4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Blog

Moderator: temp

User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by begunbe »

Alias wrote:Яасан сонин hyper, тийм нэг эрч хүчтэйгээр пост хийгээд л баймаар байдаг өдөр вэ?

Өнөөдөр Монголоос 4 захиалга ирсэн байна. 1 эзний 4 машины захиалга гэхээр жаахан гайхах шиг. Convertible Mini, BMW X series үйлдвэрлүүгээ буцаагдан re-sell хийж байгаагаас нь 10000км доторхитой 2013 оны 4 машин ачаад өгөөч Алиасаа гэсэн байна. Ядах юм юу байхав. BMW-с аваад би ч өөрөө унахгүйгээр шууд ачигдах машинууд болхоор емайл бичээд Маргааш надтай хамгийн ойрхон dealer дээрээс худалдан авах appointment хийчихлээ. 4-г авбал 1 үнэгүй гэж байгаа мэтээр гарсан зөрүүнд нь өөртөө daily drive BMW хусчих уу? Эсвэл амьд яваагийнх ганц залуу насандаа Convertible Mini хусчих уу? Та нар юу гэж бодож байна? Угаасаа удаан унахгүй, буцаагаад dealer-дээ зарахад алдаад байх юм байхгүй болохоор аль гоёыг нь аваад сар унаад үзье л дээ... Аль нь дээр бэ? Гишүүдийн сэтгэгдэл, сэтгэлийг нь ханатал сонсоно. Аахн тийм, маргааш 16.00-д худалдан авагдах машинууд учраас тэр үед нь би хөнгөлөлтийн нөхцөл ашиглан авах учраас шөнийн дотор шийдвэр гаргах юм байна.

Задгай юу? Дээвэртэй юу гээд л асуучий даа тэ?
Ohne Dach, BITTE!
Mini CooperS ist gut!
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Форумынхан уучлаарай. Өнөөдөр бороо ороод яах аргагүй Convertible машин тухгүй гэдгийг ойлгоод битүү дээвэртэй, томоо лүүктэй машин хусчихав.

Одометер минь та нарт таалагдана гэж найдаж байна.
2013 оны BMW X1 XDrive diesel

Image

Тун удахгүй жаахан дасаад ирэхээрээ review бичнээ.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by mendamar »

Ene rull ni lag jijighen haragdaad bhin.
JZX110 owner
User avatar
Onolbaatar
Posts: 238
Joined: Tue Mar 05, 2013 11:03 pm
Car: Vw passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
MB B200 natural gas 7G tronic
Location: Sweden

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Onolbaatar »

Alies huugiin amidral adal yavdlaar duuren sonirholtoi baina aa.

bi 1 huudas neegeed amidralaa bichvel noir ni hurdeggui gishuudiin noiriig hurgeed balrah baih...

Tovchhondoo bol 98 hoinoos elgen nutgaasaa garsnaas hoish odoo hurtel tenej yavaa tenuulchin.
05 ond nutag butsaj 4sar bolohdoo horooliin etsest bdag joloond suusan bolood unemlehee gardaj amjilgui butsaad gadagshaagaa garsan.

Mashiniig bol zasahahaasaa iluu evdlehdee sain.Zasvariin gazriin zardliig tulj diilehguigeesee bolood ( kom onoshilgoo hiilgehed l 100 garan doiluur tuldug geheer oilgomjtoi baih.harin Alies gishuunii zuvlusnuur elm327 wifi scannertai bolson 45 doiluur.Mafiin gishuudees hamgiin unetei scanner hudaldan avagchaar todrood bgaa odoogoor... :ymapplause: ebay deer 8 doiluur :(( )
odoogiin baidlaar uvul zunii duguigaa uuruu solino,tos maslo,agaariin bolon tosnii shuuree solino,garaaraa ugaalga uildene,sayhan svechkagaa solij sursan.

za er ni 1000 unshihaar 1 uz gedeg.heden bichleg oruulya.

[youtubeshort]http://youtu.be/qSMeRpuZgls[/youtubeshort]

0:35 deer 1 tsagdaagiin engiin passat hajuugaar sghur geed l ungurnu.duunii huvid bol thomas bergersson norwegiinh.duuchin ni harin MGL duuchin baih tun magadlaltai Uyanga geed....

Vw Passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
User avatar
Onolbaatar
Posts: 238
Joined: Tue Mar 05, 2013 11:03 pm
Car: Vw passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
MB B200 natural gas 7G tronic
Location: Sweden

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Onolbaatar »

havriin ugaalga 1 iimerhuu.

