Mitsubishi Pajero

Moderators: temp, Mod_1

Post Reply
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Mitsubishi Pajero

Post by MuuG »

mitsubishi pajero

За товчхондоо энэ бол 1982 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй явж байгаа 4 дэх үедээ SUV буюу бидний хэлдэгээр ЖИЙП машин юм. За энэ машины хувьд онцлох хэд хэдэн зүйлс байдаг ба анхнаас явж ирсэн концепц бол богино, бага, бас жирийн хэрэглээнд таарсан хөдөлгүүртэй бөгөөд бидний мэдэхээр кузов, рам нь тусдаа ба рам дээр явах эд анги, хөдөлгүүр нь суурилж, түүн дээр кузов тавигддаг.

Энэ нь машиныг илүү бөх бат, гарын ая даахаар болгож өгдөг гэж тайлбарладаг.

хөдөлгүүрийн хувьд 2800сс 3000, 3500сс хүртэл багтаамжийн хөдөлгүүр тавигддаг. дугуй хөтлах тал дээр бол

Image
өндөр хурдтай хойд хоёр дугуй хөтлөх
өндөр хурдтай дөрвөн дугуй хөтлөх
төвийн дифренцийлыг түгжиж өндөр хурдтай дөрвөн дугуй хөтлөх
төвийн дифренцийлыг түгжиж бага хурдтай дөрвөн дугуй хөтлөх зэргээр явах горимтой.

Зарим нэг хувилбаруудын хувьд хойд дирфренциалыг түгжих тусгай товчлууртай байдаг ба тосон шахуургаар түүнийг удирдана.

Image

Image

За тэгээд урд дифренциалыг hubb-аар түгжчихвэл бараг л бартаат замын төгс машин болчиж байгаа юм. аль ч тохиолдолд хөдөлгүүрээс ирсэн эргэлтийг эн тэнцүү 4 дугуйнд дамжуулчихна.

За миний мэдэж байгаагаар, унаж эдэлж үзсэн 2-3 хоног туршлагаар бол 2800сс турботой 4m40 гэх мотор бол хангалттай бага иддэг, хангалттай хурд хүчтэй санагдсан. гэхдээ дизель тэрэг гэдгээрээ хот дотор бол арай л удаан, хүнд талдаа юм билээ.

шулуундаа бол ёстой сайхан санагдсан. 8-7-6 гээд л ёстой идэх гэж үнэрлэдэг юм билээ. жигдхэн хурдыг нь авхуулчууд намбайлгаж байхад Тоёота хайлааксын хажууд илүү компакт, хөнгөн, жижиг, бас маниаварлах чадвар сайн юм билээ.

за тэгээд үүнээс цааш үе үеээр нь, түүний хөдөлгүүрийн онцлог, өмнөх үеэс юуг сурч, юуг сайжруулан гаргаж байсан талаар цуврал пост хийдэг болно. Та сэдвээ бүү солиорой. /хаха/
Last edited by MuuG on Fri Apr 25, 2014 11:39 am, edited 1 time in total.
МАФ-ын Мөөг
User avatar
poi
Posts: 1357
Joined: Sun Feb 26, 2012 10:37 pm
Location: MGL UB
Contact:

Re: Mitsubishi Pajero

Post by poi »

za naad sedev chin ih heregtei bna shuu.....muug
JZS161 Aristo V300 Vertex edition 2JZ-GTE 0928 УНЯ..............
User avatar
pj
Posts: 385
Joined: Wed Nov 16, 2011 12:25 pm

Re: Mitsubishi Pajero

Post by pj »

Пажерогийн сэдэв одоо хүртэл байгаагүймуу муу байна шүү. Хүмүүс мэддэг нь мэддэгээ бичээд асуух нь асуугаад гоё идэвхтэй авч явий л даа одоо. Миний хувьд Пажеро3-ын талаар ойр зуур мэдээлэл өгч чадна шүү
Mitsubishi 2005 Pajero V73 Active field (6G72) AT
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Mitsubishi Pajero

Post by MuuG »

өгч чадах мэдээллээ өгөөд л байгаарай. Би ерөнхий интро маягийн л юм бичээд, тэгээд ганц нэг нарийвчилсан мэдээлэл өгье. яг практик тал дээр бол би нээх нарийн юм бичиж чадахгүй байхаа.
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Mitsubishi Pajero

Post by Exotic »

bi Pajero Evolution-ii talaar bichij baisan sanagdah yum, esvel bichne gej bodoj yvj baigaad tag martchihav uu haha
life is too short to drive stock cars..
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Mitsubishi Pajero

Post by Bulgaa »

@Naba bas jintei yum bichih baihdaa
User avatar
pj
Posts: 385
Joined: Wed Nov 16, 2011 12:25 pm

