Эхнийх нь Газ-М415
Энэний талаар танилцуулж бичье.

Газ М1-ийн пикап буюу ачааны хувилбар юм.
1939-1941 оны хооронд үйлдвэрлэгдсэн ба энэ хугацаанд 5000 хүрэхгүй тоогоор хийгдсэн.

Кабиндаа 2 хүний суудалтай ба 500 кг ачаа болон 8хүн ачаан дээрээ суулгаж явах боломжтой.
Ихэнх машинууд дайнд цэргийн үйлчилгээнд яваад устсан гэдэг.
Энэ машины ерөнхий үзүүлэлт нь 50 морьны хүчийг 2800 моторын эргэлт дээр гаргадаг.
3н шатлалт араатай 90 км цаг хүртэл хурдлах чадвартай.
Түлшний савандаа 60 литр шатахуун орох бөгөөд 14,5л шатахууныг 100км-т зарцуулдаг.
Урт: 4625 мм
Өргөн: 1770 мм
Өндөр: 1780 мм
Дугуй хоорондын зай: 2800 мм
Жин: 1370 кг
Надад ирсэн түүх гэвэл 2 жилийн өмнө аавын найзаас авсан. Өөр хүн ТЛК80-аар сольё гэж байхад надад өгсөн.
Мэдээж зүгээр биш л дээ хэхэ.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500