4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Blog

Moderator: temp

Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

EJ

Энэ нэрийг хараад гайхаж байна уу? Би боож дуусгасан юм.

Турбогоороо тосоо цацчихсан моторыг ардаасаа орсон WRX STI-аас татаж гаргаж ирэн өөрийн мэддэг ганц хоёр юмаа хийн амь оруулах гэсэн боловч зарим зүйлсийн асуудал бүрэн шийдэгдээгүйн улмаас "АСДАГ НЬ ҮНЭН" гэдэг статусд хүрлээ.

Замнал хэрхэн өрнөсөн талаар форумын зарим нэгэн найзууд live update авч байсан боловч зарим тохиолдолд тэр болгоныг бүртгэх боломжгүй байсаар өнөөдрийг хүрэв.

Мотор машин бүх зүйлс 5 хоногийн дараа Монголруу ачигдана.

Түүх ийн эхлэв

Уул шугамандаа чиргүүл авна гэсэн бодолтой Алиас нэгэн хэгжүү хөгшинтэй наймай хийх хэрэг гаран үнэн учраа хэлтэл асдаггүй машинтай нь хамт л зарна, зарахгүй бол зарахгүй гээд том дугараад болдоггүй. Тэгэхээр нь утасны цаанаас ярьснаас очоод үзвэл дээр гээд очоод үзтэл явдаггүй, асдаггүй гэсэн тодотголтой Type RS байв. Би нээх тийм Subaru сайн мэдэхгүй ч гэсэн Coupe кузов нь Ванлий гэдгийг гадарладаг учраас аваад явахаар шийдээд өөрийнхөө машины араас чиргүүл болон Type RS-г чирэн одов.

Өрнөл №1
Машинаас салгаж болох ихэнх зүйлийг нь салган stand дээрээ зогсоон моторыг нь татан авч гарган харах байлаа. Анх удаагаа задлаж байгаа учраас нэгд нэгэнгүй manual даган хийсэн авч зарим зүйлс үнэхээр хэцүү санагдан, ганцаараа гэдгээ мэдэрсэн учраас дээд эд анги, доод эд анги хэмээн салгаж авахаар болов.

Энгийн машинтай харьцуулахад ялгаа юу вэ?

Субару мотор тэр дээр байгаа SUBARU гэсэн нэг сеткээрээ эхлэж задарна гээд аймар элементарний юм яриад эхлэх үү? Дараагаар нь хажуу талруугаа хөөн яг л хүүхний левчикийг урдаас нь зөөлхөн тайлах мэт удаан удаанаар ээлж дараалалтай үйлдэл хийхгүй бол аюултай эд гэдгийг нь мэдэв.

Энгийн моторуудыг бол арай л халтуурддаг байжээ. Агаарын хоолойгоо тайлнуу гүй юу мулт татаад холимог свеча катушкаа татаж гаргаж ирээд тагаа тайлаад л пүү паа. Субару даанч тийм биш юм.

Өрнөл №2
Цоо шинэ дээд эд анги авахаар шийдсэн авч ebay-д хулхидуулан өнгөлсөн хоосон дээд эд анги асар үнэтэй авав. Дараагаар нь тэр уурандаа дээд эд ангийг сайжруулах аян өрнүүлнэ гэж бодсон авч найз маань ирэн Мотороор хангав. Түүний надаас худалдан аван, араас нь оруулж наадсан нь надад байсан хар Subaru шүү дээ. Түүний моторыг татан гаргаж ирээд шинэ толгойгоо хусах гэсэн авч болсонгүй. За ямартай ч шинэ ирсэн мотор нь ажилладаг явдаг давхидаг гишгэдэг байсныг нь мэдэх учраас задлаад үзэхэд гэмгүй гэсэн бодолдоо автан сэлбэгээ судлан захиалгаа хийж эхлэв. Надтай энэ удаад хамтран ажиллан, хөнгөлөлт олгосон газар бол Manleyperformance-н хамт олон байлаа. Үйлчилгээ сайтай, дуудлагад цаг тухайд нь хариулдаг, тодорхой хэмжээнээс дээш захиалга хийвээс хөнгөлөлт өгөн Worldwide (Монголруу яахыг нь би таашгүй) shipping 5-14 хоногт хийдэг гайхамшигтай үйлчилгээтэй залуусаас дараах сэлбэгүүдийг авав.

