
Ийм тулкэн голтой турбог шарикан голтой болгож апгрэйд хийнээ

Toogy wrote:1G-FE-ийн мотор дээр байрладаг үндсэн хөргөлтийн сэнсээ цахилгаанаар ажилладаг сэнсээр сольсон тухайгаа оруулья. Солих болсон шалтгаан нь үндсэн сэнс нь хэт халалтын үед хөргөж хүчирэхгүй байсан, нөгөө талаар нэмэлт сэнс тавих боломж хомс тул шууд авч хаяад оронд цахилгаанаар ажилладаг сэнс хоёр ширхэгийг байрлуулах арга замыг сонгосон болно. Сэнсний сонголтын хувьд зах дээр хамгийн элбэг байдаг сонато 2-ын сэнсийг ашиглав. Уул нь бол өгөөмөр дээр сэнс нь радиотартайгаа цугтаа комоороо 25000 гэж байсан боловч радиотар нь яг таарч байрладаг, оролт гаралтын шланк нь таарах эсэхийг сайн мэдэхгүй байсан тул хос сэнсийг нь дангаар нь авав.
Сэнс их ачаалал авч эргэдэг учир энгийн утас халж байсан учир бүдүүн голтой утас хэрэг болсон. Энэ асуудлыг 100 айл гарч цахилгааны 2.5мм-ын голчтой зөөлөн зэс утастай утас метрийг нь 1500 төгрөгөөр авч шийдэв.
1. Анх байсан өөрийнх зориулалтын сэнс нь бол энэ. Эргэлтээ моторын эргэлтээр дамжуулж авдаг. Мотор халаагүй үед ажиллахгүй байх зарчимтай, гэхдээ бас огт ажиллахгүй байдаггүй. Мотор халсан үед голынх нь спирал бүтэцтэй дамжуулагч тэлж зуурсанаар сэнс эргэж эхэлдэг. Ерөнхийдөө ийм л зарчимтай ажилладаг эд.
[ Image ]
2. Ямар ч байсан сэнсээ, хамгаалалтын хүрээтэй нь хамт авчихлаа, энэ бол хамгийн амархан хэсэг. Хамгаалалтын хүрээ нь хамгаалах үүргээс гадна, хөргөлтийн процессыг үр ашигтай байлгах үүрэгтэй гэж байгаа. Сэнсээ авчихаад сэнс бэхлэгдэж байсан дамарын 4 боолтыг буцаагаад боосон боловч заавал ч үгүй шайв тавьж байж чангарах болчихоод байсан тул хамгийн ойрхоноор нь таван шарын техникийн зах орж 4 ширхэг 14-ын зузаан шайв авч тавьж байж нэг юм чангалав.
[ Image ]
3. Шинээр тавихаар төлөвлөсөн цахилгаанаар ажилладаг сэнсээ байрлуулав, нэх ажил болсонгүй, эв нь таараад байрлачихав. Ганц асуудал байсан нь боогдох хоёр нүх нь үл ялиг зөрөв. Энэ асуудлыг төмөрөөр холбож боогоод шийдчихэв. Холболтыг төвийн галтай утаснаас авсан ба дунд нь 20А-ын гал хамгаалагч байрлуулсан. Энэ төвийн утас нь түлхүүр хариулахад тоггүй болдог тул сэнс түлхүүр хариулаатай үед эргэхгүй. Учир нь сэнсний хасах талыг мотор дээр байрлуулсан мэдрэгчид холбосон ба энэ мэдрэгч нь 85 градусаас дээш халсан үед холбогддог тул шууд холбосон үед түлхүүр хариулсан ч гэсэн моторын халуун буухаас нааш эргэсээр байх болно.
[ Image ]
4. Энэ бол нөгөө мэдрэгч. Нэг мэдрэгч дангаараа залгасан үед дамжуулж буй хүчдэл нь хүрэхгүй байсанаас болсон уу яасан бүү мэд сэнс хурдтай эргэж чадахгүй байв. Иймд хоёр ийм мэдрэгч авч нэгийг нь түрүүлж залгагдахаар байрлалтайгаар шууд поршингийн ойролцоо байрлуулж нөгөөг нь хожуу залгагдахаар байрлалтайгаар поршингоос арай зайтаа байрлуулчихав.
[ Image ]
Том жижиг хоёр сэнстэй бөгөөд том сэнс мэдрэгчээр дамжиж ажиллана, харин хэт халсан үед жижиг сэнсийг кабинаас удирдаж асаана. Том сэнсийг ийнхүү давхар мэдрэгчээр ажиллуулсанаас хойш жижиг сэнсийг нэмж ажилуулах шаардлага одоохондоо гараагүй л байна.
За ямар ч гэсэн ус чинь хэт халаад сэнс чинь өөрөө хөргөж хүчрэхгүй байгаа бол нэг иймэрхүү аргаар шийдэх боломжтой. Гэхдээ сайн судалгаа, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байх.
.