Re: Mitsubishi Pajero

Post by pj »

Exotic wrote:bi Pajero Evolution-ii talaar bichij baisan sanagdah yum, esvel bichne gej bodoj yvj baigaad tag martchihav uu haha
За ямарч гэсэн Пажэвогийн талаар бичих хүн гараад ирлээ :ymapplause:

Би 3-ийн талаар жоохон юм бичнээ
Mitsubishi 2005 Pajero V73 Active field (6G72) AT
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Mitsubishi Pajero

Post by davaanaa »

hooe humuuusee postoo hiigeecheee.....
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
pj
Posts: 385
Joined: Wed Nov 16, 2011 12:25 pm

Re: Mitsubishi Pajero

Post by pj »

Mitsubishi 2005 Pajero V73 Active field (6G72) AT
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Mitsubishi Pajero

Post by davaanaa »

naad niitleliig n huulaad endee tavichih uu? hehe
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Mitsubishi Pajero

Post by davaanaa »

Image
Сайтын гишүүд болон зочидод энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд миний хайртай машин болох MMC Pajero 4 – ийн тухай бичих цаг нь иржээ.

Ер нь бол би анхнаасаа Toyota маркийн шүтэн бишрэгч байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мэдээжийн хэрэг хуучин Тойота бүүр хуучин болсон болохоор түүнийг солих хэрэгтэй болсон. Прадо болон Ланд Крузер 100-аас өөр хувилбар авч үзэх ч үгүй байлаа. TLC 100 миний хувьд хэтэрхий том санагдсан, тэгээд ч би ихэнхдээ ганцаараа л явдаг хүн. Гаражд ч “наалдаж” ороод өөрөө багаажаар дамжин гарах шаардлага гарах байсан байх.
Image
3 долоо хоног Прадо хайсны эцэст манай болон ойрын томоохон хотуудад яасан их “хог” байгааг ойлгосон. 50000$-оор хог болсон эдийг шахах гээд байгаа компаниудын талаар “Дайн ба энх” шиг том тууль бичсэн ч багадах байх. “Хог зардаг хүмүүст” хүндлэл үзүүлэх нь зүйтэй болов уу: тэд үүнийхээ оронд сэтгэл зүйч хийсэн бол илүү өндөр амжилт олох байсан байх – тэнэг хүн шиг л хуурч орхино. Энэ компаниуд байгаад л байдаг, мөн тэдний хогийг авдаг “тэнэгүүд” ч их байх юм.
Image
“Хайгуулын ажлын” үр дүн нэг иймэрхүү байлаа: Honda Pilot, Nissan Murano гэх мэт. Сүүлийнхийг нь нээх ч их сонирхоогүй. Уг нь бол их сайн автомашин, гэхдээ надад бол хэтэрхий хатуу санагдсан. Pilot…бараг л авах гэж байлаа, даанч гаражд шахаж зогсох асуудал... Хэмжээгээрээ бол Ланд л гэсэн үг, ер нь бол их боломжийн хувилбар гэж хүлээж авч байсан.
Image
Лексус RX350 яг л Прадотой адил түүх давтагдсан. Nissan Pathfinder үзсэн – өөрөө дотор нь багтаагүй. Их сонин байрлалтай жолоо барих юм билээ, харахад жийп боловч спорт автомашин шиг хэвтэж явах хэрэгтэй болно. Нэг үгээр их сонин машин байна лээ, 165 см өндөртэй хүмүүст л зориулсан бололтой.

