Naba's Auto Blog

Blog

Moderator: temp

User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: Naba's Auto Blog

Post by Egu »

bd wrote:
Naba wrote:Би ч ер нь нэг үеээ бодвол их бүрэг хүн болчиж дээ. Бодвол их мэдэхүүдээс болж байгаа байх. Баахан юм бичиж байгаад л ярьшиг гээд устав.

MAF Signed Supra JZA80 RZ Edition


30 аад насныхны хямрал гэж бий. Тэрэнд өртөө юу даа Наба.
Хаха тийм юм бас байнаа. Би бас тиймэрхүү болоод байдаг хахаха. Чи бас уу.
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Exotic »

havar ch bas nuluuluud baih shig hahha
life is too short to drive stock cars..
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

За муу машиныхаа 1 ширхэг боолт бүрийг нь бараг сольж байна даа. Удахгүй дууслаа зураг хөрөг оруулнаа. Хүн ч ер нь дасаж дурладаг хорвоо бололтойдогоо...
Image
Facebook-ээс татгалзъя!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: Naba's Auto Blog

Post by Alias »

Сайн уу Наба,

Сэргээн босгох ажил тань амжилттай явагдаж байгаад баяр хүргье.

Энэ зурагнаас харахад машиныхаа доторыг бүрэн хуулан сэргээж байгаа бололтой. Асуух зүйл байна. Миний купе бас авах юмгүй шаллагаатай, бас цонхны жийрэг резин (одоо энэ зурагнаас харахад ширээн дээр тавьсан байгаа харагдана) зэрэг нь хэрэг байхгүй. Энэ бүгдийг нь хэрхэн сэргээж байна вэ? Орлуулан хийж байна уу? Шинээр захин сольж байна уу? Шилний жийрэг резин зэргийг яаж хийдэг/хийлгэдэг вэ?

Хариу бичнэ гэж бодож байна хө,
Баярлалаа.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by mendamar »

За бие төлөөлөгч нь тайлбар хийчэе хаха.


100 айл дээр зарагддаг хар өнгөтэй нэг талаараа наалддаг дуу болон дулаан тусгаарлах зориулалттай эд байгаа. Түүнийг аваад бүтэн наагаад хуучийн өөрийнх нь салоны хавтас зэргийг угааж цэвэрлээд BRIDE гэсэн даавуугаар даавуун оруулгуудыг нааж сэргээгээд тавьсан байгаа. Цонхны жийрэг нтр бол бахь байдгаараа л байгаа санагджийн
JZX110 owner
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by Naba »

За олон залуусын махыг нь барсан прожект-оо дуусгалаа. Махыг гэдэг нь энэ машин дээр Монголдоо гаагүй гэсэн swap хийдэг хүмүүсээс чадахгүй, боломжгүй гэсэн үг амнаас нь сонссон ч тэдгээрээр дамжлагаар хийлгэж өөрөө болон найзуудтайгаа нийлж нухсаар нэг юм дуусгалаа. Үнэндээ баруун талдаа хүрдтэй машин дээр LS мотор суулгана гэдэг нэт-ээс харсан зураг шиг амар байсангүй. Болохгүй юм бүгдийг захьсаар нийт 3 хэсэг хүмүүсээр дамжин swap хийгдлээ. Гол асуудал бол Яндан болон Касчер байлаа. USA-аас swap яндан авч болох ч тэдгээр нь LHD машин зориулсан байдаг тул үрүүлийн апрат, стартер зэрэг тулах асуудал үүсэхгүй харин RHD дээр энэ асуудал толгой гашилгана. Яндан үйлдвэрлэдэг гаруудаар RHD-д захиалж хийлгэсэн ч бас л асуудал гарсан ингэж тэгэж явсаар яндан маань Custom+HKS catback+Apexi cutout гэдэг нийлмэл боллоо. Ингэснээр хот дотор унаад явахад нөгөө хонины арьс нөмөр чоно шиг л чимээгүй гэтэх ч хэрэгээ гаргахад урьд өмнө нь сонсогдож байгаагүй чанга дуу цуурайтах болно. Кузовыг хувьд олон газар нэмэлт гагнуур хийж гарын ая даахаар болгоод ECU-г түннэр-лүү явуулж өөрийн машин бензин-дээ тохиргоо хийлгэлээ. За тэгээд бусад машинд юу л байдаг тэд бүгд л бий Cusco coilover; Cusco 7point roll cage; Bride Suga Carbon fiber seat; гэх мэт. За гол сэдэвтээ оръё энд ямар зовлонгоо тоочих гэж бичсэн биш. Моторын хувьд залуус бүгд JZ-г сонгож байгаа энэ ч зөв би ч гэсэн JZ-д дуртай гэхдээ юун төлөө АвтоФорум-ын гишүүн билээ шинийг туршъя, энэ спортод шиэн зүйл оруулъя гэдэг сэдэлээр LS моторыг сонголоо. Товчхондоо бол үр дүн Nice! Моторын эргэлт 1500 орчимд конс шидхэд л хий эргээд л өгсөөд явчихна. Моторын torque гэдэг хэтэрхий донтохоор байна тиймээс ч USA-чүүд LS-ийг Formula Drift-д сонгодог байх. JZ-тэй харьцуулахад моторын халалт эрс бага бололтой. Мөн түүнчлэн T56 урагшаа 6 араатай хропны 1-ээр араа тун дажгүй мэрдэмж өгч байна. Хүй7-ийн талбай дээр араа солих шаардлаггүй л яваад байвал болох л юм байна тэр тусамаа том 8. Турбо болон D4; VVti байхгүй тул мотор хэтэрхий энгийн хараад л бүгд ойлгомжтой. Одоохондоо хүчний хувьд хүй7-ийн зам л томрохгүй бол байгаа power tuning-ээр хангалттай бололтой. Бусдаар унаад явахад шинэ мэдрэмж аваад сайхан л байна. Одоо MAF.mn-ийн стикерээ наачихад болоод явчихна. Зааа тэгээд эцэст нь ямар ч байсан MAF-ийн залуус эхлүүлэлээ дуусгалаа... Дараагын прожект-оо гэж...
Image

