МАФ-ын гишүүн Galaamn

Blog

Moderator: temp

Post Reply
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Миний машиныг лав нэг байцаагч халит ирж арлын дугаар харчихаад яваад өгсөн. Гэхдээ 2014 оны 09 дүгээр сар хүртэл явж байсан сервис нтр хийсэн бичиг байхаар нь гайгүй байх гэж бодсон.
Тэрнээс биш манай гааль бол татвараа л тооцохдоо хамаг анхаарал нь яваад үзлэг шалгалтаа мартчихдаг байх дөө хэхэ
Манай форумд нэг байцаагч байж таараад энэ постны минь төлөө дараа намайг нэг юман дээр аймар зуух вий дээ ккк
Ийм л болчихоод байна даа
МАФ-ын гишүүн.
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Ariuka »

Манайхан дотор тийм сэтгэлгүй нөхөд байхгүй гэж би боддийшд
Акк суувал холбоод өгдөг
шаварт суувал татаад өгдөг
эвдрээд суувал оношлоод өгдөг
Эв нь таарвал засаад өгдөг
бөөлжүүл дараад өгдөг
бүдэрвэл түшээд авдаг
Найрсаг хамт олны дунд намбайж суугаа гэж боддог доо би
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Ochki »

tegvel uuganaatai uulzaj bgaad radiation bnyy guyu uzuulehguiyu. tsaadah chin tsatsrag ineergiin bagajtai haritsaj ajilladag hun.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Манай форумч сайхан лдаа. Хаана ч явсан МАФ гэхэд бол багын найз шиг, ойрын хамаатан шиг л хүлээж авдаг хүмүүс. :ymhug:
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Өнөөдөр гааль дээр бууж байсан машинууд дунд 4 дугуйнд нь бакшириггүй дан олгой хаймар түнтийтэл хийлээд угсарчихсан нэг 200 зогсож байх юм?
Гайхаж очоод хартал нөгөө олгой хаймар нь хээтэй болж таарлаа...
Бөөрөн дээрээ SAND TYRE гэсэн бичигтэй.
Image
Ямар том эв хавгүй сонин дугуй гэхээрээ ийм байдаг байнаа. Арабдаа л юу юм гэхээс манай энд бол архины шил дайраад л амьдрал бүрхэг болохоор дугуй санагдсан хэхэ
Эд мэдэхгүй хүн гэж...
МАФ-ын гишүүн.
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by mendamar »

blogoo ulam idevhitei hutluurei. shan hutluj bn.
JZX110 owner
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Alias »

Мань чинь замын үүдэд Хан юу билээ дээ... Нэг буудалд 2 хоноод, сүүлд нь мөнгөгүй болоод хилийн наана байдаг Шунхлайгийн колонкийн зогсоол дээр машиндаа хоноод, тэгээд хоол идэх гэтэл яг тулсан 3000 төгрөгтэй, банк бензинтэй үлдээд... Вокзал орж шалир шалир хийсэн шороотой цуйван шаачаад... Багаж дээр очиж "Ачаа ачна, ачаа ачна" гэж тээшиндээ амжаагүй хүүхнүүд харчуулын бараа ачаатай нь буудалд нь хүргэж өгч халтуур хийж 2500 цаас олоод... Бас болоогүй, тэр хойшоо байдаг модны зах орж айлын түлээ энэ тэр ачиж 2500 төгрөг олоод, төмөр замын удирдах (Бас тэр хойно байдаг байшин, шороон замтай) хүртэл таксинд яваад... Нэг Pick-up.ныхаа үйлийг үзсэн. Тэгээд болоогүй ээ. Усанд ормооор санагдаад, буудал орохгүй бол нэг болмооргүй оргиод вокзалын зогсоол дээр зогсож гаалийн бүрдүүлэлт хийх мөнгөөрөө арга буюу ченж хийгээд :mrgreen: Анхнаасаа ченж хийх минь яав даа. Автобус буухад, ирэхэд нь унах ашиг нь буудлын мөнгө хийчээд байсан гэвэл жаатай яа?
Сүүлдээ машиндаа хоноод хаа сайгүй явдаг болчихсон, хааяа өдөр нь цагаар буудал аваад усанд орчихоод бурзайсан амьтан ачаагаа 10 хоног хүлээж авч билээ. Тэр үед нэг Гранд Марк 2 унасан ченж залуу хүүхэн 2 байдаг байсан. 1 сая CNY зарчлаа гээд надад хэлээд хөдлөөд явсан гэхээр л би гайхдаг юм.