70 – 75 мянган ам долларт албан ёсны дилерээс автомашин авах ч бодол толгойд эргэлдэж байлаа. Ер нь 50,000$-оор навс эд авах нь нэг л биш санагдаад, энэ мөнгөөр 100 болон түүнээс дээш гүйлттэй автомашин авах нь миний толгойд нэг л багтаж өгөхгүй байсан юм.
Image
Харин дараа миний нэг танил надад өөрийн Pajero 4 автомашинаа унах боломж олгосон юм. 2008 онд үйлдвэрлэгдсэн, 5 хаалгатай. Шулуун замаар 100 км явсны эцэст Пажеро надад Прадогоос илүү таалагдаж байгааг ойлгосон. Дараа нь Pajero 4 хайж эхлэн, хөдөлгүүрийн вкладышний асуудалтай эд олохоосоо давхар айж л байлаа.
Image
Яаж хайж байснаа ярих нь илүү болов уу, маш хялбар худалдаж авсан гэж ойлгоход л хангалттай. Би нэг сайт дээр Новосибирскийн Pajero 4-ийн талаар уншсан бөгөөд тэр дунд хөдөлгүүрийг баталгаат хугацааны дагуу 13 мянган км гүйлттэй үед солисон гэсэн байсан. Уншиж байх явцад автомашины эзэн болсон зүйлд ихээр шаналан, автомашинаас мэдрэх мэдрэмж “тиймэрхүү” болсон мэт санагдсан. Би ч түүний оронд байсан бол хэцүү л санагдах байсан. Тэгээд би тэр эзэнтэй холбоо бариж худалдаж авах санал тависан. 2008 онд үйлдвэрлэгдсэн, 3.8 л, 250 морины хүчин чадалтай, 5 шатлалт хурдны хайрцагтай, 18 мянган км гүйлттэй Pajero 4 Новосибирскийн бүртгэлээ Томскийн (миний амьдардаг хот шүү дээ) болгосон. Автомашиндаа парктроник суурилуулсан, энэ машин бас ч гэж жижигхэн эд биш шүү дээ, зогсоолд байрлуулахад хялбар болгох зорилготой. Мөн уламжлалт ёсоор хойд цонхнуудыг хар өнгийн тенеер бүрсэн. Урд цонхны тенийг яагаад цагдаа нар хуулдгийг одоо хүртэл ойлгохгүй юм. Замын хөдөлгөөний байдлын аюулгүй байдалд яаж нөлөөлнө гэж бодож “дээрээс” тийм хууль гаргаж байгаа юм бол? Миний бодлоор бол аюулгүй байдалд зарим жолооч нарын мулгуй байдал л нөлөөлж байгаа, харин урд тенийг хуулснаар тэдний тэнэг зан хаашаа ч арилахгүй.
Image
Өмнөх эзэн автомашиндаа их анхаарал тавидаг байсан. Автомашин маань үнэхээр л “сайхнаараа” байсан. Дээрээс нь дилерын баталгаат хугацаа нь дуусаагүй учир 20 мянган км үзлэг дээр бүхий л жижиг сажиг зүйлсийг засаж янзалсан. Дилерийн хэлснээр энэ машин хамгийн дээд тоноглолын өмнөх ангиллынх гэж хэлсэн, миний ойлгосноор бол Рокфорд нэрийн хөгжим болон DVD тоглуулагчийн л ялгаа байгаа юм байх. Түүнээс гадна маш том люктэй, чанартай дуу хөгжмөөс илүү энэ нь надад кайфыг мэдрүүлдэг. Гэхдээ үнэнийг хэлэхэд энэ машины хөгжим гэж “хогын эд”... Би ч өөрөө тийм дуу хөгжмийг тултал мэдэрдэг хүн биш болохоор машин барьж байхад “хойгуур” минь FM дуугарч л байвал хангалттай. Сайхан дуу сонсохын тулд автомашин өөрөө чимээ багатай байх ёстой гэдэг. Ер нь Пажерогийн дуу тусгаарлалт их муу гээд хаа сайгүй л бичсэн байх юм. Миний хувьд бол хайргатай замаар явахад Прадотой адил хэмжээний дуу чимээ гардаг санагддаг. Прадо аэродинамикийн дуу чимээ арай бага байж магад. Эцсийн эцэст хоёр машины аль алинд л 140-150-тай явж байхад тайван ярьж болно. Арай та нар Пажеро дотор дууны саундтрек бичих гээд тэгж шүүмжлээд байгаа юм биш биз?
Image
Ер нь автомашиныхаа сул талаас эхэлье.

Сул талын тухайд хэлэхэд миний хувьд 2 том асуудал бий. Нэгт нь шатахуун зарцуулалт. Хот дотор 18-аас багасгаж дийлэхгүй юм, хаазан дээр “амьсгалж” байгаа юм шиг л дарахад шүү дээ. Тэтгэврийн насны хүмүүс шиг явбал 20 л даваад л явна. “Дэвсээд” байвал 23, халаавал 25 ч багадахгүй. Шулуун дээр 120-140 “өгөхөд” өнөөх л 18 гэсэн тоо гараад ирнэ дээ. Бүх дугуй хөтөлж байхад энэ. Зөвхөн хойд тэхлэгээрээ зүтгэвэл дээд тал нь 2 литр багасах байх. Тиймээс салгаад байх шалтгаан бол миний хувьд биш. Салгахаар жолооны хүрд өд шиг болж хойноо хөтлөгчтэй машин шиг явдалтай болдог.

