Гайхамшигт өдрүүд
F1-н гараа үзэв үү? Дуусан дуусталаа Safety Car.аа дагуулсаар явсан Monaco-н гараа сая Мерседес багийнхаа амжилтаар дууслаа. Арга ч үгүй биз, шинэчлэгдсэн мотор, Аеро өөрчлөлтүүд нь Мерседесийн багийг амжилттай явуулахад хүргэв. Rosberg Герман баачка болоод ч тэр үү бас их дотор уужуу уралдаан болоод өнгөрөв. За тэгээд Monaca гэдэг газрын талаар жаахан дуу аялаад өнгөрнөө.
Хамтдаа явсан ажлын залуу маань F1-н талаар ном бичихэд бараг бэлэн болчихсон, Nurburgring дээр F1-н simulation хийгээд training хийчихсэн болхоор намайгаа юм мэдэхгүй гэсэн шиг замын турш надад гайхамшиг гэж юу байдаг талаар баахан *** халав. Яахуу дээ, би угаасаа л F1-г мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болхоор тэр л байх л даа. Очоод дээвэр дээрээс, яг гарааны өмнөх эргэлт дээрээс, арал бүтнээрээ шахуу харагдах байрлалд үзэв. Хүйтэн пиво, халуухан хүүхэн эд нар бол мэдээж тэрүүгээр чинь температурдаа тааруулаад л гайхуулах зүйлсээрээ далласаар яван байгааг нь харах ч бас ч гэж нээх муу биш л байлаа. Би чинь өөрөө урьд нь тэр нэгэн багын “сонсогч нисгэгч” байсан гэдэг утгаараа багштайгаа уузлан, *** халан сууж F1-н талаар яриа өрнүүлэн сууваа хө. Гэтэл харин анзаараад байхнээ сүүлийн шинэчлэгдсэн Hybrid-based мотор бол үнэхээр чимээгүй гэдэг нь илт үнэн байв. Бас болоогүй ээ, урьд нь тойрогруу ороход дайвалзаж орж ирэх, хэт traction үүсэн чигээрээ гулгах гэх мэтийн алдаанууд тун ажиглагддаг байсан бол энэ удаагийн Grand Prix үнэхээр тийм байсангүй. Урьд нь бараг л өдөр ч харагдмаар арын пиланзны улаан халалт энэ тэр одоо алга, бас тойргоос гарч ирэн шууд гишгэхэд хуучны байдлаар тойргоо шахан орж, Grip-ээ тооцоолж байгаа хүмүүс ч бүр багассаныг анзаарваас нэг талын харуусалтай. F1 улам л амархан болоод санаанд нь багтаад байна уу даа энэ хүмүүсийн?
Хамгийн анх би FIA 3 series унаж байсан сэтгэгдэлээ форумд бичнэ гээд бичээгүй тэ? FIA 3 болон Go-kart 2-т адил нэг зүйл байдаг нь тойрог орохоос өмнөх эсрэг рүлийн эргүүлэлт, дараагаар нь огцом буцааж хурдтай эргэлтийг аз нь таарвал авч гарах, аз нь таарахгүй эрч алдуулвал газар дээрээ эргэлдэх гэсэн техник өнөөдрийн Monaco-н гараан дээр маш их ажиглагдав. Жижиг, нарийн гүйцэхэд бэрх нухчаатай, байнгын дараатай зам дээр нисгэгч нар маань хүчтэйхэн шиг орж ирснээсээ болон дороо эргэлт хийх, аль эсвэл шарваж гаран ханаа нялах байдлууд их ажиглагдсан. Өшөө замын гадаргуу, гадаах халууны харьцааны нөлөөллөөс хамааран машинуудад маш их traction алдах байдлуудыг үүссэн нь мэргэжлийн багшаар минь ажиглагдан ярилцлаа.
Monaco-с өөртөө юу ч наагаагүй ч өрөөлд нэг жижиг бэлэг авав. Надад тустай цагт минь тус болсон, дэмтэй цагт минь дэм болсон форумын 2 гишүүнд гарын жижиг бэлэг, гайхалтай залуугийн гарын үсэгтэй хамт очих байхаа хө...

Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!