МАФ-ын гишүүн Galaamn

Blog

Moderator: temp

User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Гэснээс Форестерт хэдэн асуудал байна.
1. Жолоочоос бусад талын хаалганууд гадна талаасаа түлхүүрээрээ цоожлогдохгүй, онгойхгүй заавал төвөөрөө цоожилж байж хаалгаа хааж түгжиж байна. Энэ юундаа байна?
2. Шил арчигчний ус цацдаг помп дүүрэн шингэн хийгээд ч ажиллахгүй байна. Ажиллаж байвал ённнннн гээд ёнгинох ёстой. Тэгэхгүй байна. Хаанаа байдаг яаж үздэг эд вэ?
3 Урд босоо тэнцүүлэгч маш аймар дуугарч байна. Соната 2-нх яг таардаг мөнүү?
4. Мотор их халаад байгаа санагдаад байна. Шелл 5w40 хийсэн, тосол дүүрэн сайхан байгаа. Копут, кирло гээд л гаднаасаа л төөнөөд байх юм. Уг нь усны темп-н датчик голоосоо огт дээшлэхгүй байгаа. ЕЖ20 халдаг гэдэг нь энэ юм болов уу хэхэ.
Хэвийн эсэхийг яаж мэдэх вэ?
5. Кроп, бөгсний тос солиулмаар байна. Ямар тос хийдэг вэ? Тос сольдог гарууд юу ч хийж мэднэ. Марк номерыг нь мэдээд очвол зүгээр юм. Кроп лав УБ авто цэнтэр дээр 250.0 болно гэнэ. Энэ ханш мөн үү?
гэ мэт асуултууд байна. Зөвлөгөө өгнө үү?
Гаалиас аваад нэг өдөр унаж байна гэдгээ хэлэх хэрэгтэй байх хэхэ
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Субару Форестер сэдвийг эхнээс нь уншчих. Асуултуудын чинь хариулт бүгдээрээ байгаа.
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Galaamn wrote:Субару Форестер сэдвийг эхнээс нь уншчих. Асуултуудын чинь хариулт бүгдээрээ байгаа.
За нээрээ тийм лдээ.
Уг нь өмнө нь 2 уншсан. Одоо дахиад нэг мөлжихөд мөлжүүрөө өгөхөөр байна лээ...
МАФ-ын гишүүн.
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by IrmuuN »

SS хийлгэж Форум од болох нь дутаа юу хаха.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by bd »

Galaamn wrote:Гэснээс Форестерт хэдэн асуудал байна.
1. Жолоочоос бусад талын хаалганууд гадна талаасаа түлхүүрээрээ цоожлогдохгүй, онгойхгүй заавал төвөөрөө цоожилж байж хаалгаа хааж түгжиж байна. Энэ юундаа байна?
2. Шил арчигчний ус цацдаг помп дүүрэн шингэн хийгээд ч ажиллахгүй байна. Ажиллаж байвал ённнннн гээд ёнгинох ёстой. Тэгэхгүй байна. Хаанаа байдаг яаж үздэг эд вэ?
3 Урд босоо тэнцүүлэгч маш аймар дуугарч байна. Соната 2-нх яг таардаг мөнүү?
4. Мотор их халаад байгаа санагдаад байна. Шелл 5w40 хийсэн, тосол дүүрэн сайхан байгаа. Копут, кирло гээд л гаднаасаа л төөнөөд байх юм. Уг нь усны темп-н датчик голоосоо огт дээшлэхгүй байгаа. ЕЖ20 халдаг гэдэг нь энэ юм болов уу хэхэ.
Хэвийн эсэхийг яаж мэдэх вэ?
5. Кроп, бөгсний тос солиулмаар байна. Ямар тос хийдэг вэ? Тос сольдог гарууд юу ч хийж мэднэ. Марк номерыг нь мэдээд очвол зүгээр юм. Кроп лав УБ авто цэнтэр дээр 250.0 болно гэнэ. Энэ ханш мөн үү?
гэ мэт асуултууд байна. Зөвлөгөө өгнө үү?
Гаалиас аваад нэг өдөр унаж байна гэдгээ хэлэх хэрэгтэй байх хэхэ
1. Угаасаа түлхүүр чинь 2 кноптой түлхүүр ирээгүй түлхүүрээ хаалга руугаа зоож эргүүлээд түгждэг бол централ буюу төв түгжигч наад түлхүүрэн дээр чинь ажилладаггүй. Тийм болохоор дохиолол тавиул. Тэр нь амар.
2. Мотор нь шатчихсан байж магадгүй цахилгаан гадарладаг над мэтийн :p хүнээр үзүүл.
3. Яг мөн гэдэгт итгэлтэй байна уу? Мөн бол Соната2 таарна миний зүүн урд явж л байна жил боллоо бараг.
4. Угаасаа л тийм байдаг битгий тоо.
5. Эгү дээр очоод үзүүл ямар ч байсан хулхидахгүй.
МАФ
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

