ЧАНГА ДУУТАЙ ЯНДАНГ ХОРИХЫН ЭСРЭГ БҮХ КЛУБҮҮД ХАМТДАА!!!

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

ЧАНГА ДУУТАЙ ЯНДАНГ ХОРИХЫН ЭСРЭГ БҮХ КЛУБҮҮД ХАМТДАА!!!

Post by Naba »

Өдрийн мэнд!
MAF.mn-ээс санаачилан бусад автомашин сонирхогч клубуудын дэмжлэгтэйгээр автомашины яндангын дуу чимээнд тавигдах стандартыг сайжруулах төсөлийг өнөөдөр буюу 2012-04-26 ны өдөр ЗЦГ-ын хэмжилтийн тасгын дарга Дэд Хурандаа Мөнхбаяр-тай уулзаж танилцуулалаа. Бидний бэлдсэн төсөлийн гол зорилго нь Монгол улсад одоо мөрдөгдөж буй стандартыг олон улсын хэмжээд хүргэх, хэмжих арга барилыг сайжруулах зорилготой билээ. ДХу Мөнхбаяр төсөлтэй танилцан хүлээн авсан ба хэрэгжүүлэх боломжтой зүйлсийг хэрэгжүүлэхээ хэллээ. Гэхдээ үнэндээ бол манайд нэг стандартыг сайжруулна гэдэг жижиг улс байгуулах дайны юм болдог учир тийм ч итгэлтэй бус байгаагаа бидэнд нуулгүй хэлсэн. Харин бидэнд жижигхэн ч гэсэн нэг сайхан боломж нээгдлээ. Энэ нь 2003онд батлагдсан Автомашины янданд танигдах дуу чимээний стандартыг шат шатанд нь хэрэгжүүлэх энэ талын мэдээлэлтэй болсоноор үйлдвэрийн Genome, TRD, Apexi гэх мэт оригналь яндантай санаа амар явж болох боломж бүрэлдэхнээ. 2003онд батлагдсан стандартыг гол тодорхойлт нь автомашины яндангын дуу чимээг хэмжихдээ тээврийн хэрэгсэлийн голоос хажуу тийш (90градус) 7метрийн зайнаас 1.2метрийн өндөрөөс хэмжих, дээрх аргаар хэмжихэд яндангын чимээ 74дб болон түүнээс бага байх гэсэн стандартыг манай ЗЦГ-ын бие бүрэлдэхүүн, албан хаагч төдийлэн амьдрал дээр хэрэгжүүлдэггүйг анзаарлаа. Тиймээс автомашин сонирхогч залуус бид энэ талын мэдлэг мэдээлэлтэй болсоноор буруу хэмжилт хийж буй албан хаагчид сануулах түүнийг даган мөрдөхийг шаардах эрхтэйгээ мартаж болохгүй шаардлагтай тохиолдолд Дэд хурандаа Мөнхбаяр(93021155)-т утасдаж мэдээлэх. Тиймээс MAF.mn буюу Mongolian AutoFоrum-аас 2003онд батлагдсан MNS4599:2003 стандартыг заавартай нь бэлтгэн хүргэлээ.
Мөн ЗЦГ-ын албан хаагч Замын цагдаа нь автомашиныг албадан хэмжилтэнд оруулахдаа тухайн машины янданг гаднах үзэмжээр бус дуу чимээгээр нь дүгнэх ба хэрэв үзлэгт ороод тэнцсэн машиныг замын хөдөлгөөнд оролцож байхад давтан үзлэгт оруулахыг шаардах мөн ажилдаа хувийнн амбицаа бүдүүлгээр гаргасан тохиолдол Дэд хурандаа Мөнхбаяр(93021155), Олон нийттэй харилцах албаны ажилтан Дэслэгч Сүрэнжав (93021017), мөн хэмжилт хийж буй ажилтаны 93021060 дараах утсаар утасдаж мэдээлэх эрхтэй.
Харин залуус бид нар дээрх эрхтэйгээс гадна үүрэгтэйгээ мартаж болохгүй! Шөнө оройн цагаар буюу 22цагаас хойш хороолол дотор буюу орон сууцны барилга, байшин, цэцэрлэг, сургууль, орцны дундуур чанга дуу гарган өндөр хаазлан явахгүй байх эсвэл чанга дуу гарган явж буй жолоочид хэлэх болон улсын дугаарыг ЗЦГ-ын 124тоот утсанд мэдээлэх үүрэгтэй.
Тиймээс жолооч бид нар өөрт олгогдсон эрхээ эдлэхээс гадна үүргээ давхар ухамсарлагцаая!
Хүндэтгэсэн Mongolian AutoForum

