Очлуур (свеча) Spark Plug

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
MAF
Moderator
Posts: 16
Joined: Thu Nov 10, 2011 10:59 am

Очлуур (свеча) Spark Plug

Post by MAF »

Очлуур(свеча)-г хэрхэн сонгох, хэрэглэх талаар
За өөрийнхөө олж мэдсэн болон бусад гадны форум-аас уншсан зүйлээ базаад нэг бичье. Сүүлийн үед манай оронд олон төрлийн очлуурууд худалдаанд нэмэгдсээр байгаа ба энэ нь тухайн худалдагч болон хэрэглэгч энэ талын мэдлэггүйгээс бол төөрөгдөх, эдийн засаг болон техникийн хувьд хохирохд хүргэж байна. Мөн platinum, iridium зэрэг очлуурыг буруу сонгосоноос болж энэ талын дэвшилтэт технологийн талаарх сөрөг,буруу хандлагатай болж байна. Жишээ нь гэхэд дөн өвлийн хүйтнээр шинэхэн тавьсан үнэтэй очлуур нь хөдөлгүүрийн асалтыг эрс муутгасан, мөн халуун зунаар түлш зарцуулалт өссөнөөс болж энэ талын дэвшилтэт технологийн талаарх сөрөг,буруу хандлагатай болсон байна. Тиймээс очлуурын талаарх мэддэг зүйлсээ бичлээ.
Очлуурыг хэдэн км яваад солих бэ?
Очлуурыг солихдоо өөрийн машины онцлог болон зам, цаг агаарын нөхцөл, бензиний чанар байдлаас шалтгаалж доорх заалтаас өөрөөр сольж болно
Үүнд:
Энгийн очлуур 6000-10,000км
Platinum 40,000 км
Iridium 60,000 км .
Халалтын зэрэг гэж юу бэ? Заавал халалтын зэрэг өндөртэйг авах хэрэгтэй юу?
Хэрэв таны машин үйлдвэрээсээ гарсан тоноглолуудтайгаа, эсвэл бусадтай адил энгийн хөдөлгүүртэй бол таньд халалтын зэрэг өндөртэй очлуур хэрэггүй гэж хэлмээр байна. Үүний оронд үйлдвэрээс тухайн машинд тавихыг зөвлөсөн очлуурыг сонгосон нь машины тань бензин зарцуулалт болон эдэлгээнд сөргөөр нөлөөлөхгүй болно. Харин тухайн машин нэмэлт тоноглол, өндөр бүүст-тэй тохиолдолд тухайн хөдөлгүүрийн шатах камерт илүү их дулаан ялгарах тул энэ нь энгийн очлууртай үед хүч алдах, тог алдалт зэрэг асуудлууд үүдэх тул энэ тохиолдолд халалтын зэрэг өндөртэй очлуур тавьсан нь үр дүнтэй.
Image
Монголд түгээмэл байдаг NGK; Denso-ийн халалтын зэрэгийн хүснэгтийг оруулалаа
NGK& Denso
5 16
6 20
7 22
8 24
9 27
10 31


Iridium очлуурууд үнэтэй байдаг бусад очлуураас юугаарaа илүү бэ?
Энэ төрлийн очлуур нь маш сайн чанарын тог дамжуулах чадвартай үнэт металийг агуулсан нь энэ төрлийн очлуурын үнийг өсгөхөд хүргэдэг. Iridium очлуурны гол давуу тал нь тог дамжуулах электродны үзүүрийн диаметр нь 0.6мм эсвэл 0.4мм(Энгийн очлуур 2.0мм диаметртэй байдаг) байдаг ба энэ электродноос гарч буй тогыг нэг цэгт төвлөрүүлэх үүрэгтэй байдаг. Мөн эдгээр очлуурууд нь энгийн болон бусад төрлийн очлууруудтай харьцуулхад тог дамжуулалт сайн байхын зэрэгцээ үнэт металийн орц нь тухайн очлуурыг илүү олон мянган км ажиллах жишээ нь 60,000 км зарим машин дээр 100,000 км ажиллах боломжыг бүрдүүлдэг. Энэ нь гэхдээ манай орны хатуу ширүүн цаг агаар болон бензиний чанар, агаарын даралтаас шалтгаалж заасан км-тээ найдвартай ажиллаж чадахгүй болов уу тэр тусамаа спорт турботой машины хувьд бол 10,000-15,000 км харин энгийн машинд 30,000 км асуудалгүй ажиллах байх.

