МАФ-ын гишүүн Galaamn

Blog

Moderator: temp

Post Reply
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

МАФ-ын гишүүн болоод жил гаруй болчихжээ. Хаяа нэг жоохон юм бичих гэхээр хаана бичихээ мэдэхгүй, нэг газар бичээд дараа нь олдохгүй байх асуудал байх юм. Тиймээс хүн орж унших үгүй нь чухал биш ч хожим нь өөрөө харж суухад хэрэгтэй болов уу хэмээн өөрийн хуудсыг нээхээр шийдлээ. Мэдээж хүн уншиж, ярилцаж байх хэрэгтэй сэдэв байлгахыг зорилгүй яахав. :D
Миний хувьд машиныг асч л байвал явуулаад л байдаг хүмүүсийг бодвол авто-д арай илүү сэтгэлтэй ханддаг гэж өөрийгөө боддог боловч мундаг прожектуудтай, машиныг унахаасаа илүү хайрлах гэж төрсөн гишүүдийнхээ хажууд жоохон бацаан билээ би...

За тэгээд сэдвээ тоосон даруулахгүй авч явахыг хичээнээ... :ymhug:

Жолооч болсон түүхээсээ эхлээд бичээд байна даа... :-B
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Багадаа өөрийгөө Тракторын сүнс гэж ярьдаг байсан /бага байхад сумын төвийн хүүхдийн хувьд хамгийн гоё унаа трактор л байлаа шдээ ккк/ Галаа хүү худлаа үнэн 18 нас хүрэв үү үгүй юу “МЖ моторс” хэмээх жолооны курст бүртгүүлэв ээ. Тэгээд бусдын л адил суралцаж төгссөн. Гэхдээ хулхи жолооч гэдэг билүү юу билээ? Азаар ч юмуу чадвар скиллээрээ ч юмуу дүрэм, дром, хотын жолоо 3-таа нэг ч уналгүй төгссөн гэж байгаа... За тэр ч яахав манай курст тухайн үедээ од болж байсан дуучин Агиймаа явж таардаг юм байна. Дуучин хүүхэн дромон дээр ирлээ л бол өвгөн залуу багш нар бүгдээрээ машинд нь орж суугаад дадлага хийлгэнэ. Аксентандаа бүр тав зургуулаа чихээд суучихсан... Агиймаа ирсэн л бол тэр өдрийн бүх машин багшгүй дромоо тойрно гэсэн үг.
Хьюндэй Атоз гэдэг унахад арай л дэндүү эвтэйхэн жижиг цэнхэр машин намайг жолооч болгосон доо.
Атоз гэж энэ дээ...
Image
Жолооч болоод удаагүй байтал нагац ах маань гадаад явах болж 1999 Toyota Chaser GX100 сувдан цагаан цэмбийсэн амьтан миний мэдэлд ирлээ... Тухайн үедээ залуучуудын унадаг жинхэнэ МОДА-ны машин байсныг ч хэлэх үү ёстой янзтай байсан даа. Надад ирэнгүүт нь 3232УБП дугаар авч зүүгээд, хөгжим дотроо 50 центийг Эминемтэй хэрэлдүүлээд л хэхэ. Унаж давхихаа л бодохоос ядаж агаар шүүгч, тосыг нь солих тухай төсөөлөл ч байхгүй нөхөр бүтэн жил унаад дараагийн эзэнд нь шилжүүлж байлаа шүү дээ хэхэ
Саяхан нэг таарахад он цагийн уртад өвгөрсөн харагдсан ч хуучны гялалзаж явсан шинжээ гээгээгүй байна лээ хөөрхий...
Яг минийх болох гэж байх үеийнх нь зураг
Image
Ойрын ирээдүйд боломж гарвал арлын улсаас яг өөрийнх шигээ цэмбэгэр GX100 онцгойг нь төлөөд ч хамаагүй оруулж ирж гараждаа хадгална гэж боддог шд. Хаяа гаргаж гангарчаад л...
Сэтгэлд хоногшсон машин болохоор гудамжинд цэмбийсэн Chaser зогсож байвал мөнгөгүй ч гэсэн зарах уу? гэж асуумаар санагдаад байдаг юм хэхэ. Надад бол V нтр биш тас сток Аванте Chaser л хамгийн гоё машин. Гранд, Веросса, Марк Х өөр юу юу ч билээ тэд нар бүгд цаашаа шүү миний муу Chaser-ийн хажууд :D
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

За эзэндээ ээлтэй эрх цагаан Альпардаа шинэ эзэнд нь өгөөд явуулсан...
Image
Машинаа зарчихаад 2011 оны Соната Ү20 унаж 2 хоног явлаа. Бараг худалч хүнд бөөр өвдөж байна. Их муу зан сурчээ хэхэ
Гэснээс аватар дээрээ залчихсан байгаа цагаан Форек арлын Япон улсаас ирж яваа эд байгаам. Уг нь амласан ёсоор нь бол өнөөдөр би хүлээж авах ёстой байсан ч... SBT Japan компаний залуу 5 сарын эхээр яг ирнэ гэнээ...
Image
Хүлээхийн жаргалаа гэж...
Машинаа иртэл мотор нь цохиод гарашт хэдэн сар болж байгаа L200-гаа янзалж унах ажил бодъё доо... Мотор нь, янзалж өгөх хүн нь хаана ч байгаан бүү мэд хэхэ
МАФ-ын гишүүн.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by bd »

