STi Blog
Moderator: temp
Re: Subaru Blog.
400m-т 13.236 секунд явж, хаврынхаа амжилтыг 0.4 сек-р урагшлууллаа.
13.2 сек гэсэн хугацааг урагш нь ахиулах боломж бас байсан уу гэвэл байсан. Гэхдээ чадсангүй. Банкандаа дүүрэн Мон93 биш дундхаан АИ98 хийгээд, багажиндаа байсан хамаг хог новшоо гаргаж хаяад, хавраас хойш доголдчих гээд л жигд биш ажиллаад байгаа свечег сольсон байсан бол хэдэн сек явах байсан бол гэдэг асуулт үлдлээ.
Гэвч чамлахаар чанга атга гэгчээр машинд хийсэн зүйлс ба үзүүлсэн үр дүнгийн харьцаанд тун сэтгэл хангалуун байна. Ердөө л Турбо, агаар шүүгч, яндан, бүүст контроллер л өөрчилсөн машин шүү дээ.

[youtubeshort]http://youtu.be/CkBWTwV6cOY[/youtubeshort]

True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Re: Subaru Blog.
Машинаа зарснаас хойш энд юм бичилгүй их уджээ. Орхигдсон блог болж. Субару блог учраас үргэлжлүүлж бичих нь зүйн хэрэг байх. Субаругаа арилжаад оронд нь ундааны үнээр ундааны бүтээмжтэй машин авсан учраас юм бичих ч сонирхол алга. Бага мотортой, бага бүтээмжтэй машин унасан чинь гүйээ яахав ээ бас сайхан юмаа. Ер нь бүх л юм хоёр талтай юм. Бензин бага зарцуулна. 20 000 төгрөгөнд хийчээд тэрүүгээрээ бараг 7 хоног явчихаад байх юм. Энэ чинь хэмнэлт мөн биз. Ингээд биччихээр тэгээд Пруистэйгээ харьцуулаад гоочлоод байв. Угаасаа пруис чинь лаг, пруисээс хамаагүй их иднэ.
За хадуурах ч яахав ойрд спорт машинтай болох хэд хэдэн аргыг, мөн хэд хэдэн спорт машиныг нухацтай сонирхож байнаа. Гэхдээ хавар болтол спорт машин авахгүй гэж шийдсэн. Өвөл тэртэй тэргүй унадаггүйгээс хойш аваад яахав дээ. Өмнөх машинаа ч гэсэн 2 өвөл унаагүй.
Хамгийн ойрын сонирхол татсан машин бол Жимекс дээр байх 1999 оны Impreza WRX STI Type R Limited edition байна. 4 үнэлгээтэй, 68 000 гүйлттэй, цэнхэр өнгөтэй. Гэхдээ энэ маш үнэтэй зарагдах байх. Он хэтэрсэн учраас онцгой татвар өндөр болно. Гар дээр ирэх үнэ нь талийна л даа.

Залхуу хүрчлээ. Ингээд дуусгая. Дараагийн бичлэг дээр ямар ямар машин сонирхож байгаагаа бичье