2004 Subaru Forester Cross Sports AT Turbo гэдэг машинтай болсон билээ.
Image
Манайхан энэ машиныг ямар мэдэхгүй гэх биш олон юм бичээд яахав.
.
Контайнер задлахад авч эхэлсэн таашаал одоо ч үргэлжилсээр л байна хэхэ
.
Нөгөө алдарт тольний тэнд салхи шуугих чимээ, хатуувтар мөртлөө түшигтэй явдал, нүг нүг нүг хийсэн гоё дуу гээд л... Форестерын нэрийн хуудас болсон зүйлсийг өмнө нь уншаад дотроо төсөөлдөг байсан зүйлсээ өөрийн биеэрээ мэдрэх ч янзтай юмаа...
Машинаа аваад хөдөлгүүрийн тос, урд 2 босоо тэнцүүлэгч сольж гялс улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ аваад л ажлын шаардлагаар Замын-Үүдэд давхиад ирлээ. Аан шалавч резин авсан юм байна.
.
Одоо хотод хийсэн хөдөлгүүрийн тосоо 1000км явуулаад сольж 76-ын 10W40 хийгээд урд редукторын тосоо солиод нэг хэсэг явнаа... Бусад тос, шингэнүүдээ үзээд хангалттай сайн байдалтай байгаа гэж үзсэн. Өөр юм хийе гээд ч Хово, Норд, ДонгФенг, УАЗ 469-өөс өөр машинд юм хийх боломж тун тааруу газар байгаа тул яах ч юм билээ...
.
Наашаа гарахаасаа өмнө Авто Комплекс орж Чулуунбат, Батболд, Энхсайхан 3-тай танилцаж *** халангаа машинаа үзүүлээд, угаалгаад зарим мэдэхгүй юмнуудаа асуугаад амжсан.
За тэгээд Замын-Үүдийн элсэн дотор AWD-ын ид шидийг жоохон мэдэрч байгаад хүүхдийн баяр гаргангуут хот ороод хийх юм жоохон байна аа...
.
Хамгийн түрүүнд хөдөлгүүр сайн мэддэг хүнд үзүүлж ганц нэг юм асууж зөвлөгөө авах.
.
Бүүст хаяа орж ирээд хаяа орж ирэхгүй бөгөөд турбоны тэнд хомучигаараа нилээн тос хаясан байгааг учрийг нь олж янзлах.
.
Тен наалгахгүй бол акуариум доторх загас л гэсэн үг.
.
Под парны өрөөсөн нь шатчихсан байгаа бөгөөд хэрхэн сольдог тухай нь олж мэдээд солих. Ямарч байсан их гэрлээ авдаг бололтой. Их гэрлээ авахын тулд түүрнэ авдаг бололтой. Нүүрээ авахын тулд яах ёстой юм бол? хэхэ
.
Карт уншуулж ажилладаг бололтой яаж ч үзээд ажиллахгүй байгаа навигешнтэй хөгжимөө суга татаж гаргаад оронд нь AUX, DVD хужаа биш хуучин ч хамаагүй ориг хөгжим хийж ухрах камер хийх.
.
Болж өгвөл багажны ориг шалавч олж хийх.
.
Боломж гарвал маслын насос томруулах
.
Тосны темп датчик хийх.
.
Сэбоцэ-с өөрийнх нь стандарт хэмжээ болох 215.55.16-тай 4 шинэ дугуй авч тавих. Дугуйг нь томруулахгүй ээ. Томруулчихаар спидометр худлаа ажиллахаас эхлээд явах эд ангиуддаа хүртэл муу нөлөөтэй хэмээх мухар сүсгэндээ итгэдэг.
.
Суудлын бүрээс хийлгэх. Гоё өөрийнх нь юм шиг хийдэг байлгүй дээ. Миний бодлоор тохойн түшлэг *** хонхойж ордог гүнзгий ховил зэргийг нь бүрээсэнд эвгүй гардаг байж магадгүй.
.
16 инчтэй нэг обуд дугуй авч запасандаа хийж цайны шараа хадгалах.
.
4 дугуйны арын хормойнуудын нэг нь цуурсан ирсныг янзалж хийх. Эсвэл бүгдийг нь суга татаад зохицол сайтай шаврын хаалт хийх. Тийм шаврын хаалт олдохгүй бол 4 хормойгоо буцаад хийх.
.
Арын шил арчигчны боолтны хар таг олдохгүй байгааг өөр машинаас хусахгүйгээр яаж ийж байгаад олж хийх. Олдохгүй бол тагтай гуятай шинэ шил арчигч 40'000-аар арга буюу авч хийх. хэхэ Image
.
Хамгийн сүүлд нь Blow-off хийж хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх.
.
Нэг иймэрхүү хүүхдийн гэнэн санаануудыг минь уншаад битгий шоолцгоогоорой...
Би нэг ийм лист гаргаад харж байгаад цагийн уртад бага багаар хийх дуртай. Тэгэж аз жаргал мэдэрдэг юм. хэхэ
Нөхдүүдийн том том ПРОЖЕКТуудын хажууд инээд хүрмээр ч наддаа л том ПРОЖЕКТ болчихоод байдаг юм лаа нтр хэхэ
МАФ-ын гишүүн.
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Ariuka »