MNS 4599:2003 Автомашины утааны яндангын дуу чимээнд тавигдах стандарт
Татаж авах
http://share.gogo.mn/yZTvouly8M61411335492149/MNS" onclick="window.open(this.href);return false; 4599-2003 by MAFmn.pdf
Image

Image

Image

Code: Select all

Сүүлийн үед ардаа никел эсвэл бүдүүн яндантай л бол замын цагдаагын шүгэл тас хийх болсоор автомашин сонирхогч залуус бидэн чамгүй хүндрэл учруулж байгаа билээ. Өчнөөн мөнгө төгрөг заран байж хайртай машиндаа авсан янданг маань хураах, жолоочын эрх хасах гэх мэт арга хэмжээг авч байгаа шалтгаан нь тийм ч шудрага бус байгаа талаар залуус бид дуу хоолойгоо нэгтгэн хоорондоо ярилцах нь зүйтэй хэмээн MAF(Mongolian AutoForum)-аас уриалга гаргаж байна!
 
Аливаа төрийн байгууллагаас гаргасан шийдвэр нь тухайн цаг үе-дээ нийцсэн байх нь зүй ёсны хэрэг билээ. Хэт чанга дуутай яндантай автомашины жолоочтой хариуцлага тооцох нь зөв ч тухайн хэмжилт хийж буй арга нь буруу байгаа билээ. Саяхан яндангаа очоод хэмжүүлтэл яндангын үзүүр дээр микрофоноо барьчихаад тултал хазлуулж байгаад л тэнцэхгүй байна хэмээн унгаж байгаад миний бие мөн бусад залуус ч гомдолтой байгаа байх. Тиймээс одоо мөрдөгдөж буй журамыг бусад өндөр хөгжилтэй орны  жишигт нийцүүлэх талаар залуус бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Тиймээс бид бүхэн ямарваа нэгэн тэмцэлийн хэлбэрийг сонгох бус харин урьдаар дотроо ярилцсан багахан хэмжээний төсөлийг бэлдэн ЗЦГ-тэй ярилцах нь зөв хэмээн шийдээд байна.

Тиймээс автомашин сонирхогч, клубийн гишүүд та бүхэн одоо цагт интернэт-д ордоггүй хүн гэж байхгүй учир бусад орны дүрэм журамын талаар судалгаа хийн форум дотор чөлөөтэй ярилцацгаая! Залуусаа хэн нэгэнийг муулахдаа хараалыг хэрэглэлгүй боловсон байцгаана уу? Энэ сэдэвт зөвхөн доорх шийдвэрийн талаар ярилцана! 

[code]Өнгөрсөн баасан гаригт Замын цагдаагийн газраас нэгэн гэнэтийн шийдвэр гаргаж, чанга дуутай яндантай болон стандартын бус нэмэлт тоноглолтой автомашинуудыг журамлаж эхэлжээ. Энэхүү шийдвэр нь хэдийгээр тухайн жолооч нараас бусад иргэний эрхийг хамгаалсан байсан ч гэнэт баасан гаригт гарган автомашинуудыг журамлаж эхэлсэн нь сонирхолтой. Ингэснээр амралтын өдрүүдийг дамнасан их чирэгдэл иргэдийн дунд үүсч, өнөөдөр ч иргэдийн дугаарлалт Замын цагдаагийн газар байсаар байна. Энэ талаар ЗЦГ-ын хошууч Зоригтбаатараас лавласан юм.

-Яндангийн дууны давтамж чадал гэж байна. Журманд заасны дагуу 1991 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашинууд 80 дб, 91 оноос хойш үйлдвэрлэгдсэн 74 дб-ийг зөвшөөрдөг. Тэгэхээр үүний дагуу бид ажиллаж байна. Шөнө хүмүүс унтаж амарч байхад чанга дуу гаргаад орилуулаад давхиад байгаа нөхдүүдтэй хуулийн хүрээнд ажиллаж байна.

-Урьдчилж хэлэлгүйгээр журамлах үйл явцыг эхэлсэн нь хүмүүсийн дунд багагүй бухимдал үүсгэж байх шиг байна. Яагаад урьдчилж хэлж болоогүй юм бол?
-Нэг хүний эрх бусад олон хүний эрхээр хязгаарлагдаж байдаг. Машинаа унаад өндөр чанга дуугаар орилуулаад давхихад тухайн хүнд кайфтай сайхан байгаа боловч унтаж амарч байгаа хэдэн зуун мянган хүнийг тав тухгүй байдалд оруулж байна.

-Тэрийг ойлгож байна. Надад ч бас хэцүү л санагддаг. Гэхдээ хамгийн гол нь яагаад урьдчилж хэлж анхааруулаагүй юм бол оо л гэж асууж байгаа хэрэг?
-Цагдаагийн байгууллага ямар нэгэн арга хэмжээ зохиохдоо мэдэгдэх шаардлагагүй шд.

