ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

Juniper
Posts: 1279
Joined: Tue May 01, 2012 3:13 pm
Car: ZZT240, 1ZZ-FE

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Juniper »

гүперээ үнэлүүлсэн чинь шинээр авч өгнө гэж байхгүй дээ гээд засварын үнээр үнэлсэн дээ. Хагарсан газар нь А4 цаасны хэмжээтэй
ZZT240, 1ZZ-FE
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ochki »

tegeed zasuulaach.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

bd wrote:Иргэн А амьдран суудаг байж ээ. Танил Б нь түүнээс мөнгө зээлжээ барьцаанд нь үнэмлэхээ орхиж. Зээлсэнээ өгөхгүй удсан тул А цагдаад "Б надаас мөнгө аваад удахгүй буцаж орж ирнэ гээд алга болчихлоо" (өөрөөр хэлбэл бодит байдлыг мушгиж бага зэрэг гуйвуулсан гомдол) гэж цагдаад ханджээ. А үнэн биш гомдол цагдаад гаргасан гэдэг нь нотлогдвол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?
за тэгэхээр цагдаа юуг шалгадаг вэ? тухайн гэмт үйлдэл гэмт хэрэг мөн үү? Биш үү? гэдгийг л шалгадаг. ер нь зээл авсан гэсэн иргэдийн маргаан залилан буюу эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хөрөг мөн үү? биш үү? гэдэг дээр л очдог.

тэгэхээр иргэний хувьд ямар ч гомдол гаргаж болно. гэхдээ гомдол болгоныг цагдаа авч шалгахгүй. гэмт хэргийн шинжгүй бол тэгээд л буцаана. тэр болтол энэ намайг залилсан, өгнө гэчээд зугтаад байгаа, энээ тэрээ юу ч гэсэн болно. харин хохирогчийн мэдүүлэг өгөхдөө бол болсон явдлыг үнэнээр нь өчих үүрэгтэй.

анх гомдол гаргахдаа харин нотлох юмаа өгөх хэрэгтэй. бид хоёр ингэж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ, өгсөн, авсан бичиг нь энэ байна. тэгсэн энэ нөхөр намайг анхнаасаа залилж байсан байна гээд л гаргаж өгнө. тэрнээс зүгээр иргэний үнэмлэх авч очоод, надаас мөнгө зээлсэн өгөхгүй байна гээд амаараа хэлвэл бас л сонин.

нөгөө Б чинь хүрч ирээд. Би иргэний үнэмлэхээ алга болгочихсон. Цахим үнэмлэхээ саяхан авсан. гэвэл тэгээд наадах чинь цагдаа дээрээсээ л буцна.

ер нь ахн цагдаад бага зэрэг дэгэсдүүлж хэллээ гээд хариуцлага хүлээхгүй. харин оргүй юмыг залж байгаад түүнийгээ нотолж чадахгүй бол худал мэдүүлэг өгсөн болно доо...
МАФ-ын Мөөг
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by bd »

Худал мэдүүлэг өгсөн хүнд шүүхээс прокуророос цагдаагаас ямар арга хэмжээ авах уу? Хариуцлага нь?
МАФ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйл. Зориуд худал мэдээлэх

252.1.Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

252. 2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйл. Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг

254.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

254.2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, хуурамч мэдүүлэг өгсөн, түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
МАФ-ын Мөөг
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ariuka »

neg iim yum baina
irgen B huviaraa jijig biznes erhelde buguud uil ajillagaagaa urgutguh zorilgoor huvi hunees zeel avchee getel zeeliin ergen tulult ih shahuu buyu udur bur todorhoi hemjeenii mungu tuldug baij ene shaltgaanaas bolood biznesiin orlogo udurtuu niad ahiad zeel ,dahin zeel, iimerhuu jurmaar mani B neleed heden hunees davhar zeel avsan buguud chadliihaa chineend tultal tuluud odoo dahin uruu nemehuu esvel igeed shuuhduulhuu boltson baival zaliland toostogdohgui tiimuu ? aa bas irgen B grupptei baival hunguluh shaltgaan bolohuu?
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

Ariuka wrote:neg iim yum baina
irgen B huviaraa jijig biznes erhelde buguud uil ajillagaagaa urgutguh zorilgoor huvi hunees zeel avchee getel zeeliin ergen tulult ih shahuu buyu udur bur todorhoi hemjeenii mungu tuldug baij ene shaltgaanaas bolood biznesiin orlogo udurtuu niad ahiad zeel ,dahin zeel, iimerhuu jurmaar mani B neleed heden hunees davhar zeel avsan buguud chadliihaa chineend tultal tuluud odoo dahin uruu nemehuu esvel igeed shuuhduulhuu boltson baival zaliland toostogdohgui tiimuu ? aa bas irgen B grupptei baival hunguluh shaltgaan bolohuu?
яг энэн дээрээ тулах юм бол шүүх дээр очоод юу гэж тайлбарлахаас шалтгаална. манайхны залилан гэхгүй бол цагдаа тоодоггүйгээс болж энэ асуудал үүсээд байдгийн. залилан мэхлэх гэмт хэрэг өөрөө хэд хэдэн шинж буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан байх ёстой.

