Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

ImageOff-Road tuning
ImageOn-Road tuning

Moderators: temp, Mod_2

ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by ggg »

Шалыг сайн санаанд буухгүй байгаа учираас энэ долоо хоногтоо үлдээнэ. Ирэх долоо хоногийн амралтаар хийнэ дээ. Тэр болтол арга нь олдох биз.

Цуг хийх хүн байж болно шүү дээ.
ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by ggg »

Энэ төлөвлөсөн ажил маань дуусгавар болсон. Тааз болон багаж, хаалга гээд бүх л хэсэгт наасан. Дуу шуу бол шал өөр болов. Хаалга хаахад цаанаал өөр дуугарч байна лээ. Дотор нь суугаад явахаар арай дээд зэрэглэлийн машин д мэдрэгддэг мэдрэмж төрж байна лээ.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by Ochki »

zurag hurugtei niitlel oruulaach.
Dairaldsnaa unaal yavjina
ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by ggg »

1. Машинаа өндөрлөв.
Хойд талдаа пүрш хайж явж явж нэг бядтай байрын пүрш олж ирж тавьсан боловч эс бүтэв. (Өвөл бас нэг пүрш солиод тусыг эс олов)
Хуучин пүршний доор зузаан 2 резин тавив. 3см өндөр болсон. Тэр хэрээр доош суулт бас багасна.
Урд талд мөн адил резинээр өндөрлөсөн. Арга нь арай өөр.

Урд тайг, шарниэр авав. Гэхдээ хуучин нь асуудалгүй байсан учир солиогүй.

2. Машин доторлов.
100 айл дээрээс дулаалгын материал 2 боодлыг авав.
4-н хаалга, тааз, гээд салж болох бүгдийг авав.
Нэгэнт салгасных гээд сайхан угаав.
Хаалганы хавтасны дотор хөндийд болон хавтасанд тус тус наав. Тааз, багаж, гээд л нааж болох бүх газар см зай үлдээлгүй наав.
Зарим түгжээ дэгээ соёог солиод бүгдийг угсрав.

3. Машин угаалга.
Гадна талаа компрессор ашиглан угаав.
Дотор талаа өөрийн гараар зүлгэж өгөв. Бодис, салон өнгөлөгч, порлон, элгэн алчуур, саван, вок, сойтго ашиглан чадах чинээгээрээ өнгөлөв.

Гэснээс машины дотор тал хар өнгөтэй юм байна лээш дээ. Өнгийг нь бүүр мартах дөхсөн байна лээ.

Энэ ажлуудын үр дүнд сэтгэл ханамж 100%

4. Мотор болон кропны тос солих.
Гол шалтгаан нь машинаа усанд живүүлэв. Улайстайн голоор гарч байж усанд живэв. Их голыг нь харж харж ороод зүв зүгээр гарав. Цаана нь багахан салаа байсныг "юу байхав" ухааны юм бодоод ортол "пүл". Ухрах гэтэл нэгэнт хожимджээ. Хий эргээд таг.
За тэгээд чирэх машин энээ тэрээ гэсээр байтал 10 гаран минут зогссон. Дотор тал нил ус. Одоо болтол шал хатаагүй чийг үнэртээд л тууж байна.

Кропруу ус орж тос нь ээдээд цав цагаан болсон. Тосоо асгаад муу тосоор нэг зайлаад дахин асгаад шинэ тосоо хийв.
Моторт ус ороогүйч тос солих хугацаа аль эртээ болсон байсан.

Голоос татуулаад гарч иртэл дугуй хагарсан байв. Ядаж байхад салон энээ тэрээ задалсан юм хийж байна гээд дугуйн дорцов, данхраадаа буулгаад тавьчихаж. Явж болдоггүй голын эрэг дээр нүд болтол усаа шавхаад л зогсоод байлаа.