Galaamn wrote:minivan-ээр аялацгаая билүү? сэдэвт нилээн бичсэн байгаа. Гэхдээ тэр үед мэдрээгүй мэдээгүй байсан зүйлсээ нэмээд товч тодорхой юм бичнээ.
ene hezee ichigdeh ve hu idesh uushnaas ehsuuleed saihan shudargaar bicheed uguul te huleej yadaal baina
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

2003 Toyota Alphard Hybrid
Би эзэндээ ээлтэй эрх цагааныгаа яг 4 сар унасан.
Миний хувьд давуу талууд гэж үзэж байгаа зүйлс:
.
+ Сайхан зайтай. Арын суудлуудаа эвхээд зай гаргахад бараг л Портерын ачаа орно.
+ Явдал маш зөөлөн бөгөөд түшигтэй. Арын суудлуудад бол баргийн зам дээр донсолгоо мэдрэгдэхгүй.
+ Өвөл гадаа -30° дотор зааж байхад заалны паар тавих бараг шаардлагагүй. Маш дулаахан.
+ Приусын адилаар өвөл асалт маш сайн.
+ Урд гуперыг эс тооцвол уужим салтаатай. Энгийн суудлын машин явдаг ямарч газар тулахгүй явна л гэж үзнэ.
+ Үзэмж, сүр бараа талаасаа Ноах, Вокси, Эстима гэх мэт төрөл садангууд дотроо илт илүү. Хэн ч такси, хямд машин гэж үл тоомсорлохгүй.
+ Хотын хөдөлгөөнд урд талынхаа машиныг давж харах боломжтой гэдэг бол бас л том давуу тал.
+ гэх мэт юмнууд байгаа.
.
Миний хувьд сул талууд гэж үзэж байгаа зүйлс:
- Нилээн том буюу 2 тонн жинтэй машинд зорчигч ачааг нь нэмж тооцож үзэхээр хайбрид 2400сс хөдөлгүүр арай л багадсан санагдсан. 3000сс л гоё.
- Бензин идэлт 100км-т өвөлдөө 20л иднэ. Дулаан гарашт тавьдаг бол арай бага 19.9л идэж байна лээ. :) Зундаа /би зун унаж үзээгүй ч 4 сард дулаан үед хийсэн ажиглалтаар/ бол хааз яаж өгөх, кондишн тавих эсэх, бөглөрөл тойрох, бөглөрөлд орох зэргээс хамаарч 12-15л иднэ.
- Урд гуперны хормой дугуйнаас урагш урт гарсан бөгөөд намхан талдаа болохоор баргийн боржурыг мөргөх гэж л үзнэ.
- Заалны 2 том хаалга хяхтанасан сул дуутай. Бусдаараа бол эд ангиуд асуудалгүй л бол өөр дуугараад байх юм байхгүй. Монголд 2 дахь өвлөө үзэж байгаа Хайбрид Альфард унаж үзсэн. Дуу шуу ороогүй дажгүй сайхнаараа л явж байна лээ...
Өөр сул тал гэх юм надад лав ажиглагдаагүй.
.
Хувийн зүгээс зөвлөгөө өгөхөд:
× Энгийн 2.4сс FWD, энгийн 2.4сс 4WD, энгийн 3.0сс FWD, энгийн 3.0сс 4WD, Хайбрид 2.4сс E-FOUR гэсэн үндсэн 5 хувилбар байгаа.
Яаж ч бодсон 4WD хувилбар нь дээр. Том, хүнд жинтэй машин зөвхөн урдаа хөтлөгчтэй байх маш зохимжгүй сонголт санагдсан.
× Альфардыг хамгийн хямдаар авах боломж нь 12+ сая орчим төгрөгөөр 2003-2004 оны Хайбрид хувилбарыг Японруу захиалж 30-45 хоног хүлээж байгаад контайнераас буулгаж авах.
× Хамгийн гоё сонголт бол 2005 оноос хойш үйлдвэрлэгдсэн 3.0сс 4 WD хувилбар. Үнэ ханшийн хувьд хамгийн багадаа 20+ сая орчим төгрөг болохоор юм байна лээ.
.
За тэгээд анхнаасаа гайгүй сайн "явдаг хаус" олоод авчихсан байхад ч амархан эвдэрдэг дутагдалтай эд анги байхгүй. Толгой өвдөхгүй маш сайн машин.
.
Альфарданд суугаад явж байгаа хүн бусад машины тухай "гоё машин бэ, ийм машинтай болох юмсан..." энэ тэр гэсэн юм бодохгүй. Зөвхөн "Хатуу байхдаа хөөрхий зайлуул..." гэж л бодно доо.
За Ариука асуух юм хум байвал жижиг гэлтгүй нэг бүрчлэн асуугаарай. Өөрөө санаж бодож бичих гэхээр нэгт мартаж санах ю, хоёрт залхуу хүрэх тал ч байгаад байна. Гэхдээ хүний асуусан асуултанд сайхан хариулаад өгөх Монгол эр хүн шдээ би нтр хэхэ
МАФ-ын гишүүн.
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Ariuka »