Сул тал нь юу вэ гэвэл хил дагасан газар хэзээ ч хөгждөггүй. Хэдий хилтэй ойрхон гээд байгаа авч өөрсдөдөө бүтээн байгуулал болголгүй 69-нд сууж урагшаа гараад хоолоо цуглуулж Cingluo өмсөөд яваад байхад л бүх зүйл болох нь тэр. Замын үүд ч гэлтгүй, Алтанбулаг ч гэсэн адилхан. Хаа хаанаа замбараагүй байдалтай хилийн шалган. Өчигдөр тоолоод үзлээ үнэндээ. Онгирсон юм байхгүй. 12 улсын хилийг машинтай давсан байна. Манайх шиг шалган, замбараагүй шамбааралдсан юм хаана нь ч байгаагүй байна. Энийг яаж цэгцлэвэл зүгээр ч юм бэ дээ.

10 хонохдоо зүгээр ч байгаагүй ээ. Азын дугаартай ногоон бардактай 69 барьдаг Өлзиймаа гэдэг охинтой танилцаж билээ. Түүний минь сайхан харц, араандаа хийн орилуулан явах нь хүртэл одоо нүдэнд харагдах юм. Туяхан амьтан байсан шүү...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

хэхэ
Аргагүй л Замын-Үүдийн амьдралыг үзсэн хүн шиг бичиж шүү.
Ажлаа дуусгаад хурдхан шиг уужуу тайван Улаанбаатартаа очих юмсан. Энд хүн байтугай нохойнууд нь хүртэл толгойнд нь яс эргэлдчихсэн урагш хойшоо хуцах ч завгүй давхиж явдаг удаан амьдарвал хурдан хөгширөх шинжтэй...
Гэснээс тэр Өлзиймаанууд бол энд олоон олон. Сайхан инээж байгаад л уба нарыг 69ндөө чихээд аваад давхичихна.
69 гэснээс энэ 69 гээч машинд рам чулак 2-ын дунд ивээс хийж байгаад 3тонн гаран ачаа аччихаад л хаазлаад давхицгаагаад байх нь тэр...
Энд гаалийн байцаагч ба бусад хүмүүс гэж хуваагддаг. Дөнгөж ажлаа хүлээж авсан шинэхэн байцаагч охин ажлынхаа анхны өдөр 200.000 төгрөгтэй харьж байх жишээтэй...
Энд ирээд гаалийн байцаагч эхнэртэй болчихвол гэртээ гэдсээ илж хэвтээд л 200 унаад давхиад байх юм байна гээд судлаад үзтэл гаалийн байцаагч болохын тулд хүний албан ёсны ба албан бус эхнэр болох ёстой байдаг юм байна хаха
Гэхдээ яавхээ энд ирсэн хүн болж л өгвөл мөнгөтэй болоод буцаад байдаг гэлцдэг.
.
Засмал зам 100 хувь ашиглалтанд орсноос хойш машины ченжүүд машинуудаа аваад давхичихдаг болсон. Эндээс авбал УБ-с авснаас дор хаяж 300 мянган цаас хэмнэдэг сурагтай.
МАФ-ын гишүүн.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Alias »

Намайг явах үед тэр зам зөвхөн чойрын цаахантай л байсан. Чойрын тэнд нэг колонк хүрээд л цаашаагаа дан шороо. Айраг сум мум гээд дан шороон дундуур нүдсээр байгаад ордог байсан. Одоо ч 100 хувь засмал бол сүнгэнээд байгаа юм байна дөө.

Тэр Өлзиймаа чинь өдөрт 5 ороод гардаг, хилийн цэрэгт аав нь ажилладаг байсан, урсгал сөрж ороод сөрж гардаг баавар баачка байсан. Даанч би гадаа хонодог энэ тэр гэж хэлээгүй баахан яриа хийчээд нөгөө юу яаж магаад. Гэхдээ шулаач гар. Сүүлд нь миний ачааг Эрээнээс оруулж ирэхдээ 1500-р ачсан. Ханш нь уг нь 1000 л юм байна лээ л дээ бүтэн 69.

Тэр 69-н даацийн хувьд. Наад нөхдүүдээ хараад бай. Хужаа 69, ориг сүпер гэж ялгаад байгаа. Хужаа 69 гэдэг нь Бардактайг хятадруу гаргаад 3000-р сунгуулдаг гэсэн. Сунгааны ачаа нь өдөртөө 150 цааш илүү олуулдаг гэсэн шүү...
Харин миний Өлзиймаа хаалга нь бараг хаагддаггүй, заримдаа өөр залууг-н өвөр дээр суугаад 69-оо тонгочуулсаар хил даваад ороод ирдэг байсан даа.