-Manley connecting rod
+
-Кольц
-OEM гавлын жийрэг (11044-AA542) /хэн нэгэн нь гавлын жийрэг хайгаад байж юуны магад/
-6мм хуруувч резин (орох гарахаараа нүдэнд харагдахуйц өөр байсан шүү)
бүх lubricant-уудыг нь аван моторыг нь амь оруулав.

Монголоос надруу замдаа гарсан "үнэгүй" яндангийн 4 шонтой мэдрэгч хэзээ ирэхийг би таашгүй. Одоо энэ машин эрүүл болоход ганц үлдсэн зүйлс нь миний таамгаар бол ECU-д л учир байх шиг байна. Асаад явахын хувьд явж байгаа ч гэсэн догол гэж ванлий. Дараах алдаанууд гарч ирнэ.

- Заримдаа гэнэт асахгүй, цэнэгээ барна. Холболт хийнгүүт үсрээд асчихна. Халан халтлаа сайхан.
- Араанд хийгээд явахад моторонд ямар нэгэн цагирагласан дуу байхгүй, харин сэтгэлд сэвтэй мэт араа нь 2тоо орохдоо нухчаатай
- Яндан мэдрэгч "но"-той гэдгийг нь хэлчихсэн тэ? Юу юунаас болсон гэдгийг нь одоохондоо судласаар байгаа ч гэсэн Чек бол зоолттой.
- Цахилгааны асуудлууд тун их. Sunroof онгойлгоход пар тавьсан үед л онгойно, бусад үед Мотор нь дугарсан ч гэсэн онгойхгүй. Нэг "но" энэ байна.
- Гэрэл дохио юу нь ч ажиллахгүй :mrgreen: Жаатай юу?

Уууууг нь бол би мөрөөдөөд нэг аймар юм болгочихно гэж бодтол гэрээ нүүлгэж өөр байранд орох болсон, лайтай юу? 8-}

Яг ийм өнгөөр нь ахиж будуулж, гоё обут тавиад ИЙМ болгочоод МАФ-н лого наана гэж бодож байсан дуутай юу?

Image

Монголд машин сонирхолтой нэг залууд зарагдаж байнаа нь аатай юу? Тэр нөхрийг форумд уруу татаж оруулж ирнээ ер нь... МАФ гээд гоё газар бий. Аймар цэвэрхэн залуус лайтай гоё цэнхэр уур амьсгалаар үнсэж тэврээд л угтана энэ тэр гээд...

Өрнөл №3.
Монголд очиж байгаад Субару мотор боож үзнээ. Ер нь одоо Субарунаас айхаа байсан. Боксер гоё мотор!
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Ochki »

ter turbog erguuleed bgaa nuhur heden rpm-tei ergej bgaa bol. turboog laggui bailgana gehleer. 10.000 bol bgaa bhaa.
Dairaldsnaa unaal yavjina
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

S1. Mongolia -> Initial funding - /Эхний хөрөнгө оруулалт/
1.2 mln euro - pending order!
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bd »

Наадахнаас чинь нэг л жийрхээд явчлаа шүү.
МАФ
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Ochki »

zugeeree hugshuun chin ugaasaa 5say $-n urtei.
Dairaldsnaa unaal yavjina
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Image
Last edited by Alias on Fri May 30, 2014 8:00 am, edited 2 times in total.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Monkey See Monkey Do