Машины компьютерын хувьд хэлэхэд тэр бол сайхан бурдаг амьтан байгаа юм, заалт болгонд нь итгэх гээд яахав. Анх асаахад 99л/100км гэнэ, 5 минутын дараа 55л. Компьютер 190 км явах шатахуун байна гэж зааж байхад үнэндээ бол би 300 км явдаг. Прадотой би хотод 17-18 л идүүлдэг. Миний бодлоор япончуудын хийсэн хурдны хайрцагт л “но” байгаа: маш урт 1, 2-р араа, тэгснээ богинохон 3, 4. Гэхдээ араанууд их зөөлөн шилждэг, хөдөлгүүрийн эргэлтээр л араа солигдож байгааг ойлгодог. Ер нь бол компьютерийн үзүүлэлтүүдийг битгий хараарай, ойр ойрхон “тэнэгхэн” зүйл гаргаад байдаг юм.
Image
2 дахь сул тал бол их бие.
Резинэн юм шиг л санагддаг, мушгираад байгаа юм шиг эвгүй. Super-Select гэсэн маш сайхан эд байгаа хэдий ч бартаатай замаар явахад аймшигтай. Жаахан мушгирахад гарч буй дуу чимээ нь бүр зүрх хачин болгож орхидог. Рамтай Прадо бол хажууд нь мангас. Салоны дуу чимээ тухайд...тэднийг ер нь хорхой гээд нэрлэвэл их тохироно. Явж байхад гэнэт сэрсэн юм шиг л дугараад эхэлнэ дээ. Ер нь бол ямар машинтай харьцуулахаас шалтгаалж үнэлгээ өгнө дөө. Ланд 100, 200 унаж байсан хүмүүс Пажеро авахгүй л байх, тиймээс л юутай харьцуулахаас шалтгаална гээд дахиад хэлчихье. Өмнөх эзэн нь нилээд хэдэн хорхойг хөнөөсөн, би ч ганц хоёрыг алсан. Гэхдээ хойд суудлын орчимд нэг үлдчихээд байгаа, *** гээд чадахгүй юм. Санаснаас сул талуудад арын хаалгыг оруулъя. 17 инчийн дугуй өлгөсөн хаалга маш хүнд байдаг. Дөнгөж 20 мянга явсан байхад л их биетэй хавирсан зураас маш тод үлдсэн байна лээ. Өнөөх хорхойнууд нээрэн гаднах агаарын хэмтэй эерэг харьцаатай. Гадаа дулаахан байвал бүгд гараад алга болсон мэт, хүйтрэхээр даарсан бололтой буцаад л ороод ирнэ. Гэхдээ -27 – 30 болохоор алга болно. Сонин оньсого шиг л санагдаад байгаа юм.
Image
Хатуу зөөлний хувьд...мэдэхгүй юм. Сул тал ч биш, сайн тал ч биш. Богинохон сунадаг амортизаторт л учир байгаа болов уу, хойноо ч гартай шүү дээ. Пажеро 3-ийн эзэд өөрийн машиныг их хатуу гэлцдэг. Надад бол Пажеро 4 хатуу биш. Явах анги харьцангуй бөх шүү. Бүх эд ангиуд авсаархан, ямар нэгэн унжсан, илүү гарсан зүйл байхгүй. Бартаан дээр доороосоо суга татуулчих зүйлгүй. Мэдээж хожуул голоороо гаргахгүй бол шүү дээ. Ер нь бол доорхи эд ангиуд их бие руугаа шигдсэн, илүү гарсан анги байхгүй. Тиймээс цастай үед элгээрээ шүргэх бол айлтгүй. 3 хэсгээс бүрдэх доод төмөр хамгаалалт хийчихвэл за тэгээд, чаргатай мэт л гулгаж болно.
Image
Харин одоо сайн талууд.

Эхний бөгөөд миний хувьд хамгийн гол нь – жолоодлого. Энэ чанар л намайг Пажеро 4 авахад хүргэсэн дээ. 150-170-тай шулуун зам дээр явахад жолоодлого нь ийм автомашины хувьд төгс гэхээр. Найгахгүй, жолоогоо маш сайн мэдэрнэ. Прадотой ийм хурдтай явахад 2 тонн жинтэй, чөлөөтэй нисэж буй төмрийн цуглуулга л гэсэн үг. Түүнд тохирох дээд хурд – 120-130. Бас нэг сайн тал нь хагархайтай замаар 70-тай давхихад ямар донсолгоо мэдрэхгүй. Ланд 100 л ингэж явдаг санагдах юм. Гэхдээ Ланд илүү зөөлөн, хөвж байгаа мэт л явна. Пажеро бол амортизатороороо тоглож эхэлнэ. Тэгээд дээрээс нь өнөөх хорхойнууд чинь хоороор дуулж эхэлнэ дээ.