Машин зарсны дараа нэг том асуудал үүсдэг. Одоо ямар машин авах вэ? гэж. Хэсэг толгой гашилгаж олон төрлийн төлөвлөгөө, комбинаци бодов. Хавраас л машин авах юм чинь одоо бодол болж тархи толгойгоо хэрэггүй юманд ядраах ямар ч хэрэггүй юм байна гэдгийг ойлгов. За залхуу хүрчлээ. Юм бичмээр санагдаад онгод орсон үед бичих боломжгүй болж таараад, жаахан завтай юм бичье гэсэн үед онгод орохгүй хэцүү ч юм аа даа. Энд хүрээд өндөрлөхөөс ...
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Re: Subaru Blog.
Mashin avna gedeg togloom bishee hu, ymar ehner songoh gej baigaa bish
)
)
life is too short to drive stock cars..
Re: Subaru Blog.
Хаха харин тийнExotic wrote:Mashin avna gedeg togloom bishee hu, ymar ehner songoh gej baigaa bish![]()
)
)
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Re: Subaru Blog.
2011-ээд оны хавар юм даа. Машин авмаар санагдаад байв. Өөрийн санаа бол Турботой машин унах. Өмнө нь турбогүй 1500-тай комби импрезаг эдлээд үзчихсэн байсан, тэгээд STI шүтдэг, өөр машин харах нүд сохорсон байсан тул STi авъя гэж шийдлээ. Санаа бол нүдэн гэрэлтэй цэнхэр STI. 4147, 0147 нар хараа булааж явсан цаг л даа. 9800 бол бүүр тэнгэрийн амьтан. Мөрөөдөж зүрхлээгүй юм. Сургууль төгсөөд удаагүй мөнгөгүй царай муутай цалин багатай, бас дээр нь аав ээжээсээ тусламж авчихгүймсан гэсэн хурган сэхүүн зантай бандийн халаасанд байсан мөнгөнд тохирсон нүдэн гэрэлтэй STI ч гэж юу байхав. Тэгээд Форестер авъя гэж шийдээд хэд хэдэн форестер үзэв. SG бол бараг байхгүй шахам, их ховор байсан юм. Хэд хэдэн SF5 үзвээ. Орж ирсэнийг ч үзлээ, явж байсныг ч үзлээ. Хамгийн их таалагдсан нь Монбетийн урд хашаанд зогсож байсан SF5 STI Type M II байлаа. Эзэн нь 11 сая гээд хөдлөхгүй, тоолоод өгвөл 10 сая 700-д түлхүүрийг нь өглөө гэж нүдний өмнө шажигнуулж даналзаад болдог юм биш. Хоёр ч очиж үзсэн юмдаг. Гэхдээ авч чадсангүй. Ингэж гунхсанд нь бяргүйдээд, гутлаа чирсэнийг нь голох маягтай явж байхдаа 1018 дугаартай саарал GC8-ыг үзчээд, эзэнтэй нь хоёр гурав ярьсан байлаа. Нэг хагассайнд өглөө унтаж байсан чинь 1018-н эзэн ярьж байна. Хөгшөөн чи ерөөсөө ав, мань өнөөдөр нэг веросса авах гээд мөнгө хэрэг болчлоо, ярьж хөөрөөд өгчий гэдэг байгаа. Мань эр бол gc8 сонирхдоггүй, зүгээр л түр зуурын эзэмшигч байсан юм билээ л дээ. Ингээд л хямд зарж явуулаад хэн бүхний нийтлэг сонирхдог Веросса машин авахаар санаархсан байж л дээ. Ингээд Зулаа ахыг дуудаад "нөгөө гар чинь хямд ав гээд байна, хоёулаа нэг уулзаадхая, та үзээд өг" гэв. Зулаа ах ч машинтайгаа Монхуушаар хүч нэмэгдүүлээд хүрээд ирэв ээ. 1018-г анх үзэхэд нэг WRX, Evo8 гээд сүртэй бие бүрэлдэхүүнтэй үзэж байлаа. Дээр нь бас 0024 байлуу яалаа. Ингээд л ерөөсөө 3-хан цагийн дотор шийдээд, авчихваа.