L200 тосны насос цаашаа хараад мотороо цохиулчихдаг гэж дуулсан чинийх яаж цохив?
МАФ
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by freekiller »

Цагаан машинаар дагнаж байгаа юм биздээ.Би бас цагаан машинаар занималдаж байна даа.
МАФийн гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Цагаан машин сайхан шдээ. Энэ өнгөөрөө л дагнана гэж боддог. Яагаад ч юм цагаанаас өөр машин унах дургүй.
Л200-н хувьд тосны насосноос болж жилийн дотор 2 удаа цохиж гийгүүлсэн мотор. Үнэхээр асуудал юм билээ. Одоо харин яах вэ гэдгээ сайн мэдэхгүй л байна. Машины хувьд хойноо жоохон юм овоолчихоод мостонд нь залгаад хаазлахад хаана ч явдаг нь сайхан. Даанч мотор нь үнэн асуудалтай юм.
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Цагаан Chaser-аа зарчихаад нэг хэсэг сайхан алхсаан. Их сургуулиа төгсөөд тогтсон ажил төрөлтэй боллоо. Гадуур дотуур их яваад байхаар яалтчгүй машин бодогддог юм байна. Ганц хоёр жил толгой өвтгөхгүй явчих бензин бага иддэг унаа олохоор 7сая төгрөгтэй гарлаа... Миний дотор бол нөгөө л муу цагаан Chaser бодогдоостой хэхэ... Chaser нилээн үзэж явлаа. Гайгүй юм олдсонгүй.
Тэгээд юу бодсон бэ гэхээр... Ерөөсөө 1-2 жил асуудалгүй явах машин бол орж ирсэн машин. Миний мөнгөнд таарсан сонголтонд 1. Приус 10 2. Хонда Сивик Хайбрид 3. Сузуки Свифт. Эдгээрээс алийг нь сонгох вэ гэж бодох шаардлага ч байсангүй.
1998 оны ягаан /хөх/ саарал Приус NHW10 авлаа. Үнэ: 7.3сая төгрөг. Одометрийг нь 107000км болтол ухраасан. Өмнөх эзэн/ эзэд нь цэвэрхэн эдэлсэн гэдэг нь хаалганы бариул, рулийн бүрээс, суудал, тааз, шал гэх мэтийг харахад мэдэгдэж байваа.
Image
Image
Хөнгөн шингэн, бага иддэг, бөх батын тал дээр ч давгүй.
1 жил унах хугацаандаа баттерэйг нь комоор нь сольсон. Хаа байсан 1998 оны машины хувьд баттерэй сайн байх магадлал бага юм байна лээ. Сольж тавьсан ч тэр нь адилхан л 14 15 жил болсон байх учраас бас л муу. Он залуу баттерэй сольж тавих аргыг нээхгүй л юм бол жоохон ирээдүй нь бүрхэг болох тийшээ хандаж байгаа гэж бодогдох болсон. :-?
Приус 10-ын хувьд өөр муулаад байх юм үнэхээр байхгүй ээ. Сайн машин. Яахав бусад машинуудад байдаг жижиг сажиг асуудлууд гарч байсан лдаа.
Өвлийн цасан шуурганаар ганцаараа 1200км, зуны усан борооноор ганцаараа 700км, өөр бусад олон удаа засмалтай засмалгүй хүнтэй хүнгүй явах үед намайгаа шээхээс өөр шалтгаанаар буухад хүргээгүй шүү. :X
Image
Image
Энэ зураг бол Замын-Үүдээс Сайншандруу явж байх үеийн зураг. Гялс бууж шээсэн болоод орж ирээд D-рүүгээ татаад хөдлөх гэтэл хөдөлсөнгүй... За ингээд хээр хөлдөж үхэх нь гэж бодож амжих зуур машинаа шалгалаа... Машин яалтчгүй асаалттай байна. D-рүүгээ яалтчгүй хийсэн байна. Тэгээд хаазан дээрээ тултал гишгэтэл ТАССС... хийтэл мөс хагарах чимээ гараад хөдөлдөг юм байна. хэхэ Зогсоод хөдлөх хэсэгхэн хугацаанд л 4 дугуйны пилаз обудтайгаа барьцалдаад хөлдчихсөн байж лдээ.
За приустэй нөхөрлөсөн түүх товчхондоо нэг иймэрхүү...
Приус 10-ыг бол одоо сайн мэддэг болсон гэж бодоод байгаа... 11, 20-ыг бол юу ч мэдэхгүй ээ... Бараг унаж ч үзээгүй.
:)
Тэгээд нэг өдөр үеэл ах маань орж ирсэн Альпард байна. Приус дээрээ хэдэн төгрөг нэмээд авбал ав гэхээр ойр зуурын хийх юмыг нь хийж өгөөд явуулсан даа.
Last edited by Galaamn on Tue Apr 22, 2014 8:46 pm, edited 2 times in total.
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

