрсэн төдийгүй хэд хэдэн ялалтыг авч ирсэн ч санасан шиг амар байхгүй нь ойлгомжтой.
Хамгийн анх Formula One-д ирсэн цэл залуухан Schumacher нас биед хүрсэн жинхэнэ эр хоёрын хооронд маш их ялгаа бий ч чамлахааргүй амжилт үзүүлсэн Schumacher гурван жилийн дараа дахин тэтгэвэртээ гарсан юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Schumacher “Нэг бодлын сэтгэл амар сайхан боллоо. Бас хийж болох дэндүү сайхан зүйлс амьдралд олон бий шүү дээ.” гэж хэлсэн юм. Тэр бол өнгөрсөн зууны хамгийн шилдэг бас агуу тамирчин. Бас түүнтэй хамт аялах нь нэр төрийн хэрэг байлаа...

За хэдүүлээ жоохон шар мэдээдхүү Ф1-н нисгэгчдын хүүхний сонголтуудыг харий
Formula 1 + WAG’s
Зөвхөн гялтганасан, дэгжин, хурд хүчтэй машин Формула 1-ийн залуусыг чимдэг гэвэл эндүүрэл. Тэдний тухай ярихад “пөөх...” гэж дуу алдахад хүргэдэг бас нэг зүйл бол дур булаам WAG’s (эхнэр болон найз бүсгүйчүүд) байдаг. Энэ бол зүгээр нэг тохиолдлын учрал биш бөгөөд Формула 1-ийн тэргүүн эгнээнд жагсах нисгэгчид бүгд л хувийн амьдралын хувьд “Gossip” ярианд өртөхөөр хосууд болж чаддаг. Иймээс энэ удаад тэдний хөтлөлцөн алхдаг бусгүйчүүдтэй танилцъя. Магадгүй зарим нь та бүхний хувьд аль хэдийний танил байх.
Lewis Hamilton + Nicole Scherzinger
2008 оны эхээр тэд бие биенийгээ арай өөрөөр харах болсон байна. Харин түүнээс хэдхэн сарын дараа буюу 5-р сарын үед Hamыilton түүнтэй болзон өөрийн найз бүгүйгээ болгож чаджээ. 34 настай поп од, “Pussy cat dolls” хамтлагийн экс дуучин, жүжигчин, X Factor нэвтрүүлгийн шүүгч асан, хэн бүхний таних үзэсгэлэнт бүсгүй. “The Sun” сэтгүүлийн вебсайтад нийтэлснээр Nicole бусгүйн хувьд долоо хоногийн төгсгөлд болдог Формулагийн үеэр хархүүдээ очиход 750 мянган еврог хувийн тийрэлтэд онгоцонд зарцуулдаг хэмээн баримтжуулсан нь “Don’t cha” бусгүйд Hamilton нэлээд “үнэтэй” залуу хэмээгдээд байсан. Гэвч Британийн Гранд Пригийн дараа Лондогийн Mayfair зочид буудалд, хоногийн 3800 паундын үнэтэй өрөөнд 10 бусгүйтэй, үүрийн 5.30 цаг хүртэл хийсэн Hamilton-ын үдэшлэг тэр хос хоёрын харилцаанд сэв суулгаж магадгүй л юм. Ямартай ч тэд одоог хүртэл “Formula + GF”.
Jenson Button + Jessica Michibata
27 настай, Япон ээж, Испаний *** аавтай модель бүсгүй Jessica Michibata Jenson Button-той болзох хүсэлтэй олон мянган бүчгүйчүүдийн “Golden ticket”-ийг 2 жил хагасын туршид атгаж байна. Хэд хэдэн дотуур хувцасны болон сурталчилгааны кампанит ажлуудад нүүр царай болсон Michibata-гийн “хөөрхөн” төрхийг хамгийн наад зах нь Teriyaki Boyz, Busta Rhymes, Pharrell нарын “Zock on!” дууны клипнээс үзэж болох юм.