Эцэст нь хэлэхэд
Жолооч нарт: Үертэй үед мэдэхгүй газраар битгий гол гараарай. Булингартай учир доод тал нь харагдахгүй юу ч байж мэднэ.
Барилгачидад: Битгий голын хайрга хаа хамаагүй газраас аваад бай. Мань мэтийн хүмүүс живж үхэх гээд байна. Ус багатай үед ухсан нүх нь үертэй үед яаж ч мэдэх ангал болоод байна.
ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by ggg »

Зураг авдаг 10-н түлхүүр байсангүй шүү. Хэ хэ.
tcoder
Posts: 110
Joined: Sun Nov 11, 2012 7:44 pm

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by tcoder »

ggg wrote:Зураг авдаг 10-н түлхүүр байсангүй шүү. Хэ хэ.
chiniih yamar mashin be?
ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by ggg »

Fit
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by Jargale »

вакум цонхны битүүмжний голд байдаг силикон цавуугаар 5 дахь хаалганы гяхтнах дууг дарахад гоё болдог юм байналээ. нимгэн тааруулж зүсээд хийхэд туршаад үзээрэй хүмүүсээ
Never give up!!!
ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by ggg »

Яг яаж гэнээ. 100% толгойд буусангүй. Силикон юмуу гэхээр зүсэх гээд байх юм.
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by Jargale »

Яг яаж гэнээ. 100% толгойд буусангүй. Силикон юмуу гэхээр зүсэх гээд байх юм.[/quote]

хагарсан эвдэрсэн вакум цонхоо задлахаар ийм резин шиг болсон силикон байх ба энийг нь шилнээс нь зүсэж авахаар иймэрхүү силикон гарч ирнэ. энийгээ хүссэн хэмжээгээрээ зүсэж тааруулаад л наахад болнодоо.
Image
Never give up!!!
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by mendamar »

haana ymr zurag bnaa hehe
JZX110 owner
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by Jargale »

ene
Image
Never give up!!!
ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by ggg »

Хоолой боох олс шиг харагдаад байна. :lol:

За тэр яах вэ тэгээд энийг нь яг резин дардаг хэсгүүдээр нь цавуудаад наачих юмуу? Яаж хийх юм бэ?

Дээр нэг гишүүн тэгш усны шаланк резин дундуур гүйлгэдэг гэж байсан. Тэрийг бас туршиж үзэе юүү санаатай байсан юм. Надад бас тулгарч эхлээд байгаа асуудал. Өвөл хүйтэнд бүүр их чахрана шүү дээ. :p

Гэснээс манайхан шалаа одоо яах вэ? Одоо бол дуу доогуур илт дуулдаад байгаа нь мэдэгдээд байна. Тэрнээс цонх хаачихад бас л урамтай дуу шуу багасаж байна лээ. :)

Өнөөдөр ирж явтал урдуур нэг сул дуу гараад байх юм. Юу байдгийн бол. Борооны зав чөлөө харж байгаад нэг тонгойж харахаас. :-?
User avatar
rog
Posts: 1831
Joined: Fri Jan 27, 2012 4:19 pm
Car: ❤ JZX100❤

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by rog »

Жижигхээн асуудал бол хөгжмөө чангалаад бие сэтгэлээ амраагаад яв
:p
Завтай үедээ сайхан ухахгүй юу. Биеээрээ туулсан зовлонгоо бодож сэтгэлээ дахин чилээх хэрэг юун хахахаха
Toyota Corolla Runx 6368 УНЦ.
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Авто машины Салон сайжруулах. Доторлох (Interior)

Post by Jargale »

ggg wrote:Хоолой боох олс шиг харагдаад байна. :lol:

За тэр яах вэ тэгээд энийг нь яг резин дардаг хэсгүүдээр нь цавуудаад наачих юмуу? Яаж хийх юм бэ?

Дээр нэг гишүүн тэгш усны шаланк резин дундуур гүйлгэдэг гэж байсан. Тэрийг бас туршиж үзэе юүү санаатай байсан юм. Надад бас тулгарч эхлээд байгаа асуудал. Өвөл хүйтэнд бүүр их чахрана шүү дээ. :p

Гэснээс манайхан шалаа одоо яах вэ? Одоо бол дуу доогуур илт дуулдаад байгаа нь мэдэгдээд байна. Тэрнээс цонх хаачихад бас л урамтай дуу шуу багасаж байна лээ. :)

Өнөөдөр ирж явтал урдуур нэг сул дуу гараад байх юм. Юу байдгийн бол. Борооны зав чөлөө харж байгаад нэг тонгойж харахаас. :-?
энийг хүссэн хэмжээгээр зүсч болж байналээ. би 5 дахь хаалгандаа жаахныг хийж туршисан ууг нь их сайхан санагдсан шүү, харин яаж салж унахгүйгээр тогтоох уу гэдэг л аргыг нь олоогүй байна.
Never give up!!!
Post Reply

Return to “Авто машин тоноглох /Tuning, DIY/”