-Стандартын бусаар тоноглосон автомашиныг мөн хориглоно гэсэн байсан уу?
-Тийм. Яагаад гэвэл замын хөдөлгөөний дүрэмд байгаа. Автомашин хойд талынхаа машины өөдөөс цагаан гэрэл тусгаж явж болохгүй. Гэх мэт нэмэлт гэрлүүдийг ашиглахыг хориглоно. Араас нь явж байгаа жолооч хүн дайрч алж болно шүү дээ.

-Энэ арга хэмжээ цаашид хэдий хүртэл үргэлжлэх бол?
-Байнга үргэлжлэнэ.

Тэгэхээр хэрвээ та дээр дурьдсан тоноглол бүхий автомашинтай бол арга хэмжээ авч байж замын хөдөлгөөнд оролцохгүй бол таны автомашин журамлагдах болно гэдгийг таньд сануулъя. 
Одоогийн байдлаар MAF N1 iDrift M77-ын залуус доорх уриалгыг бүрэн дүүрэн дэмжиж байна![/code]
Last edited by Naba on Tue Dec 20, 2011 6:08 pm, edited 5 times in total.
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by Naba »

California мужын яндангын талаарх дүрэм
http://www.smogcheck.ca.gov/80_BARResou ... _Cert.html

JASMA
Image
http://www.jasma.org
Facebook-ээс татгалзъя!
User avatar
zulaa_mc
Posts: 850
Joined: Mon Nov 14, 2011 11:58 am

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by zulaa_mc »

yaxbeee ard tvmeeeen ene yndangiin asuudliig
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by bataa »

Өмнө асуулт авто форум дээр яндангын стандарт, Жасма стандарт ямар байдаг гээд л зөндөө олон зүйлээр гишүүд мөн ч бичсэн дээ. Даанч хамгийн харамсалтай нь тэдгээр гадаадад ямар байх стандарт журмуудыг цагдаа нар, стандарт, дүрэм батлагч нар огт мэдэхгүй байдаг нь харамсалтай. Мөн хужаа глушител гагнаж, байран дундуур орилуулж явдаг аксент, үнэхээр гоё catback exhaust-тай спорт тэрэг хоёр цагдаагийн нүдээр адилхан л чанга дуутай, яндангаар нь дөрөөлөөд мөнгө хийж болох хохирогч болж харагддаг нь бас харамсалтай.

Нэг юм бодлоо л доо. Жишээ болгоод монголд явдаг Benz G-Class ART -г авч үзье. Түүн шиг их дуутай жийпнүүд зөндөө байгаа, бас Benz SLS байна. Түүний яндангын дуу бол нилээн чанга байдаг даа. Цагдаа тиймэрхүү мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн унадаг машиныг явж байхад нь зогсоогоод, яндангаа соль гэсэн шаардлага тавиад, журамлах уу ? Үгүй л байхгүй юу. Орилуулаад явж байсан ч яах ч үгүй.

Тэгэхээр энгийн ард иргэд бид алаг үзэгдэж, унах машиныхаа яндангаар хүртэл боолгоно гэхээр уур хүрч л байна.

Төрийн бус байгууллагаа гялс байгуулж, хуулийн этгээд болчихоод, гадаад орнуудын яндангын стандарт журмуудыг судлаж материал бэлдээд, авто клубуудтай нийлээд цагдаад санал оруулаад, гадны орнуудад ийм байдаг юм байна, манайх ийм байна, ийм зөрүүтэй байдаг юм байна гэдгийг нь ойлгуулах ажил хийвэл яасан юм.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by Naba »

Яг үнэн! Тиймээс бид эхлээд гадаад орнуудын мөрдөгддөг журамыг өөрсдөө сайн судлах хэрэгтэй байна.
Адаглаад ориг яндантай боломжын дуутай хэд нь асуудалгүй явдаг болъё л доо. Бидэнд ЗЦГ хамтарч ажиллана гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна!
Facebook-ээс татгалзъя!
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by bataa »

Би хэд хэдэн удаа цагдаатай тааралдсан. Зам дээр ганцаараа, ойр хавид нь машин байхгүй байхад хүртэл хажуугаар нь явсан. Азаар намайг зогсоогоогүй. Миний яндан дуу нь гайгүй сонсогдоод байгаа юм болуу. Яг стандарт журмаар нь хэмжих юм бол уг нь минийх 72-74 дБ хэмжээтэй юм билээ. Fujitsubo Legalis Super R гэдэг яндан. Доороо нэг пайз байна лээ. Сайн харж чадаагүй. Jasma Sign байхаа хэхэ.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
tukuu
Posts: 621
Joined: Thu Dec 15, 2011 3:18 pm
Location: УБ
Contact:

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by tukuu »

minii bichsen bichlegiig delete hiitsiimuu te
Love Subaru♂
User avatar
MAF
Moderator
Posts: 16
Joined: Thu Nov 10, 2011 10:59 am

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by MAF »

tukuu wrote:minii bichsen bichlegiig delete hiitsiimuu te
уучлаарай тухайн сэдэвт тохирохгүй, ёс бус хэллэг агуулсан учир зөөсөн.
http://maf.mn/forum/viewtopic.php?f=13& ... 3963#p3963
Amaraa
Posts: 12
Joined: Wed Dec 07, 2011 5:17 pm

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by Amaraa »

Яндангийн дууны түвшинг энэ цагдаа нар яаж хэмжээд байнаа. Бараг микрофоноо яндан луу чихэж байгаад хаазлуулах гээд байна уу?
Jasma стандарт дээр бол гадаа, тэгш гадаргуу дээр, салхины хурд 5-с доош мс байх үед машины арааг N дээр тавиад RPM-г 75% хааз гишгэж 5сек-н турш хэмжинэ гэж байгаа. Микрофоныг яндангын амнаас 0.5м-т 45градусын налууд байрлуулана гэж байгаа
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by Naba »

Amaraa wrote:Яндангийн дууны түвшинг энэ цагдаа нар яаж хэмжээд байнаа. Бараг микрофоноо яндан луу чихэж байгаад хаазлуулах гээд байна уу?
Jasma стандарт дээр бол гадаа, тэгш гадаргуу дээр, салхины хурд 5-с доош мс байх үед машины арааг N дээр тавиад RPM-г 75% хааз гишгэж 5сек-н турш хэмжинэ гэж байгаа. Микрофоныг яндангын амнаас 0.5м-т 45градусын налууд байрлуулана гэж байгаа
JASMA-ын стандарт-аар хэдэн db байвал зөвшөөрөгдөж байна мөн яндан дээр ямар нэгэн тэмдэг тавьж байна уу? Тухайн машин тэнцсэн эсэхийг дараа нь яаж мэдэх бэ? гэх мэт талаар сайхан бичээч хө
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Buyanaa
Posts: 122
Joined: Tue Dec 13, 2011 2:53 am

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by Buyanaa »

Zuragtai n tavibal buur sain baina shuu.
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by Naba »

Дөнгөж сая Idrift клуб нэгдэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна!
Facebook-ээс татгалзъя!
User avatar
tukuu
Posts: 621
Joined: Thu Dec 15, 2011 3:18 pm
Location: УБ
Contact:

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by tukuu »

Жагсаал цуглаан хийх үү. Сүхээ ахын талбайд. Хүний эдэлж хэрэглэхийг боогдуулсан муухай л үйлдэл болоод байна даа.
Love Subaru♂
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй!!!

Post by Naba »

tukuu wrote:Жагсаал цуглаан хийх үү. Сүхээ ахын талбайд. Хүний эдэлж хэрэглэхийг боогдуулсан муухай л үйлдэл болоод байна даа.
Тэгэж байдлыг хурцатгаад дэмий л дээ. Хүмүүс бол нөгөө баян айлын эрх хүүхдүүд чинь одоо бүүр даварцгааж байна гэж л харагдана тиймээс бид хэд тодорхой баримт нотолгоотой юм ярих хэрэгтэй. Бидний гол зорилго бол одоо мөрдөгдөж буй хэмжилт стандартыг олон улсын жишигт нийцүүлэх юм шүү дээ тэгэж байж яг оригналь, боломжын дуутай яндантай хэд нь санаа амар явах болно. Тэгхээс биш үнэхээр чанга дуутай-г бол бид яах ч аргагүй лдээ нөгөө бусдын эрхээр миний эрх хязгаарлагдана гэдэг үг байдаг даа. Нэг талаас нөгөө хэдэн excel accent-үүд хулхи, гар хийцийн яндан хийчихээд хотын гудмаар өдөр шөнөгүй халтуур хийгээд байран дундуур хүүхэд хөгшид унтуулахгүй давхиад байхаар ЗЦГ-г ийм шийдвэр гаргах нь тэдний зөв!
Дахиад хэлхэд бидний гол зорилго нь одоо мөрдөгдөж буй стандарт хэмжилзүйг олон улсын жишигт хүргэх!
Last edited by Naba on Tue Dec 20, 2011 6:01 pm, edited 2 times in total.
Facebook-ээс татгалзъя!
User avatar
tukuu
Posts: 621
Joined: Thu Dec 15, 2011 3:18 pm
Location: УБ
Contact:

Re: Чанга дуутай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүйн эср

Post by tukuu »

хаха минийх 2.0 бүдүүн ш дээ. Зулаа шууд ингэхиймүү тээ хаха Joke
Love Subaru♂
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”