[youtubeshort]http://youtu.be/YNY9KfBO_z8[/youtubeshort]
Vw Passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Онолоо хүү одоо шинэчлэж сайжруулсан VW.г минь хайрлаж унаарай. Сайн угаагаад гоё тос хий.
Буян даана шүү дүү нар!!!
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Машиныхаа Review-г бичье. /надад үнэндээ угаалга орох зав байгаагүй учраас дараа нь л өөрийнх нь зургийг постлохоор шийдэв/

Image

Image

2013 оны 9 сарын 24-нд үйлдвэрээсээ гаран 10-р сарын 11-ны өдөр зарагдсан BMW. Эхний эзэн нь бидний мэдэх Budweiser пивоны үйлдвэрийн ерөнхий инженер. Эхний эзний гар дээр 5000 гаран км яван тормосны алдаа гарсны учир BMW буцаан татан авч 2014 оны BMW X1-ээр үнэгүй солин хураан авснаа засан сэлбэж үйлдвэрийн үнээс 50% rebate хийн зарахаар болсон.

2 дахь эзэн нь МАФ овогтой Алиас. Худалдан авсан км 5200.
Анхны сэтгэгдэл

Автомат механик хослосон, XDrive хэмээх ядаргаатай системтэй машинтай өөрийгөө зууралдана гэж огт төсөөлөөгүй боловч надад таарав. Энэ машины нэг ядаргаатай зүйл нь дохион дээр очоод өөрөө унтарах ухаалаг гибрид систем, хэзээд чихийг чинь ядраах parking assistant. Одоогоор Германы тулж зогсдог нөхдүүд намайг Parking Assistant-аа өдөрт 10 унтрааж 10 асаах хэрэг гаргаж байгаа нь нуух юм биш. Асаалттай явбал минут тутамд биииппп биппппп гэж чихийг минь ядраах мэт.

Урд 2 суудал асар том зайтай. 2 сумо орж суугаад жолоодоод явмаар. Ард талын зай бол үнэндээ Chaser, Cresta, Mark 2. Багаж дотроосоо өөрийн дуртай CD changer.ээ олсонгүй ээ. Нөгөө л ухаалаг систем ёсоороо тоглуулсан дуу болгоныг минь санах ухаалаг систем, утсыг минь шууд танин тэрэн дээрээс дуу тоглуулах, үгүй бол Ipod.оо USB-ээр залган хүссэн хэмжээтэй дуугаа хуулан дараагаар нь гоё Stereo биш Моно мэт байдлаар дугаргах 4 спийкэр.

Хэт их хамгаалалт болсон package. Машиндаа суугаад дэлгэц дээр 4 тоо хийх, даанч тэрийг удирдах жижигхэн эргүүлдэг товч. Touchscreen хийхэд үнэхээр хэцүү байсан бололтой. GPS харж явж байгаад хөгжим сольчоод нөгөө GPS дэлгэцрүүгээ буцаж орохын тулд ахин очих гэж байгаа газраа бичих, аль эсвэл recent history дотроос нь сонгон ахиж GPS уншуулах нь ядаргаа.

Арааг урагшаа ханатлаа түлхээд P дээрээ ирдэггүй, дээр нь байгаа жижигхэн товчыг дараад P хийх бас нэг хэт их хэв маяг эвдэх гэсэн арга. Бас болоогүй ээ. Гар крадантай, толин дээрээ дохиотой. ГЭЭД тоолоод байвал муулах зүйлс өөрөөр гарч ирэхгүй энэ хүрээд дуусчих бололтой.

Сайн талуудыг нь бичье.
100км-д 7-8 литр түлш зарцуулах, бүх дугуй тусдаа хөдлөх 260км/ц-ийн дээд хурдийг гаргах 25D X-drive хэмнэлттэй систем, хармаа сэгсэрчихгүй хямд үнэ, хаа газар од хараад сууж байхад тухтай дээд цонх (sunroof), ухаалаг дагах систем, cruise control, хэзээ ч цантахгүй цонхны шил, салоны температур мэдрэгч, автомат ой саналт, хулгайн эсрэг 10 жилийн BMW service, машиныхаа түлшийг, хэзээ хаана яаж явж байснаа мэдэж болох 10 өдрийн түүх зэрэг нь надад таалагдав.
Манай ажлын залуусын дунд тренд болсон нь бас их сонин. Минийх ажлын гаражид байгаа 6 дахь X1. Банкныхан барагтаа бол шууран машин авдаггүй боловч эдгээр залуус 50% rebate-г далимдуулан худалдан аваад байгаа нь нэг зүйлийг хэлээд байгаа байх. Магадгүй дараагийн Europe даяар Trend болох машин нь хямд үнэтэй BMW X1 ч байж магад юм. Mini John Cooper Works Countryman S, Mini Cabrio 2 минь wallpaper болон л үлдэг дээ. Та нараас 2 дахин хямд, 5 дахин илүү тав тухыг олсон учраас ахиж Mini гэж хэлэхгүй ээ...






