Очлуур (свеча) Spark Plug

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

Post Reply
tsezaya
Posts: 4
Joined: Tue May 29, 2012 3:45 pm

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by tsezaya »

er ni l mashinaa full-eer ni ynzalj solih ymiig ni solimoor bna. mongold orj ireed unaad 3n jil bolj bna. tos masolaas oor yugiin ch soliogui. bas l sn tereg shuu. odoo harin muudaad duu orood bolohoo blee :). aaa bas ruli mushigaad ergehed urd hesegiin dugui hawitsaa tas nys geel duu garahiin minii bodloor tulk gar ntr ni ym shig bgaan zow uu ard tumen min helj tus bolooch zowlogoo ogooch. PIMP MY RIDER!!!
User avatar
BaTaMa
Posts: 69
Joined: Wed Apr 18, 2012 2:21 pm

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by BaTaMa »

toyota cresta-d yaaag yamar svecha hiideg yum bola ?? iridium geed 25-r svecha avch tavisiin, tegsen chin svecha zardag hyn n naadah tom mashin, jeepend hiideg svechaa benzin ch ih idne ntr gehiin yaadag yum boloo ?? meddeg hyn baival helj tuslaach ho.
odoo bas minii mashin ayagyy ih dergeed chichireed baigaan, N deeree tavih yumuu gerel asaahaar gaigyi bolchihood baihiin ene yuuniih yum bol ? svechaatai holbootooi yuu ???
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Naba »

Очлуур(свеча)-г хэрхэн сонгох, хэрэглэх талаар
За өөрийнхөө олж мэдсэн болон бусад гадны форум-аас уншсан зүйлээ базаад нэг бичье. Сүүлийн үед манай оронд олон төрлийн очлуурууд худалдаанд нэмэгдсээр байгаа ба энэ нь тухайн худалдагч болон хэрэглэгч энэ талын мэдлэггүйгээс бол төөрөгдөх, эдийн засаг болон техникийн хувьд хохирохд хүргэж байна. Мөн platinum, iridium зэрэг очлуурыг буруу сонгосоноос болж энэ талын дэвшилтэт технологийн талаарх сөрөг,буруу хандлагатай болж байна. Жишээ нь гэхэд дөн өвлийн хүйтнээр шинэхэн тавьсан үнэтэй очлуур нь хөдөлгүүрийн асалтыг эрс муутгасан, мөн халуун зунаар түлш зарцуулалт өссөнөөс болж энэ талын дэвшилтэт технологийн талаарх сөрөг,буруу хандлагатай болсон байна. Тиймээс очлуурын талаарх мэддэг зүйлсээ бичлээ.
Очлуурыг хэдэн км яваад солих бэ?
Очлуурыг солихдоо өөрийн машины онцлог болон зам, цаг агаарын нөхцөл, бензиний чанар байдлаас шалтгаалж доорх заалтаас өөрөөр сольж болно
Үүнд:
Энгийн очлуур 6000-10,000км
Platinum 40,000 км
Iridium 60,000 км .
Халалтын зэрэг гэж юу бэ? Заавал халалтын зэрэг өндөртэйг авах хэрэгтэй юу?
Хэрэв таны машин үйлдвэрээсээ гарсан тоноглолуудтайгаа, эсвэл бусадтай адил энгийн хөдөлгүүртэй бол таньд халалтын зэрэг өндөртэй очлуур хэрэггүй гэж хэлмээр байна. Үүний оронд үйлдвэрээс тухайн машинд тавихыг зөвлөсөн очлуурыг сонгосон нь машины тань бензин зарцуулалт болон эдэлгээнд сөргөөр нөлөөлөхгүй болно. Харин тухайн машин нэмэлт тоноглол, өндөр бүүст-тэй тохиолдолд тухайн хөдөлгүүрийн шатах камерт илүү их дулаан ялгарах тул энэ нь энгийн очлууртай үед хүч алдах, тог алдалт зэрэг асуудлууд үүдэх тул энэ тохиолдолд халалтын зэрэг өндөртэй очлуур тавьсан нь үр дүнтэй.
Image
Монголд түгээмэл байдаг NGK; Denso-ийн халалтын зэрэгийн хүснэгтийг оруулалаа
NGK& Denso
5 16
6 20
7 22
8 24
9 27
10 31


