Хонда Интегра буюу Акура интегра гэх автомашин нь 1985-2006 онд үйлдвэрлэгдэж байсан бөгөөд Хонда Күинт-ийн хойд хэсэг өргөгдсөн залгамж халааг нь авч үргэлжлүүлсэн загвар юм. энэ машин нь Хонда сивиктэй хамт хөгжиж, үе шилжиж ирсэн машин бөгөөд Quint-ээс илүү люкс бас спортлог болгож гаргаж ирсэн хувилбар юм.
Энэ машин нь “Машин ба жолооч” сэтгүүлийн жил бүр шалгаруулдаг шилдэг 10 машины жагсаалтад 1987, 1988, 1994, 1997 зэрэг онуудад нийт 6 удаа шалгарч байсан түүхтэй. Мөн integra Type-R DC2 хувилбар нь Ево сэтгүүлийн “Хамгийн шилдэг урдаа хөтлөгчтэй машин” –аар 2006 онд шалгарч байсан байна.
За энэ машинаас хамгийн сонирхол татах хувилбар нь ерөөсөө сүүлийн үе буюу DC5 кузов юм. Интегра машины хамгийн сүүлийн, хамгийн гайгүй болж ирсэн хувилбар байгаа юм. 2001 оны 4 дүгээр сараас 2006 он хүртэл үйлдвэрлэсэн бөгөөд АНУ-д ACURA RSX гэдэг нэрээр илүү өргөн дэлгэр танигдсан байдаг.
Хондагийн К серийн хөдөлгүүрээр тоногдлогодсн VTEC (or i-VTEC), бүхий цалхилгаанаар тохируулдаг 2 литрийн хөдөлгүүртэй. Бас Хонда Сивикийн 7 дахь үеэс Амартизаторын технологи, Страат баарны технологи зэргийг өвлөн авсан байгаа юм.
Харин японд бол Integra iS (Integra Type-S 2004 оноос) болон Integra Type-R гэсэн хоёр хувилбарын нэрээр гарч байсан байгаа юм.
Японы зах зээл дээр гарсан iS/Type-S –ийг Acura RSX Type-S тэй андуурч болохгүй. Энэ бол зүгэр л RSX-тэй адил хувилбар юм. K20A3 хөдөлгүүртэй, 160 морины хүч гаргана, Автомат эсхүл механик 5 араа бүхий хурдны хайрцагтай.
Харин японд зарагдаж байсан Integra Type-R нь жинг багасгасан ба 210 морьны хүч гаргана, K20A цуваа 4 бүхий хөдөлгүүртэй, /зөвхөн японд зарагддаг хувилбар бөгөөд хөдөлгүүр нь Acura RSX-S тэй адилхан/ LSD –тэй Брембо тормосны систем, 17 инчийн обуд, Bridgestone Potenza дугуй, Recaro суудал, ганц нэг татлага бас бус юмтай гэнэ.

RSX Type-S нь харин 200 морины хүч гаргана K20A2 хөдөлгүүртэй ба 2005-2006 оны хоорондох K20Z1 хөдөлгүүр нь short-throw механик 6 хурдны хайрцагтай 210 морины хүчийг гаргадаг.
К20Z1

Дээр бичсэнийг товчоор иэлхийлвэл
02-06 Base I4 K20A3
2002-2006 Acura RSX (BASE)
• No. of cylinders: 4
• Displacement: 1,998 cc (121.9 cu in)
• Compression: 9.8:1
• Power: 160 hp (119 kW) @ 6500 rpm
• Torque: 141 lb•ft (191 N•m) @ 4000 rpm
• Redline: 6800 rpm
• i-VTEC Engagement Window: 2200 rpm
• Secondary Intake Runner Engagement: 4700 rpm
02-04 Type-S I4 K20A2
2002-2004 RSX Type-S (USDM)
• No. of cylinders: 4
• Displacement: 1,998 cc (121.9 cu in)
• Compression: 11.0.1
• Power: 200 hp (150 kW) @ 7600 rpm
• Torque: 142 lb•ft (193 N•m) @ 6900 rpm
• Rev limit: 8100 rpm (USDM RSX-S)
• Redline: 7900 rpm
• i-VTEC engagement: 5800 rpm
05-06 Type-S I4 K20Z1
2005-2006 Type-S
• No. of cylinders: 4
• Bore & stroke: 85.85 mm (3.38 in) x 85.85 mm (3.38 in)
• Total displacement: 1998 cc
• Maximum power: 210 hp (157 kW) @ 7800 rpm
• Maximum torque: 143 lb•ft (194 N•m) @ 7000 rpm
• i-VTEC Engagement: 5800 rpm
• Redline: 8100 rpm
Дээрхээс дүгнээд үзвэл хоёр хаалгатай, хөөрхөн хүчтэй, бас тэрүүхэн тэндээ спорт хэв маягтэй ХАМГИЙН ГОЛ НЬ үнэ нь боломжийн машин унах хүсэлдээ хөтлөгдсөн залуусын унаа бол яах аргагүй Хонда интегра болоод байгаа юм. Харин энэ машиныг оруулж ирэх цаг шахагдаж байгааг анхаарах хэрэгтэй, ирэх 2 жилдээ багтааж нэг юм ачуулахгүй бол тэгээд л татвар нь тас татчих гээд байна шүү.
Хонда дотроо хоёр хаалгтай Сивик, S2000 авахад мөнгө хүрэхгүй бол буух л сонголтын нэг гэмээр байна даа.
нийтлэлийн зорилго маань өнгөрсөнийг дурсах талдаа биш, боломжийг харуулахад оршсон гэдгийг зөвөөр ойлгож шүүмжийг хайр найргүй өгөөрэй гэж хүсэх байна.