Уйлсан нь
Гэртээ харьчаад ирлээ. Ганцаараа баахан юм буулгаж байгаад, бас болоогүй контейнэрээ ачиж, 2 дахийг нь замдаа гаргачаад, гэхдээ гадаа их тухгүй, дандаа бороо ороод тэгээд нороод гээл аймар хачин юмруугаа тальмаараад ороод ирэхгүй юу тэ?
Алиас гэдэг залуу чинь DC очихоороо нэг тиймэрхүү машин унадаг юм. Минийх юм уу гэж үү? Одоо тийм л гэхээс өөр замгүй болчлоо. За тэр “машин”-ы тэмдэглэл удахгүй ирнэ. Эхлээд жаахан та нарт мэдээ хүргээдхье.
Ачаа ачигдсан. Замдаа гарсан. Гар чийдэнгээс өгсүүлээд том ширээ эд нар захьсан нөхдүүд 8-р сарын 16-н хавьцаа хадаг сүү, хайрсан хуушуур бариад Абмате/Гамбатэ/Хамбутай? (зөв бичив үү?) дээр ирээд зогсоод хамтдаа *** халах, аль эсвэл склад дээрээс очин өөрчдөө гарган авах гэсэн сонголтууд үлдэв. Та нарыг хэнийг чинь ч гомдоохгүй. Гаалиа хийгээд бичигээ аваад л тухайн бараагаа авна. БҮХ юм ачигдсан. Бас нэмэгдээд баахан дугуй ачигдсан. Азтай аавын хүү нь газар дээр нь 20 ногооны дугуйг 40 ногооноор аваарай.
Гэртээ очоод юу хийв гэж үү? Өнгө ороод, тэгээд бас болоогүй, МАФ-г жаахан санаж бариад ч байх шиг, бас Америкийг жаахан өгүүлээд ч байх шиг. Яагаад гэж үү? Яахав дээ, бас тийм өдөр байдаг юм байнаа үнэхээр. Америкийг гэр гэдэг утгаар нь өнгөрүүлж байгаа сүүлийн өдөр байсан учраас нулимстай л буцав.

Гарчиг
Хачин гарчиг өгчихсөн байна уу? Monkey See Monkey Do гэдэг их гоё үг. Eminem-н яг энэ дууг нь сонсоцгоогоорой. Лаг дээр үеийн бас тэрүүхэн тэндээ доргио. Болоогүй ээ бас утга нь тасархай гэж байгаа юм. Юу гэсэн үг нь их гоё. Хүн харснаа хийдэг гэж. Би Монголд бас ч гэж хэдэн сар өнгөрсөн жил амьдарсан ш дээ? Анхандаа бөглөөн дотор лаг хөөрхөн зам энэ тэр тавиад явдаг, сүүлдээ ч чихээд л явдаг болсон л доо нуугаад яахав. Би харин сая яах аргагүй яараад явж байгаад, ордны хажуу талд буруу эгнээ эзлэн эргэж байгаад ticket аваад шаггүй хэдэн оноо хусуулав. Гайхамшиг... Намайг нэг эндээс яваадхаач чи гэсэн шиг амьдралдаа авахуулаагүй оноогоо авахуулчихлаа шүү. Түй чорт!. Яг оноогоо хусуулж байхад машинд явж байсан дуу Monkey See Monkey Do. Цагдаагийн офицер надаас : “That’s how ya roll in NYC?” /Чи New York-д ингэж явдаг юм уу?/ (Намайг NY-н ID-тай болхоор тэгсэн байх л даа). Хариулт ч олдолгүй нам болоод инээж инээж байгаад л инээдэн дундаа хусууллаа. За дүүрсэн хэрэг. Ахиад “зөндөө” үнэмлэх байна гээд хэлчихдэг байж тэ? Хахаха