Тэдний романс сонирхолтой. Button-той анх Япон дахь зочид буудлын баранд танилцаж түүний тавьсан анхны болзох саналыг Jessica хүлээж аваагүй гэнэ. Харин Button-ын 8 сар турш түүнийг эргүүлж сая нэг нааштай хариу сонссон ч Jessica түүний ямар нэг зүйлд татагдаагүй шүү гэдгээ хэлжээ. Тухайн үед Button өөрийн карьерийн уналтын үед байсан бөгөөд 18-р байрт орж спонсор Honda-тай хийсэн гэрээгээ цуцалж байлаа. Гэсэн ч тэдний харилцаа үргэлжилсэн хэвээр байсан юм. Байдал эсрэгээр эгэж 2009 онд Формула 1-ийн Дэлхийн аваргын цолыг Бразилд хүртсэнийхээ дараа Button телевизийн шууд нэвтрүүлгээр өөрийн ялалтаа түүнд зориулж байгаагаа илэрхийлсэн билээ. Яг тэр үед л түүний хайр хичнээн хүчтэй болохыг Jessica ойлгосон хэмээн ярилцлагандаа дурьдаж байсан байна.
Fernando Alonso + Dasha Kapustina
Испани нисгэгчийн шинэхэн найз бүсгүй, Формула 1-ийн бяцхан гүнж, 22 настай Оросын модель Dasha Kapustina. Хэвлэл мэдээллийнхэн Alonso-г хайртайгаа дахин учирлаа хэмээн бичиж байгаа нь түүний тухай сэдэв юм. Alonso урд жилийн 12-р сард поп од Raquel del Rosario-гоос албан ёсоор салж байгаагаа зарлаж саяхныг хүртэл Швейцарь модель Tchoumitcheva Xenia-тай дотно харьцаатай хэмээн нэр холбогдоод байсан. Alonso болон Dasha нарын харилцаа өнгөрсөн 4-р сараас эхэлсэн бөгөөд Хоккенхаймийн Гран пригийн үеэр хэвлэл мэдээллийнхний өмнө дотно харилцааагаа нуухгуй байгаа нь тодорхой байлаа. Владивостокд төрсөн бусгүй томоохон компанийн сурталчилгаа болон Karl Lagerfeld зэрэг шилдэг дизайнеруудтай ажиллаж байсан өөрийн гэсэн карьертай. Тэд одоо Формулагийн зуны завсарлагыг хамтдаа аялж өнгөрүүлж байгаа ба хамгийн сонирхолтой нь Dasha-гийн Facebook-ийн статус одоо ч “Single” гэсэн хэвээр байна.
Mark Webber + Ann Neal
Webber-ийн амжилтын ард зогсох гавъяатай бүсгүй хэмээгддэг Ann Neal Формула 1-т зохицуулагчаар ажиллаж байхдаа Webber-ийн Европ дахь F1 карьерийг эхлүүлэхээр Англируу аялахад түүний менежерээр явахыг хүсчээ. Ингээд Webber өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдөн түүнтэй хамтран ажиллах болсон байна. Энэ бол 1995 оны үеийн явдал. Одоо тэд Ann-ийн хүүгийн хамт Англид амьдардаг. Ann түүнээс бараг 13 насаар эгч хэдий ч тэд өөрсдийн харилцаанд тэдний хайр болон харилцан ойлголцох байдал илүү чухал байдаг хэмээн дурьдсан байдаг. Мөн Webber түүний тухай яриандаа “Ann намайг хэн бүхнээс илүү ойлгодог. Хэзээ зоригжуулах уу, хэзээ асуух уу, хэзээ сонсох уу гээд бүхнийг мэддэг.” хэмээн хэлсэн байдаг.
Felipe Massa + Anna Rafaela Bassi
2007 онд Бразилын Сан-Паолод нижгэр хуримаа хийсэн хосууд Felipinho хэмээх 3 настай хүүтэй. Felipe-гээс 2 насаар эгч түүний гэр бүл Бразилдаа нэлээд нэртэй болсон “Guarana Brasil” брэндийн загварын компанийг эзэмшдэг. Anna-гийн “Паддок бол хүйтэн, хөндий газар” гэж хэлснээс үзвэл тэр Формула 1-т тийм дуртай биш ч харин уралдааны үеэр нөхөртэйгөө үргэлж хамт байдаг.