uvul ,zun shuluundaa hed ideh bol ajil manai 2- hoorond buglurul barag baidguimaa shuv shuluun 15 km davhiad l orchdiin priusee oniig ni zaluu bolgohuu alphard deer buuhuu bolchool baina mani met ni tegeel lizingdene l gej uzii shuu dee
BUUR GAIHAAD L BAIJIINA he he
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Шулуунд бол зун багадаа л 8л иднэ. Өвөл бол 10л. Гэхдээ 80-100 км цаг хурдтай үед шдээ. Гишгэвэл илүү л иднэ.
Приустэй харьцуулахад бензин идэлт хэмээх нэг том дутагдалтай. Бусад бүх талаараа давуу гэж дүгнээд байгаа.
Хот дотор томдоод данхайгаад байх асуудал гайгүй санандсан. Эмэгтэй хүн унах бол харин тийм асуудал гарч магадгүй.
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

76 SAE 10W40 хийчихлээ.
Урд редукторны тосоо солиод 80-90 хийчихлээ.
спийдометрийн заалт 129129км
МАФ-ын гишүүн.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by bd »

AT bol shukuundaa 8 idej magadgui l baih bi ongorson zun hot ruu yavshdaa 7.3 iduulj bailaa. Hot dotor bogloond bol 14 idej bna lee.
МАФ
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

bd wrote:AT bol shukuundaa 8 idej magadgui l baih bi ongorson zun hot ruu yavshdaa 7.3 iduulj bailaa. Hot dotor bogloond bol 14 idej bna lee.
Alphard уу?
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

За өнөөдөр бодон бодон санан санан Автоплаза-2 орж тен наалгалаа. Алийн болгон аквариумны загасаараа дуудуулж халуунд халууцаж явахав дээ. хэхэ
Бас хөдөлгүүрийн агаарын шүүр, салоны филтер 2-оо сольж тавилхаа.
Одоо дугуй, суудлын бүрээсний асуудлаа шийдчихвэл дараагийн цалин дээрээсээ хөдөлгүүр, турбондоо анхаарал хандуулаад нэг хэсэг давхина даа.
МАФ-ын гишүүн.
User avatar
Onolbaatar
Posts: 238
Joined: Tue Mar 05, 2013 11:03 pm
Car: Vw passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
MB B200 natural gas 7G tronic
Location: Sweden

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Onolbaatar »

Galaamn wrote:76 SAE 10W40 хийчихлээ.
Урд редукторны тосоо солиод 80-90 хийчихлээ.
спийдометрийн заалт 129129км
Ingehed urd hoid bugsnii tosiig chi orj irsen gedeg utgaar ni solivuu? esvel 12000+ km yavsan bolohoor ni solivuu?
er hediid solidog um bee?

miniih avsnaasaa hoish 1 ch soliogui baih um odoo 149300km.
Vw Passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”