Image

Image

Image

Нөхдүүд тайлбарлахдаа
https://www.youtube.com/watch?v=udhvbSQn1p0
Facebook-ээс татгалзъя!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: Naba's Auto Blog

Post by Alias »

Үнэхээр бахархаж байнаа. Зурагнууд нь яасан ч гоё юм. Яг л кинон дээрх шиг харагдаж байна. :YMAPPLAUSE: :YMAPPLAUSE:
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Naba's Auto Blog

Post by odb »

санаснаа бүтээж сарвайснаа базсан Набагийн багийнханд баяр хүргэе. Сайн явуулж туршиж үзээд гоё бичлэгүүд оруулаарай, чихэвчээр ч гэсэн дууг нь сонсож дэлгэцэн дээр явалтыг нь харъя.

хажууд нь суугаад явж байгаа мэт мэдрэмж төрөхөөр бичлэг захиалъя
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by mendamar »

Buunuuruu harj ineeyaaa kk
Image
JZX110 owner
zealot
Posts: 305
Joined: Sun Dec 04, 2011 3:02 am
Car: MB G230 w460
MB S500 w140
Skyline R34 GTT soon!
-
Legacy B4 RSK - sold
Forester SF5 - sold
Toyota Chaser GX105 sold
Toyota Camry SV40 sold
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by zealot »

Сайхан амьтан босгожээ, баяр хүргэе! Дараачийн төсөл юу вэ?
Эрдэнээ
Posts: 23
Joined: Fri Apr 06, 2012 9:37 am

Re: Naba's Auto Blog

Post by Эрдэнээ »

Gratz! Mundag baina shuu
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: Naba's Auto Blog

Post by Tuugii »

Янзтай төсөл болсон байна лээ
...
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Naba's Auto Blog

Post by euurtsaikh »

Nadaa enenii talaar bichixgui ymu?

http://www.medee.mn/main.php?eid=50462
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Naba's Auto Blog

Post by MuuG »

явсан газрын сонин, аяны богцоо нэг нээх байлгүй дээ.

[tag]naba[/tag] сониноо бичээрэй хө.

Image
МАФ-ын Мөөг
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Naba's Auto Blog

Post by mendamar »

