Нэг аймар санаа байгаа байхгүй юу. Тэрийгээ биччихье. За ер нь прожектын санаа нь дуусаад удахгүй эхлэх гээд байгаа учраас сонирхуулъя. Нэлээд хэдэн долоо хоногийн өмнө би нэг Алтезза сонирхоод байна гэсэн дээ? Одоо яая гэхэв, хаа газрын хүмүүсийн дрифт шоуг алийн болгон дандаа Youtube, Facebook-ээр үзэхэв, бас нэг ороод үзэхэд нээх буруудахгүй бололтой санагдаж эхлэв. Тэгээд өөрөө өөрийгөө биш, өрөөл далиманд нь Мөөгийг чирж аваад явахаар болоод Дрифт-Алтезза №1 төсөл тун удахгүй эхлүүлэхээр шийдээд сууж байна.
Нийт бүтэх төсөв 10 сая.
Хийх зүйлс
Нилээн хямд Алтезза авах. Үнэгүй дээр бүр 4 сая эд нарт байх юм. Мотор явах эд анги нь бол нулиулцан л байгаа л даа.
Монголд хэдэн жил ч явсан нь хамаа алгаа. Тэгээд 4 саядаа нэг "явдаг нь үнэн" гэсэн цолтой машин аваад айлын хашаанд оруулан моторыг нь гаргаж хаях...
Дараагаар нь Автоарт-н мундаг залуусаар баталгаатай 1jz оруулж ирэх... /хропоо бодоод л байна, ямар хроп вэ? гээд.../
Түүний дараагаар хэн нэгнээс нь маш аятайхан LSD онжиг олж тавих...
Мэдээж Coilover, сайжруулсан урд явах эд анги
Дараагаар нь хөнгөхөн 4 ширхэг төмөр обут. ГЭЭД миний хийх зүйлс дуусаж байгаа юм...
Мөөгийн хийх зүйлс нь болхоор салоноо сайхан задлаад бүх хэрэггүй зүйлсийг нь аваад жолоочийн суудалнаас бусдыг нь үлдээгээд нэг хөөрхөн муурны байшин шиг Rollcage хийлгэх.
Сток 1jz, хөөрхөн хөнгөндүү кузов байхад бас ч гэж эргээд байх байхаа тэ?
Тэгээд нөгөө алдарт 1jz-ээ жаахан амраах зорилгоор сайн чанарын FMIC, Pod эд нар гэж байгаад давраад тэр мотороо боох санал гараад ирэв. Боох боохдоо мэдээж аftermarket partuud. Нөгөө алдарт тосоо үлээдэг (минийх үлээж байсан) VVT дамар эд нарыг нь сайхан болгоод тэ? бас бодоод байхад болмоор байгаа биз? Одоохондоо 2835 эд нар зоож чадахгүй ч гэсэн боломжоороо сток турбогоо жаахан чадал нэмэн шахуулах эд нар гээд тэ?
Будаг эд нар нь ч хамаа юу, аштайхан явдаг байхад болоо юу тэ?
Тэгээд л тэдэн номерын тамирчин Алиас гулгаад ороод ирлээ гэж нэг нь зарлаад л бас сүр үү?
Прожект эхлэж байна.
1.рт хийх зүйл - хямд бөгөөд тасарчаагүй кузов олох...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!