Iridium очлуурууд үнэтэй байдаг бусад очлуураас юугаарaа илүү бэ?
Энэ төрлийн очлуур нь маш сайн чанарын тог дамжуулах чадвартай үнэт металийг агуулсан нь энэ төрлийн очлуурын үнийг өсгөхөд хүргэдэг. Iridium очлуурны гол давуу тал нь тог дамжуулах электродны үзүүрийн диаметр нь 0.6мм эсвэл 0.4мм(Энгийн очлуур 2.0мм диаметртэй байдаг) байдаг ба энэ электродноос гарч буй тогыг нэг цэгт төвлөрүүлэх үүрэгтэй байдаг. Мөн эдгээр очлуурууд нь энгийн болон бусад төрлийн очлууруудтай харьцуулхад тог дамжуулалт сайн байхын зэрэгцээ үнэт металийн орц нь тухайн очлуурыг илүү олон мянган км ажиллах жишээ нь 60,000 км зарим машин дээр 100,000 км ажиллах боломжыг бүрдүүлдэг. Энэ нь гэхдээ манай орны хатуу ширүүн цаг агаар болон бензиний чанар, агаарын даралтаас шалтгаалж заасан км-тээ найдвартай ажиллаж чадахгүй болов уу тэр тусамаа спорт турботой машины хувьд бол 10,000-15,000 км харин энгийн машинд 30,000 км асуудалгүй ажиллах байх.

Манайд түгээмэл байдаг Denso-ийн BCPR*ES (3330) болон NGK BKR*E (6097) -ийн аль зүгээр бэ?
Үндсэндээ энэ 2 очлуур бол нэг нь Pepsi нөгөө нь Coca cola гэсэн үг өөр өөрсдийн давуу тал болон сул талуудтай. Үүнд: Эдгээр очлуурууд 2 уулаа зэс голтой хэдий ч NGK нь V-groove буюу электроды үзүүр нь бага зэрэг салаа хэлбэртэй бол Denso-ийн үзүүр нь хавтгай байдаг. Мөн NGK -ийн катушка болон свечаны утас дээр суудаг хэсэг нь ISO хэмжээний дагуу байдаг бол Denso-ийн очлуур үүнээс бага зэрэг том байдаг. Тиймээс катушка болон свечаны утас бага зэрэг сунасан, холхиносон тохиолдолд Denso-г тавьсанаар түр хугацаанд тог алдалтыг аргалж болно. Харин халалтын зэрэг өндөртэй очлуурын хувьд Denso нь NGK-г бодвол өндөр бүүст болон өндөр хүчдэл дээр шаазангаа хагалах, цуурах зэрэг асуудлууд гарж байхыг гадны форум дээрх мэргэжилтэнүүдийн блогуудаас хэдэнтээ уншиж байсан. Харин NGK-ийн хувьд бол тийм асуудал маш цөөн гардаг учир гадны дрифтер болон драг-чид NGK-ийн халалтын зэрэг өндөртэй очлуурыг илүүтэйгээр сонгодог.

Platinum очлуур ямар вэ?
Энэ нь энгийн зэс голтой очлуурны электродны гадуур цагаан алтан түрхэцээрээ ялгаатай. Ингэсгээр илүү сайн тог дамжуулах чадвартай болдог гэж үздэг. Онолын хувьд байж болох л байх гэвч практик дээр тэр ялгаа мэдэгдэнэ гэдэгт нээх итгэхгүй л байна.
Электрод болон оч хаягчын хоорондын зай?
Image
Очлуурны электрод буюу гол болон тог хаягч буюу тэр жижиг сэртгэрийн хоорон дахь зай чухал үүрэгтэй. Монголоор орчуулах гэж жоохон төвөгтэй байна Ангилаар бол Gap plug гэдэг. Энэ зай нь ихэнхдээ 0.8-1.1мм байдаг ба энэ нь хол байх тусам өндөр бүүст эсвэл шатах камер доторх өндөр даралтанд хангалтай тог хаяхгүйн улмаас тог алдалт үүсгэдэг бас үүнийг манайхан re-gap буюу хоорондын зайг гар аргаар ойртуулж түрдээ энэ асуудлыг шийддэгч ингэж ойртуулсанаар электрод дээр илүү их халалт үүдэг ба ингэсгээр электродны чанар амар мууддаг. Харин Iridium очлуурны хувьд ингэж өөрчилбөл нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь авав гэгчээр хамаг үнэтэй метал нь хэнд ч хэрэггүй хог болно.
Ямар очлуур хамгийн сайн бэ?
Ер нь бол тухайн хөдөлгүүрт үйлдвэрээс заасан очлуур л хийсэн нь хал палгүй. Харин тоноглосон эсвэл турбо(өндөр бүүст)-тэй бол үйлдвэрээс зааснаас халалтын зэрэг өндөртэйг тавьсам нь үр дүнтэй. Харин үнэтэй Iridium очлуур нь манай орны өвлийн хэт хүйтэнд хөдөлгүүрийг хүчиндэж асаах үед электродны диаметр жижигээс болж амахран норох хандлагатай байдаг. Гэвч зун, хавар намарын цагт бол асуудалгүй сайн ажиллана.
HKS, TRD, Blitz, GReddy зэрэг очлуурууд хэр бэ?
Эдгээр очлуурууд нь маш өндөр хэмжээний tuning буюу Stage3-аас дээш хөдөлгүүрт эсвэл энгийнээс өндөр хүчдэл гаргадаг катушкатай үед л хэрэглэнэ. Бусдаар манайх шиг Stage2-тоо дөнгөж хүрэх гэж байгаа хөдөлгүүрүүдэд ширхэг нь 40,000-60,000-ийн үнэтэй очлуур тавьлаа гээд юу ч мэдэгдэхгүй. Түүний оронд өөрийн хөдөлгүүрт тохирох халалтын зэрэг өндөртэй очлуураа л тавьсан нь 1-т үнэ хямд 2-т үр дүнтэй.
Бусад төрлийн Bosch, Champion зэрэг очлуурууд хэр бэ?
Миний бие байнга л NGK; Denso ярьсаныг анзаарсан байх. Арга ч үгүй биз нийт авто машины 70- 80%-т эдгээр 2 төрлийн очлуурыг үйлдвэрээс тавихийг зөвлөсөн болхоор тэр биз. Тэгчлээч эдгээр үнэ хямд найдвартай очлуурууд байхад заавал үнэтэй худлаа үнэн нь мэдэгдэхгүй Bosh, Champion авах хэрэг юу байна? Худлаа үнэн гэдэг нь Bosch-ийн очлуурууд бол дотроо толгой эргэм олон төрөлтэй байдаг ч эдгээрийн ялгаа нь энгийн нэгэн хэрэглэгчидэд мэдэгдэх нь юу л бол.
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Ariuka »