Сэтгэл шулуудан цаашдийн амьдралдаа сонирхох МАФ-н гишүүнд хямд зарна. Хүү маш бага лизинг хийж болно /би банкны шулдаг биш хүү бодоод хийчихнэ/... Тээврийг нь Алиас хариуцна.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Мэндээ миний рүлийг жижигхэээн гээд байхаар нь өнөөдөр ажлаа тараад жаал харж суулаа. Тийм жижиг биш юм байнаа. Харин арааны речак бол хариугүй жижигхэн юм байна.

Ааахн тийм, угаалга хийсэн. Зургаа хийчихье. Өнөөдрийн байдлаар 100-д 8 идэж байна. Хот дотор

Image

Image

Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by IrmuuN »

автомат араа жижигхэн байх тусмаа зүгээр шд. 1 хүн миний машинд суусанаа араа нь хаана байгаам бэ гээд сандраад байсан кк
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by mendamar »

Ter neg buurinhii rollertei zuiliig ashiglaad surval touchruu darj harj hugatsaa aldah yum baihgui, anhaaral sarinahgui gej uzdeg ym bilee uursduu. idrive gd bdag bh.
JZX110 owner
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Угаасаа гөгшинд нь дараах байх товч алга дөө. Энэ бөндгөр юмны талаар youtube-с хичээл үзэж байгаа. Заримдаа шал буруу буруу юм хийчих юм. Тэгээд буцаж хэвийн болгох гэж ядаж өгнөө. Энэ бөндөгр юм нь эвдэрвэл тэгээд машингүй болж байгаам биш үү?
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Onolbaatar
Posts: 238
Joined: Tue Mar 05, 2013 11:03 pm
Car: Vw passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
MB B200 natural gas 7G tronic
Location: Sweden

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Onolbaatar »

Subary iu bilj bna ingehed.?
Vw Passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Сайн байна уу, Дорнын их талын наран ургах зүгт ажил эхлэн цэгцрэхийг хүлээн суугаа Монголын Автофорумын гишүүдийн энэ өглөөний мэндийг эрье.
Хуудсандаа ойр зуурын хавь ойрыг хаман бичилгүйгээр бас хөөрхөн удан хамгийн сүүлд хийсэн тодорхой бичлэгтэй бичлэг нь хэзээ байснаа ч мартаж. Алиас хүү нэг BMW-ны рүль дээр үсэрч суучаад зангаа өөрчлөн пээдгэр харан форумаа орхисон байдал огт алгаа. Харин хүн бодсон зүйлээсээ, төсөөллөөлөөсөө илүүг "унах" тусам харин цаашдын илүүг харахаасаа илүү өмнөхөө тунгаан, юун дээр нь алдан, юун дээр нь хожин энэ цэг хүртэл явав гэсэн бодолд автан суудаг нь нууц биш.

Цаг цаг гээд л яриад байдаг, цагтаа ирсэнгүй, цаг барьдаг, цагаа хар л даа, цагтаа хийнэ гэх мэтчилэн ярьсаар байдаг нь ЦАГ-ны үнэ цэнийг бидэнд мэдрүүлэх гээд байдаг ч юм уу, эсвэл тэр цаг нь бид нарыг мэдрэх ёстой ч гэсэн үг юм уу бүү мэдээ. Дараа сарын төлөвлөгөөгөө гаргахаар Outlook-с календар хэвлэж авчаад хийх юмнуудаа гараар бичин сууж байтал бал дуусчихав. Оффис дотор ямар хүмүүсийн ширээний нүдийг ухаад яваад байлтай нь биш дээ гээд дэлгүүр гаран явав. Хүмүүс янз янзын хувцас өмссөн, нэг л тийшээ яарсан байдалтайгаар гүйлдэх нь холгүй явцгааж байгаа дүр зургийг хараагүй удсанаа би анзаарав. Машинтай явдаг болхоор арга ч үгүй биз чи муу гэж одоо уншиж байгаа нэгэн нь тэгж бодож байгаа бол харин үгүй шүү. Бид нар ч гэсэн өөрсдөө тэр гүйлдэж явдаг хүмүүсийнх нь нэг учраас ерөөсөө анзаардаггүй нь тэр байж. Та нар дараа нь өглөөдөө автобусанд нэг суугаад үзээрэй. Ялангуяа 26 номерын автобус, аль эсвэл 14 номерын автобусанд суухад хүмүүс цагаа байн байн харан яваа нь ажиглагддаг. Харин тэр үед нь би автобусны ард тас үсрээд баримжаагаараа нүдээ нээн офицер өнгөрч байна гээд сэрдэг байсан маань сая гэнэт санаанд оров. За за уянгалал өнгөрсөн. Би та нарын хэр юм уншдагийг чинь шалгасын. Зарим нэг нь бол хэмжээг нь хараад сүүлээ хавчаад гараад явж байгаа харагдах юм. :mrgreen: #-o