Супер-селект. Энэ бол тусдаа яригдах зүйл. Сайхан эд. Машин намайг бага зэрэг тэнэг зүйл хийхэд түлхдэг, хааяадаа яавах хэрэггүй газар давхиж л явдаг юм. Тиймээс картерийн хамгаалалт хийхэд илүүдэхгүй. 200$ орчим байдаг юм.
Image
Миний хувьд яалт ч үгүй сайн талд орох зүйл бол шарвалтын эсрэг систем. Хамгийн эцсийн мөчид, ёстой “алингаа алдсан” үед л хошуугаа дүрдэг. Хийх гэсэн зүйлээ хэзээд хийж чаддаг юм. Прадогийнх бол хөдөлгүүрийг нь яагаа ч үгүй байхад шалтгаангүй “заамдаад” авна. Гэхдээ Пажерогийн энэ системийг унтраадаг товчлуур үнэн хэрэг дээрээ унтраадаггүй, зүгээр бага зэрэг “дүлийрүүлдэг”. Шавар луу давхиад л ордог, эцсийн мөчид өнөөх систем чинь орж ирээд бүх төлөвлөсөн зүйлийг үгүй хийх гээд байдаг. Ер нь Супер-Селект бол их гайхамшигтай зүйл гэж бодогддог, гэхдээ түүний бүрэн чадлыг ашиглах гээд үзээрэй, “ухаантай электрон туслах” ажиллуулж харагдана даа мөн. Гэхдээ машин маань л эрүүл үлдэх юм даа, тэнэг хүнийг зогсоох маягийн систем шиг санагдана. Мэддэг хүмүүс түүний гал хамгаалагчийг салгадаг гэж байсан. Аргыг хэрэглээд үзсэн, үнэхээр тус болдог юм билээ. Жинхэнэ утгаар жийптэй болно доо.
Image
Суудлууд их эвтэйхэн, тэр тусмаа урд хоёр. 186 см өндөртэй би ямар ч асуудалгүй сууна. Круиз дээр тавьбал гэрийнхээ кресло дээр зурагтаа үзэж байгаа мэт. Ер нь салоны удирдлагуудын талаар хэлэхэд их дажгүй, бүх юм гар дор. Ер нь “загварлаг, моодлог, залуулаг” гэхэд болно. Гэхдээ бас хэтрүүлсэн, нэг тийм тоглоомон гэмээр санагддаг. Улаан, хөх өнгийн гэрэлтүүлгүүд...ийм үнэтэй машинд нэг л тохирохооргүй юм шиг. Бас хөлний гэрэлтүүлэг байна...шавартай гутлаараа шалавчийг дэвсэж байгааг харуулах зорилготой юу? Эсвэл салхинд гарсны дараа “Хурдхан машинаа угаалгаач!” гэсэн сэтгэл зүйн даралт юм уу? Би лавдаг ойлгоогүй. Жолооны хүрдний тохируулга бага зэрэг дутмаг. Бага зэрэг өөр лүүгээ татаад дээшлүүлвэл сайхан байхсан. Мөн жижиг сажиг зүйлсээ хийх карманууд бараг байхгүй дээ. Тэр тусмаа багаажинд. Зүүн талдаа 30х50см хэмжээтэй ганц сав байгаа, бусад зүйл бол нааш цааш сайхан “ниснэ” шүү. Арын хаалганд ойлгомжгүй карман байгаа – ослын тэмдэг, шавартай алчуураас өөр зүйл багтахгүй. Шалан дор 3-р эгнээний суудал байгаа, тэнд ч юм хийнэ гэж байхгүй л дээ. Бүх юмаа нэг дор цуглуулаад дарах сетка хэрэгтэй, 80$ орчим байдаг.
Image
3 эгнээ суудал бол бас нэгэн давуу тал. 165-170 см өндөртэй хүнд бол хангалттай. 200 км явахад давчидсанаас болоод нас барчихгүй. Маш амархан хураана, нээнэ, хураасны дараа шал тэв тэгшхэн болдог нь их сайхан.

Машин их дулаан гэдгийг хэлэх нь зүйтэй байх, мөн хурдан дулаацдаг, арын суудлууд ч тэр.
Image
Хэрэглээний явцад гарч ирсэн онцлогуудаас дурдъя.

Хөлийн гишгүүрийг арай өргөн хийсэн бол сууж, буухад их хялбар байх байсан. Машинаа авсны дараа шууд урд цонхондоо салхивч рам хийх хэрэгтэй. 15 мин нойтон замаар яваад хажуугийн цонхнууд харанхуй болно. Зогсож арчихгүй бол горьгүй. Бүхэл комоороо 300 доллар байдаг.

Суудлуудын савхи их чанартай, халаагууруудад онц дүн тавина.