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.1.Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

148.2.Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

148.3.Энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

148.4.Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 148 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МАФ-ын Мөөг
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by bd »

:-BD Хичээнгүйлэн хариу бичсэн Мөөг дөө баярлалаа.
МАФ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

MuuG wrote:
GaNBaYaR wrote:одоо л хуулийн асуудал их гарч эхлэнэ дээ.
машинаа зарах авахтай холбоотой.
нэр шилжүүлэхэд заавал даатгуулсан байх ёстой эсэх гээд л.
ёстой бол хэний хэзээ гаргасан тогтоол шийдвэрээр заавал даатгуулсан тохиолдолд нэр шилжүүлэх юм?
энэ асуудал ер нь яригдчихсан шдээ. даатгал нь машинаа дагаад л шилжчихнэ. тэгээд машин авсан хүн нь даатгалын компани дээрээ очоод гэрээний эрх үүргээ шилжүүлчихнэ.

гэрээний хугацаа нь дуусвал, өөрөө аль нэг даатгалын компаниар сунгуулах, эсхүл дахиад гэрээ байгуулна.

Нээрээ удахгүй жолоочийн даатгалтай холбоотой холбоо байгуулагдах юм гэсэн. тэр нь 24 цагийн алба энэ тэртэй болох юм гэсэн шүү. одоохондоо 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг, hotline-тай газар ганц АРД даатгал гэсэн. бусад нь ажлын цаг дууслаа, байхгүй байдаг юм гэж сонссон.
энд нэмэлт тайлбар хийхэд даатгуулж байж нэр шилжүүлдэг юм билээ. би бас милээн гайхсан. тэгсэн жолооч машин өмчлөх гэж байгаа бол эхлээд даатгалаа хийлгэсэн байж байж нэрийг нь шилжүүлнэ гээд Авто тээвэр чинь халгаадаггүй гэнэ.
МАФ-ын Мөөг
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by GaNBaYaR »

MuuG wrote:
MuuG wrote:
GaNBaYaR wrote:одоо л хуулийн асуудал их гарч эхлэнэ дээ.
машинаа зарах авахтай холбоотой.
нэр шилжүүлэхэд заавал даатгуулсан байх ёстой эсэх гээд л.
ёстой бол хэний хэзээ гаргасан тогтоол шийдвэрээр заавал даатгуулсан тохиолдолд нэр шилжүүлэх юм?
энэ асуудал ер нь яригдчихсан шдээ. даатгал нь машинаа дагаад л шилжчихнэ. тэгээд машин авсан хүн нь даатгалын компани дээрээ очоод гэрээний эрх үүргээ шилжүүлчихнэ.

гэрээний хугацаа нь дуусвал, өөрөө аль нэг даатгалын компаниар сунгуулах, эсхүл дахиад гэрээ байгуулна.

Нээрээ удахгүй жолоочийн даатгалтай холбоотой холбоо байгуулагдах юм гэсэн. тэр нь 24 цагийн алба энэ тэртэй болох юм гэсэн шүү. одоохондоо 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг, hotline-тай газар ганц АРД даатгал гэсэн. бусад нь ажлын цаг дууслаа, байхгүй байдаг юм гэж сонссон.
энд нэмэлт тайлбар хийхэд даатгуулж байж нэр шилжүүлдэг юм билээ. би бас милээн гайхсан. тэгсэн жолооч машин өмчлөх гэж байгаа бол эхлээд даатгалаа хийлгэсэн байж байж нэрийг нь шилжүүлнэ гээд Авто тээвэр чинь халгаадаггүй гэнэ.
харин наад чинь жинхэнэ *зүүнтний нугалаа* юм шдээ.
энийг л би асуугаад байгаан.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

хууль дээрээ "Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно." гэсэн үг байх нь ч байна шүү золиг чинь.

гэхдээ өмнөх даатгалын гэрээ тэгээд яадаг юм бол?
МАФ-ын Мөөг
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by odb »

өмнөх даатгалын гэрээгээ цуцлуулаад үлдсэн улиралд ноогдох мөнгөө буцааж аваад шинээр даатгуулчихаж байна лээ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

odb wrote:өмнөх даатгалын гэрээгээ цуцлуулаад үлдсэн улиралд ноогдох мөнгөө буцааж аваад шинээр даатгуулчихаж байна лээ
хууль дээр тодорхой заагаагүй юмыг ингээд л амьдрал дээр шийдчихдэг юмдаа. Ганбаяр хариултаа авсан гэж найдаж байна. дээрхи арга ч шударга ёсонд давгүй нийцсэн шийдэл байна даа.
МАФ-ын Мөөг
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by bd »

Мөөгөө бас нэг ээдрээтэй асуудлын учгыг тайльяа. Нэгэн залуу машинтай болохоор шийдээд нэг 69 ийн кузов олоод суудал мотор короп гээд бүгдийг нь нэг нэгээр нь олоод угсарч гэнэ. Гэтэл яг унах гэтэл зөвшөөрөл байхгүй. За одоо орж ирсэн гэснээр нь баримт авъя гэхээр татвар нь дийлдэхээ больчихож энийг яаж шийдэх үү?
МАФ
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ochki »

өмнө нь яриж байсан сэдэв шүдээ.

- тэр кузувны гарал үүслээс бүх юм хамаарана. эсвэл өөр нэг хууль бус арга...
Dairaldsnaa unaal yavjina
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”