Миний анхны өөрийн цуглуулсан хэдэн бор юмаараа авсан машин 2002 оны субару импреза байлаа. машины хувьд бүх юм хамгийн миниал опшин буюу урд хөтлөгчтэй, вагон, 1,500 мотортой, автомат машин байв.
яг иймэрхүү зүс царайтай

хөөрхий хучин машиндаа анхных гэдэг утгаар нь их хайртай байж, гудамжаар явахаар нь энд тэнд ижил машин дээр нүдээ бэлчээгээд болдоггүй юм. 2 хон жилийн дотор энэ машины үнэ ханш яасан айхтар өөрчлөгдөө вэ? гэж олон зарын сайтыг хэсэж явахад толгойд ян гээд ороод ирлээ шүү.
юу гэхээр цагтаа би орж ирсэн машиныг 7 сая төгрөгөөр авч байлаа. бага зэрэг яриад, доошоо татаад, татсан зөрүүгээрээ хэдэн дугуй авч тавиад л таарч байсан. унаж байх хугацаандаа 1 жил дулаан гараашт, 1 жил хучиж өвөлжүүлээд, хучлага, тос, масло, севче, сальник, гэрэлний дээр хийх хөмсөг, урд страат баар гээд аль боломжоороо хөөрхийгөө тордож, тордож зах зээлийн ханшаас яг 500 цаас татаад өгч байлаа. /хөмсөг ирэхэд дараагийн эзэнд нь өгөх болсон байлаа хөөрхий/

DZ MAN:гэтэл өнөөдөр яаж байнаа?
5 сая төгрөгөөс яриад өгнө гэж байх юм.
Болохгүйэ.
энэ машин чинь ралли машины гентей, субаругийн хүүхэд гэсэндээ байгаагаараа 5 сая төгрөгийн үнэ татах аль ч машинаас бат бөх, гарын ая даах, хэр баргийн саадыг давах чадалтай унаа шүү дээ.
одоо яахавдээ насжилт, идэлтээрээ л хөөрхий шахагдаж байгаа юм байлгүй дээ.
гэхдээ л гандан буурахгүй унаа даа.
Субаруд дуралсан олон хүн анх комби 1500сс л унаж эхэлсэн байдаг сонин зүй тогтол байгаад байдаг юм даа...

ийм болгох дөхсөн шүү...
хөмсгөө хийгээд гүпер, кобуд, нүүрээ янзлахад л ингэж харагдах байсан даа.