Хурдан хөгширнө гэдэг чинь ёстой үнэн. Мөнгө мөнгө мөнгө мөнгө, ахиад мөнгө гэдэг газар бол зөвхөн Замын-Үүд. Алсдаа бодож л байхгүй юу. 69-тэй хүүхэнтэй танилцваас чиний мөрөөдөл биелэнээ гээд. Гэхдээ чи их мундаг 69 мэддэг байх хэрэгтэй ш дээ? Хаана нь юу ачиж болох уу, доор нь яаж хөшиг тогтоогч, орны мод зэрэг орж болох уу гэж уран ухаан уралдуулан сэтгэж чадваас сайхан хүүхэнтэй суугаад 200-аа унана даа. Жилийн Гааль нь 4.5 сая гэл үү тэр машинуудын? Сардаа 3-4.г хийдэг гэж яриад намайг нэг гурилтай шөлөөр дайлж билээ...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Форестер гэдэг машин унаад давхихад их сайхан машин ч амьдрахад бол тохиромжгүй машин юмаа... :mrgreen:
Альфард унаж байсан хүнээс л ийм үг гарах уу тэ? хаха
Машиндаа хямд төсөр аргаар аятай тухтай амьдрахад хэрэгтэй хэдэн зүйл хийлээ...
ТВ, ФМ барьдаг, флаш мемориноос видео, аудио тоглуулчихдаг дэлгэц хийгээд тавьчихсан. Тэрүүгээрээ ДАШТ-ний тоймоо үзээд бас дажгүй ээ... :-B
Ухрах камера холбочихсон. Ухрах үед учирч болозошгүй эрсдэлээс багагүй хамгаалагдсан гэж ойлгоод байгаа...
12V -> 220V 300W converter суурьлуулчихсан... Утас, ноутбүүкний цэнэг бол байнга FULL...
G-Mobile-ийн Wifi цацдаг модем аваад тавьчихсан... Хурд сайн биш ч учиргүй download хийхгүй л бол дажгүй шүү... 120GB дата эрх хэзээ үрж дуусганаа нтр хэхэ...
Дотор талд одоо нэг цэвэрхэн таарсан суудлын бүрээс хийчихвэл болноо л гэж бодлоо... Өөр юу хийж болох вэ? Хийвэл хийе лдаа хамаагүй ээ хаха... :))
.
За тэгээд гаднаа хийчихвэл гоё юм уу даа гэж бодсон ганц л юм байна...
Image
энэнд байгаа
Image
энэнд байхгүй тэр зүйл... гэхдээ амин чухал эд ч биш лдээ. Надад нэг л эвэргүй цагаан ямаархуу харагдаад байгаа юм... :p
.
Мотор нтр бол яахвээ... Би угаасаа илүү дутуу хүч оруулагч хийх сонирхолгүй байгаа болохоор ажиллах ёстой бүх юм нь асуудалгүй сайхан ажиллаж байхад л болно.
Дугуйгаа томруулахгүй, амаржинаа өндөрлөхгүй, хормой хийхгүй, амаржинаа суулгахгүй, яахав зүгээр утга учрыг нь ойлгочихвол урд хойноо амаржины боолтнуудыг хооронд нь холбосон хөндлөн төмөр боож болох л юм хаха 8-} Юунд хэрэгтэй эд вэ? Тайлбарлаж өгөх завтай хүн байвал тайлбарлаад өгөөрэй... :?:
За нэг иймэрхүү л байна даа #:-s
МАФ-ын гишүүн.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Alias »

Наад спойлер чинь МАФ-н уулзалт дээр үнэгүй тараагддаг ш д. Май май ав л даа, май л даа гээд өгөөд байдаг юм байна лээ бурхан сахиус минь...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Exotic »

