Энийг бичих сэдэв нь зөв үү?
Энд л биччихье.

XOHXOPT 1

XOHXOPT 2
Тоёота Альфард Хайбрид 2.4сс 2003 сувдан цагаан AT 4wd гэдэг машинтай болоод яг нэг сар боллоо. Оны өмнө Приус 10-аа солих санаатай Форестер үзээд явж байтал үеэл ах маань "миний приус + маш ашигтай санал = Орж ирсэн Альфард" гэж санал болгонгуут зөвшөөрөөд л болчихов.
Машины тухайд гэвэл явдаг хаус гэж хоч аваад байгам ккк. Арын 2-р эгнээнд тусдаа 2 хүний тохойн түшлэгтэй хөлийн тавиуртай суудалтай ба 3-р эгнээнд 3 хүн чөлөөтэй суух суудалтай. Суудлууд эвхэгдэж айл нүүлгэх, дэлгэгдэж ор болох гээд маяглаж өгнө. Дээшээ харвал том люк бий. хаалганууд автоматаар нээглэж хаагддаг сорогддог ба түүнийг нь унтрааж чирж хааж нээдэг болгож болдог гэх мэт... 4 булангийн мэдрэгч урд, хойд талаа харах 4ш камер гээд тусламж сайтай. Намхан харагддаг ч хотын хөдөлгөөнд бол тулах юм байхгүй санагдсан.
Бензин идэлтийн хувьд бага биш юмаа. Гишгэж юмуу намбайж яаж явахаас шатгаалж заалт нь өвөл хот дотор 5км/л-8км/л зааж байна лээ. Шулуунд бол 10л-ээс бага идэх нь тодорхой байх. Налайхаас хол явж үзээгүй л байна. Дулаан гаражтай болохоор өглөө халааж бүр их идэх аюулгүй нь сайхан шүү хэхэ. Явдал бол жолоочийн суудал дээр мэддэг зөөлөн машинаараа төсөөлж кроун л гэе. Арын суудлуудын хувьд сууж явж үзсэн хүмүүсийн амнаас сонсоход бүүр зөөлөн сурагтай л байгаа. Хойноо сууж явж үзээгүй л байна хэхэ.
Хуучин обуд нь 16инч хайлшин тагтай сонин обуд байсныг размер адил ч таггүй үзэмжтэй арай хөнгөн обуд болгож сольсон. Их гэрэл маш сайн тусгалтай санагдаад байгаа. e-four 4wd хөтлөгчтэй. Хэзээ залгагдаж салгагдахаа өөрөө шийдчихдэг ухаалаг ч гэх үү тэнэг ч гэх үү тийм системтэй. Хойд хөтлөгч нь цахилгаан инвертерээр дамжиж ажилладаг. Хөдөө гадаа шавар шавхайнд бол нэмэр болохгүй эд. Шарвалтын эсрэг систем бий. Ер нь засмалтай газар намбайж явахад яг тохирох гэр бүлийн төгс шахуу машин гэж дүгнэсэн. Мэдээж сүүлийн үеийнх нь бүр гоё болсон биз. Зогсоол дээр олон машин дунд бол данхайгаад ялгараад л бас сүртэй шүү. Унаад явахад жийп шиг өндөр суудалтай болохоор жижиг машинууд дээгүүр давж замаа хараад их амар байдаг юм. Хот дотор буюу засмалтай орон нутагруу их явдаг хүнд зориулсан унаа.
Жолоодлого маш эвтэйхэн бөгөөд мэдрэгч камерууд гээд дээр хэлсэн тусламж дэмжлэг нэмэгдээд улам эвтэйхэн болдог гэх мэт таалагдсан магтах юм маш их бий.
Нисэхээс буцах замд 120-той явж байхад мэдэгдэх юм огт үгүй бөгөөд хааз өгөхөд илүү хурдлах сонирхлоо илт илэрхийлж байсан. Давхиж явахад түшигтэй аеродинамик ч муугүй Жийп шиг дэнжигнэхгүй нь сайхан юм билээ.
Саяхан хянах дээр шар анхаарлын тэмдэг гэнэт асчихлаа. Яав ийв тормосны наклад, шингэн түрүүп абс, тормос барилт шалгалаа бүгд зүгээр байна. Гэрэл унтрахгүй яваад л байлаа. Тэгээд анх авахдаа оролдож байгаад Maintenance дээр нь 100600 билүү дээ яваад наклад солих гээд сануулчихсан байснаа устгасан чинь шар гэрэл унтарчихсан. Үйлчилгээ хий гээд сануулсан нь тэр байж лдээ.
Харин таалагдаагүй сэтгэлд нийцээгүй зүйлс гэвэл 2 том хаалга нь явдал дунд жоохон хяхтанасан (өөр ямар ч дуу шуу байхгүй болохоор энэ дуу жоохон дарамттай санагдаад байгаа хэхэ) дуутай. Таарах шалавч олдохгүй янз янзаар л шалны хивсээ шавар болгочихгүй гээд үзээд явж байна. Цахилгаан ABS-тэй болохоор зогсож байхад заримдаа гэнэт писс тарррр гээд гэнэт дуугарна. ЭйБиЭс нь ажиллаж амарч байгаа нь тэр юм билээ. Анх их эвгүй шүү хэхэ.
Машин тэрэг унаж эдэлсэн туршлага бага ч унаагаа арчилж тордоод цэмбэгэр давхиж явахыг хичээдэг миний нүдээр Альфард гэдэг машин ингэж л харагдаж байна даа хэхэ. Дүгнээд хэлэхэд тун гоё машин. Би ер нь нэг седантай, нэг SUV-тай байхад л гоё гэж боддог байсан бол одоо заавал Van-тай байх ёстой юм байна гэж боддог болоод байгаа.
Гэхдээ сэтгэлийн мухарт цагаан цайвар өнгөтэй МТ SG5 байнга байгаастай.

)
МАФ-ын гишүүн.