JZX Mongolia групп-с НАБА-гийн бичсэн бичлэгийг хуулж тавив

Хойд зэрлэгүүдтэй нүүр тулсан нь.
Дрифт гэдэг зүйл хэсэг хүмүүсийн хувьд амьдралынх нь хэв маяг, чөлөөт цагаа зарцуулах чухал зүйлийнх нь нэг болсон гэлтэй.
Энэ хоббигоор өөрийгөө таньж бусадтай танилцан найз нөхөрлөл бүлэг фракцаа үүсгэсэн залуус чамгүй их бий.
ЭНэ спортыг зөвхөн өөрсдийн явцуу жижиг хүрээгээр харж гадаадын бичлэг зургийг зайнаас харж буй бидэнд
Өөрсдийгөө сорих хамгийн ойр олдох боломж нь хойд зэрлэгүүдийн нутагруу гарч нүүр тулах байлаа. Сонирхол нэгт залуус юун төлөө холбоо байгуулсан билээ
түүнийхээ ачаар илүү ойр дотно нэгдэн улсын нэрийг гадаад дрифтэрүүдийн чихэнд дуурсгахыг хүссэн нь энэ зорилгыг тавьсан гол шалтгаан байв.
Ингээд хэн гэдэг залууг Монгол улсаа төлөөлж гадагшаа явуулах гэдэг сонголт нь намар нийт залуусын дунд зохиогдсон тэмцээнд шалгарсан Ганболд болоод
үнэмлэхүй дрифтын аврага Зоригтсайхан гэж залууг нийт залуустайгаа ярилцсан сонгож бүгд өөр өөрсдийн бэлтгэлдээ базаалаа. Холбооны зүгээс
Mongolia vs Russia дрифт тэмцээнийг санаачлан зохион байгуулах ажлыг Эрхүүгийн дрифтийн холбооны нөхдүүтэй ярилцан тохиролцон тэмцээний товыг гаргалаа.
Ингээд хамгийн гол ажил машинаа бэлдэх. Гадаад оронд очих бидний машин хэний ч өмнө нүүр улайхааргүй байх ёстой инженерийн хамт олон болоод тэдгээрийн ахлагч Ганбилэг сайн мэдэж байлаа.
Сар гаруй хугацаа үлдсэн байхад машины бэлтгэл дөнгөж 40% гэлтэй өрнөн залуус маань дор бүрнээ хичээсээр тэмцээндээ явахаас 2 хоногын л өмнө машин маань асуудалгүй болж явахад бэлэн боллоо.
Харин бусад дрифт сонирхогч залуус маань цоо шинэ дугуйнуудыг мөнгөө нийлүүлэн авч улсаа төлөөлөн явж буй Зоригтсайхандаа амжилт хүсэн бэлдэн өглөө. 7сарын 24ны өглөө үүрээр залуус маань хойд хилийн зүг
хөдөлөн явцгаалаа. Манай бүрэлдхүүнд Зоригоо,Цээнээ,Билгээ,Баяраа, Ганби, Баавар,Дашка,Ганзо болон миний бие багтсан байлаа. Ямар ч орос хэлгүй бид хил дээр бага зэрэг сандралдан хил гарч
эрхүү хотын зүг 700км замыг эхлүүлэн оросын хил дээрээс хөдөллөө. Олон клуб нэгдэлүүдээс нийлсэн залуусын хувьд хэн аль клубынх вэ гэдэг аль хэдийн чухал биш болсон учир бид Монгол
гэдэг улсынхаа нэрийг төлөөлөн яваа чухал үүрэгтэй хүмүүс гэдэгээ бүгд дор бүрнээ ухаарсан байв. Замдаа нэг сайхан сэтгэлтэй Монгол ахын цайны газарт хоноглочихоод цааш замд элдэв саадгүй
Орос орны байгалын сайхныг харан цааш явсаар эрхүү хотод 25 ны орой 6 цаг өнгөрч байхад биднийг тэмцээнд оролцогч залуусын нэг тосч аван зөвхөн өнөөдөр бэлтгэлтэй тул үлдсэн 2цагт бидний
амжиж бэлтгэлээ хийхийг сануулан шууд талбайн зүг дагуулан явлаа. Эрхүү хотын сонин сайхан хэнд ч сонирхолтой байсангүй бүгд л дотроо за одоо яах болоо гэсэн эргэлзээгээ сэтгэлдээ хадгалж талбайруу ойртлоо.