Гол нь энэ машиныг авсан шалтгаан нь анх орж ирээд нарны зам дээр зогсож нүд хужирладаг байсан нь их нөлөөлсөн л дөө. Энгийн Импрезатай байхдаа саваагүйтэж очоод эзэнд нь 14 000 доллар гэсэн үгээр амруугаа алгадуулаад буцаж байсан удаа байсан уу гэвэл байсан.
За ажлын сүлжээ хэсэг тасарна гэнэ. Жаахан байж байгаад үргэлжлүүлье
Гол нь энэ машиныг авсан шалтгаан нь анх орж ирээд нарны зам дээр зогсож нүд хужирладаг байсан нь их нөлөөлсөн л дөө. Энгийн Импрезатай байхдаа саваагүйтэж очоод эзэнд нь 14 000 доллар гэсэн үгээр амруугаа алгадуулаад буцаж байсан удаа байсан уу гэвэл байсан.
За ажлын сүлжээ хэсэг тасарна гэнэ. Жаахан байж байгаад үргэлжлүүлье
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Re: Subaru Blog.
Гэртээ ирчихлээ. Юнивижн FTP-гын асуудлыг шийдтэл үргэлжлүүлээд бичье.
За ингээд машинаа авлаа. Ер нь бол тун дажгүй үнээр авчихсан гэж боддог. Нөгөө хүний зарах хүсэл миний худалдан авах чадвар хоёр нэг цэг дээр огтолцох үед худалдаа хийгдсэн л дээ. Одоо ч аль улирсан баларсан 2011 оны явдлыг сонирхдог хэн л байв гэж дээ.
Машинаа авчихаад гэртээ яваад ирлээ. Заваан, шороотой, хар смола аеро копут, урд бодитой байсан нь эхнэрт таалагдаагүй аж. Нэг л дурамжхан. Миний нөгөө STI -тай болсон дэврүүн баяртай сэтгэлийг бодож л тэр үед машиныг голоогүй гэдгээ сүүлд нь хэлж байж билээ. Авахаасаа өмнө харуулсан бол битгий ав гэж хэлэх байсан гэсэн.
Авсаны дараа муухай, муухай дуутай, хатуу, юм руу орж үхнэ, ажилдаа унах автомат юм ав гэсэн дайралт гэрийнхнээс мөн ч их ирж билээ. Бүгдийг нь амжилттай давсан даа.
Авахаас өмнө Импреза GC8 гэдэг машиныг мэддэггүй байснаа авсаныхаа дараа мэдэж билээ. Худлаа л STI STI гэж сэвж явснаас биш яг ямархуу машины түлхүүр кармайлчаад байж байгаагаа мэдээгүй байж билээ. Он залуу цэнхэртэй болно гэж мөрөөддөг байж байгаад чадалгүй өмнөх оныхыг нь авсандаа анхандаа жаахан дурамжхан байв. Тоормоз нь Брембо биш юм, суудал нь цэнхэр биш, энэ хаалга, салоон нь нэг л сарчгар юм юмаа, хойд амаржин нь дуутай юм бээшдээ хөөе гэж сэтгэлийн гүнээс хэн нэгэн шивнээд болдоггүй. Бодвол чамлалтын сэтгэл л байсан байх. Ингээд машинаа судалж эхэлсэн дээ. Багагүй ч судлав. Интернетээс уншсан юмаа гадаа гараад бариад үзчих боломж байсан болохоор судалгаа овоо амжилт олсон юмдаг.
Хотын хөдөлгөөнд спорт седан унаад дасчихаар өөр машин унах сонирхолгүй болчихдог. Импреза өөрөө явдал нь их гоё л доо. Яндангын хүржигнэсэн дууг сонсож shoft shifter ашиглаад богино зайд гаруудыг уулга алдтал базаад эхлэхээр аяндаа машиндаа улам дурлаад бахархаад юм хийх хүсэл төрөөд ирдэг юм дөө.
За ингээд л бусад JDM-чдын нэгэн адил замын хөдөлгөөнийг завхруулагч, хараал идсэн яндан орилуулж хүүхэд хөгшид айлгадаг street illegal этгээд болж хувирсан даа.
1. Анх орж ирчихээд нарны зам дээр Дашваанжил хийн түлшний компанийн хашаанд зогсож байхдаа.