Үргэлжлүүлж байгаад нь хэлэх сонинтой хө. Субару гэдэг чинь их хачин элэгддэг мотор юм байна... ГЭЖ эхлээд Субаруны талаар хэдэн үг газар гээлгүй худлаа дашаадхая.

Миний бие нэг Субару авав хө. Энгийнээс энгийн хэрэглээний амбасын үеийн асдаггүй эдийг авна гэж бодолгүйгээр чиргүүл авахаар очтол харин өвгөн ах хүү "наад ачаатай нь авбал ав, авахгүй бол хөж" ухааны юм ярих гээд байхаар нь уур хүрээд аваад явчихсан нь гэдэг хөдөлгөөд Боксер мотор задлахад хүргэв хө.
Юуны түрүүнд Боксер EJ25 моторын талаар жаал яриа хийе. Урьд нь би нэг бичиж л байсан. 6 цилиндрийн 1jz-gte.н киришкийг ганцаараа хамар дотроос нь өргөж гаргаж ирэхэд хүнддээд байдаг юмаа гээд. Гэтэл боксер моторонд ерөөсөө тэгж өөрөө өөрийгөө зовоон бяр орохоор зүйл огт алга. Гар хуруу орохдоо ч яасан таатай юм, галав юүлэх гэж байгаам шиг надаараа дүлүүлж татуулахгүй бас их өөр юм.

За мотор яаж ажилдагийг ямар бичилтэй нь биш дээ, хүмүүс яагаад боксер амархан муудчаад дугараад байна гээд байдаг учир зангилааг би ер нь ойлгож эхлэв.

Боксер моторын поршин блокоо таллаж иддэг юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энгийн машины доод блокийг гаргаад ирэхэд дээд эрмэг тойрон идэгдсэн, аль эсвэл поршин тайлаад гаргаад ирэхэд ханаараа зуран идсэн байдаг. Харин боксер мотор ханаа зурж биш дээд эрмэгээ хэсэгчлэн иддэг учраас үүнээс үүдсэн тос идэлт, амархан харлалт явагддаг байх тал ч байж мэдэх юм. Тэр нэг хачин ник ник гээд, эзвэл жаахан бүүст өгсөний дараагаар цаг шиг чак чак чак гээд доогуураа дугардаг дуу бол поршингийн холхио, тэр холхио нь амсараа нүдэн байгаа байдал ч байж болох юм.

Хүмүүсийн бодлоор тос идээд байгаа, аль эсвэл утаа хаяад байгаа моторыг задлаж гаргаж ирээд л кольцоо солиод хуруувчаа шинэчлэхэд болдог мэтээр боддог. Энгийн машины босоо байдлаараа элэгдэл бага байгаа тохиолдолд зөвхөн ханаа дагасан элгэдэлийг нь анзааран кольц солиод явахад бол боломжтой байдаг. Харин ханаа дагалгүйгээр дээд эрмэгээрээ идсэн тохиолдолд тэр эрмэгийн элгэдэлийг хэрхэн аргалах вэ? Кольц солиод ч нэмэр байхгүй шүү дээ. Монголын нөхцөлд блок өнгөлдөг эсэхийг би мэдэхгүй юм. Хэрвээ өнгөлдөг бол энэ завшааныг ашиглаад өнгөлүүлэн, доод блокод "бүтцийн шинэчлэлт" хийснээр энэхүү проблемноос нэг биш нэлээд хэсэгтээ ангижирч болохоор санагдав.