Энд тэнд битүү мод ургасан замаар бид аажуухан явсаар их л ойрхон чихэнд сонсогдох буй машинуудыг чимээ,сэтгэл зүрхийг бүүр огшуулж байтал яг л нэг хөшиг нээгдэв гэлтэй бид очих газраа ирсэн байлаа. Машинаа буулгах гээд бууцгааж байтал тэр цаанаас 2 машин бие биендээ наалдсаар урьд өмнө харж мэдэрч байгаагүй өндөр хурдтай дрифтлэсээр биднээс 5 хан метрийн наагуур битүү утаа байгуулсаар өнгөрлөө. 20 гаран цаг машин барьж нойр дутуу яваа Зоригтсайхан тэргүүтэй бидэнд маш том цочрол, шок мэдрэгдэж байлаа. Ингээд машинаа буулгатал бүгд л бидэн дээр анхааралаа хандуулж байв. Талбай дээр анх удаагаа гарч буй шинэхэн машинтай Зоригоо болоод хамт яваа бидэнд манай тамирчин хэрхэн явах болоо хэмээн ажиж зогслоо. Зоригоо болон Монгол дрифтерүүдийн техник болоод арга барил нь эд нарынхаас нэлээдгүй өөр байсан нь манай тамирчинд эвгүй байсан нь харж суугаа бидний нүдэнд нэг л болж өгөхгүй байв арга ч үгүй биздээ энэ том талбай, шинэхэн бэлдсэн машин, орос дрифтерүүдийн хурд гээд бүгд л тэс өөр мэдрэмж ингээд хэд хэд оролдсоны дүнд одоо л нэг болдогын даваан дээр машинд маань асуудал гарав. Яг энэ үед аз гийвүү гэлтэй бидэнд Костантин нэртэй залуу маань туслан таарах сэлбэгийг, засвар хийх грашын хамт олж өглөө. Хожим бид түүнд Алгаа гэж нэр өгсөн. Оройжин инженерийн хамт олон маань машинаа янзалан сая л нэг дуусч бүгд буудалдаа байрлан сэтгэл амарлаа. Маргааш бэлтэлээ хийнэ дээ гэтэл зөвхөн тэмцээний өдөр зам дээр гарах боломжтой гэсэн тул бид Алагаа найзынхаа хамтаар
Эрхүү хотоор хэсэгхэн зугаалангаа машиндаа шаардлагатай бусад зүйлсээ авч явтал BlackTeam-ийн Ганболд тэргүүтэй залуус маань Санчир,Золоо,Ука-тай хамтран Монголынхоо тамирчдыг дэмжихээр яаран ирсэн нь сэтэлд маш сайхан байлаа оройд бөөндөө сууцгаан эндхийн залуусын талаар ярилцан FQ56 моторыг swap хийсэн залуусын хамт оройг өнгөрөөлөө.
За 7сарын 27 буюу тэмцээний өдөр өглөө үүрээр бүгд л эртлэн босч тэмцээнд оролцох бэлтгэлээ базаан талбайн зүг хөдөллөө. Өглөөдөө цаг агаар бороотой байсан тул гоё юм үзүүлж чадахгүй нь дээ гэсэн бодолтой талбайн зүг явлаа. Бүгд л бөх аятай зэрэг дэвээрээ зогсцгоосон биднийг хүлээж байлаа. Бэлтгэлийн үе эхэллээ бидний машин хуурай замд тохируулан дугуйнуудаа тааруулсан байсан тул хий болоод дугуйны сонголтыг бага үгүй өөрчиллөө. Эрхүүд зохиогддог тэмцээний онцлог нь бэлтгэлийн нэлээн сайн хийлгэдэг ба энэ тэмцээнд Монголын шилдэг тамирчид ирнэ гэсэн мэдээлэл тарсан тул Russian Drift Series, Evil Empire, Irkutsk Drift Team зэрэг
нэлээд чансаа өндөртэй залуус оролцохоор ирсэн байлаа. Харин монголын талаас Зоригтсайхан дээр M77-ийн 3 тамирчин оролцохоор ирсэн ч техникын саадлаар оролцох боломжгүй болсон тул энэ тэмцээнд хэрхэн оролцон Монгол улсын дрифтын спортын талаар цаашид хэрхэн хэлэгдэх нь зөвхөн Зоригоо-оос шалтгаалж байв.
Ингээд эхний үе эхэлж байтал Улаан Silvia S15-тай Алдыров-ийн машины хропнд асуудал гарсан тул JZX90(Улаан)-ээр оролцох болж тэрээр нэг л машиндаа дасч өгөлгүй хэд хэд алдаж бидний сэтгэлийг амрааж байв учир нь тэрээр энэ жил нэлээд чансаа дээгүүр яваа ба бидний өмнөөс бэлдсэн тамирчдын нэг гэдэгийг олон залуус хэлж байлаа. Харин 3 удаагын дрифтын аврага Максим(JZX90 Chaser) болоод бусад залуус маш жигэдхэн явсаар манай тамирчин зам дээр гарах ээлж болов. Бүгд л хэрхэх бол гэж харж байтал Зоригоо маань хэд хэдэн явалтын үр дүнд эндэхийн залуусаас илүү их өнцөг гарган дрифтлэж сайшаалыг сонгож байлаа.