Galaamn wrote: яахав зүгээр утга учрыг нь ойлгочихвол урд хойноо амаржины боолтнуудыг хооронд нь холбосон хөндлөн төмөр боож болох л юм хаха 8-} Юунд хэрэгтэй эд вэ? Тайлбарлаж өгөх завтай хүн байвал тайлбарлаад өгөөрэй... :?:
http://www.maf.mn/maf/viewtopic.php?f=1 ... 315#p98006
life is too short to drive stock cars..
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Бяцхан прожектоо илүү бодит болгож шинэчилж цаг зав гаргаж хэд хоногоор хийж чадахгүй ч боломжоороо хийгээд байна даа.
.
0. Нөгөө алдарт тольний тэнд салхи шуугих чимээг нам дарах.
_____________Хэрхэн чимээгүй болгох тухай Ренчингээр сайн заалгаж аваад оролдтол толь тайлдаг 3 боолтыг эргүүлэх гэж 2 автирк цааш нь харуулаад дийлээгүй түр орхисон байгаа. :D
.
0. Багажны ориг шалавч олж хийх.
_____________Энэ ч гайгүй байх өө.
.
0. Зуны 4 дугуй авах.
_____________Хуучин дугуй найдваргүй, шинэ дугуй аймар үнэтэй. :-?
.
0. Суудлын бүрээс хийлгэх.
_____________Энэ ч мөнгө л мэдэх хэрэг. :?:
.
0. Запас дугуйндаа 16 инчтэй нэг обудтай дугуй авч хийх.
_____________Цайны шараа хадгалах.
.
0. Арын шил арчигчны боолтны хар таг олж хийх.
_____________Өөр машинаас хусахгүйгээр яаж ийж байгаад олж хийх. Олдохгүй бол тагтай гуятай шинэ шил арчигч 40'000-аар арга буюу авч хийх. Жижиг мэт боловч хийхгүй л бол болохгүй санагдаад байх юм хэхэ.
.
0. Хойд спойлер авч хийх.
_____________Олдвол хийнэ дээ. Эвэргүй ямаа шиг харагдаад нэг л цулгуй, эвгүй харагдах юм.
.
0. Уурын/ченж угаалга хийлгэх.
_____________Хотдоо очоод Замын-Үүдийн шороо тоосоо сайхан цэвэрлүүлээд цэмбэлзээд байна даа.
.
0. Шипилкнүүдээ солих.
_____________Обудруу шургаж ордог 19-тэй хайлшин обудны гэж ярьдаг шипилк болгож солихгүй бол одоо 17-той төмөр обудны жижиг шипилкнүүдтэй яваад байгаа нь надад таалагдахгүй байнаа.
.
0. Аяллын хайрцагтай болох.
_____________30л орчим багтаамжтай аяллын хайрцагтай болоод дотор нь ойр зуурын багаж хэрэгсэл юмнуудаа хийчихээд явж байх хэрэгтэй юм байна. Энд тэнд жижиг цүнх хайрцаг ууттай юм агуулж явах төвөгтэй юм. Хойд талаа онгойлгох бүрт нэг л замбараагүй багаж угтах юм.
.
0. Доод хуванцар хамгаалалтаа төмөр болгох.
_____________Доод касчерны хамгаалалтаа нимгэн, хөнгөн, бат бөх төмөр хамгаалалт болгож хийх. Гэхдээ энэ ч нэг их чухал биш лдээ. Яахав материалаа л сонгож чадвал ажил дээр гагнуурчин, гарын дүйтэй жолооч гээд хийлцэх хүмүүс байгаа юм даа.
0. Урд грилл дотроо 2ш дугуй хэлбэртэй гэрэл хийх.
.
_____________Зохимжийг нь тааруулж чадвал хийгээд явна. Чадахгүй бол хийхгүй авчихна даа. Гэхдээ ямар ч байсан хийж үзнээ.
.
0. Шалавчаа 3D маягаар хийх.
_____________Миний мэдэх 200-нууд лав хийгээд байдаг 3D шалавч гээд гоё шалавч байгаа. Тэрэн шиг машиныхаа шалыг хэмжиж хэлбэрт нь тааруулж халааж хэвлэж зүсэж нааж байгаад яг таарсан сайхан шалавч хийнэ дээ. Материалын сонголт л чухал. Толгойд бол ерөнхий тойм нь байгаад л байгаа. :-B
.
За мартахгүйн тулд, нөхдөөсөө зөвлөгөө авахын тулд энд биччихье.
МАФ-ын гишүүн.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Ochki »

ter ariiin shil archigchnii tolgoind ih sanaa tavij bnaa. buur boliyoo teriigee zugeer har palmastaraar budaad orhichih. terr-g chin yarihaar l buur hamag durgui hurchih yum...
bas ter shipilkni boolt ch odoo yuvde. haragdahgui jijighen bval buur l sain yum bishu.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Bulgaa »

Elgevchee solihooroo huuchin huvantsar elgevchee nadad piavnii uneer ogoorei
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”