Ойрын гэрэл – 4 үнэлгээ. Уг нь дажгүй, гэхдээ бага зэрэг хангалтгүй юм шиг, зүүн гэрэл арай өргөн тусдаг бол сайхан. Өндөр намыг тохируулах нь маш сайн. Бага зэрэг өргөж үзсэн, өөдөөс гэрлээрээ дохиод байх юм, гялбуулаад байгаа л бололтой. Холын гэрэл бол ямар эргэлзээгүй 5 үнэлгээтэй. Гэрлийн тал дээр сонин зүйл бий. Гэрэл асаалттай байхад хөдөлгүүрээ унтраагаад түлхүүрээ сугалахад гэрэл унтрана. Их эвтэйхэн. Гэхдээ доод манангийн гэрэл асаасан бол тэд унтрахгүй. Хэдэн удаа тэгж баларсан, түлхүүрээ суглаад л гүйдэг, буцаад ирэхэд асаалттай л байдаг. Сайн аккумулятортой тулдаа л асуудал гараагүй.
Image
Цонх арчигч шилний зах хүртэл арчдаггүй, шавартай үед бол жолоочийн талаас 7см шавар, нэмэх нь кузовын багана, тэнцүү сохор жолооч! Шаврын талаар бас нэгэн сонирхолтой зүйл. Хаалганы бариул хүртэл шавар болдог, бариул тэр чигээрээ шавартай. Гэхдээ 10 орчим см цэвэр үлдэж, хамгийн сонирхолтой нь бариулын дотор талаас цэв цэвэрхэн. Ямар ч асуудалгүй хаалгыг онгойлгож болно. Яагаад ингэдгийг ойлгоход миний ухаан хүрэхгүй л байгаа юм. Саяхан H3 Хаммер унасан, намрын замаар хэсэг явсны дараа хаалгыг гараа шавар болголгүй онгойлгох аргагүй.
Image
Борооны мэдрэгч байхгүй, MMC-ийнхэн харамч бололтой. Гэхдээ хурдаас шалтгаалж ажиллах горим байгаа, яаж ажилладагийг ойлгох гэж 2 өдөр бодсон. Бас л толгой хүрээгүй. Хэрэглэгчийн заавар номонд энэ функц байгаа гэдгийг л дурдсан байна. Ер нь утга нь бол хурдан явах тусам удаан арчдаг. Зогсож байхад хурдан арчина. Минийхээр бол эсрэгээрээ баймаар, гэхдээ MMC-ийн инженерууд бид нар санаа нийлэхгүй бололтой. Нэг хэрэггүй зүйл гэвэл энэ байна даа.

Урд тооромсны диск – хог. Орчин үеийн машинууд ч дээ. Нэг удаа явж байгаад ус руу “нисэж” орсон. 450 км шулуун зас давхисан, - 27 хэм хүйтэн, шөнө, хальсан гол байж л дээ. Дугуйны талаар татах ус руу 60 км/ц хурдтай орсон байх. Мөн ч эвгүй угзарсан даа. Шарвалтын эсрэг системд баярлалаа л гэх байна даа, маш сайн ажилласан. Байгалиас заяасан шалтгаанаар салонд эвгүй үнэрттэл айгаад өнгөрсөн дөө. Прадотой явж байсан бол миний бие бүр эвгүй зүйл ялгаруулах байсан байх. Яагаад гэвэл электрон системууд хөдөлгүүрийг боодог, өөрөөр бол яаж ч ажиллаж магадгүй. Миний тохиолдолд бол эрчээр нь гарсан нь зөв байсан. Тэрнээс болж урд дискнууд эвгүйтсэн гэж оношилж байгаа. Герман фирмийнхийг захиалсан, өөрийн оригинал нь анхнаасаа хог юм бол тэрийг авах ямар утга байхав. Нэг диск нь 150$, мөн накладка авсан, урд коoмоороо 120$.
Image
Онцгүй тохиолдлуудаас гэвэл шөнө 120 орчим хурдтай давхиж байгаад “шувуухай” хөнөөж орхисон. 2 кг орчим жинтэй л харагдсан. Шувуухай зад явсан. Нүүрний сараалж шалгуурыг давсан.

Манай муж орчимд ганцхан байдаг, машины дугуйг “шарж” болохуйц, “гөлийсөн” тэгш хэсэг зам дээр дээд хурдыг шалгах гэж үзсэн. GPS-ийн үзүүлэлт 203 км/ц харуулж байна лээ, илүү хурдлахгүй байсан. Эсвэл арай урт зам хэрэгтэй байх. Миний мэдрэмжээр бол ийм хурдтай явахад Pajero-ийн явдал маш тайван, их сонирхолтой. Хөнгөн седан шиг байж чадахгүй л дээ, гэхдээ том их биетэй машинд байхааргүй жолоодлогыг мэдрүүлсэн. Ер нь бол жийпд хурдны үзүүлэлт бол онцлох зүйл биш, тэгээд ч тэгж явах зам ч, шаардлага ч манайд байхгүй, би өөрийн сонирхлоор л галзуурч байгаа юм. Ийм хурдтай явахад Pajero яг л сансрын галактик хоорондын хөлгийг “хар нүх” рүү сорж байхад түүнээс мултрах гэж зургаа долоон турбулятор ч юм уу, юу ч юм ажиллуулж байгаа юм шиг л их бензин идэх юм билээ.