Ингэж явсаар 3-аар үе эхлэн шилдэг 16 тамирчинд Зоригоо маань шалгаран шүүгчид нийт тамирчидад хэрхэн оролцвол илүү өндөр оноо авах тухай тайлбарлан ойлгуулав. Хамгийн эхний гараа 3 удаагын дрифтын аврага Evil empire-ийн тамирчин Максим болоод Монгол улсын дрифтын 3 удаагын аврага Зоригтсайханы хооронд явагдах болов.
2 тамирчин байрлалаа сонгон Максим урдаа гарах болж гараанаас гарлаа. Эхний эргэлтрүү Зоригоо маань илүү эрт өнцөг гарган дрифтлэн максим-ын хажууд маш сайн шахаж явсаар алдалгүй барианд ороход бид хэд маш их баярлаж байв. Хөтлөгчийн амнаас Монгол тамирчинг сайн байна гэсэн үгнүүд гарсаар байлаа. 2 дахь гараа буюу Зоригоо урдаа гарч Максим араас нь шахаж явна. Нэмж хэлэхэд Максимын хувьд манай тамирчинтай таарсандаа нэлээд баярлан базнаа гэсэн байдалтай байгаа нь нүдэнд илт байлаа. Шүүгчид ч яагаад 3 удаагын аврагаа ийм эрт манай тамирчинтай оноолт тааруулав гэдэг бас л сонирхолтой. Ингээд гараанаас Зоригоо маань эхлэн гарч 1-ээр араагаар инерц авхуулан 2-аар араандаа хийн эхний эргэлт дээр маш өндөр хурдтай кардан татан орж цааш үргэлжлүүлэхэд Максим мөн л араас нь шахаж эхлэн хэтэрхий шуналтах гэсэний гайгаар манай тамирчинд хангалттай шахаж чадалгүй талбай дээр эргэж харлаа. Талбай дүүрэн хашгиралдан орилолдох чимээ Монгол тамирчинаа харан суугаа бид бүгд л босон орилолдон омогшиж байлаа. Ингээд дараагын үед хангалттай шалгарчихлаа бүүр эхний 4-т ч орохнээ гэж бид бодож байтал шүүгчид энэ явалтыг тооцохгүй гэж микрофоноор хэлтэл талбайд байсан бүх хүмүүс бидний талд орон бусад тамирчид хүртэл шүүгчид болоод Максим-руу дайрч байлаа. Ингээд дахиж гарах болтол сайтар тэст хийгээгүй машины маань консны апрат халсаар ажилгүй болсон байлаа. Ингээд бид баярлах гуниглах давхцан талбайгаас гарч машинаа ачлаа. Биднийг машинаа талбайгаас гаргаж байх үед бусад тамирчид ирэн биднээс ийм асуудалтай шүүлт болсонд уучлал гүйн баяр хүргэх нь ар араасаа үргэлжилэн энэ бүх магтаалын сонссон бидэнд сая л эх орноосоо авч гарсан даалгавраа амжилттай биелүүлсэн нь мэдрэгдэж байлаа. Тэмцээнийг дуустал үзэхийн тулд талбайг зориг очтол тун удалгүй шөвгийн 4 үлдэж манай Алагаа-ын найз, өчигдөрхөн бидний дугуйг угсарч өгч байсан 6 жил дрифтээр хичээллэж буй залуу маань Максим-тай 1-ээр байрны төлөө өрсөлдөх болсон байлаа. Алагаа-ын найз үл ялиг илүү байсан ч шүүгчид дахиулсаар, дахиулсаар сая л нэг дугуй нь хагарч Максим энэ тэмцээнд түрүүллээ. Бүгд л 2-т орсон түүнд баяр хүргэж байлаа араг ч үгүй биз 6 жил хичээллэхдээ анх удаа шагналт байранд шалгарсан, мөн аврагаас илүү байсан гээд яг л 1-т орсон гэлтэй түүнд баяр хүргэж байлаа. Нэг юм хэлэхэд Максим-ийн төрсөн ах нь тэмцээний ерөнхий шүүгч байсан бөгөөд иймэрхүү асуудалтай шүүлт заримдаа гардаг тул Алгаа-ийн найз болоод Зоригоо эл өдөр Максимаас хангалттай илүү дрифтлэсэн нь нийт залуусын хувьд ч сайхан уур амьсгалтайгаар тэмцээнийг өнгөрөөлөө. Бид ч Монголынхоо дрифтын түвшинг хангалттай харуулж үүрэг даалгавараа давуулан биелүүлсэн тул сэтгэл амарч бүгд л маргааш үд хүртэл унтацгаан яаран машин тэргээ бэлдэн нутгын зүг явцгаалаа...
JZX110 owner
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”