Sebastian Vettel + Hanna Prater
Тэд дунд сургуулийн найзууд байсан бөгөөд Hanna түүнээс нэг ангиар дүү байсан гэнэ. Англи, Герман гаралтай Hanna бүсгүй Baden-Wurttemberg-ийн Их Сургуулийг Сүлжмэлийн дизайн чиглэлээр сурч байгаад 2010 онд Vettel-ийг Формула 1-ийн аварга болоход их сургуулиа сольсон юм. Vettel-ийн хувьд тэр өөрийн ажил болон хувийн амьдралаа тусад нь байлгахыг илүүд үздэг. Тиймдээ ч Vettel-ийн багийнхан Hanna-г бараг л мэддэггүй бас түүнийг бусад WAG бүсгүйчүүд шиг уралдааны үеэр олж харна гэж үгүй.
Kimi Raikkonen + Jenni Dahlman
2000 оны Скандинавын мисс, фото модель байсан Jenni түүнээс 2 насаар дүү. Тэд 2004 оны 7-р сард хуримаа хийсэн. Нэгэн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн дээр Kimi шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүнээр уригдсан байлаа. Харин тус тэмцээнд Jenni оролцож байсан аж. Ингээд л тэд анхны харцаар дурлалцсан гэдэг. Тэдний хайрын товч түүхийг ярьвал энэ бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн анхаарлын төвд байх дургүй. Kimi-ийн хувийн амьдрал оньсого шиг байдаг ч үдэшлэгийн үеэр бүсгүйчүүдтэй “эвгүй” байдалтай авахуулсан хэд хэдэн сенсацийн эзэн болоод амжсан юм. Гэхдээ л тэдний харилцаа маш сайн байгаа мэт харагддаг гэнэ. Jenni F1-т тийм ч дуртай биш. Харин морин спортод нэлээд дуртай, түүндээ ч чадварлаг. Kimi эсрэгээрээ. Моринд харшилтай, Jenni-гийн тэмцээн дээр очих мөн л дургүй гэж хэлж болно. Энэхүү сонирхолын зөрчилдөөн тэдний харилцаанд саад болдог нь мэдээж.

Ferrari 3,000 сав цэвэр ус тээвэрлүүлдэг
Жил бүр Формула 1-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл олон мянган бээр аялах болдог нь мэдээж. Зөвхөн 1 паддок (гараж) бүхлээрээ 8 аэробусыг дүүргэдэг байж болох ч төсөөлж байснаас дэндүү өөр тоо баримтуудыг тэдний тээшинд “хийсэн” судалгаа харуулж байна. Баг тус бүр уралдаанаас уралдаанд тив дамнасан аялал хийхдээ дунджаар 30 тонн ачаа ачуулдаг гэсэн тоог Формула 1-ийн түнш DHL компани гаргасан байна. Харин тэрхүү ачаагаар өөрсдийн гэсэн усны сав, хөргөгч, утас кабль, цахилгаан үүсгүүр гээд бүхий л хэрэгцээт зүйлсээ тээвэрлүүлдэг бөгөөд энэ утгаараа багууд эрсдэл болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс хараат бус байдаг тухай DHL ложистик компани баримтууддаа дурьджээ.
Сонирхолтой баримтуудыг цааш нь уншаад байгаарай.
• Багуудын ачааны жагсаалтад юу багтдаг вэ?
- Уралдааны машин 2
- 3,5 км цахилгааны кабль
- 5,5 км дата кабль
- А4 хэмжээтэй хяналтын хуудас 80 ширхэг
- 180 компьютер
- 300 зөөврийн компьютер (Laptop)
- 1100 ширхэг радио болон чихэвч
- 1500 литр шатахуун, 90 литр хөдөлгүүрийн тос, 60 литр арааны тос, 40 литр гидрийн шингэн, 15 литр моторын хөргүүр шингэн
- 3000 сав цэвэр ус
• Нэг баг жилд ойролцоогоор 100,000 км аялал хийдэг.
• 2012 оны 20 гран пригийн нийт уралдааны зам 6100 км.
• 50 болон 200 литрийн багтаамжтай галын хамгаалалттай канистраар шатахуунуудыг зөөдөг бөгөөд тээвэрлэлтийн үед Малайзын халуун, Хойд Атлантын хүйтэн гээд температурын зөрүүнээс хамгаалах шаардлага гардаг байна.
• Ачааны хамгийн жижиг хэсэг 1,5 мм диаметртэй шруп

Эр зоригтой жинхэнэ эрчүүдийн спорт
Formula One
Formula One
Time Out энэ бол 100% Спорт сэтгүүл.