Доод хэсгийн хамгаалалт бол сайхан эд байна. Шөнө юу ч юм бүү мэд, төмөр эд харсангүй өнгөрөөчихлөө. Доороос тийрэх шиг л хүчтэй цохисон. Хамгаалалт дээр бага зэргийн хонхорхой үүссэн. Тэр байгаагүй бол яах ч байсан юм билээ, өөрийн үүргийг сайн биелүүлсэн шүү.
Image
Зарим нэг дүгнэлтүүд

Энэ автомашиныг албан ёсны дилерээс шинээр нь 65,000$ авах байсан уу? Яагаад ч үгүй. Хэцүүдсэн Prado илүү үнэтэй авах байсан байх. Пажеро өөрийн үнэдээ тав тух, тансаг мэдрэмж, төрөл бүрийн эд зүйлсээрээ арай л тохирохгүй байгаа юм. Жишээ нь салхины шил, хажуугийн толь, арын цонхны халаагууруудыг тус тусд нь асаадаг автомашин үйлдвэрлэгчдийн уламжлал байдаг даа. Энд харин, их сонин нь, бүгдийг нэг товчлуураар асаадаг. Нэг л хачирхалтай хэмнэлт санагдаад байгаа юм. Харин миний хувьд бол их азтай үүнийг олж авсан юм. Прадогоос хямд үнээр бараг шинэ автомашин авах боломж дахиж олдоо ч уу... Энэ автомашины сул талууд намайг нээх их зовоохгүй байгаа. Тэгээд ч ер нь төгс автомашин гэж байдаггүй. Пажеро бол энгийн нэг хөл залгуулах унаа биш. Энэ бол амьдралыг харах арай нэг өөр өнцөг гэж хэлмээр байна. Миний хувьд энэ автомашин миний дотоод ертөнцтэй төгс нийцэж байгаа юм. Салонд амьдрах хорхойнууд болон навс болсон Прадогоос би мэдээж үүнийг сонгосон. Зарцуулсан мөнгөндөө яг надад таарсан автомашин авсан гэж бодож байна. Шуудхан хэлэхэд Пажеро надад миний залуу насыг санагдуулдаг. Залуудаа авч байсан 1994 оны Suzuki Escudu-аас авч байсан мэдрэмж Пажерогоос ялгарч байгаа юм. Эскуду мөн л хорхойнуудтай, хүч багатай, ер нь ямар машин бэ гэдэг асуултад хариулахад их хэцүү машин. Гэхдээ тэр бол жийп байсан, хүн болгоны явахааргүй газраар намайг авч явсан тийм жийп байсан. Пажеро яг л адилхан, туулах чадварын тал дээр гарт нь үргэлж улаан Жокер байдаг. Энэ замаар явж чадна гэсэн итгэл байнга байдаг. Гэхдээ Пажерог хараад би буцалсан ус шиг халуун шээс гаргадаг гэж хэлэхгүй л дээ (эвгүй зүйрлэл авсанд уучлаарай), гэхдээ энэ машин надад маш их таалагдаж байна. Түүний сул талуудыг өршөөхөд бэлэн байна. Гэхдээ хэдэн жилийн дараа Pajero 5 гарахаар авна гэдэг юу л бол.

Энийг авах авахгүй би танд тулгах эрхгүй, тэгэх ч үгүй. Хүн болгон өөрийн амьдралын үзэл бодол, хэрэгцээндээ тааруулж автомашинаа авах ёстой.
Image
Хэтэрхий том өгүүллэг бичсэн явдалд өршөөгөөрэй, таныг уйдаагаагүй гэж найдаж байна. Зөвхөн надад хуримтлагдсан сэтгэгдлүүдээсээ л хуваалцлаа. Хэрэв амьдрал дээр уулзалдаад энэ автомашины талаар ярилцсан бол шөнөжингөө ярьж суух байсан байх даа. Энэ өгүүллэг танд бага ч гэсэн нэмэр болно гэж найдаж байна.

Та бүхэнд амжилт хүсье.

Александр Черняк.