За бичье бичье бичье. Бичээд л байя. Яаж авсан зэргээ бичсэн тул одоо GC8 гэдэг машины тухай бичье.
Өмнө энд GC8 -н тухай орчуулгаар эхэлж бичиж байгаад сүүлдээ орчуулга нь тэнэг болоод байхаар нь өөрөө хэдэн юм нэмээд дуусгацан нэг бичлэг бол бий.
Эндээс ерөнхийд нь уншаад ямар түүхтэй машин бэ гэдгийг нь мэдчихнэ биз. Одоо бол энэ машин хэрэглэгч дээр очоод ямар сэтгэгдэл төрүүлсэн талаар бичье.
90-ээд оны эхээр хийгдсэн энэ машинд 5 удаа сайжруулалт, шинэчлэлт хийснээр улам шинэчлэгдсэн 6-р үеийн загвар нь (Version VI) 1999 оны 9 сараас хэрэглэгчдийн гар дээр очиж эхэлсэн. Хүн хальт харахад бол бараг загвараа өөрчлөөгүй юм шиг харагддаг ч гэсэн нарийн сайн ажиглавал маш олон өөрчлөлт хийгдсэн байдаг.
WRC машины суурь дээр хийгдсэн тул энэ машин WRC-гын эрэмгий характерыг хадгалаастай. МОМО жолооны хүрдийг атгаад Short SHIFT ашиглаж арааг нь солиод явахад шаариган голтой VF28 турбо бол дуулгавартай нь аргагүй хаазны зөнгөөр год год татна. Ингэж жолоодож явахад моторын хүржигнэсэн дуу хүний сэтгэлийг баясгаж адерналиныг дээд зэргээр ялгаруулах бөгөөд, өөрийгээ РАЛЛИ-гын жолооч мэтээр төсөөлөхөд энэнээс илүүг хүсэх шаардлагагүй. Угаасаа ч уралдааны машины гудамжинд унадаг загвар л даа.
Раллид зориулсан маш хөнгөн жин (ердөө 1270 кг), бат бөх явах эд анги, Зам машин хоёрыг нэг мэт мэдрэх боломжтой ч элэг бөөр доргиодоггүй зөөлхөн улаан амаржин, спортлог хар салоон, тэврээд авах спорт суудал, гаранд эвтэйхэн МОМО жолооны хүрд, shoft shifter, богино гүйлттэй 5 шатлалт механик хорооп, шаариган голтой хаазны респонс сайтай VF28 турбо, үндсэн үүргээ сайн биелүүлэхээс гадна машины гадаад үзэмжинд үнэмлэхүй өөрчлөлт оруулдаг өндөр том спойлер зэрэг нь энэ машиныг бий болгож байгаа үнэт зүйлс юм.
Спорт машин учраас тав тухыг бодож хийгдсэн машинуудаас шал өөр, мэдээж халаадаг суудал, тохилог диван шиг суудал, хөл тулахгүй уудам орон зай байхгүй боловч гудманд унах л гэж хийгдсэн учраас дутуу юм юу ч байхгүй.
Хурдны хувьд гэвэл 2,0сс турбо мотороос 280 морьний хүч гарна, хангалттай. 0-100-г 5 сек гаранд л авна.
Жолоодлого тун сайн, спортлог жижигхэн биетэй огцом огцом хөдөлгөөн сайтай учраас Улаанбаатарт унахад их тохиромжтой машин гэж боддог шүү. Хотод орж ирээд түгжрээнд сүлжээд сүлжээд явчихна, орой харихдаа лагерийн зам дээр базаад базаад явчихна. Үндсэндээ зун нэг иймэрхүү зугаатай өнгөрдөг байлаа.
Өндөр хурдтай эргэлт рүү ороход жаахан Understeer болох гээд байдаг талтай. Хүй долоо явж байхад эмээлтийн цаашаа давдаг гүвээг өгсөж байхад тохиодог эргэлт рүү 130-тай ороход урд дугуй чихраад жаахан understeer болох гээд байгаа ажиглагдсан. Гэхдээ Coilover тавьсан байснаа бичих нь зүйтэй байх. Улаан амаржинтай бол ийм хурдтай арай л барахгүй байх.
За нэг энгийн юмнуудыг нь хүүрнэн өгүүлэхэд иймэрхүү байна даа

STI Version VI-р эхэлсэн түүх STI Version VIII-р үргэлжлэхээр боллоо.

Тухлан сууж таалан соёрхоорой.

Тухлан сууж таалан соёрхоорой.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Re: Subaru Blog.
Ямар үргэлжлэл билээ. gc8 -н хувьд хэлэх юмнуудаа хэлчихсэн дээ.bd wrote:Үргэлжлэл хаана байна. Сар боллоо шүү хө хэхэ.