saihan niitlel baina unshlaa bayarlalaa,
heg asuuh yum bnaa, manai neg naiz chehed baidag yumaa tendees heden bosh sevche yavuulchii zaraad ug geed baidag ,getel iimerhuu yuman deer bi tanilaar tag baidag yadagch yum bilee buunduud ugchihmuur gazar baidgiin boluu manaihaan
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by MuuG »

форум өөрөө зах зээл шүүдээ ариука...
МАФ-ын Мөөг
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Ariuka »

bosh her zaragdah ve gedeg l baina daa hu he he
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by bilgee »

4shirheg n 6000 aar championi avad tavihad saihan l yvdishd :P nileen sain yvdag V tiim svechatai yvad bolod l bsan yumda :P
Go pro, Be pro, The pro
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by Naba »

bilgee wrote:4shirheg n 6000 aar championi avad tavihad saihan l yvdishd :P nileen sain yvdag V tiim svechatai yvad bolod l bsan yumda :P
Тэр ч тийм шүү даан ч ойр ойрхон л сольдог байсан болхоос. Одоо тэр V чинь халалтын зэрэг өндөртэй очлуураар буур ч мундаг явж байна аа :p
Facebook-ээс татгалзъя!
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by bilgee »

Naba wrote:
bilgee wrote:4shirheg n 6000 aar championi avad tavihad saihan l yvdishd :P nileen sain yvdag V tiim svechatai yvad bolod l bsan yumda :P
Тэр ч тийм шүү даан ч ойр ойрхон л сольдог байсан болхоос. Одоо тэр V чинь халалтын зэрэг өндөртэй очлуураар буур ч мундаг явж байна аа :p
buur mundagiig n medkun bn. ugasa l ingej yvdag baisan. svechaga reklamdaad baigarai :P
Go pro, Be pro, The pro
User avatar
aza315
Posts: 397
Joined: Fri Nov 11, 2011 12:42 pm
Location: www.maf.mn

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by aza315 »

gx110 1gfe-d NGK-s alin oroh ve
171
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by MuuG »

aza315 wrote:gx110 1gfe-d NGK-s alin oroh ve
NGK -ийн хувьд Дулааны индекс 5-тай нь орно. Наба дээр авчраад зарж байсан 7-той дулааны индесктэй ч гэсэн дажгүй.
МАФ-ын Мөөг
User avatar
aza315
Posts: 397
Joined: Fri Nov 11, 2011 12:42 pm
Location: www.maf.mn

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by aza315 »

mark ni BKR5EYA-11 /2526/ mun uu
171
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by MuuG »

зиаг мөн мөн. энгийн нь байна.
МАФ-ын Мөөг
User avatar
aza315
Posts: 397
Joined: Fri Nov 11, 2011 12:42 pm
Location: www.maf.mn

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by aza315 »

энгийн нь дээр байхаа тээ халалтын зэрэг өндөртэй нь энгийнээ бодвол ойр ойрхон солих юм байнлээ
171
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Очлуур (свеча) Spark Plug

Post by MuuG »

би аваад тавьчихсан л үзээд байгаа шдээ. дүндээ дүн байсан.

8,000-аар энгийнийг аваад тавиах, 10,000-аар аваад тавих.

илүү дулаантай хүч, гал нэмэгдэж идэлт багасан. тэрэндээ зөрүү нь шингэж гэж дүгнэсэн. тэгээд сайн бензин нэг хийж байгаад сайн гишгээд мотороо цэвэрлэнэ гэж бодсон. Энгийн нь гадуур хулхи нь их байдаг юм билээ.
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”