Ажил
Миний ажил жаатай бүтсэн. Би дууссаных нь дараа хэлэх дуртай. Өдөр шөнөгүй хийсэн ажил маань амжилтаа олоход одоо хэдхэн сар. Монголын тал минь хичээн, миний хийсэн хөдөлмөрийг цааш нь харуулчихгүй байхад болоо. Миний ганцаараа хийсэн ч биш, миний толгой дор байгаа 4 ерөнхий шинжээч, тэд нарын доор байгаа 3 3 тус тус гэхээр 4*3+4+1 болж байгаа биз? Толгойтой бүхэн л миний төрж өссөн улсын хөгжилд санаа зовсон байхад яагаад манайхан замхруулах ёстой гэж...

Авто
Би өнөөдөр FB-р яваад байсан 86-г харчаад нэг зүйл анзаарав. Тийм сэг аван босгоно гэсэн хүсэл сонирхолтой залуус асар олон байгаа нь Авто-н хөгжил ямар шатандаа явааг харуулж болно. Энэ бол гайхамшиг.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Exotic »

Minii Evo harin ch gaigvi baiga biz :P gehdee chi bid 2 hamt olson bol chimeegvihen avch hadgalaad ynzlaad suuj baih baisan shd haha
life is too short to drive stock cars..
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

[youtubeshort]http://youtu.be/Sv3xVOs7_No[/youtubeshort]

Нэг бүтэн цоо шинэ 6X6-н үнээр бүтсэн видео клип. Гайхалтай бүтээл...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Өнөөдөр утас дугарав. Дрииин дрин дрин дриин

- Байна уу, ахын дүү чи машин ачдаг гэж Сандаг (Монголд Герман машин засдаг нэг том сервистэй баачка. Надаас сэлбэг авдаг юм)-аас дууллаа. Ах нь нэг машин ачуулах гэсэн юм. Ганц машин ганцааранг нь хэдээр ачих вэ?
- Сайн уу, би контейнэрээ дүүргэж байж л танд үнийн дүнгээ өгнө. Урьдчилгаа гээд 1800-г авдаг юм. Тэгээд л цаашаагаа бичиг цаасны үнэ нэмэгдэнэ дээ.
- Ах нь нэг 4 хаалгатай, шинэдүү машин авч байгаа юм. Европоос аваад чамаар зөөлгөх санаа байна. 2012 оны Maserati Qporte S бараг авчихсан юм. Чи урьд нь ийм машин ачиж байсан уу? Ер нь зүгээр машин уу? /намайг даапаалж байна гэж ойлгов/
- Би Сандаг ахын 2 G, 1 Porsche л ачсан. Тэрнээс цааш юм ачиж байгаагүй ээ.
- За тэгвэл би маргааш дансанд чинь машиныхаа мөнгийг хийчээд залгая. Ахын дүү маргааш ахруугаа залгаарай...
- За ахаа, баяртай ахаа. /бараг л үнсье энэ тэр гэдгээ хэлчихсэнгүйв/

Тэгэхээр юу гэсэн үг үү? Монголд тун удахгүй 2012 оны Maserati Quattroporte S 4-door очих нь.

Нэг нууц хэлчих үү? Би Монголруу гарах гэж байгаа машиныг ачихаасаа өмнө ҮХТЭЛ нь дэлсэж хурдны замаар явдаг юм. Чадвал тэр үед энэ муу дээр бичлэг хийнээ...

Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Onolbaatar
Posts: 238
Joined: Tue Mar 05, 2013 11:03 pm
Car: Vw passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
MB B200 natural gas 7G tronic
Location: Sweden

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Onolbaatar »

Odoo Mongol uls maani hugjuud bna uu? hugjihgui bna uu?

sonin unshihaar mungugui bolloo dampuurlaa hyamralaa hurungu oruulalt alga bolloo talhnii mungugui bolloo geh um.

humuusiin unaj hereglej bgaag harahalaar europiinhnaas ch aimaar baih um.

huluur ni oruulj mashin zardag ue ali hediine ungursun bna...
Vw Passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
User avatar
gosha
Posts: 1095
Joined: Mon Nov 14, 2011 12:45 am

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by gosha »

Haaya chinii huudsaar noiroo hasan baij oohoor bas zagtnasan gazar maajih shig boloh yumaa. Unsey l gey de. Setgel saitai sain zaluu shuu chi muu ha ha
Сэрэл, ялангуяа хүүхнүүдийн сэрлийг маш их өдөөдөг хэд хэдэн механик эдлэл эдлэл байдаг.
Тэдгээрийн дотроос хамгийн мундаг нь Мерседэс бенз гэж Bruno Sacco нэгэн цагт хэлэх байх ккк
User avatar
Onolbaatar
Posts: 238
Joined: Tue Mar 05, 2013 11:03 pm
Car: Vw passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
MB B200 natural gas 7G tronic
Location: Sweden

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Onolbaatar »

pee Maserati Quattroporte S 4 uniig ni harsan chini zoltoil tsus harvachihsangui.
Hunii unetei tsaitai um unaj davhij bgaad shurgej barivdaa... L-)
Vw Passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

gosha wrote:Haaya chinii huudsaar noiroo hasan baij oohoor bas zagtnasan gazar maajih shig boloh yumaa. Unsey l gey de. Setgel saitai sain zaluu shuu chi muu ha ha
Найз нь Монгол дахь дэлгүүртээ улам эрүүл хэдэн бараанууд оруулан жирэмсэн эхчүүд, төрсний дараах хэмээн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр тавьсан. Сая 100 айлаар хүмүүс явуулж баахан лангуу эд нар зохицуулуулав. Гадаадынхаа LandRover-г цааш нь харуулаад өдөр тутамд нааш цааш дэлгүүрийн ачаа бараа зөөхөд таатай нэг тэрэг болгон хувиргав. L200 юу Navara юу гэж байгаад "Дассан буудлын даавуу зөөлхөн" гээд Navara-г сонгов. Одоо удахгүй шинэ бараанууд, тэр дундаа дандаа luxury бүтээгдэхүүнүүд бууна. Танай авгай танай охин та 3 их luxury ангилалдаа юм чинь найз нь дэлгүүртээ ирэх дээж бараанаасаа та 2-т бэлдээд тавиулчихнаа. Одоо манай найз охин өөрөө хааяа ирж очиж байгаа учраас улам их яриа хөөрөөтэй угтаж авах байх.

Өмнө нь чамд хүргүүлсэн бүтээгдэхүүнүүд таалагдав уу? Ахиад яг адилхан юм уу арай өөрийг нь хэрэглэмээр байна уу?

Onolbaatar wrote:pee Maserati Quattroporte S 4 uniig ni harsan chini zoltoil tsus harvachihsangui.
Hunii unetei tsaitai um unaj davhij bgaad shurgej barivdaa... L-)
Цоо шинэ 0 гүйлттэй шахуу G авч ирээд гэрийнхээ гадаа хонуулчихсан байхад энэ мэтийн машин яаав л гэж. Ядаж байхад secondhand.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
gosha
Posts: 1095
Joined: Mon Nov 14, 2011 12:45 am

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by gosha »

He he. Minii lux mux ch gej haashaa harsan yum baihav. Manai ajiliin zaluu 7 honog bolgonii 6dahid korea yavj jims ideed daraa doloo honogt ni amerik yavj pizza iddeg yum gesen ter l lux mux bh da.
Harin minii zugees tuslah tus yu baina?
Сэрэл, ялангуяа хүүхнүүдийн сэрлийг маш их өдөөдөг хэд хэдэн механик эдлэл эдлэл байдаг.
Тэдгээрийн дотроос хамгийн мундаг нь Мерседэс бенз гэж Bruno Sacco нэгэн цагт хэлэх байх ккк
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”