Аан бас приус унах хугацаандаа халтуур хийсэн түүхээсээ хуваалцая хэхэ. Мөнгө олох зорилгоор биш лдээ. Хүнд юм өргөөд нилээн ядарчихсан автуус хүлээж зогсох өвөө, хүүхдээ тэврээд цэцэрлэгт хүргэж өгөхөөр яарсан эмэгтэй, машиных нь бензин дуусаад гудамжинд зогссон залуу гэсэн 3 хүнд л тус болох үүднээс халтуур хийсэн юм байна. Бусдаар бол машиндаа элдэв янзийн хүн суулгах дургүй талдаа... Тийм ч учраас яаж ч мөнгө хэрэгтэй болсон халтуур хийхээс өөр аргаар мөнгөтэй болохыг хичээдэг :D
МАФ-ын гишүүн.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Alias »

Халтуур хийх тийм муу гэж үү? Би өөр аргаар мөнгө олдог л доо. Гэхдээ нэг чиглэлд бөглөрөөд явж байхад ганцаараа бөглөрсөн ч адилхан, 3-уулаа бөглөрсөн ч адил учраас би лав зогсоод хүн авчихдаг ш д. Мөнгөө хэмнэх гээд урьдчилсан төлбөртэй утас барьдаг болхоороо нэг цэгээс нөгөө цэг хүрэхэд 3000 гарлаа гэж бодоход хөөрхөн 2500 төгрөгний нэгж болоод ороод ирж байгаа юм даа :). 1jz уначаад таксинд яваад гэж хүмүүс загнах вий дээ.
/аахн тийм, би цор ганцаараа яваа хүн авах дуртай, олуулаа байгаа хүмүүс суучаад шивэр авир гээд шуугилдаад хэцүү байдаг юм/
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by IrmuuN »

Сонирхолтой байна. Бичээд байгаарай. Ойрд маф-д ороод уйдаад байдаг боллоо кк.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by bd »

Galaamn wrote:Цагаан машин сайхан шдээ. Энэ өнгөөрөө л дагнана гэж боддог. Яагаад ч юм цагаанаас өөр машин унах дургүй.
Л200-н хувьд тосны насосноос болж жилийн дотор 2 удаа цохиж гийгүүлсэн мотор. Үнэхээр асуудал юм билээ. Одоо харин яах вэ гэдгээ сайн мэдэхгүй л байна. Машины хувьд хойноо жоохон юм овоолчихоод мостонд нь залгаад хаазлахад хаана ч явдаг нь сайхан. Даанч мотор нь үнэн асуудалтай юм.

Oil pressure gauge тавиад л шийдэгдэх асуудал биш үү?
МАФ
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Ochki »

gauge taviad yahin shuud oil pumpaa saijruulsan edeer solichih tgd l boloo
Dairaldsnaa unaal yavjina
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by GaNBaYaR »

Galaamn wrote:Л200-н хувьд тосны насосноос болж жилийн дотор 2 удаа цохиж гийгүүлсэн мотор. Үнэхээр асуудал юм билээ. Одоо харин яах вэ гэдгээ сайн мэдэхгүй л байна. Машины хувьд хойноо жоохон юм овоолчихоод мостонд нь залгаад хаазлахад хаана ч явдаг нь сайхан. Даанч мотор нь үнэн асуудалтай юм.
ямар мотортой юм?
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by Galaamn »

4D56 цахилгаан апартуртай турбо хөдөлгүүртэй. Хүнээр доод ангийг нь солиулахаар ярьчихлаа. Гол нь маслын насосыг нь солихгүй бол дахиад цохих нь тодорхой. Микрийх таарах болов уу?
-
Гэснээс Королла G болон Х хувилбаруудын гол ялгаа нь юу юм бол?
Шаргал салон мебель оруулга аль алинд нь байдаг юм байна. Миний анзаарснаар G хувилбарт нь тахометр, навигешнтэй хөгжим байдаг ба үүнд л гол ялгаа нь оршдог юм байна гэсэн ойлголттой явж байна одоогийн байдлаар.
Нээрээ форумдаа орж ирэхээр юу ч мэдэхгүйгээ мэдэрдэг ч... Форумаас гараад бусад хүмүүс форумаас мэдэж авсан жоохон юмаа ярьчихад л хамт явж машин үзээд аваад өгөөч наана уу цаана уу гэх юм. хэхэ
Тэгээд ийм форум байдаг. Бүх төрлийн машин техник сонирхдог залуучууд машиныг жинхэнэ Монголын нөхцөлд ашиглах арга туршлагаасаа ярилцдаг гээд хэлээд өгөхөөр нет ухах зав байхгүй ээ ч гэх шиг... Гол нь нүүрном ухах нь нет ухах гэдэг төрөлд ордоггүй бололтой...
МАФ-ын гишүүн.
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: МАФ-ын гишүүн Galaamn

Post by bilgee »

maslin nasos orih n saijrulsnig zahialj avad solichih.
Go pro, Be pro, The pro
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”