Одоогийн байдлаар миний хийсэн зүйлс бол А4-н хэмжээтэй 80 хуудастай дэвтэр, СиДиний тодруулагч ашиглан аль парт нь хаанаа юу болох талаар нарийвчлан судлан үүний дараагаар штангенциркул ашиглан хэмжилт хийхээр бэлдэж байна. Хэмжих зүйлс бол мэдээж клапангийн пүрш, тахир гол болон блок 2-н clearance зэрэг зүйлсийг сайтар хэмжин судлаад түүний дараагаар нь жаатай нь аргагүй Engine Manual-тай нь харьцуулаад тэгээд шийдвэрүүдээ гаргаад явахад болох юм.

Би уг нь нэг цоо шинэ head авсан юмаа. Гэтэл муу цус чинь пүрш, бөглөө, хумс юу ч байхгүй ирдэг туучий байна. Аймар баярлаад бараг бүтнээрээ байх байх гэтэл үгүй шүү. Түр зуурын үйлдвэрийн лацаа наагаад явуулчихсан дурак байна. Алнааа чамайг дараа нь...

Тэгээд мотороо бооход надад хэрэг болох зүйлүүдийн нэг бол яах аргагүй torque wrench. Гай таарч хуучин нэгийгээ эвдэн хаясан учраас газу ашиглан түрдээ ажиллаж байхад болох байлгүй дээ :mrgreen: За за хадуураад яваад өглөө. Надад ажил бол их л байгаам байна. Эхлээд мотороо сарын дотор боож дуусгачаад дараагаар нь доторхи бүх зүйлсээ зайлуулж байгаад interior wiring harness, engine harness 2-оо өөрөө бодон сэтгэн хийгээд түүний дараагаар нь нөгөө алдарт мотороо тавиад асахаар байвал асааж авч ганц хоёр давхиж үзчээд, асахааргүй байх юм бол моторыг нь өөр мотороор солиод дугуй нь эргэж дуу нь дугардаг юм хийхээр шийдэв.

Ядаж байхад манай нэг селикатай найз мотороо 4AGE болгомоор байна, 3sgte огт таалагдахгүй байна гэж өдөржин шөнөжин гоншигноод лайтай юм. Хэрэггүй тэрэнд 4AGE гэж ярьлаа гээд толгойгоо шаан сууна. Ямартай ч наадмын өмнө энэ мууг асаачаад унамаар бол унаад, унамааргүй бол зарж хаячаад хэдэн хуушуурны ая бодно байгаа...

Ааахн тийм, машин л юм чинь форсунк хэрэг болно. Нэгэнт л боож байгаам чинь аятайхан юм хийчвэл зүгээр юм даа тийм үү? Гээд бодоод сууж байтал Deatschwerks гээд нэг бренд гарч ирээд 650сс-тэй 4 форсунк, 255lph-тай бензин помптой нь хямдхан авах уу ахаа гээд асууж байх юм. Эд нарт өөдөөс нь "юукхэв дээ, Bosch ахаа бараадна" гээд сууж байдаг ч юм уу?

Өчигдөр манай нэг найз гаражид үлдээсэн дугуй (унадаг дугуй)-аа авахаар ирсэн юм. Гэтэл харин надруу харж харж харж байснаа

"Dude (хөгшөөн, өвгөөн, бацаанаа), чи энийг зарахын хооронд өөртөө лай хураагаад" гэж хэлчээд нөгөө майжгий дугуйгаа жийгээд алга болсон. Тэгэхээр нь бодож бодоод "Зарсан ч гэсэн нүүр улайхгүй сайхан юм өгвөл, бас авч байгаа хүндээ юу юу хийснээ нүүр бардам ярьвал бас өөр шүү тиймээ Алиасаа?" гэж өөрөөсөө нэг асуучаад гэртээ оров.

Ямартай ч Боксер боож үзэх гэсэн мөрөөдөл минь биелэлээ. Хөдөлгөдөг болгоноо болгоно. Бэлэн будаа идэхээсээ өмнө өөрөө сурч мэдэн түүнээсээ "ургац хураах" гээд үзье.

Ганц 2 зураг сонирхох уу? Дэмий юу? Энд хийчихье.

Image

Image

Image

Харин надад шинээр ирсэн зүйлс

Image

Image

Харин Анарт гайхуулах зүйлс /чи тэр бандгар хайртай рүль-ээ аваарай./

Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Exotic »

uguiee naadhiig chin avna hahahah
life is too short to drive stock cars..
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bd »

Damn novsh gej choort chamd coupe gc9 bga hereg uu.
МАФ
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”