Манайд түгээмэл байдаг Denso-ийн BCPR*ES (3330) болон NGK BKR*E (6097) -ийн аль зүгээр бэ?
Үндсэндээ энэ 2 очлуур бол нэг нь Pepsi нөгөө нь Coca cola гэсэн үг өөр өөрсдийн давуу тал болон сул талуудтай. Үүнд: Эдгээр очлуурууд 2 уулаа зэс голтой хэдий ч NGK нь V-groove буюу электроды үзүүр нь бага зэрэг салаа хэлбэртэй бол Denso-ийн үзүүр нь хавтгай байдаг. Мөн NGK -ийн катушка болон свечаны утас дээр суудаг хэсэг нь ISO хэмжээний дагуу байдаг бол Denso-ийн очлуур үүнээс бага зэрэг том байдаг. Тиймээс катушка болон свечаны утас бага зэрэг сунасан, холхиносон тохиолдолд Denso-г тавьсанаар түр хугацаанд тог алдалтыг аргалж болно. Харин халалтын зэрэг өндөртэй очлуурын хувьд Denso нь NGK-г бодвол өндөр бүүст болон өндөр хүчдэл дээр шаазангаа хагалах, цуурах зэрэг асуудлууд гарж байхыг гадны форум дээрх мэргэжилтэнүүдийн блогуудаас хэдэнтээ уншиж байсан. Харин NGK-ийн хувьд бол тийм асуудал маш цөөн гардаг учир гадны дрифтер болон драг-чид NGK-ийн халалтын зэрэг өндөртэй очлуурыг илүүтэйгээр сонгодог.

Platinum очлуур ямар вэ?
Энэ нь энгийн зэс голтой очлуурны электродны гадуур цагаан алтан түрхэцээрээ ялгаатай. Ингэсгээр илүү сайн тог дамжуулах чадвартай болдог гэж үздэг. Онолын хувьд байж болох л байх гэвч практик дээр тэр ялгаа мэдэгдэнэ гэдэгт нээх итгэхгүй л байна.
Электрод болон оч хаягчын хоорондын зай?
Image
Очлуурны электрод буюу гол болон тог хаягч буюу тэр жижиг сэртгэрийн хоорон дахь зай чухал үүрэгтэй. Монголоор орчуулах гэж жоохон төвөгтэй байна Ангилаар бол Gap plug гэдэг. Энэ зай нь ихэнхдээ 0.8-1.1мм байдаг ба энэ нь хол байх тусам өндөр бүүст эсвэл шатах камер доторх өндөр даралтанд хангалтай тог хаяхгүйн улмаас тог алдалт үүсгэдэг бас үүнийг манайхан re-gap буюу хоорондын зайг гар аргаар ойртуулж түрдээ энэ асуудлыг шийддэгч ингэж ойртуулсанаар электрод дээр илүү их халалт үүдэг ба ингэсгээр электродны чанар амар мууддаг. Харин Iridium очлуурны хувьд ингэж өөрчилбөл нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь авав гэгчээр хамаг үнэтэй метал нь хэнд ч хэрэггүй хог болно.
Ямар очлуур хамгийн сайн бэ?
Ер нь бол тухайн хөдөлгүүрт үйлдвэрээс заасан очлуур л хийсэн нь хал палгүй. Харин тоноглосон эсвэл турбо(өндөр бүүст)-тэй бол үйлдвэрээс зааснаас халалтын зэрэг өндөртэйг тавьсам нь үр дүнтэй. Харин үнэтэй Iridium очлуур нь манай орны өвлийн хэт хүйтэнд хөдөлгүүрийг хүчиндэж асаах үед электродны диаметр жижигээс болж амахран норох хандлагатай байдаг. Гэвч зун, хавар намарын цагт бол асуудалгүй сайн ажиллана.
HKS, TRD, Blitz, GReddy зэрэг очлуурууд хэр бэ?
Эдгээр очлуурууд нь маш өндөр хэмжээний tuning буюу Stage3-аас дээш хөдөлгүүрт эсвэл энгийнээс өндөр хүчдэл гаргадаг катушкатай үед л хэрэглэнэ. Бусдаар манайх шиг Stage2-тоо дөнгөж хүрэх гэж байгаа хөдөлгүүрүүдэд ширхэг нь 40,000-60,000-ийн үнэтэй очлуур тавьлаа гээд юу ч мэдэгдэхгүй. Түүний оронд өөрийн хөдөлгүүрт тохирох халалтын зэрэг өндөртэй очлуураа л тавьсан нь 1-т үнэ хямд 2-т үр дүнтэй.
Бусад төрлийн Bosch, Champion зэрэг очлуурууд хэр бэ?
Миний бие байнга л NGK; Denso ярьсаныг анзаарсан байх. Арга ч үгүй биз нийт авто машины 70- 80%-т эдгээр 2 төрлийн очлуурыг үйлдвэрээс тавихийг зөвлөсөн болхоор тэр биз. Тэгчлээч эдгээр үнэ хямд найдвартай очлуурууд байхад заавал үнэтэй худлаа үнэн нь мэдэгдэхгүй Bosh, Champion авах хэрэг юу байна? Худлаа үнэн гэдэг нь Bosch-ийн очлуурууд бол дотроо толгой эргэм олон төрөлтэй байдаг ч эдгээрийн ялгаа нь энгийн нэгэн хэрэглэгчидэд мэдэгдэх нь юу л бол.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by eegy »

