
за машины талаар хүүрнэн өгүүлэх, хэлэлцэн ярилцах хүн байна уу?
үүх түүхийг нь судлаад үзвэл 1991-2003 оны хооронд үйлдвэрлэгдэж байсан солонгос пажеро юм. галлопер 1-ийн хувьд ерөөс пажерогийн өтөл үетэй үй зайгүй адилхан. яахав солонгосчууд худалдаж аваад их хэмжээгээр хүн тээх гэж ард нь нэмж 2 суудал хийж өгсөн байдаг.
элдэвтэй монголчуудын хувьд сүүлийн үед нэвтрээд байгаа арга бол газан галлопер авчраад, дизел болгож унах. үнэ хямд, хүч сайн, сэлбэг олдоцтой, бас гарын ая даахаар жийп. дээр нь зөв талдаа жолооны хүрдтэй учир зам дээр унаад явахад эвтэйхэн. хот хооронд ч үе үе тээвэрт гараад шидчихнэ. үеийн найзууд болох пажеро, прадо 70 зэргээс хол дутаад байх юм ерөөс байхгүй. тулсан юман дээр солонгос тэрэгний хүч тутах, мотор жулдах юм бас байнаа байна.
мэдээж хэрэг япон пүрш хийх, аксент пүрш давхарлах, урт шилбэтэй амартизатор хийх гээд шилмэл аргууд бүгд хэрэгждэг тийм л энгийн машин. миний нэг мэдэх хүний галлопер 2 бас яг дээрх аргаар ирж, монгол дарханы ухаанаар дизел болсон эд байдгийн. шулуунд гараад давхихад дэвсээд дэвсээд 100 хүрдэг эд байна лээ. тэрнээс ч илүүгээр одоо яахав дээ угаасаа. сайхан цэлгэр том босоо цонхтой, хаалга үүдийг хайрлаад байх юм байхгүй, ер бол яг л 69 гэсэн үг.
шулуундаа 9-11 гаран цохьно. идэш ууш бол бага эд байгаан. гадуур хайгаад явбал 5 саяд элбэг дэлбэг олдоно. 2003 онд сүүлийн загвар гарч байсан болохоор хөөрхий минь он нь бол мултарчихсан. гэхдээ санаа зоволтгүй газ гээд ороод ирэх учир он мултрахаас бүү ай. угаасаа онцгой төлөхгүй орж ирнэ.
бидний нөхдийн хэлэлцэж байсан 5 саяд авч олох жийп юу вэ? гэдэг судалгаа, шинжилгээнд энэ машиныг нээх дурдаагүй байсан.
пажеротой дүйж очдог болов уу? арай сул байдаг болов уу? яадаг бол?