Гүйлт 50,000 км
MMC Pajero-ийн үнэнч фэн болох миний сайн танил надад өөрийн Пажерог унуулж намайг ихэд гайхшруулсан. Түүний салоныг засварын газар “цэвэрлэж” өгсөн байсан. Юунаас вэ гэвэл...ХОРХОЙНУУДААС. Пажеро элдэв янзын дуу чимээ гаргахгүй байж болдог тэр гайхамшиг, ид шидийг би өөр дээрээ мэдрээд, тэр маргааш нь тэр засварын газар луу давхиж очсон. Асуудлын үнэ 1000$. 2 хоног хүлээсэн нь 2 сар шиг л байлаа. Хийж дуусаад, автомашинаа 15 минут унасны дараа...миний нүүр дээр Алиса ямар ертөнц ч билээ, тэр кино дээр гардаг муур шиг л нүүрээр дүүрэн инээмсэглэл боллоо. Дуу чимээгүй салоныг ямар ихээр санасан байв аа!! Өнөөх муулаад байдаг хөгжим дээр тавьсан дуу бага дээрээ ч сайхан сонсогдож байв. Тэр дуу хөгжим ч яахав. ПАЖЕРО ХОРХОЙГҮЙ БОЛЧИХЛОО!! Мэдээжийн хэрэг сониуч зан минь хязгаарыг мэдэхгүй байсан учир шууд л бартаа ихтэй зам руу давхин шалгалаа. Миний баяр хөөр ч хязгаарыг мэдэхгүй боллоо. Ямар ч дуу чимээ байхгүй. Баяр хөөрөөр дүүрэн гэртээ харилаа. Шөнөдөө их хүйтэн хонож өглөө машинаа асаагаад явтал зарим нэгэн газар хорхойнууд сэргэсэн бололтой. Хойд суудал орчимд дахин дуу сонсогдов. Янз бүрээр оролдсон доо: поролон хийлээ, эрэг гайкуудыг чангаллаа...ямар ч үр дүнгүй. Гэхдээ зун бол – гайхамшиг. Ямар ч дуу чимээ байхгүй
Image
Ер нь бол хорхойнууд энэ машины төрөлхийн өвчин юм шиг байгаа юм. “Анагаах ухаан” энд ямар ч чадалгүй, группд л оруулахаас өөр замгүй. Гэхдээ Пажеро эзэмшигч хүн болгонд энэхүү үйл ажиллагааг хийхийг зөвлөж байна. Тусгай материалаар бүхийл холбоосуудыг бүрж, шалаар тусгай хулдаасыг дэвсдэг. Үр дүнг та өөрөө мэдэрнэ шүү.
Image
Сэвчег солисон. Ширхэг нь 25$. Урд дискийн жишээгээр хойд тооромсны дискийг оригинал бус, урдтай адил маркийн болгож солисон. Үнэ 50$.

Редуктор болон туслах хайрцаг руу супер синтетик гээд байгаа тосыг хийсэн. Ямар нэр томъёотой байсныг харж амжаагүй, хаягдсан. Дилерийн хийж байсан тосноос арай үнэтэй, гэхдээ үр дүн нь маш сайн. Гүйлт маш сайн болсон, дээрээс нь шатахуун зарцуулалт компьютерийн зааж байгаагаар 1 литрээр багассан. Энэ гайхал литр нь 35$ үнэтэй юм байна.
Image
Салхины шил солигдсон. Өглөө гараждаа ирээд хартал шилний нэг захаас нөгөө зах хүртэл том хэмжээний “зураас” гарсан байлаа. Жижиг том чулуу үсрээд цуурсан байсан нь хүйтэн орчноос дулаан гаражд тавихад л томоссон гэж ойлгож байгаа. Нэг заваараа солиулна хэмээн гараад хурдны замаар явж байгаад 2 удаа томоохон чулуунд оногдож цонхоор дүүрэн аалзны шүлс боллоо. Даатгуулсан байсан нь аз болж 600$-оор оригинал шилийг тависан. Хятад шил 200$-оор манайд зарагддаг бөгөөд хүмүүс түүнийг оригоосоо илүү бат бөх гэлцэх юм билээ. Гэхдээ мөнгө нь миний халааснаас гарахгүй байгаа учир үнийн хэмжээ нээх санаа зовоосонгүй. Одоог хүртэл автомашин маань ямар ч том болон жижиг эвдрэл гарч намайг саатуулж байсангүй. Сэтгэл их өөдрөг байна. Мэдээжийн хэрэг зовлонт хорхойнуудыг эс тооцвол шүү дээ.
Image
Image


by: http://moto.mn/n/contents/3007875 Moto.mn
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Mitsubishi Pajero

Post by MuuG »

энэ чинь л байхгүй юу...
МАФ-ын Мөөг
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Mitsubishi Pajero

Post by mendamar »

walalala.a
JZX110 owner
User avatar
n1smo
Posts: 743
Joined: Tue Mar 06, 2012 5:39 pm

Re: Mitsubishi Pajero

Post by n1smo »

6G72 3000cc hudulguurtei pajero yur n her boloo? Awah sanaa bna, ewdrel gemtel benzin zartsyylalt geed
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Mitsubishi Pajero

Post by davaanaa »

http://unaa.mn/21390-mitsubishi-challen ... na-autozar
eniig avaad yanzalaad tultal tuninh hiihed hed boloh bol ?
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
Post Reply

Return to “Mitsubishi”