Яг л тохирсон свеча-г каталоги ашиглаж шүүгээд л хийх хэрэгтэй. Тэгвэл ямар ч асуудалгүй байх болно.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Toogy »

За энд нэг онлайне каталоги маягын юм байна. ямар свечи таарах вэ энэ тэрээс авхуулаад зарим мэдээллийг харж болох юм байна. Vehicle Part Finder. Энэнээс өөр дажгүй сайт байвал гишүүд оруулна биз. Гэм нь зарим машины марк байдаггүй, миний машин хүртэл байхгүй байна лээ. эсвэл ижил мотортой өөр машинаас харчихадаг юм уу бүү мэд.
Toyota crown MAJESTA.
User avatar
Khatnaa
Posts: 18
Joined: Tue Nov 22, 2011 4:55 pm

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Khatnaa »

Надад асуух хоёр юм байна аа.

1. Үнэт металаар хийсэн очлуур өвөл асалт муутай байдаг юм уу?
2. Өөрийн тавьдаг стандарт очлуураасаа халалтын зэрэг багатай очлуур тавьбал муу юу сөрөг тал нь юу вэ?
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Ochki »

энэ хаягаар үйлдвэрлэгчийн кодын дагуу ямар брэндийн ямар кодтой сэвчээ таархыг олж болхын байна.
http://www.sparkplugcrossreference.co.uk/
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Ochki »

Khatnaa wrote:Надад асуух хоёр юм байна аа.

1. Үнэт металаар хийсэн очлуур өвөл асалт муутай байдаг юм уу?
2. Өөрийн тавьдаг стандарт очлуураасаа халалтын зэрэг багатай очлуур тавьбал муу юу сөрөг тал нь юу вэ?
1. яг ямар метал вэ гэдгээс шалтгаална. өвөл асалт муутай гэж яригддаг сэвчээ нь нүүрсэн голын үзүүр нь шаазантайгаа тэгш тулсан мөн нарийн үзүүртэй сэвчээг хэлдэг. манай хүйтэн нөхцөлд тэр дотороо цан цохих, оч хаялтын талбай багатайгаас асалт муутай байх магадлалтай.
2. өндөр халалтын үед сэвчээ их биеийн дулаанаас болж өөрийн дамжуулах тогоо сарьнуулан алдах буруу тийш л алдах. мөн хагарах хайлах магадлалтай.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
tomoroo26
Posts: 3
Joined: Fri Dec 02, 2011 5:43 pm

