Ice Drift Party 2012-02-04 хөтөлбөр

2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2015, 2016
Ice Drift Party 2016-1-23

Moderator: temp

Post Reply
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Ice Drift Party 2012-02-04 хөтөлбөр

Post by Naba »

Image

Тойм нэвтрүүлэг


Манай орны дийлэнх автомашин сонирхогч залуусын хувьд зуны налгар өдрүүдийг үзэх зүйлтэй, зугаатай өнгөрүүлж чаддаг хэдий ч жилийнх нь ихэнх өдрүүд хүйтэн ширүүн байдаг Монгол орны хувьд өвөлдөө залуус маань дор бүрнээ машинаа хадгалсан шигээ нам гүнхэн зуны налгар өдрүүдийг хүлээн өнгөрүүлдэг билээ. Харин хаврыг санагдуулам өвлийн сүүл сарын нэгэн дулаахан өдөр хотын төвөөр нөгөө ичээндээ орсон ганган машинууд маань хотын төвөөр нүргэлсэн дуугаа орилуулсаар л явж байлаа. Юу билээ гадаа чинь зун болчоо юу гэтэл MAF.mn(Mongolian AutoForum)-ээс жил болгон зохион байгуулдаг "Ice Drift Party"-д тэд очихоор яаран хурдалцгааж байлаа.
MAF.mn-ээс уламжлал болгон зохиогдсоор ирсэн "Ice Drift Party" энэ жил үнэхээр нүсэр том хэмжээний арга хэмжээ болж өндөрлөлөө. Дрифт сонирхогч залуус маань үнэхээр л цангасан гэлтээ ирцгээж Номин Моторс-ын талбайд тэр чигтээ ховорхон үзэгддэг машинуудаар дүүрэн байлаа. Энэ л өдөр MAF-ийнханд л зориулсан гэлтэй нар ээсэн дулаахан 2сарын 4. 12:00цагын үед талбайн үүднээс Tax-аа аваад ормогц цэлийсэн том талбайд дрифт хийхэд бэлдсэн хангалттай том хэмжээний зам, Grab&Go-ын халуун хоол цай, зохицуулагчаар ажиллаж буй хүмүүс гэх мэт талбайн ерөнхий зохион байгуулалтаас хархад л MAF-ын залуус үнэхээр л сэтгэл гаргаж бэлдсэн гэлтэй. Арга хэмжээ маань 2 төрлөөр буюу хойноо хөтлөгчтэй болон 4 дугуй хөтлөгчтэй гэж явагдсан. Тэмцээний өмнө V6 Club-ийн Анхаа гэгч залуу арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээс Chevrolet Camaro худалдаж авсан нь Монголын автомашины хөгжилд томоохон хувь нэмэрээ оруулсан хэрэг байлаа.Урьд жилүүдийг бодвол энэ жил 50орчим дрифт сонирхогч залуус оролцсон нь арга хэмжээг нэлээн урт хугацаанд болох шинжтэй байсан тул талбайд анхнаасаа 2 2оор нь зайтай гаргасан нь зөв шийдэл болж өгсөн. Ер нь "Ice Drift Party" нь зуны Drift King, Drift Master гэх мэт аврага шалгаруулах тэмцээнийг бодвол өвлийн цагт залуусынхаа цангааг тайлах, нэг ч гэсэн залуусынхаа цагыг зөв боловсон өнгөрөөх зорилготой арга хэмжээ ба мөн шинэ залуу дрифт сонирхогч залуусд өөрийгөө сорих,таниулах томоохон боломжыг олгодог. Мөн 4н дугуй хөтлөгчтэй машинтай залуусд маань дрифт хийх боломж хомос байдаг ч "Ice Drift Party" дээр ёстой л цангаагаа тайлж байгаа харагдсан. Нийт оролцсон залуусаас хойноо хөтлөгчтэй төрөлд тунаж үлдсээр сүүлийн үе буюу 3-аар үед жинхэнэ хал цэрэгүүд л өөрсдийгөө ирэх зуны тэмцээнд хэрхэн оролцох өнгө төрхийг харуулахаар үлдсэн нь Fortuna Оргил, I drift Холбоо, M77 Ганзориг, Fortuna Билгээ гэх залуус бүгд өөрсдийн 2.5литерийн турбо хөдөлгүүр, механик хроп, мөн LSD(түгжидэг) бөгстэй машинууд байлаа. Залуус маань хоорондоо тохиролцсоны дүнд 2 2оороо гарсан ба Оргилын хувьд тухайн нарынхан замд бусдаасаа илүү гэдэгээ харуулж өндөр хурдаар илүү хурц өнцөгтэй дрифтлэж чадаж байсан ч сүүлийн гараан дээр 2 удаа алдсан нь оноог нь хойш татжээ. Харин Холбоо-ын хувьд анхны гараан дээр Билгээ-г гүйцэт түрүүлсэнээр өөртөө маш том оноо авч чадсан юм. Гэвч Билгээ 2дахь гараан дээр огцом сайжирж өөрийг нь дутуу үнэлсэнийг харуулж чадсан. Харин энэ залуусын дунд Ганзориг гэх залуу хэдийгээр эргэлтийн өнцөг, хурд Оргилоос бага байсан хэдий ч нэг ч алдалгүй явсаар бусдыгаа манлайлж Тэргүүн байранд орсон бол удаах байранд Fortuna Оргил орж "Ice Drift Party"-ны ерөнхий ивээн тэтгэгчдийн өвөр дүүрэн гарын бэлэгээр шагнууллаа. Харин 4 дугуй хөтгөлчтэй төрөлд V6 клуб-ын Зоригоо аврага хүний зандрагаар бусдыгаа манлайлан хол тасархай түрүүлсэн бол удаах байранд V6 клубын Анхаа туршлага заан орсон, Харин шинэ залуу клуб болох Redline клубын Гүрээ 3-аар байранд орсон. Шагналын сан гэвээс MAF-ын цом өргөмжлөл,Номин даатгалын 5саяын эрхийн бичиг, Chevrolet-ийн багажны ком, Puma брэндийн хэдэн ч саяын худалдаа хийсэн 50%-ын хөнгөлөлтийн бичиг. Мөн M77 клуб-ээс спорт үрүүл, Fortuna клуб-ээс blowoff, SpeedSick клубээс бүтэн дрилл өнгөлгөө хийлгэх эрхээр шагнасан үнэхээр халуун дулаан арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ жилийн зуны шоу ч үзэх юмаар дүүрэн халуухан болох нээ.

Талбайд бэлдсэн зам
Image

Зурагыг доорх линк-ээс
http://www.maf.mn/forum/viewtopic.php?f ... 9548#p9548

Албан ёсны шторк
Facebook-ээс татгалзъя!
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Ice Drift Party 2012-02-04 хөтөлбөр

Post by mendamar »

Ice дрифт хэзээ ярилцах юм бээ залуусаа
JZX110 owner
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: Ice Drift Party 2012-02-04 хөтөлбөр

Post by Uuganaa »

2 сарын эхээр болноо хө
Post Reply

Return to “М.A.F Ice Drift Party”