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by tomoroo26 »

GDI-d ch gesen zvgeer l 8000-iin iridium swecha tawichihad saihan asaa l benzin baga idee l saihan l yawj bna, ugaasaa neg 2 jil yawaa l solihoos tsaash, aihtar vnetei swechanuud yamar ch hereggvi e
User avatar
aza315
Posts: 397
Joined: Fri Nov 11, 2011 12:42 pm
Location: www.maf.mn

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by aza315 »

GDI-d ene l taarna geel autoplazagaas shirheg ni 35-iin svecha avch l blaa
daraa ni forward-s yag kodoor ni 8000 geed mitsubishi gesen hairtsagtai svecha avsan hamaagui urt nasalsan shuu
171
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Naba »

1JZGTE-д BKR5EKPB-11 Зүгээр гэж бодог байсын гадны нөхдүүд BKR7E-11 зүгээр гэхийн. Та хэд юу гэж бодож байна даа
Egu wrote:7e bolohoor copper buyu cold spark plug bolchihoj bgan bishu?
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Naba »

Naba wrote:1JZGTE-д BKR5EKPB-11 Зүгээр гэж бодог байсын гадны нөхдүүд BKR7E-11 зүгээр гэхийн. Та хэд юу гэж бодож байна даа
Egu wrote:7e bolohoor copper buyu cold spark plug bolchihoj bgan bishu?
Харин гайхаад л байна BKR5EKPB-11 нь уул нь 2 сахалтай дээр нь платинум түрхэцтэй болхоор илүү гэж харагдаад байгаа юм тэгсэн практик дээр болхоор BKR7E-11 буюу энгийнээс энгийн очлуур илүү гээд байна лдаа. BKR7E-11-ийн давуу тал нь халалтын зэрэг л өндөртэй юм даа
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Egu »

tiim bna 7ee bolohoor cold spark plug buyu copper bolj bga bna copper geheer ni zes hurult hurdantai bdag tiim bolohoor ingej nerleed baigaa gej bodoj bna.
Platinium chini bol yurnu udaan heregleh engiin heregleed ni iluu tohirson gej bodoj bna?
gadnii forumuudaar bichseneer copper spark plugiig motoriin tos solih bolgondoo soli heregtei buyu nas bogintoi gej bichsen bnalee
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Toogy »

Цаагуур чинь Марк 2-н сэвчэний утас хэдтэй байна. Лавлаж мэдсэн хүн байна уу? Миний муу машины сэвчэний утас нь муудсан юм шиг байх юм.
Toyota crown MAJESTA.
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Naba »

toogy wrote:Цаагуур чинь Марк 2-н сэвчэний утас хэдтэй байна. Лавлаж мэдсэн хүн байна уу? Миний муу машины сэвчэний утас нь муудсан юм шиг байх юм.
engiin 2.0ig sain medehgvi yum 2.5-iinh bol 15-tai baiddag
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Toogy »

Naba wrote:
toogy wrote:Цаагуур чинь Марк 2-н сэвчэний утас хэдтэй байна. Лавлаж мэдсэн хүн байна уу? Миний муу машины сэвчэний утас нь муудсан юм шиг байх юм.
engiin 2.0ig sain medehgvi yum 2.5-iinh bol 15-tai baiddag
2.0-нх бас тэр хавьцаа л байгаа байлгүй дээ. 6-г авбал бараг 100 болох нь ээ. Тэгэж байгаад авахаас даа. Дээр найзынхаа 2.0-той скайлайн-д свэчэний утас авч хийхэд бас ширхэг нь 15000 гэж байсан санагдаж байна.
Toyota crown MAJESTA.
User avatar
b20a
Posts: 1575
Joined: Mon Nov 14, 2011 3:32 pm
Contact:

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by b20a »

Sainiig gevel unetei l tusah baih. Dahuree etreer hujaanuud ni uul ni hyamdhan baina leedee
STOCK.... :D
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”